loading...
Өнөөдөр НБА-д 10 тоглолт болсон бөгөөд 2 дээд амжилт шинэчлэгдлээ. Нэг нь НБА-ын, нөгөөх нь Кавальерс багийн. Мөн Аллен Айверсон Филадельфи 76 багтаа эргэн ирэх нь тодорхой болсон байна.
“Нью-Жерси” – “Даллас” – 101:117 (28:28, 22:49, 28:28, 23:12)
Н: Даглас-Робертс – 24. Харрис – 17. Лопес – 16.
Д: Новицки – 24 + 8 дамжуулалт. Дампьер – 18 + 11 самбар. Терри – 18.
Нью-Жерси Нетс улирлын эхний 18 тоглолтондоо бүгдэд нь хожигдож, НБА-ын анти амжилтыг ганцаараа эзэмших боллоо. Нетс энэ тоглолтын 4 үеийн 2-т нь яг тэнцүү, 1-т нь илүү тоглосон ч хожигдов. Учир нь тэд 2-р үед Далласт 49 оноо алджээ. Даллас эхний хагаст 81 хувьтай довтолж, 2006 онд Денвер Клипперсийн эсрэг эхний хагаст 82 хувьтай шидэж байснаас хойш нэг хагаст 80-аас дээш хувьтай довтолсон анхны баг болжээ.
“Вашингтон” – “Милуоки” – 104:102 (26:22, 24:32, 29:26, 25:22)
В: Аренас – 22 + 9 дамжуулалт. Янг – 21. Жэймисон – 15 + 9 самбар. Батлер – 15.
М: Риднур – 20. Уоррик – 20. Дженнингс – 17.
Веризон Центрт цугласан үзэгчид Ирл Бойкинсийг MVP! MVP! Хэмээн нэрлэж байлаа. Бойкинс сүүлийн 10 минутанд нийт 11 оноо авсны дотор 1 секунд дутуу байхад 2 торгуулийн шидэлтээ оновчтой болгож, хожлын оноо авсан байна.
10.5 секунд дутуу байхад Брэндон Женнингс 3 онооны шидэлтээ оновчтой болгосноор тоог 102:102 болгож тэнцүүлсэн ч эргээд хамгаалахдаа Ирл Бойкинст хууртагдан, алдаа гаргасан юм.
Бакс сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожигдож байгаа бол Визардс сүүлийн 5-ынхаа 4-т нь хожлоо.
“Орландо” – “Нью-Йорк” – 118:104 (31:23, 20:16, 41:31, 26:34)
О: Льюис – 20 + 11 самбар. Ховард – 19 + 10 самбар. Пьетрус – 17. Басс – 17.
Н: Чандлер – 24. Галлинари – 20. Даглас – 17.
Орландо Мэжик 15 хожилд хамгийн түрүүнд хүрсэн баг боллоо. 3-р үед Мэжик 41 оноо авсан бөгөөд Рашард Льюис энэ үед маш сайн тоглосон байна.
“Атланта” – “Торонто” – 146:115 (33:26, 42:28, 39:30, 32:31)
А: Хорфорд – 24. Кроуфорд – 16. Смит – 16.
Т: ДеРозан – 21. Белинелли – 19. Барньяни – 13. Туркоглу – 13.
Атланта талбай дээрээ Торонтог илт давуу хожлоо. Тэдний авсан 146 оноо нь Голден Стэйтийн тогтоосон энэ улирлын хамгийн их оноотой тэнцэж байна. Мөн Хоуксийн 9 тоглогч 10-аас дээш оноо авчээ. НБА-ын дээд амжилт нь нэг тоглолтонд нэг багийн 10 тоглогч 10+ оноо авсан байдаг ба Хоуксийн Морис Эванс 9 оноо авч, дээд амжилтаас ганц оноо дутав.
Хоукс сүүлийн 16 жилийнхээ хамгийн их оноог авсан нь энэ. 1993 оны 1 сарын 30-нд тэд Филадельфигийн эсрэг 149 оноо авч байж.
Рэпторс 5 дараалан хожигдлоо.
“Чикаго” – “Детройт” – 92:85 (24:10, 24:28, 26:19, 18:28)
Ч: Сэлмонс – 22. Роуз – 19. Миллер – 16.
Д: Гордон – 18. Стаки – 17 + 9 самбар. Байнум – 10. Браун – 10.
Буллз 5 дараалсан хожигдлоо Детройтыг талбай дээрээ хожиж зогсоов. Тэд 6 тоглолт дараалан зочлон тоглосны эцэст Чикаго хотдоо тоглолт хийж байгаа нь энэ. Салмонс, Роуз нар багаа оноогоор тэргүүлсэн бол Ноа 14 самбараас авалт, 3 блок шот хийсэн байна. Детройтийн хувьд сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожигдлоо.
“Миннесота” – “Мемфис” – 95:97 (28:22, 27:25, 18:30, 22:20)
Мин: Гомес – 20. Сешнс – 16. Уилкинс – 14.
Мем: Рэндольф – 20 + 10 самбар. Гэй – 20. Конли – 20.
Миннесота 3 дахь хожлоо авах дөхсөн ч талбай дээрээ Мемфисийг барсангүй. Мемфисийн хамгаалагч Майк Конли болон довтлогч Руди Гэй нар эргэн ирж, багаа хожил авахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Рамон Сэшнс тоглолтын сүүлийн довтолгоог хийхэд Мемфис алдаа гаргасан. Ингээд Сэшнс 2 торгуулийн шидэлт хийх эрхтэй болж, тоог тэнцүүлэх боломжтой байлаа. Гэвч Сэшнс эхний шидэлтээ алдах нь тэр. Цаг дуусахад 1.8 секунд л үлдээд байсан тул 2 дахь шидэлтээ санаатай алдсан ч үр дүнд хүрээгүй юм.
“Оклахома-Сити” – “Филадельфи” – 117:106 (29:33, 25:22, 34:27, 29:24)
О: Дюрант – 33. Жефф Грин – 19. Коллисон – 18.
Ф: Игуодала – 28. Янг – 20. Холидэй – 15.
Филадельфи өнөөдөр Оклахомагийн талбайд зочилж, хожигдсоноор 8 тоглолт дараалан хожлын бараа харсангүй. Талбайн эздээс Дюрант 33 оноогоор багаа тэргүүлсэн бол Ник Коллисон гэмтлээ эдгээн эргэн ирээд анхны тоглолтондоо тоглож, 18 оноо авчээ.
Өчигдөр Филадельфи 76 баг чөлөөт агент Аллен Айверсонд нэг жилийн гэрээ санал болгоод байсан. Айверсон энэ саналыг өнөөдөр зөвшөөрсөн байна. Тэрээр ирэх даваа гаригт Денверийн эсрэг хийх тоглолтонд оролцох аж.
“Сакраменто” – “Индиана” – 110:105 (30:33, 30:24, 28:24, 22:24)
С: Эванс – 26. Томпсон – 22. Хоуз – 21.
И: Грэйнджер – 33. Джонс – 16. Уотсон – 15.
11 сарын Өрнөд бүсийн шилдэг шинэ тоглогч Т. Эванс нийт 26 оноо авсны дотор сүүлийн 44 секундэд 5 торгуулийн шидэлт оновчтой болгож багаа тэргүүлэн Кингз Пейсерсийг хожиход гол үүрэг гүйцэтгэлээ. Кингз ийн 4 дэхээ дараалан хожиж байгаа бол Пейсерс 3 дахиа дараалан хожигдов.
Кингз өнгөрсөн улиралд ердөө 17 хожиж байсан бол энэ улиралд 9 хожил, 8 хожигдолтой болж байна. Мөн Арко Аренадаа 8-2 болов.
“Клипперс” – “Хьюстон” – 85:102 (26:27, 26:25, 20:24, 13:26)
К: Дэвис – 20. Торнтон – 19. Каман – 10. Батлер – 10.
Х: Брукс – 22. Бадингер – 19. Ариза – 16.
“Кливленд” – “Финикс” – 107:90 (33:14, 24:15, 22:29, 28:32)
К: Илгаускас – 14. Хиксон – 13. Джеймс – 12 + 10 дамжуулалт + 8 самбар. Ш. О`Нил – 12 + 9 самбар.
Ф: Фрай – 22. Стадамайр – 14 + 12 самбар. Драгич – 14. Нэш – 14.
Зидрунас Илгаускас Кавальерс багт хамгийн олон тоглолт хийсэн тоглогч боллоо. Өнөөдрийн тоглолт түүний хувьд Кавальерсийн төлөөх 724 дэх тоглолт байжээ. Кливлендийн үзэгчид “Биг Зи”-г талбайд гарахад уухайлан баяр хүргэж байв.
Сансын хувьд 2 дахиа дараалан хожигдож, нийт 5 хожигдолтой болжээ. Багийн лидер Стив Нэш ердөө 5 оновчтой дамжуулалт өгч, 6 удаа бөмбөгөө алдаж таслуулсан байна.
Улирлын эхний 17 тоглолтондоо бүгдэд нь 100+ оноо аваад байсан Санс сүүлийн 2 тоглолтондоо 2-ууланд нь 100-аас бага оноо авлаа.
|
|
Дорнод бүс |
тт |
хо |
хд |
% |
| 1 | Орландо | 19 | 15 | 4 | 78,9 |
| 2 | Бостон | 18 | 14 | 4 | 77,8 |
| 3 | Кливленд | 18 | 13 | 5 | 72,2 |
| 4 | Атланта | 18 | 13 | 5 | 72,2 |
| 5 | Майами | 17 | 10 | 7 | 58,8 |
| 6 | Милуоки | 17 | 9 | 8 | 52,9 |
| 7 | Чикаго | 16 | 7 | 9 | 43,8 |
| 8 | Шарлотт | 17 | 7 | 10 | 41,2 |
| 9 | Вашингтон | 17 | 7 | 10 | 41,2 |
| 10 | Индиана | 16 | 6 | 10 | 37,5 |
| 11 | Торонто | 20 | 7 | 13 | 35,0 |
| 12 | Детройт | 18 | 6 | 12 | 33,3 |
| 13 | Филадельфия | 19 | 5 | 14 | 26,3 |
| 14 | Нью-Йорк | 19 | 4 | 15 | 21,1 |
| 15 | Нью-Джерси | 18 | 0 | 18 | 0 |
|
|
Өрнөд бүс |
тт |
хо |
хд |
% |
| 1 | Лейкерс | 17 | 14 | 3 | 82,4 |
| 2 | Даллас | 19 | 14 | 5 | 73,7 |
| 3 | Финикс | 19 | 14 | 5 | 73,7 |
| 4 | Денвер | 18 | 13 | 5 | 72,2 |
| 5 | Портленд | 20 | 12 | 8 | 60,0 |
| 6 | Сан-Антонио | 15 | 9 | 6 | 60,0 |
| 7 | Юта | 17 | 10 | 7 | 58,8 |
| 8 | Хьюстон | 18 | 10 | 8 | 55,6 |
| 9 | Оклахома Сити | 18 | 10 | 8 | 55,6 |
| 10 | Сакраменто | 17 | 9 | 8 | 52,9 |
| 11 | Клипперс | 19 | 8 | 11 | 42,1 |
| 12 | Нью-Орлеан | 18 | 7 | 11 | 38,9 |
| 13 | Мемфис | 19 | 7 | 12 | 36,8 |
| 14 | Голден Стэйт | 17 | 6 | 11 | 35,3 |
| 15 | Миннесота | 18 | 2 | 16 | 11,1 |
loading...




CAVS GOGO> LEBRON SAIN SAIN
loading...
thh eemr record . barag nba-n buh tsag ue-n tuuhen deh hamgiin muu bureldehuun shdee . teed bas yadaj bhad neg heseg bur 5 toglogch n bertsen dee. bid ch iim muuhai record-n gerch bolloo doo
loading...
Muu Nash maani xugshirch dee!Olon togloltiin ay daaxaa boljee!
Gexdee boloogui ee!daxiad zunduu xojnoo!
loading...
Nets haramsaltai bna… Odoo tehde dahiad ingej yavjagad bas negen anti amjiltig evdeh vii dee: ulirald niit 23 hojigdson NBA-in anti amjiltig.. Tegj l ner nuuree barmaargu bga bol daragin 5N BOLOMJIIG aldah yosgu! Tednig ulirlinxa anxnii hojloo hurdan avasai gej mash ix xusej bnashuu!!
Anyway, MAGIC ALL DAY!!!
loading...
Цолмонбаатар ямар онцгүй юм бэ. Манай баг хожсон тоглолт дээр нь ганхан тайлбар хийгээгүй байна гэнэ үү болио болио арай ч дээ. Рокетсийн фенүүдийн уурыг хүргэлээ
loading...
McGrady maani hezeenees togloh geed bna
crusader yamar negen medee bna uu
loading...
SAS yagaad dunguj 15han togloj bgaan bol busad bag n 20 toglotson bhad!!
loading...
http://www.basketvideo.blogspot.com
loading...
http://basketvideos.blogspot.com/
loading...
martchihsan l baih da durguidee tegeegu biz huurhii post hiiged yadarchaa biz ntr xexexe
loading...
orood uzsen chin haanahiin blog v dee MB-nh ym bh gej bodson chin ??!!!
loading...
t-mac hezee ergej ireh ve anduudaa
loading...
manai lakers ene jil ahiad turuulnee.
loading...
LeBron gogo U can do it
loading...
Carter muu nertei ch baisan bol odiid NETS 8 hojil avchihsan yavah baijdee
loading...