Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Гандбол » Гандболын 2009 оны дэлхийн аваргыг Монголын мэргэжилтнүүд үзнэ

GD Star Rating
loading...

IHFБНХАУ-ын Шансунь мужийн 4 хотод энэ оны 12 сарын 5-20 ны өдрүүдэд нэгэн зэрэг эхлэж байгаа эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах гандболын XIX дүгээр тэмцээнийг  Олон улсын гандболын холбооны ерөнхийлөгч, доктор Хассан Мустафагийн урилгаар Монголын гандболын холбооны төлөөлөгчид үзэхээр боллоо.

Төлөөөлөгчдийн бүрэлдэхүүнд СХД-ийн “Ирээдүй” сургуулийн багш Н.Юнгээ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дасгалжуулагч А.Амгалантамир, Монгол Япон улсын Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн багш, шүүгч      Д.Эрдэнэ-Очир, Хан-уул дүүргийн 52 сургуулийн багш, шүүгч А.Сонинцэцэг нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй баг анх удаагаа Монгол орноо төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сонирхохоор БНХАУ-ыг зорьжээ.

Манай улсын төлөөлөгчид БНХАУ-ын Вухи хотноо 5 хоногийн хугацаагаар байрлаж тус тэмцээний ”А” хэсгийн урьдчилсан тоглолтыг сонирхох, туршлага судлах ба энэ хэсэгт    тив, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан дэлхийн шилдэг багууд болох Герман, Франц, Швед, Дани, Конго, Бразилын 6 багийн тоглолт болно.

Монголын эдгээр дасгалжуулагч, шүүгч нар тэмцээний зохион байгуулалтыг судлах, тэмцээний явцын үеийн техник, тактикийн үйл ажиллагааг ажиглах, тамирчдын довтолгоо, хамгаалалтын хувилбарыг үзэх, суралцах, тамирчдын бие халаалт,  багуудын арга техникийг сонирхох, эх орондоо сургалтанд ашиглах, шүүгчдийн шүүлт, заалтын үйл ажиллагаа, шинэ дүрмийг мөрдүүлэх үйл ажиллагаа, шүүгчид болон  тамирчидтай харьцах харьцаа, шүүлтийн үйл явцыг судлаж, ОУГХ-ны ерөнхийлөгч, техникийн хүмүүс, шүүгч нар, БНХАУ-ын гандболын холбооны төлөөлөгчидтэй уулзан ажил төрлийн зөвлөгөө авах, туршлага судлах зорилготой явж байна юм.

Тус тэмцээн нь 2 жилд нэг удаа болдог ба 2007 оны 12 сард Франц улсад болж ОХУ-ын баг тамирчид аваргаар шалгарч байсан ба Норвеги, Германы багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болж байв. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглох юм. Дэлхийн аварга ОХУ-ын баг “Б” хэсгийг толгойлж байгаа бол 2008 оны олимпийн аварга Норвегийн баг “С” хэсгийг тэргүүлж байна. Харин Европын аварга Испанийн баг “Д” хэсгийг ахлаж Чангжоу хотноо тоглох юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: