Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Гэртээ ирлээ

GD Star Rating
loading...

nba_iverson_288Аллен Айверсоныг Филадельфид тоглохоор болсныг албан ёсоор зарласан хэвлэлийн бага хурал боллоо.

“Би энд л зодог тайлахыг хүсэж байна” хэмээн 2001 оны MVP, 4 удаагийн лигийн онооны аварга, 10 удаагийн Бүх оддын тоглолтонд оролцсон, 2 удаа Бүх оддын MVP болсон агуу тоглогч нулимс дуслуулан хэлж байлаа.

Айверсон 1996 оны НБА-ын драфтын 1-ээр Филлид сонгогдож, 10 улирал тоглоод 2006 онд Денвер лүү зарагдаж байв. Филлид тоглож байдаа 28.1 оноо дунджаар авсан нь багийнх нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэл бол нийт 19583 оноо авсан нь 2-т орохоор амжилт юм.

“Сүүлийн 2 жил там шиг л байсан”

“Өөр багийн дүрэмт хувцас надад зохицдоггүй, сайхан байж чадаагүй”

“Би гэхдээ ийм байдал үүссэнд хэн нэгнийг буруутгахгүй”

“Би НБА-ын бусад багуудын тоглолт үздэг. Харин Филлигийн тоглолтыг үзэж чаддаггүй байсан. Би энд 10 жилийн өнгөрөөхдөө бүхнээ зориулсан. Эргээд тоглолтыг нь үзэхэд их хэцүү санагддаг байсан”

Айверсон Филлигийн дараагийн тоглолт болох Шарлоттын эсрэг тоглолтонд тоглохгүй. Ням гаригт багтайгаа бэлтгэл хийгээд даваа гаригт талбай дээрээ Денверийн эсрэг тоглоно. 2006 оны 12 сарын 6-наас хойш анх удаа Филадельфи багийн жерсиг дахин өмсөж тоглох нь.

Энэ магадгүй Айверсоны сүүлийн боломж биз. Өөр ямар ч баг Айверсонд иймэрхүү боломж өгөхгүй болов уу. Тэр 8 дараалан хожигдоод байгаа багтаа тусалж, плей-оффт үлдэхэд л болно.

Өнөөдөр НБА-д 3 тоглолт боллоо.

“Сан-Антонио” – “Бостон” – 83:90 (15:25, 24:22, 24:27, 20:16)

С: Блэар – 18 + 11 самбар. Паркер – 17. Данкан – 16 + 15 самбар.

Б: Гарнетт – 20. Аллен – 15. Уоллес – 13.

Бостон Селтикс 6 дахь дараалсан ялалтаа байгууллаа. Тэд энэ удаа Сан Антионо Спэрсийг талбайд нь хожив. Селтикс зочлон тоглолтууддаа 8:1 амжилт үзүүлээд байгаа нь лигт хамгийн өндөр амжилт.

Спэрсийн хувьд мөн 5 дараалан хожоод байсан ч энэ удаа хожигдлоо. Тэд нийт 18 удаа бөмбөгөө алдаж, торгуулийн шидэлтээ 17-оос 7-г нь л оновчтой болгож, 3 онооны 16 шидэлтийнхээ 2-ыг нь л оновчтой болгосон зэрэг нь тэднийг хожигдолд хүргэсэн гэхэд болно.

“Голден Стэйт” – “Хьюстон” – 109:111 (28:28, 23:30, 38:25, 20:28)

Г: Эллис – 24 + 8 дамжуулалт + 9 самбар. Морроу – 21. Радманович – 20 + 8 самбар.

Х: Брукс – 25. Лэндри – 22 + 9 самбар. Ариза – 18.

Уушигний өвчнөөс болж хэдэн тоглолт өнжөөд байсан Дон Нельсон эргэн ирж, багаа дасгалжуулсан ч Голден Стэйт талбай дээрээ Рокитст 2 оноогоор хожигдлоо.

Рокитс Голден Стэйтийг 8 дараалан хожиж байна. Ловригийн эвгүй оролт амжилттай болж, Рокитс 2 онооны илүү гарсан бөгөөд хариуг нь Э. Морроу барьж, 13.3 секунд үлдээд байхад тоо тэнцжээ. Зөрүүлээд Аарон Брукс довтлоход Си.Жей. Уотсон алдаа гаргаж, Брукс 2 шидэлтээ оновчтой болгосноор Рокитс хожсон байна.

Сүүлчийн довтолгоог хийхийн өмнө Аарон Брукс дасгалжуулагч Рик Адельманаас пик-н-рол хийхгүй довтлохыг хүсэхэд Адельман түүнд нь зөвшөөрчээ. Энэ талаар Брукс тоглолтын дараа: “Намайг 2 тоглогч хамгаалахыг л би хүсээгүй. Бид пик-н-рол ашиглавал 2 тоглогч намайг хамгаалах болно, энэ үед миний бөмбөгөө алдахгүй байх магадлал тийм их биш. Бас дамжуулалт хийх нь тийм ч сайн санаа биш. Би зүгээр л 1-ийн эсрэг 1 тоглохыг хүссэн. Шүүгч маш зөв дуудлага хийсэн.” гэжээ.

“Денвер” – “Майами” – 114:96 (25:22, 33:20, 34:26, 22:28)

Д: Энтони – 22. Аффлало – 17. Жи. Ар. Смит – 16.

М: Уэйд – 25 + 10 самбар. Бизли – 17. О`Нил – 9.

Пепси Центрт Дуэйн Уэйд нэг ч удаа хожиж байгаагүй хэвээр үлдэв. Өнөөдөр тэрээр тэнд 6 дахь удаагаа тоглож, 6 дахиа хожигдлоо. Уэйд 6 улирал лигт тоглохдоо зөвхөн Денверт л хожиж үзээгүй гэнэ.

Уэйд улирлын эхэнд Индианагийн талбайд 0-11 гэсэн муу амжилтаа зогсоосон ч Денвер дэх муу амжилтаа хараахан зогсоож чадсангүй.

Кармело тоглолт бүртээ 20-оос дээш оноо авч байгаа цувралаа үргэлжлүүллээ. Гэхдээ энэ удаа 20 оноонд хүрээгүй байхдаа Жорж Карлаас өөрийг нь талбайд хэсэгхэн үлдээхийг хүссэн гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

23 Сэтгэгдэл

  1. nok says:

    Tenemel hvv gertee butsaj irsen ni gedeg zurag baidag biluu.

    Phillygiinhen ovoo doo

    GD Star Rating
    loading...
  2. iq says:

    AI sain toglogch sh dee.Ergeed formondoo oroh baihaa.Torolhiin avyas gedeg hund baij l baidag zuil…

    GD Star Rating
    loading...
  3. AI3 says:

    Saihan bnaa. Hurdan l next tuesday boloosoi. barag live garah bhaa da. Philly-g demjeerei fanuudaa. Itgej neg l uguhgui yum. Butsaad siixer bolsond. zuudleed ch bgaa yum shig. Dalembert bid 2-n zuud bielechiheed bn shuu dee. . Go AI, Philly…

    GD Star Rating
    loading...
  4. ystoi neeree goy yum bolj bna
    philadelphia-g nuutshan hojchoosoi gj bodoj yvdag bsan bol
    odoonooos denver dallas shigee demjdeg bolnoooo
    Melo bolon denver gaihaltai heveer l bna
    NBA goy bnaa minii huvid :)

    GD Star Rating
    loading...
  5. George says:

    DEN sn bna Allen butsad bagta irsend goy bno za mar oglo ch goy togloltud bolno do LAL VS MIA

    GD Star Rating
    loading...
  6. bibby says:

    би нээх дэмждэггүй байсан ч өнөөдөр түүний бичлэгийг үзээд … нэгэл сонин болчихлоо. үнхээр энэ хүнд мөнгө нэр алдар биш харин сагсаа тоглох дуртаа зүйлээ хийх мөн аварга болох ямар их хүсэл байнаа……………..
    http://www.nba.com/video/channels/nba_tv/2009/12/03/20091203_phi_iverson_sot2.nba/

    GD Star Rating
    loading...
  7. bibby says:

    o

    GD Star Rating
    loading...
  8. MB says:

    Ali ni hojih bol doooo76ers vs Denver 2iin
    Togloltiin omno baahan surtei l ym boloh baih
    Ai odoo engej uilj bgaa ym chine yag talbai deer estoi melmeruuleh baih daa kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  9. magnai says:

    Toorsoor toroldoo gej garchig ogvol zugeer yum baina. Odoo ch hojigdson ch setgel amar baih bailgui dee, Iversond.

    GD Star Rating
    loading...
  10. skyizthalimit says:

    M-A-G-I-C A-L-L D-A-Y!!!

    GD Star Rating
    loading...
  11. munhuulei[r9]I3 says:

    Iiiiinhu mini NBA uzdeg tsag irgen irlee sda gaihaltai bi eniig muruuduj ch bgagum bn novsh gej yag uillaaa sda odoo l iverson jinhen togolj ehelne 76ch gsn amjiltiin uud uragshaa!

    GD Star Rating
    loading...
  12. munhuulei[r9]I3 says:

    Answer odo jinken alna harjil bgarai ta nar!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! BUGJ odoo gol n bish zgr l uurigu taniul!!! dahin taniul

    GD Star Rating
    loading...
  13. Magnai says:

    Denver sn bna aa onoodor minii demjdeg bagiig hojloo melo mvp deeguur yavah bh wade odoo sn toglood bagaa deesh ni chireh heregtei bna

    GD Star Rating
    loading...
  14. ariukaa says:

    melo mvp yaalt ch guiee melo avna
    odoo avah tsag ni bolsoon tiim bizdee
    gaihavtai avyaslag toglogch

    GD Star Rating
    loading...
  15. PJ says:

    hicheeh heregtei shuu a.i.

    GD Star Rating
    loading...
  16. . says:

    ene iverson-n uilj bgaag haraad ih setgel hudulluu………….ene bagiin uugan toglogch bh estoi hun l dee

    GD Star Rating
    loading...
  17. Sensation. says:

    sda chin bas uilj aliagaa aldaa yu yeeeeeeeeeeeeeeeeee

    GD Star Rating
    loading...
  18. buya says:

    yu gesen ug ve? jinhene er hun bna. yahav er 1 aldaj , ereg 1 nuraal biz .

    GD Star Rating
    loading...
  19. Vinsanity says:

    76 A.I-iin dugaar munhluh bhoo!Iverson bol aguu toglogch tuun shig super holbon toglogch dahin mudduu turuhgui bh!tuursuur turulduu gegcheer 76daa irgen irjee!dahin 76iin jersey.tei Answeriig harah saihan baih bh!~~~Aguadola & Answer~~~goy hoslol uzuuleesei!!!!!!!!!!!!!Za hamgiin suuld ni neg uguulber helehed Vince Carter hamgiin shildeg ni!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Orlando go go!

    GD Star Rating
    loading...
  20. Vinsanity says:

    Ene jil Melo MVP avchaasai!odoo l jinken tsoilj bndaa!Kobe,LeBron 2 odoo boliishd!harin ali bag avraga avah boldoo?Lakers Cava 2 avahgui bh!Orlando yumuu denver avchaasai!Orlando avchuul buur haga shaahgui yu!Medeej Vinsanity bgaa!

    GD Star Rating
    loading...
  21. MB says:

    Buh ym Denveriin Tald Shiidegden

    GD Star Rating
    loading...
  22. noj says:

    manai bostong yagaad durdahgui bnaa gemtel bertel bhgui bol ih3g zogsoono ch gj harin bhgui dee. K G nbagiin jinhen super toglogch

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: