Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад наадмууд, Онцлох, Хонг Конг 2009 » Хонг Конг-2009-ийн бамбар маргааш бадамлана

GD Star Rating
loading...

eag_logoШанхайгийн хавраас Хонгконгийн өвөл

Одоогоос 16 жилийн өмнө Шанхай хотноо анхны “шангаа татсан” Зүүн Азийн наадмын түүх улам зузаарсаар тав дахь шинэ газраа галаа бадраахад бэлэн боллоо. Английн колони байсан арлын годгор хонгконгчууд The V EAG-ийг 12 сарын 5-13-ны өдрүүдэд эх нутагтаа урин залж түүхэндээ анх удаа олон спортын цогц наадмыг зохиож буй нь энэ ээ. Энэ удаагийн бүс нутгийн наадамд зүүн Азийн 8 баг (БНСУ, БНАСАУ, БНХАУ, Макао, Япон, Монгол, Хонгконг) оролцож буй бөгөөд далайн орнуудаас бидэнд илүү дассан Гуам арлынхан одоо болтол “орлогчоор” оролцсоор байна.

Наадмаар арвин жил

Энэ жилийн “отгон” наадам болох Зүүн Азийн наадмам ийнхүү бариандаа гарахад бэлэн боллоо. Наадмаар дүүрэн 2009 оны гурван давааг давж, дөрвийн даваанд гарлаа, монголчууд. Азийн хүүхдийн наадам (Сингапур, 7-р сар), Азийн тулааны спортын наадам (Тайланд, 8-р сар), Азийн 3-р Заалны спортын наадам (Вьетнам,10-р сар) оролцсон бид нийт …..  медаль авсан бөгөөд одоо энэ цуглуулгыг Хонгконгоос яаж чимэхийг хүлээх үлдлээ.

Хэний баг олуулаа вэ?

5-р Зүүн Азийн Наадмын хөтөлбөрт багтсан 22 спортын төрлөөр 262 цогц медалийн төлөө 2500 шахам тамирчид хүч сорихоор энэхүү аралд чихцэлдэнхэн байна. Япон 604, Хятад 589, Хонгконг 542, БНСУ 480, Тайвань 337, Макао 220, Гуам 146, Монгол 112, БНАСАУ 103 хүний бүрэлдэхүүнтэй десант Сяньганд буулгажээ.

Манайхан Хонгконгод

Манайхны хувьд гэвэл жүдо, буудлага, хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, боулинг, теннис, тэквондо, хүндийг өргөлт, ушү, дугуйн төрлөөр буюу албан ёсны хөтөлбөрийн яг тэн хагаст нь МОНГОЛ гэсэн нэр гарах нь ээ. Түрүүчийн Зүүн Азийн аварга, мэргэн бууч Ц.Мөнхзул, Олимпийн аварга, жүдоч Н.Түвшинбаяр нарын оддоор манлайлуулсан монголчуудын хамгийн анхны тулаан сагсан бөмбөгөөр эхэллээ.

Тугчид

Манай багийн тугчаар анхны Зүүн Азийн наадмаас өдгөө хүртэл завсаргүй 5 дахь удаагаа оролцож буй, гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамц (сагсан бөмбөг) ажиллах юм байна. Харин мань хүн төрийн далбаагаа бариад талбайд жагсах нь уу, далайн онгоцны хитгэн дээр данайтал зогсох нь уу гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь Хонг Конг-2009 Зүүн Азийн Наадмын Зохион байгуулах хорооныхон үүнийг оньсого мэт нууцалж, олон түмэнд нууцаа алдахыг хүсэхгүй байна. Өмнөх наадмын тугчаар Ц.Цэрэпунцаг (1993, жүдо), О.Пүрэвбаатар (1997, чөлөөт бөх), Г.Өсөхбаяр (2001, чөлөөт бөх), О.Гүндэгмаа (2005, буудлага) нар тугаа барьсан билээ.

Дараагийн наадам Тяньжин боомтод

Хонгконг-2009 Зүүн Азийн Наадмын өмнө тус бүс нутгийн спортын удирдах дээд байгууллага болох Зүүн Азийн Наадмын Холбооны 26-р хуралдаан болж, түүнд МҮОХ-ы дэд ерөнхийлөгч Ц.Дамдин тэргүүтэй 4 төлөөлөгч оролцов. Олон чухал асуудал хэлэлцсэний дотор 2013 онд Хятадын Тяньжин хотноо болох 6-р Зүүн Азийн наадмын талаар анхны албан тайлан сонслоо. Зүүн азийнхны дараагийн олимп нь 2013 оны 10 сарын 6-15нд спортын 20 төрлөөр зохиогдох урьдчилсан саналыг ёсоор болголоо.

Тасалбарын хувь заяа

Жижиг наадам гэхэд Хонгконгийн маркетингийн алба чамбай ажиллаж, нийт билетийн 75 хувь борлуулагдсан ажээ. Харин усанд сэлэлт, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, жүдо, тэквондо, буудлага зэрэг 15 төрлийн бүх билет эзнээ олсон гэнэм.

Зүүн азийнханы жинтэй хувь нэмэр

Зүүн Азийн Наадмын бас бичил наадам гэж хэлж боломгүй. Учир нь энэ бүс нутагт оршдог спортын томчууд Бээжин-2008 олимпоор нийт Азийнханы хүртсэн 212 медалийн 175-ийг буюу 82 хувийн “ургацыг дангаараа хураасан” гээд л бод л доо. Хятад 100, БНСУ 31, Япон 26, Монгол 4 Бас энэ удаагийн наадамд өмнөд хөршөөс усанд үсрэлт, жүдо, буудлага, бадминтон, ширээний теннисийн 15 олимпийн аварга ирсэн бол БНСУ-ын тэквондо, буудлага, хүндийг өргөлтийн 3 аварга Зүүн Азийн наадамд өрсөлдөх юм байна.

Зүүн Ази зүгээр нутан, зүлэг ногоотой сайхан наадам аа.

Манайхан өмнөх наадамд

АЛТ Ц. Мөнхзул  буудлага, хийн гар буу

Мөнгө О. Гүндэгмаа  буудлага, спорт гар буу

Хүрэл З. Батхуяг     буудлага   урт буу

Д. Мөнх-Уяа  үшү
Ө. Саруул-Од  үшү

Э. Буянбат    үшү

М. Батжаргал үшү

Н. Баярмаа  хүндийг өргөлт

ОТО – Хонг Конг

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. nisdeg-melkhii says:

    zio zio amjilt ene sharavaa barij yavsanii orond tuvshinbayar ni deer blgui dee

    GD Star Rating
    loading...
  2. MADRIDISTA says:

    melkhi HOOE SHAWRAA G UNELEH TSAG N BOLSON. YASAA HUGARTAL MGL IIN TOLOO TOGLOJ BNSHT

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: