loading...
Олимпийн хамгийн анхны төрлүүдийн нэг, өнө эртний уламжлал бүхийн туялзуур сэлмийн спорт монголд хөгжих эхлэл сууриа амжилттай тавиад байна.
Монголын анхны туялзуур сэлэмч энэ жил ДАШТ, Азийн АШТ-д тулалдаж эхлэлийг тавьсан . Монголд ч мөн хэд хэдэн клуб нээгдэхээр төлөвлөгдөж байна.
Азийн туялзуур сэлэмний холбоо, Дэлхийн туялзуур сэлэмний холбоонд элссэн Монголын Туялзуур Сэлэмний холбоо үйл ажиллагаандаа ханцуй шамлан ороод байна.
Өнгөрөгч долоо хоногт Италийн Палермо хотноо туялзуур сэлэмний олон улсын эрх барих дээд байгууллага болох FIE (Олон улсын туялзуур сэлэмний холбоо)-ий жил бүрийн ээлжит Конгресс боллоо. Энэхүү конгресст Монголын Туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч Б.Хосбаяр оролцож FIE-ийн дүрмийг засварлах ажилд гар бие оролцсоноос гадна холбогдох албаны хүмүүстэй уулзаж Монголд энэ спортыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцжээ.
Өнгөрсөн жил FIE-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Оросын тэрбумтан Алишер Усмановт Б.Хосбаяр бараалхаж Монголын үндэсний спорт ч гэж хэлж болохоор энэхүү спортыг Монголд хэрхэн хөгжүүлэхөөр төлөвлөж буй талаар танилцууллаа. Өртөг өндөртэй спортын хувьд монголд хөгжихөд бэрхшээл их бийг хэлж Усманов ч бидэнд туслахаа мэдэгдэв. Манай төлөөлөгч Монголын Туялзуур Сэлэмний Холбооны нэрийн өмнөөс Алишер Усмановыг Монгол оронд албан ёсоор урьжээ. Мөн Монголын туялзуур сэлэмчинг ДАШТ, Азийн АШТ-д оролцоход гүн туслалцаа үзүүлсэн “For future of Fencing” сангийн тэргүүн Виталий Логвинтой уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Хурлын үеэр 2011 оны ДАШТ-ийг зохиох хотын нэрийг тодруулах санал хураалт болж Болгарын Софи, Унгарын Будапешт, Италийн Катаниа, Хятадын Тяньжин хотууд нэр дэвшиж Италийн Катаниа хотод 2011 онд дэлхийн шилдэг сэлэмч тодрохоор боллоо.
Монголын туялзуур сэлэмчид дараа дараагийн ААШТ, ДАШТ, Азийн наадамд оролцох бэлтгэл сургуулилтаа хийсээр байна.
loading...




hosoo ah ch bur garaad ugchee, 10jilde manai egchin angi bsin, bagaasa mundag bsn bolhoor argachgui bz de, amjilt husie hosoo ahaa
loading...
sn bn uu mgld ene chigleleeer surgalt hn yavuuldin nasnii hyazgar bi yu emegtei hun hicheellej bldimu
loading...