loading...
Азийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдааны сүүлчийн шийдвэрлэх гарааны уралдаан өчигдөр манай цагаар 21 цагт боллоо.
Саудын Арабын нийслэлд явагдсан тус тэмцээнд Монголын Авто машин мотоциклийн спортын холбооны мотоспортын тамирчин ОУХМ Э.Халиунболд амжилттай уралдаж Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Энэхүү Азийн аваргын 2 дахь уралдаан өнгөрсөн зун манай улсад зохиогдсоныг та бүхэн санаж байгаа байх.
Тэгвэл энэхүү уралдааны гурван гарааны нийлбэр дүнгээр Тайландын тамирчин Ренжан 95 оноотойгоор тэргүүлж байсан бол Ираны тамирчин Амирез Садетибар 90 оноотой 2-рт бичигдэж байлаа. Харин манай тамирчин ОУХМ Халиунболд 79 оноотойгоор 3-рт явж байсан хэдий ч Ираны тамирчныг ардаа орхин ийнхүү мөнгөн медаль хүртсэн юм.
Манай тамирчин Халиунболд Азийн аваргын уралдаанд явахаас өмнө бэлтгэл сургуулилтаа БХТН-ийн Техник спортын төв, МҮОХ-ны сэргэлтийн төв дээр хийж байсан. Өсөх ирээдүйтэй залуу тамирчин алс холын Саудын Араб орноос ард түмэн, хамт олон, аав ээжийнхээ итгэлийг алдсангүй мөнгөн медаль өвөртлөн эх орондоо ирэхнээ.
loading...




yostoi saihan medee bn shuu amjilt
loading...
Bayar xurgie!
loading...
sain zaluu shuu…odoo Moto GP d huch uzvel
loading...
Ner n hurtel tsaanaasaa l uraldaanch hunii ner bna da
loading...
Hak-daa bayar hurgieeeeeee.
loading...
маш их баярлаллаа халиунболдоо чи бол монголын нэг од нь юумаа гэмтэл бэртлээс хол байж амжилтаа ахиулаарай чамаар монголын залуус БАХАРХАЖ байна. амжилт
loading...
Баяр хүргье! дараа жил аварга болно гэдэгт 200% итгэж байгаа шүү.
loading...
mongold bolson garaan deer unaagvi bol 2009 aziin avraga boloh bailaaa gehdee yaahav ee tvvnd ireedvi bgaa, bertel gemtel hol baig eee
http://jinchin.blogspot.com/2009/08/2008.html
loading...
bayar hyrgei .
loading...
sain zaluu
loading...