loading...
НБА-д 10 тоглолт боллоо. Нью-Жерси Нетс нэг юм анхныхаа хожлыг авч, олон хүний санааг амраав. Мөн Коби Брайант – Дуэйн Уэйдийн дуэль сүүлийн мөчид тун сонирхолтой болж, Коби дахин нэг удаа багаа аварчээ. Нэлээн хэдэн тоглолтонд гэмтэлтэй байсан Крис Пол эргэн ирж, трипл-дабл хийх дөхөв.
“Нью-Жерси” – “Шарлотт” – 97:91 (28:29, 19:22, 21:18, 29:22)
Н: Лопес – 31 + 14 самбар. Кортни Ли – 27. Харрис – 16 + 8 самбар.
Ш: Жэксон – 28. Фелтон – 28. Уоллес – 13 + 20 самбар. Чандлер – 13 + 12 самбар.
Нетс хожлын баярыг дахин амслаа. Лигийн хамгийн муу эхлэлийг хийгээд байсан Нетс өнөөдөр талбай дээрээ Бобкэстийг хожиж, 1-18 болов. Нетс хамгийн сүүлийн хожлоо өнгөрсөн улиралд мөн л Бобкэтсээс авч байж.
Брук Лопес 31 оноо, 14 самбараас авалт, Кортни Ли 27 оноо тус тус авч, багийнхаа анхны хожилд голлох үүрэг гүйцэтгэжээ. Хэрэв Нетс дахин 6 дараалан хожигдсон бол НБА-ын бас нэгэн муу амжилтыг тогтоох байлаа.
“Тэд хатуу, чанга тоглосон. Тэд өнөөдөр хожих эрхтэй. Тэд бол НБА-ын баг ” гэж Бобкэтсийн төвийн тоглогч Тайсон Чандлер хэлжээ.
“Вашингтон” – “Торонто” – 107:109 ОТ (17:27, 29:26, 25:18, 25:25, 11:13)
В: Аринас – 34. Батлер – 16. Бойкиинс – 14 + 8 самбар.
Т: Бош – 31 + 16 самбар. Туркоглу – 20 + 9 самбар. Барньяни – 16 + 9 самбар. ДеРозан – 16.
2 өдрийн өмнө Рэпторсийн хувьд бүх зүйл буруу байлаа. Тэд Хоукст 146 оноо алдсан. Хожигдлын дараалсан тоогоо 5 болгосон. Харин энэ удаа Вашингтоныг талбайд нь хожиж, 5 дараалсан хожигдлоо зогсоолоо. Хедо Туркоглу нэмэлт цагийн багийнхаа сүүлийн 6 оноог авсны дотор 8.1 секунд дутуу байхад хожлын оноо авчээ.
“Турк Жордан. Тэр сүүлийн шидэлт бол хэцүү шидэлт байсан. Би түүнийг хэцүү байдлаас шидүүлэхийг хичээсэн” хэмээн Хедог хамгаалж байсан Кэрон Батлер хэлжээ.
“Атланта” – “Нью-Йорк” – 107:114 (34:35, 17:29, 33:19, 23:31)
А: Жонсон – 29 + 8 самбар + 8 дамжуулалт. Уильямс – 20. Хорфорд – 17 + 14 самбар.
Н: Харрингтон – 27. Духон – 25 + 10 самбар. Чандлер – 18. Дэвид Ли – 18 + 17 самбар.
Жош Смитийг багийнхаа хувцас солих өрөөнд байхад багийнхан нь Никсийн сайн довтолгоог зогсоох гэж оролдоцгоож байлаа. Гэвч чадсангүй, талбай дээрээ Никтс хожигдов. Жош Смит 2-р үед талбайгаас хөөгдсөнөөр багтаа ус болжээ. Гэхдээ багийнхнаасаа дараа нь уучлал гуйсан гэнэ.
Крис Духоны хэлснээр Смит байхгүй болсноор Никсийн довтолгооны план өөрчлөгдсөн гэнэ. Никсийн тоглогчид илүү чөлөөтэй, амархан байдлаар оролтуудаа амжилттай болгож байлаа.
Никстэй холбоотой мэдээлэл хүргэхэд довтлогч Эл Харрингтоныг Буллзын довтлогч Тайрус Томасаар сольно гэсэн шум гараад байгаа юм.
“Детройт” – “Милуоки” – 105:96 (34:23, 29:32, 20:17, 22:24)
Д: Стаки – 19 + 9 дамжуулалт. Гордон – 16. Жеребко – 16.
М: Риднур – 21 + 9 дамжуулалт. Женнингс – 15 + 8 самбар. Дельфино – 15.
Скотт Скайлс нэг тоглолтоор торгуулсан бөгөөд энэ удаа түүнийг туслах нь орложээ. Гэвч Бакс Пистонсийг талбайд нь барсангүй. Пистонс сүүлийн 10 тоглолтынхоо 2-т нь л хожсон бол Бакс сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь хожигдоод байна.
“Кливленд” – “Чикаго” – 101:87 (30:25, 17:21, 29:15, 25:26)
К: Жеймс – 23 + 11 дамжуулалт. Гибсон – 15. Уильямс – 15.
Ч: Гибсон – 14 + 13 самбар. Роуз – 13. Салмонс – 12.
Кавальерс талбай дээрээ Буллзыг хожиж, сүүлийн 13 тоглолтынхоо 11-дэх хожлоо авлаа. ЛеБрон 23 оноо, 11 оновчтой дамжуулалт хийсэн бол Буллзаас хамгийн их 14 оноог Таж Гибсон авчээ.
ЛеБрон нөөцөнд сууж байхдаа бүжиглэж, үзэгчдийг хөгжөөж байв. Мөн тэрээр тоглолтын дараа: “Би Деррик Роузтай хамт хэзээ нэгэн цагт тоглохыг хүсдэг. Ялангуяа олимпийн багт” гэжээ.
“Мемфис” – “Даллас” – 98:82 (28:30, 30:21, 20:16, 20:15)
М: Жей. Майо – 25. Рэндольф – 24 + 15 самбар. Руди Гей – 18.
Д: Терри – 18. Новицки – 16 + 10 самбар. Кидд – 13.
Далласынхан Мемфис хотод 3 дараалан хожигдлоо. Мөн 82 оноо нь тэдний энэ улирлын хамгийн бага оноо нь болж байна. 35.2 хувьтай довтолсон нь ч улирлын хамгийн муу үзүүлэлт. Ерөөсөө өнөөдөр Далласын өдөр биш байжээ.
“Нью-Орлеан” – “Миннесота” – 98:89 (20:22, 27:27, 28:16, 23:24)
Н: Браун – 19. Уэст – 17. Окафор – 17 + 13 самбар.
М: Жефферсон – 20 + 14 самбар. Гомес – 15. Эллингтон – 12.
Крис Пол 3 долоо хоногийн дараа эргэн ирж, 16 оноо, 15 оновчтой дамжуулалт, 8 бөмбөг таслалтаар багтаа туслан, Хорнетс улирлын 8 дахь хожлоо авлаа. Миннесотагийн хувьд 17 дахь хожигдлоо хүлээжээ. Гэхдээ Миннесотад нэг сайн мэдээ байгаа нь довтлогч Кевин Лав нь улирлын эхний тоглолтоо хийсэн явдал. Лав улирлын өмнөх тоглолтын үеэр зүүн гарандаа гэмтэл аваад байв.
“Юта” – “Индиана” – 96:87 (32:14, 25:30, 22:26, 17:17)
Ю: Бузер – 35 + 13 самбар. Мэттьюс – 18. Окур – 13 + 8 самбар.
И: ГрейнЖер – 26 + 8 самбар. Мерфи – 16 + 10 самбар. Ти. Жей. Форд – 13.
“Оклахома-Сити” – “Бостон” – 87:105 (20:31, 29:29, 16:28, 22:17)
О: Дюрант – 36. Уэстбрук – 15. Уилкс – 7.
Б: Гарнетт – 23 + 8 самбар. Пол Пирс – 21. Рондо – 15.
Селтикс зочлон хийсэн 4 тоглолтондоо 100 хувийн амжилт үзүүллээ. Өнөөдөр тэд Оклахомаг талбайд нь хожиж, улирлын 16 дахь хожлоо авав. Дюрант 36 оноо авсан ч баг нь хожсонгүй, мөн тэрээр кареертаа анхныхаа техникийн алдааг авчээ.
Дюрант мөн 4000 оноонд хүрсэн 2 дахь хамгийн залуу тоглогч болов. Хамгийн залуу н мэдээж ЛеБрон Жеймс. Харин Коби 3-луу ухарлаа. ЛеБрон 20 нас, 318 хоногтойдоо, Дюрант 21 нас 66 хоногтойдоо, Коби 21 нас 216 хоногтойдоо тус тус 4000-д хүрч байжээ.
“Лейкерс” – “Майами” – 108:107 (21:23, 30:25, 25:28, 32:31)
Л: Брайант – 30. Газоль – 22 + 8 самбар. Байнум – 19 + 8 самбар.
М: Уэйд – 29 + 9 дамжуулалт. О`Нил – 16 + 10 самбар. Хаслим – 14.
3.2 секунд дутуу байхад Лейкерс 2 оноогоор хожигдож байв. Үлдсэн хугацаанд Лейкерс довтолсон бөгөөд мэдээж Коби шидсэн. Дуэйн Уэйдийн хамгаалалтын эсрэг Коби 3 онооны шидэлт хийж, амжилттай болгосноор бас нэгэн хожлын оноо авлаа. Лейкерс ийн 8 дахиа дараалан хожлоо. Коби өнөөдөр 33 оноо авсан бөгөөд 4-р үед 17 оноо авчээ.
Коби сүүлийн шидэлтээ азаар орсон гэдгийг өөрөө хэлсэн байна. “Энэ бол миний хамгийн азаар орсон шидэлт” гэж хэлжээ. Самбардаж орсон, магадгүй өөрөө самбардаж шидээгүй биз.
4.3 секунд дутуу байхад Дерек Фишер 3 онооны шидэлтээ оновчтой болгож, Лейкерс 1 онооны дутуу болсон. Эргээд Уэйд торгуулийн 2 шидэлтийнхээ нэгийг алдсан нь Лейкерст хожих завшаан олгосон гэж болно. Ер нь Уэйд, Хит торгуулийн шидэлтээ маш муу шидэж байлаа.
Хит сүүлийн 12 тоглолтынхоо 8-д нь хожигджээ.
loading...




Ter Garaand garj bgaa Draft-iin #2 muu toglood l Hojigdood bna zorigtoi orolthiihgui deereesen bas sonin muu shidej bna Wade Olon togolt Gantsaaraai shahuu orolt shidelt hiiher yadarch bgaa bolvuu Oroo tegeed bomobg zalah ysan durtai ch ym Dasgaljuulagch shiidver leh ued Holbogch gargahgui Wade Zalaad l bail sh de
loading...
texdee ix sain togloson bnshdee barag xojsontoi ylgaa alga.bi lakers tasarxai xojino gej bodjisin.hit tiim sain bureldexuuntei bish ch Wade maani avaad alj uguxiimaa gej.daanch gantsaardaad baixiin.KG maani bas sain togloj.
loading...
2 bienee yas barisan toglolt bolson doo. gehdee kobe arai iluu yum aa. wade torguulin shidelt bas 3 onooni shideltee sain surguulilah heregtei dee. torguuliin shideltuudee hiigeed bsan bol lakersiig amarhan hojih blaa. gehdee l kobe iluu blaa.
loading...
wahaha LAL vs MIA mair nice toglolt bollo
loading...
NBA iin togloltiig yamar site naas uzej boloh we? Meddeg Hun bgaad helj ugj tusluul bayarlana.
loading...
endees http://www.bball4.co.cc
loading...
today denver spurs-g talbai deer ni shan buulgaj avlaa
melo mon l 30s deesh onoo…
loading...
Uchigdur Wade shiidverleh ued ymr gaihaltai leader ve gedgee haruulsan. Ehnii ued buh yuma aldaj bsan dovtolgoo FT geel… Miami uneheer sain bailaa Staples Centert ni barag l hojson . Kobe giin shidelt uneheer sain baisan Wade uln aihtar hamgalj baisanda. Terhen uedee shockond orsondo Kobe gaihamshigtai bailaa..
loading...
Nuggets энэ жилийг сансаныг бодвол сайн эхлүүлж. Яг энэ эрчээрээ Playoff-д тоголбол Nuggets ч ширүүн өрсөлдөгч бнадаа. Тэгэхдээ миний бодлоор Melo яг шухал тоглолтууд ч юм уу Playoff-ын тоглолтуудад нэг л идэвхи муутай, зориггүй тоглоод бх шиг бдиймаа. Энэ жилийн Lakers-тэй тоголсон тоглолтонд гэхэд нэг л сулбагар тэгэхэд энэ J.R болон Chauncey 2 идэвхитэй дайчин тоголсон. Melo өшөө илүү идэвхитэй, дайчин тоголбол юун LeBron, Dwyane. Энэ бол миний л бодол!
loading...
Ochdoriin ter Lakers-Heatin togloltig uzed Heat-ig yammmar ix demjij baivaa! Suulruge barag hojil gart n orood irtsen yumig Miami-ginxen oorsdo atgaxgu tavichixsan l da.. Tgd ch Lakers-inxni taktik bol aimar bla, Zen bagsh bol yamar xun be gdge xarulsan shu suulin xeden mochid! Yostoi l nogo sagsan bombogiin burxan Kobe bolon Lakers-in tald bsan da gej..
Manai Orlando xarin onoodor 5dax daraalsan xojloo Golden State-ig xojij avla, uund bayrtai bna. Carter sn toglojee! MAGIC ALL DAY!
loading...