loading...
Грег Оден. Итгэл найдвар, драфтын тэргүүн, гэмтэл, хүлээлт, итгэл найдвар, гэмтэл, тэгээд дахин гэмтэл. Энэ залуугийн кареер гэмтэл бэртлээс холуур байж чадахгүй бололтой. Тун дажгүй тоглож эхэлж байсан Оден өнөөдөр Рокитсийн эсрэг тоглолтонд гэмтэл авснаар энэ улирлыг өнжих боллоо.
“Портленд” – “Хьюстон” – 90:89 (23:23, 22:25, 23:21, 22:20)
П: Рой – 28. Миллер – 24. Бэйлисс – 13.
Х: Лэндри – 23. Скола – 21. Бадингер – 12.
Хэдийгээр 3 дараалсан хожигдлоо зогсоосон ч Портлэндийнхэн энэ хожлынхоо дараа баярлаагүй нь тодорхой. Оден эхний үед Аарон Бруксийн довтолгоог зогсоох оролдого хийхдээ зүүн өвдгөндөө гэмтэл авч, талбайг орхисон юм. Тоглолтын дараа түүнийг энэ улиралд тоглох боломжгүй болсон, хагалгаа хийнэ хэмээн баг нь мэдэгдэв.
Одений гэмтлээс болж тоглолт 7 минут орчим саатсан байна. Портлэндийн үзэгчид Оденийг талбайгаас гарахад “Оден, Оден” хэмээн сэтгэл санаагаар дэмжиж байлаа. Портлэнд өмнө нь довтлогч Трэвис Оутлавийгаа мөн гэмтлээр алдаад байсан бол энэ удаа гарааны төвийн тоглогч нь гэмтлээ.
Гэхдээ тоглолт өрсөлдөөнтэй болсон. 9.1 секунд дутуу байхад Скола дундын шидэлтээ оновчтой болгож, Рокитс 1 оноо илүү болсон ч Рой оролтоо амжилттай болгосноор Портлэнд хожсон юм.
“Шарлотт” – “Филадельфи” – 106:105 (28:22, 21:26, 29:38, 28:19)
Ш: Диао – 28. Уоллес – 24 + 14 самбар. Фелтон – 18 + 8 дамжуулалт.
Ф: Грин – 26. Игудала – 22 + 11 самбар. Янг – 17 + 11 самбар.
Филли Айверсоныг тоглож эхлэхээс өмнө дахин нэг хожигдлоо. Шарлоттын талбайд ганц онооны зөрүүгээр хожигдсоноор Филли 9 дэхээ дараалан хожигдов. Тоглолт дуусахад 4.7 секунд дутуу байхад Рэймонд Фелтон оролтоо оновчтой болгож, Бобкэтс 1 оноо илүү болсон бол үлдсэн хугацаанд А. Игуодалагийн шидэлт оновчгүй болжээ.
Шарлотт ийн Нетст хожигдсон анхны баг болсныхоо дараа Филлиг гомдоов. Филли 2 долоо хоногийн турш хожоогүй явна.
“Миннесота” – “Юта” – 108:101 (22:24, 25:26, 26:23, 35:28)
М: Гомес – 23. Лов – 18 + 10 самбар. Флин – 16.
Ю: Бузер – 21. Уильямс – 18 + 11 дамжуулалт. Окур – 16 + 8 самбар.
Кевин Лав эргэн ирээд 2 дахь тоглолтондоо оролцож, баг нь улирлын 3 дахь хожлоо авлаа. Лав 18 оноо, 10 самбараас авалт хийн багтаа тусалжээ. Ютагийн 4 дараалсан хожлын цуврал зогсов.
“Чикаго” – “Торонто” – 78:110 (16:37, 28:27, 14:23, 20:23)
Ч: Парго – 13. Салмонс – 13. Миллер – 11.
Т: Бош – 25 + 12 самбар. Белинелли – 15. Нестерович – 12.
Крис Бош ердөө 22-хон минутанд нийт 25 оноо, 12 самбараас авалт хийн багаа тэргүүлж, Торонто Чикагог талбайд нь 32 онооны илүүгээр хожлоо. Эхний үед л тоо 36:17 болсон гэхээр Буллз анхнаасаа л маш муу хамгаалжээ гэж хэлж болно. Буллз сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь ийн хожигдлоо.
“Сан-Антонио” – “Денвер” – 99:106 (30:23, 29:30, 17:22, 23:31)
С: Паркер – 27. Данкан – 26. Жинобили – 14.
Д: Энтони – 34. Биллупс – 18. Джи. Ар. Смит – 17.
Энэ байдлаараа бол Спэрс энэ улирлын аваргын төлөө өрсөлдөх баг биш бололтой. Улирал эхэлснээс хойш 50+ хувийн хожилтой багуудтай 11 тоглохдоо 8 хожигдоод байна. Тэд энэ удаа талбай дээрээ Денверт хожигдлоо. Кармело 34 оноо авч багаа тэргүүлсэн бол Биллапс 18-аар удаалжээ. Хэрэв Кармело дараагийн тоглолтондоо 20+ оноо авбал 2005-2006 оны улирлын Айверсоноос хойш эхний 21 тоглолтондоо дараалан 20+ оноо авсан анхны тоглогч болно.
Денвер нөгөөдөр Филлид зочилж, Аллен Айверсон бүхий 76-чуудын эсрэг тоглоно.
“Даллас” – “Атланта” – 75:80 (19:27, 21:14, 20:23, 15:16)
Д: Новицки – 32 + 9 самбар. Терри – 17. Мэрион – 8.
А: Жонсон – 31. Смит -12. Хорфорд – 11.
Атланта Далласын талбайд 5 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоож, 80:75-аар хожлоо. 4-р үед Даллас ердөө 19 хувийн оновчтой довтолсон байна. Даллас улирал эхэлснээс хойш анх удаа дараалан хожигдов. Өмнөх тоглолтонд Даллас 82 оноо авч байсан бол энэ удаа 75 буулгаж багасгажээ.
“Финикс” – “Сакраменто” – 115:107 (35:26, 25:29, 22:28, 33:24)
Ф: Стив Нэш – 32. Стаудмайер – 18 + 21 самбар. Ричардсон – 16.
С: Эванс – 21. Ночиони – 20. Томпсон – 13.
Санс сүүлийн 6 минутанд 3 онооны 6 шидэлтийнхээ 5-ыг оновчтой болгон төгсгөлөө сайн хийснээр залуу Кингзийн 4 дараалсан хожлыг зогсоолоо. Нэш 32 онооныхоо 20-ыг нь 2-р хагаст авсан бол Амаре 6 дахь удаагаа 20-оос дээш самбараас авалт хийжээ. Санс талбай дээрээ 7 тоглож, 7 хожоод байна.
“Клипперс” – “Индиана” – 88:72 (22:18, 19:21, 22:17, 25:16)
К: Торнтон – 19. Кэмби – 12 + 17 самбар. Дэвис – 12.
И: Мерфи – 13 + 9 самбар. Хибберт – 12. Грейнжер – 11.
Клипперс 34.9 хувьтай шидсэн ч Пейсерсийг 16 онооны илүүгээр хожсон нь сонин. Өөрөөр хэлбэл энэ тоглолт тун уйтгартай болжээ. Энэ тоглолт энэ улирлын хамгийн бага оноотой тоглолт болсон.
Майк Данливи 1300 дахь тоглолтондоо ерөнхий дасгалжуулагчаар оролцож, энэ амжилтаараа 16-д бичигдэх боллоо.
“Голден Стэйт” – “Орландо” – 118:126 (33:42, 31:30, 36:25, 18:29)
Г: Эллис – 33. Рэндольф – 28 + 13 самбар. Си. Джей. Уотсон – 17.
О: Картер – 27. Пьетрус – 22. Льюис – 20.
Орландо Мэжикийн хожлын цувралууд үргэлжилсээр. Өнөөдөр тэд Голден Стэйтийг талбайд нь хожлоо. Картер 27 оноо авсны дотор 3 минут хагас үлдээд байхад авсан чухал 3 оноо нь багтана. Мэжик ийн 16:4 боллоо.
ДОРНОД КОНФЕРЕНЦ
|
|
багууд |
тт |
хо |
хд |
% |
| 1 | Орландо | 20 | 16 | 4 | 80,0 |
| 2 | Бостон | 20 | 16 | 4 | 80,0 |
| 3 | Кливленд | 19 | 14 | 5 | 73,7 |
| 4 | Атланта | 20 | 14 | 6 | 70,0 |
| 5 | Майами | 19 | 10 | 9 | 52,6 |
| 6 | Милуоки | 18 | 9 | 9 | 50,0 |
| 7 | Шарлотт | 19 | 8 | 11 | 42,1 |
| 8 | Торонто | 22 | 9 | 13 | 40,9 |
| 9 | Чикаго | 18 | 7 | 11 | 38,9 |
| 10 | Вашингтон | 18 | 7 | 11 | 38,9 |
| 11 | Детройт | 19 | 7 | 12 | 36,8 |
| 12 | Индиана | 18 | 6 | 12 | 33,3 |
| 13 | Филадельфия | 20 | 5 | 15 | 25,0 |
| 14 | Нью-Йорк | 20 | 5 | 15 | 25,0 |
| 15 | Нью-Жерси | 19 | 1 | 18 | 5,3 |
ӨРНӨД КОНФЕРЕНЦ
|
|
багууд |
тт |
хо |
хд |
% |
| 1 | Лейкерс | 18 | 15 | 3 | 83,3 |
| 2 | Денвер | 20 | 15 | 5 | 75,0 |
| 3 | Финикс | 20 | 15 | 5 | 75,0 |
| 4 | Даллас | 21 | 14 | 7 | 66,7 |
| 5 | Портленд | 21 | 13 | 8 | 61,9 |
| 6 | Юта | 19 | 11 | 8 | 57,9 |
| 7 | Хьюстон | 20 | 11 | 9 | 55,0 |
| 8 | Сан-Антонио | 17 | 9 | 8 | 52,9 |
| 9 | Оклахома Сити | 19 | 10 | 9 | 52,6 |
| 10 | Сакраменто | 18 | 9 | 9 | 50,0 |
| 11 | Клипперс | 20 | 9 | 11 | 45,0 |
| 12 | Нью-Орлеан | 19 | 8 | 11 | 42,1 |
| 13 | Мемфис | 20 | 8 | 12 | 40,0 |
| 14 | Голден Стэйт | 19 | 6 | 13 | 31,6 |
| 15 | Миннесота | 20 | 3 | 17 | 15,0 |
loading...





aan zuv zuv. 1st uuchlaarai
loading...
DEN sn bna ene erchere shu
loading...
Oden haramsaltai baina.
loading...
Greg min dee Greg min yahara iim azgui bdag bnaa???
Denver etssiin mochid uneheer sain togsgol hiisen shu yalanguya Melo double team iretsen bhad l shideed hiiged bsan. Melo boy Phillyges 20+ onoo zulgaachinaa Philly tiim ch sain hamgalalttai bag bish ! Iguodala hamgaalj togloh baih… Ene toglolt l uneheer ih sonirhol tataj bainada!
loading...
Oden mine dee sn lam mam bval olj uulzaad sn zasal hiilgeed nom unshuul ugui bol ene yanzaaraa career chini undurluh nee heheh ZAZA yamar ch bsan hurdan idgeerei
herev mongold irvel sn lam buu olj tusalj chadna shuu
loading...
denver sn bna
melo 20+ onoog avah blgui dee
76ers vs nugets 2dahid uneher setgel dogdluulsan toglolt boloh bhdaa…
Oden gj uneher azgui yumaa
teglee geed portland sn yvah blgui dee
der roy-n orolt uneheer gaihaltai orolt bsan
loading...
Nogoodor yanaa ih sonirholtoi Setgel hodluulsen toglolt boloh baih da 2 dahi odor hicheeldee yag yavaach kekekeke
http://Www.basketvideos.blogspot.com
loading...
Portlend shal teneg songolt xiisen yum!
Durant baij baixad Odeng demii sogoson yum!
Bi baisan bol shuud Durant!
Bux bairlald togloj chadax super zaluu baigaa yum!
loading...
Oden neeree unen az ugui zaluu yuma ugan ene jil sain togloj btal bertel gej tegeed bur neg uliral unjin orj irheesee umun l od bolood bsan tsagaan hel am hureed ene zaluu neeree zasal sain hiilgehgui bol bolohguiee
loading...
6 sariin omno Houstontoi togloson togloltod Mutombo Odentoi sambar door bairlal bulaaldaj baigaad unaj gemteed zodog tailj bilee. Odoo tegsen chini Oden ergeed gemtchlee.
Heden jiliin omno iim yavdal bolson bol bi Mutombogiin fanii huvid hohi ni gej heleh baisan bolovch odoo bol chadahguindee. Hoorhii muu Oden
loading...
Eee, ene Oden neere…. Yu ch helhev de.. Ug n Blazers-ig ovo amjilt uzuulhed ter noxor tom huvi nemer oruulah yum bgaanshd! Za, tgd hurdan idgehiig l husehees oor yughev de!
Tehdee… => => => M-A-G-I-C ALL DAY!!! Clippers-ige barchix baihaa!
loading...