loading...
БНСУ-ын Сүвон хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнээс манай тамирчид медалийн арвин ургац хураалаа. 12 сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэ тэмцээнд нийт 21 орны 187 жудочид оролцож хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний эхний өдрөөс л манай бөхчүүд урамтай сайхан барилдаж алтан медалиар энгэрээ мялаасан. 60 кг-д Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар нар аваргын төлөө тунан үлдэж Д.Төмөрхүлэг иппон үнэлгээгээр өрсөлдөгчөө буулган авсан бол эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ М.Бундмаа Франц, Солонгосын бөхчүүдийг ээлж дараалан өвдөг сөхрүүлж 2 дахь алтан медалийг эх орондоо авчирчээ. Эхний өдрийн 4 дэх медалийг 63- кг -д барилдсан Ц.Мөнхзаяа гардсан.
”Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний финалд учраа таарч байсан БНСУ-ын Жоун Да-Үнтэй манай бөх дахин оноолт таарч аваргын төлөө өрсөлдсөн ч талбай дээрээ Солонгосын бөх ялалт байгуулжээ.
Тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд зодоглосон Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд хүрэл медалийн болзол хангасан. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Тэмүүлэн аваргын төлөөх барилдаанд нутгийн бөх Хван Хи-Тэд ялагдал хүлээсэн юм. Харин П.Лхамдэгдийн хувьд эхний тойрогт Тайландын Патчари Пичайпатыг буулган авч, Олимпийн хүрэл медальт Жён Ген-Мид ялагдал хүлээсэн ажээ.
Ийнхүү манай жудо бөхийн баг тамирчид Сүвоноос 6 медальт хүртэж IJF-ийн чансаагаа ч нилээдгүй өсгөж чадлаа. Ирэх жилийн нэг сард зохиогдох жин бүрийн шилдэг 16 жудочдын тэмцээнд оролцох тамирчдын нэрс энэ тэмцээнээс ерөнхийдөө тодорхой болж байгаа юм.
Одоогоор манай 45 бөх энэ тэмцээнд оролцох боломжтой байна. Энэ сарын 11 – 13-ний өдрүүдэд Японы Токио хотод зохиогдох Их Дуулга тэмцээнд амжилттай оролцож чадвал манай тамирчид дахин чансаагаа өсгөх боломжтой.
”Korea open” Жудо бөхийн Дэлхийн цомын тэмцээний дүн
Эрэгтэй
60 кг -1.Д.Төмөрхүлэг (Монгол), 2. Ч.Болдбаатар (Монгол) 3.Ким Ү Сүн (БНСУ) Жан Жин Мин (БНСУ)
66 кг – 1. Чо Жүн Хо (БНСУ) 2. Мирзохит Формонов (Узбекистан) 3. Кохэй Танака (Япон), Чо Жун Хюнь (БНСУ)
73 кг – 1. Бан Гүй Ман (БНСУ) 2. Никола Триттон (Канад) 3. Хуссэйн Хафиз (Египет), Сө Дон Гюү (БНСУ)
5. С.Ням-Очир (Монгол)
81 кг – 1. Ким Жэ Бум (БНСУ) 2. Накай Такахиро (Япон) 3. Ким Мин Кюү (БНСУ, Хон Сүк Үн (БНСУ)
5. О.Ууганбаатар (Монгол)
90 кг – 1. Квон Ён Ү (БНСУ) 2. Лим Жён Ха (БНСУ) 3. Валтер Фасанте (Итали), Юүки Харуяма (Япон)
-100 кг – 1. Хван Хи Тэ (БНСУ) 2. Б.Тэмүүлэн (Монгол) 3. Пак Сүн Ү (БНСУ), Лукаш Крпалек (Чех)
+100 кг – 1. Ким Сү Хван (БНСУ) 2. Ислам Эль Шехаби (Египет) 3. Анхель Парра (Испани), Ким Сун Мин (БНСУ) 5. Д.Ганхуяг (Монгол)
Эмэгтэй
48 кг – 1.Каори Кондо (Япон) 2. Хироми Эндо (Япон) 3. Ким Ми Ри (БНСУ), Шинь Сөн Мин (БНСУ) 5. М.Уранцэцэг (Монгол)
52 кг – 1. М.Бундмаа (Монгол) 2. Пенелопа Бонна (Франц) 3. Ким Кюн Ок (БНСУ), Ана Карраскоса (Испани)
57 кг – 1. Шизүка Маки (Япон) 2. Ким Жан Ди (БНСУ) 3. Тэрүми Канэко (Япон), Кэролин Лантаун (Франц)
63 кг – 1. Жоун Да Үн (БНСУ) 2. Ц.Мөнхзаяа (Монгол) 3. Кана Абэ (БНСУ), Юү Жи Ён (БНСУ)
70 кг – 1. Жулиан Робра (Швейцаэрь) 2. Мари Паске (Франц) 3. Хван И Сул (БНСУ), Чой Ми Ён (БНСУ)
-78 кг – 1. Рүйка Сато (Япон) 2. Жён Гён Ми (БНСУ) 3. Стефани Поссамай (Франц), П.Лхамдэгд (Монгол)
+78 кг – Ким На Ён (БНСУ) 2. Микү Эбоши (Япон) 3. Нодока Ширайши (Япон), Ли Юнь Жу (БНСУ)
Медалийн хүснэгт
1. БНСУ - 8 алт – 3 мөнгө – 15 хүрэл – нийт 26
2. Япон – 3 алт – 3 мөнгө – 5 хүрэл – нийт 11
3. Монгол – 2 алт – 3 мөнгө – 1 хүрэл – нийт 6
4. Швейцарь 1 алт – 0 мөнгө – 0 хүрэл – нийт 1
5. Франц – 0 алт – 2 мөнгө – 2 хүрэл – нийт 4
6. Египет – 0 алт – 1 мөнгө – 1 хүрэл – нийт 2
7. Узбекиста – 0 алт – 1 мөнгө – 0 хүрэл – нийт 1
8. Канад – 0 алт – 1 мөнгө – 0 хүрэл – нийт 1
9. Испани – 0 алт – 0 мөнгө – 2 хүрэл – нийт 2
10. Итали – 0 алт – 0 мөнгө – 1 хүрэл – нийт 1
11. Чех – 0 алт – 0 мөнгө – 1 хүрэл – нийт 1
loading...




uu bolj bolj manai judo-hon yamar sain yum be?delkhii meddeg shuu manaihaniig ushuu iluu amjilt go go
loading...
tuvshinbayr yu bolson bee
loading...
Tuvshinbayar yasan beee
loading...
boroo sn bna aa chi shuu ma nz uneheer iluu bna aa minii nz chadnaa goodluck
loading...
TUBSHINBAYR EXNII TOIROGT nam tabiylljee,Bur ippon-oor ene zalyy odoo xezee ch delxiin tabtsand garch irexgui, tubshinbayr mini sain Dasgaljyylagch bolooroi
loading...
Ulsiin arslan Azjargal aztai baisnaas arslan bolson. Yg tiim doxioldloor Tuvshinbayar olimpiin avarga bolson. Odoo Azjargal yaj barildaj xicheej baigaa bilee dee. Gexdee l chansaa ni xurdeggui aimgiin arslanguudad guvuulchixdeg sh dee. Deer xelsenchlen Tuvshinbayar mash sain xicheej ard tumnii itgel setgeliin sain energiig uurtuu avch baij l sain barildana.
loading...
Deed taliin 2008-d. Tuvshinbayar japan, solongos, german, azerbadjanii sain buhchuudtei uchraa taarsaniig aztai tohioldold gej heleh hetsuu l yum. Tedniig barildaj davahdaa onoo tentsej shuugchin sanalaar yalsan bol bas aztai gej helj boloh. Undesnii buh shig barits avdag bol bas aztai gej boloh. Getel bugdiig ni onoonii iluu esvel ipponoor yalsan shuu dee. Ard tumnii itgel setgel gej bas yu yariad baigaa yum be?
loading...
manaihan sain bna aa. Tuvshinbayar alnooo harjil bgaraa!!! aimar aimar. manai 45 boh ehnii 16-d ain. uuhai
loading...
tuwshoo ah sain boh olimpod uneheer gaihamshigtai saihan barildsaniig in delhii medne. gol in hulee humuusee dandaa ylna gej baidaggui ymaa.unah neg odor baidag ch dawah neg odor baidag shuu dee ah duu naraa. mongolchuud gaihamshigtai huchtei terbum hujaagaas say mongol hamaagui iluu
loading...
zarim 1 humuus amjiltandaa hanaad zogsdog zarim n domog boltloo hugshirtloo hodolmorloj amjiltaa hadgaldag baih.
loading...
Tuvshin bayar ehnii uchraagaa aztai yalsan yalsan shuu davkhar ham chini gj ter japan bodoogui baih harin daraa daraagaa yag yalsan gehdee. Sain boh beltgel muu bol yag l iim bolno Avraga bolchood ih demii suusan yumaa
loading...
mongoliin judochid aguu yumaa! ter tusmaa Tumurhulegee chi shuu! Amjilt husii surguuliin andaas ni …
loading...