loading...
Ювентус – Интер Милан багуудын тоглолтыг Италийн дерби гэж нэрлэдэг. Үзүүлсэн амжилт, байгуулсан гавьяагаараа Италидаа тэргүүнд бичигддэг шилдэг багууд болохоор арга ч үгүй биз. Энэ алдарт дербийн 212 дахь тулаан өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Нилээдгүй маргаан будилаантай болсон энэ тоглолтонд талбайн эзнээр тоглосон Ювентусчууд 2 : 1-ээр ялалт байгуулж Скудеттогийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосон байна.
Туриний багаас Фелипе Мело 20 дахь минутад тоог нээж, хоёрдугаар үеийн дундуур Маркизио хоёр дахь гоолыг оруулсан юм. Ийнхүү Ювентусчууд заналт өрсөлдөгчөө 93 дахь удаагаа буулган авч байна. Харин Интер өмнө нь 66 удаа Туриний багийг ялж байсан ажээ.
Багтаа хожлын гоолыг авчирсан Маркизио тоглолтын дараа ”Миний шагай бага зэрэг зовиурласан хэвээр л байна. Гэхдээ ийм чухал тоглолтыг би өнжихийг хүсээгүй юм. Хожлын бөмбөгийг хийсэндээ үнэхээр баяртай байна. Энэ ялалт биднийг аваргын төлөө тэмцэхэд маш том дэм боллоо. Гэхдээ бүх зүйл дуусах яагаа ч үгүй байна” гэжээ. Харамсалтай нь Туриний багийн гол хаалгач Буффон шагайны бэртлээс бол ирэх жилийн 2 сар хүртэл талбайд гарч чадахгүй болсон байгаа. Тиймээс өвлийн наймааны цонхоор Туринчууд хаалгачын эрэлд гарч мэдэх юм.
Мөн Калчио лигийн энэ тойрогт Ром хотын дерби тохиолоо. Хоёр багийн хувьд аль аль нь лигтээ амжилт муутай яваа учраас 3 оноо авах зайлшгүй хэрэгтэй байлаа.
Гэхдээ тоглолтын эхний үед цэнгэлдэхэд цугласан үзэгчид гоол орохыг бус шар хуудсыг л хангалттай харлаа. Ингээд хоёрдугаар үеийн 79 дэх минутад Марко Кассетти, Вучиничийн хөндлөн дамжуулалтыг чулуу болгосноор тоглолтын хувь заяа шийдэгдсэн юм. 32 настай баруун жигүүрийн хамгаалагч Кассетти нь 2006 оноос Ромын төлөө зүтгэж байгаа бөгөөд 2 дахь гоолоо оруулж байгаа нь энэ юм. Улиралын эхлэлийг тааруухан тавьсан Рома энэ ялалтыг авсанаар 6-р байр луу урагшиллаа. Одоо тэд 4-р байранд яваа Пармагаас ердөө 1 оноогоор тусгаарлагдаж байгаа болохоор хэзээ хэзээгүй аваргуудын лигийн эрхээ авахад ойрхон байна.
Лигийн хүснэгтийн 2-р байранд бичигдэж байсан АС Милан, Интерийн бүдрэлтийг сайхан ашиглаж онооны зөрүүгэ 4 болгож ойртууллаа. Сампдориг талбайдаа хүлээж аван 3 : 0-ээр бутниргэхэд Боррьело, Пато, Зеедорф нар тус бүр нэг гоол оруулжээ. Лтеонардо энэ ялалтын дараа ”Эхний гоол 2 дахь минутад орсон нь бүх зүйлийг маш хялбар болгосон.
Манайхан бүгдээрээ л бөмбөгөө сайн эзэмшиж ямар нэгэн алдаа бараг гаргаагүй гэж хэлж болно. Роннигийн оронд Абате ирж ирээд үнэхээр сайн тоглосон. Дараагийн тоглолтонд би тэрнийг гараанд гаргадаг юм билүү гэж бодож байгаа” гэжээ. Сери А лигийн мэргэн буучдыг одоогийн байдлаар Ди Натале 11 гоолтой тэргүүлж байна. Араас нь Тотти, Милито нар тус бүр 9 гоолтой нэхэх ажээ.
***
|
М |
Клуб |
T/T |
X |
T |
Хж |
+/- |
Оноо |
|
1 |
ИНТЕР |
15 |
11 |
2 |
2 |
34-13 |
35 |
|
2 |
МИЛАН |
15 |
9 |
4 |
2 |
23-15 |
31 |
|
3 |
ЮВЕНТУС |
15 |
9 |
3 |
3 |
28-16 |
30 |
|
4 |
ПАРМА |
15 |
7 |
4 |
4 |
20-19 |
25 |
|
5 |
ФИОРЕНТИНА |
15 |
7 |
3 |
5 |
17-13 |
24 |
|
6 |
РОМА |
15 |
7 |
3 |
5 |
25-22 |
24 |
|
7 |
ЖЕНОА |
15 |
7 |
3 |
5 |
28-26 |
24 |
|
8 |
САМПДОРИЯ |
15 |
7 |
3 |
5 |
20-22 |
24 |
|
9 |
НАПОЛИ |
15 |
6 |
5 |
4 |
21-21 |
23 |
|
10 |
КАЛЬЯРИ |
15 |
7 |
1 |
7 |
22-18 |
22 |
|
11 |
КЬЕВО |
15 |
6 |
3 |
6 |
18-16 |
21 |
|
12 |
БАРИ |
15 |
5 |
6 |
4 |
16-14 |
21 |
|
13 |
ПАЛЕРМО |
15 |
5 |
5 |
5 |
19-20 |
20 |
|
14 |
УДИНЕЗЕ |
15 |
5 |
3 |
7 |
18-19 |
18 |
|
15 |
БОЛОНЬЯ |
15 |
4 |
4 |
7 |
16-22 |
16 |
|
16 |
ЛАЦИО |
15 |
2 |
7 |
6 |
9-15 |
13 |
|
17 |
АТАЛАНТА |
15 |
3 |
3 |
9 |
14-24 |
12 |
|
18 |
ЛИВОРНО |
15 |
3 |
3 |
9 |
6-18 |
12 |
|
19 |
КАТАНИЯ |
15 |
1 |
6 |
8 |
14-24 |
9 |
|
20 |
СИЕНА |
15 |
2 |
3 |
10 |
15-26 |
9 |
loading...




1st
loading...
Milan sain bainaa. Roni 2 ashigtai damjuulalt ogch mash sain togloson bnle.
loading...
aaan….. 1st
loading...
yeeeeeeeeeeeeeeee sda
loading...
Ronni sain baisaan. Boreillo sain toglood Dutch zaluug garaand gargahgui ni dee.
loading...
aan
loading...
Ronni maani tegvel ireh togloltoos selgeend suuh yum bn l daa.
loading...
http://www.chelseafc.bblog.mn orood garaarai zaluusaa…
loading...
milan harin sn yvj magadgui bololtoi
loading...
Uxseniixeee ITALI-iin DERBY gej yaria bgaa um be, Derby gedeg ugee xardaa nysakaa,neg goliin eregiin 2 taliin bagiig xeldeg um INTER JUVENTYS xezee ch drby bish malaa
loading...
ene blue gej yaadag iliiii bachka be…….. derby gdg ugeee spotrtiiin tolinoooos tolidooood uz ok……. tailbariiiig n sain oilgoood unshaaarai eglish russia tailbartai bgaaa…… ok…………………. roni ch yaah argagui ehniiii 2iiiiiiiiiiiiiin damjuuulalatiiig haysan shuuu….. selgeeend suuuhgui bailgui deeee……………. ovliiiin tsonhooor yu boloh taaaar taamg medeelel oruuulj ogohgui yumuuu/???????? adminaaa…
loading...