loading...
“Лейкерс” – “Финикс” – 108:88 (29:26, 25:18, 33:22, 21:22)
Л: Брайант – 26. Артест – 15. Газоль – 14.
Ф: Стадамайр – 18 + 8 самбар. Нэш – 12 + 10 передач. Хилл – 12.
Лейкерс бүсийнхээ гол өрсөлдөгчдийн нэг Сансыг улирал эхэлснээс хойш 2 дахь удаагаа 19-өөс дээш онооны зөрүүгээр хожлоо. Лейкерсийн дараалсан хожлын цуврал 9 болж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд хамгийн ихдээ 7 дараалан хожиж байв.
Санс 14-3 эхлэлээсээ хойш 4 тоглолтынхоо 3-т нь хожигдлоо. Эдгээр 3 хожигдол нь бүгдээрээ айлын талбайд, мөн дундаж зөрүү нь -21.3 болжээ.
Лейкерс одоогоор 19 тоглосноос 15-ыг нь талбай дээрээ хийгээд байгаа бол Санс 21 тоглосноос 14-ийг нь зочилж хийжээ.
“Нью-Йорк” – “Нью-Жерси” – 106:97 (26:30, 27:31, 33:18, 20:18)
Н-Й: Эл Харрингтон – 26+14 самбар. Хьюз – 25. Д. Ли – 24+9 самбар.
Н-Д: Дуглас-Робертс – 26. Лопес – 19. Харрис – 19.
Нетс 2 дахь хожлоо авах боломжтой байсан ч 2-р хагаст, тодруулбал 3-р үед Никс илүү тоглож, талбай дээрээ хожлоо. 3-р үед Ларри Хьюз ганцаараа 16 оноо авсан бол Нетс багаараа 18 оноо авчээ. Никс өнгөрсөн долоо хоногийг 4 тоглож, 3 хожсон сайн үзүүлэлттэйгээр өндөрлөж байна. Гэхдээ Мэдисон Сквэр Гарденд зарим үзэгчид тийм ч баяртай байсангүй. Учир нь тэд Нэйт Робинсоныг тоглуулахыг Майк ДиЭнтонигоос шаардаж байв. Нэйт 3 дахь тоглолтондоо дараалан нөөцөнд үлдсэн аж.
“Милуоки” – “Кливленд” – 86:101 (17:21, 16:31, 24:23, 29:26)
М: Женнингс – 24. Уоррик – 11 + 9 самбар. Дельфино – 11.
К: Уэст – 21. Жеймс – 14 + 10 дамжуулалт. Уильямс – 13.
ЛеБрон маш бага буюу 14-хөн оноо авсан ч Кавальерс Баксыг талбайд нь амархан хожлоо. Тэрээр 4 дэх тоглолтондоо дараалан 10+ оновчтой дамжуулалт хийлээ. Эхний хагаст Кавальерс 29:0 гэсэн супер ран хийхэд хамгаалагч Делонте Уэст нь эдгээр онооны 14-ийг нь авсан байна.
Бакс сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожигдож, 9-10 амжилттай болов. Харин Кавальерс улирлыг 3-3 эхэлсэн ч үүнээс хойш 12-2 амжилт үзүүлжээ.
Тоглолтын дараа ЛеБрон “Би ахлах сургуульд байхад манай баг 75-0 гэсэн ран хийж байсан” хэмээн тоглоом хийсэн гэнэ.
“Детройт” – “Вашингтон” – 98:94 (24:19, 28:30, 19:20, 27:25)
Д: Стаки – 25. Виллануэва – 18. Байнум – 16.
В: Батлер – 20 + 10 самбар. Бойкинс – 18. Жэмисон – 13.
Флип Саундерс халагдсанаасаа хойш Детройтийн талбайд анх удаа эсрэг багийн дасгалжуулагчаар ирээд хожигдлоо. Түүний Визардс баг гэмтэл бэртэл ихтэй байгаа Пистонсийг барсангүй. Багийнхнаас нь ганц л тоглогч сайн тоглосон, тэр нь Ирл Бойкинс байсан хэмээн Саундерс дараа нь хэлжээ. Визардс 7-12, Пистонс 8-12 тус тус боллоо.
“Сакраменто” – “Майами” – 102:115 (25:30, 19:29, 33:29, 25:27)
С: Эванс – 30. Дон. Грин – 21. Касспи – 14.
М: Уэйд – 34 + 10 дамжуулалт. Бисли – 20. Ричардсон – 20.
Уэйд энэ улирлын анхны 30 оноо, 10 дамжуулалттай тоглолтоо гаргаж, түүний баг Кингзийг талбайд нь хожлоо. Энэ улиралд ЛеБрон болон Пол нар л 30+ оноо, 10+ оновчтой дамжуулалт хийгээд байгаа юм. Хит Өрнөд бүсээр хийж байгаа 4 тоглолтондоо 2:2 амжилт үзүүллээ.
Тоглолтын дараа Уэйдээс сурвалжлагч: “Энэ хожил өмнөх тоглолтын Кобигийн шидэлтийг мартуулж чадав уу?” гэсэн асуултанд: – “Хэзээ ч үгүй. Тэр шидэлт үргэлж миний ой санаанд байх болно” гэжээ.Энэ тоглолтыг Уэйдийн үерхдэг бүсгүй, жүжигчин Габриэль Юнион үзжээ.
loading...




Earl boykins goy shuu!!!
loading...
lakers sn bna gehdee ene uliral ter chigeeree sn bna gsn ug ene yaavch bish
19 togolchood erduu 4hon udaa l ailiin talbaid togolson bgaa…
lakers her sn bgaa ni dornod buseer aylah togloltuudas l haragdanadaa
talbai deeree iim hemjeenii togloltiig hiisen bol dundjaas deeguur baguud iim stat mon l gargah bolov uu
loading...
Onoodor Flash maani gyalalzaj bailaa ! Kobe-n aziin shidelt-g ch yaj marthavde Wade bid 2n uchigdriig suiruulsen buzzle bsan… !
loading...
LAKERSIIG SN YWNA GSN HUMUUS UDAHGUI HARJ BAI ODO
DANDAA AILIIN TALBAID TOGLOOD BOON HAOJIGDOL AWNADA WHAHAHA
IH OROWDOJ BN ARTESTIIG
ARIZA CH ALJ BN
loading...
Wade Aztai zaluu ym aaa Габриэль Юнион bol unheeer goe huuhen shuuuu
Suugaasai Bas Hoorhon
loading...
Gabriella Union chin gehdee 72 oniih yum bnashde arai l hugshun naasan wade-s neg uye iluu egch yum bna
loading...
OOO tiim uuuu tehdeee l hoorhon shdeeee zaza tegeech Bayn humus oorosdoo medej bgaaa bailgui de Wade chine 84 biluu oniih baihaaaa tei Ymar ch bsan Melo Lbj 2 oos hogshoon gej sanagdaj bna
loading...
http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2512399 Cайхан покердож money тай болмоор байнуу? Тэгвэл энд дараад бүртгүүл.
loading...
D.wade exnergvi baisan yumuu, saltsan yumuu
loading...
Ngoo Hailmag Ustei Huuheneesei Saltsan sh de
loading...
aaaa
loading...
http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2512399 Cайхан покердож money тай болмоор байнуу? Тэгвэл энд дараад бүртгүүл.
loading...