Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Дэвисийн цом, Талбайн теннис » Испани 4 дэх удаагаа

GD Star Rating
loading...

Spain-celebrate-Davis-Cup-defence_23941602009 оны Дэвисийн цомын шигшээ тоглолтонд Испани залуус аваргаа хамгааллаа. Рафаель Надаль, Фернандо Вердаско  тэргүүтэй ”Ялагдашгүй Армада”-чуудын замд хөндөлссөн Чехийн теннисчид юу ч хийж чадалгүй финалын 5 тоглолтонд бүгдэд нь ялагдал хүлээжээ.

Эхлээд Рафаель Надаль, Томаш Бөрдыхийг 3 сетэд 7 : 5  6 : 0 6 : 0-оор сөхрүүлсэн бол Давид Феррер Радeк Штенпанекийг 5 сетэд 1 : 6 2 : 6 6 : 4 6 : 4 8 : 6-гаар буулган авсан юм. Энэ тоглолтоос хойш талбай дээр болсон тоглолтууд бүгд 3 сетээс илүү үргэлжлээгүй бөгөөд мэдээж Испаничуудын ялалтаар өндөрлөсөн юм.

Ийнхүү Испаний теннисчид түүхэндээ 4 дэх удаагаа Дэвисийн цомд түрүүллээ. Өмнө нь тэд 2000, 2004 2008 онуудад энэ тэмцээнд магнайлж байсан бөгөөд 1998 оноос анх удаагаа Дэвисийн цомд аваргаа хамгаалсан баг болж байгаа гэнэ.

Армадагийн ахлагчаар ажилласан Алберт Кошта тоглолтын дараа ”Энэ жил талбай дэрээ түрүүлсэн болохоор өмнөх ялалтаас илүү сайхан мэдрэмжийг бидэнд өгч байна. Бидний ялсан гол түлхүүр бол ердөө л сайн тоглолт. Хором мөч бүрт манай залуус эрч хүчээ алдалгүй, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулж байлаа. Одоогийн манай баг бол ер нь бүх цаг үеийн түүхэн дэх шилдэгүүдийн нэгэнд тооцогдоно шүү. Эдгээр теннисчдийн хязгаарыг би лав олж харахгүй байна” гэжээ.

Кошта мэргэжлийн тамирчин байхдаа 2002 оны Ролан Гаррост түрүүлж байсан. Мөн 2000 онд эх орондоо Дэвисийн цомыг авчирч байсан шилдэг теннисчин юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. PokeR says:

    http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2512399 Cайхан покердож money тай болмоор байнуу? Тэгвэл энд дараад бүртгүүл.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: