Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Нестийн 2 дахь хожил

GD Star Rating
loading...

nba_a_lopez01_288v“Чикаго” – “Нью-Жерси” – 101:103 (24:26, 30:28, 16:26, 31:23)

Ч: Роуз – 27 + 10 самбар. Денг – 27. Гибсон – 20.

Н: Лопес – 25 + 10 самбар. Дуглас-Робертс – 20. Харрис – 17.

Нетс 0-18 эхлэлийнхээ дараах 3 тоглолтын 2-т нь хожлоо. Энэ удаа Чикаго Буллзыг талбайд нь хожиж, улирлын анхны зочлон тоглолтын хожлоо авав. Буллзын хувьд сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожигдлоо.

Деррик Роуз 19.5 секунд дутуу байхад довтолгоогоо амжилттай болгон, Буллз 1 оноо илүү болсон ч зөрүүлээд Девин Харрис яг адилхан довтолж, мөн амжилттай болгон 14.9 секунд дутуу үед Нетс 1 оноо илүү болсон. Үлдсэн хугацаанд Буллз оноог нөхөж чадсангүй, хожигдлоо.

“Нью-Орлеан” – “Сакраменто” – 96:94 (29:19, 19:29, 19:20, 29:26)

Н: Уест – 24 + 12 самбар. Окафор – 17 + 12 самбар. Пол – 15 + 12 оновчтой дамжуулалт.

С: Эванс – 25. Томпсон – 20. Удрих – 13. Хоуз – 12.

Хорнетсийн нөөцийн Пози, Сонгайла нар эгзэгтэй үед сайн тоглосон нь тэдний өнөөдрийн хожилд том нөлөө үзүүллээ.

96:94 байх үед Кингзийн Носиони 2 торгуулийн шидэлт шидсэн ч эхнийхийгээ алджээ. Улмаар 2 дахиа зориуд алдсан ч нэмэр болсонгүй. Крис Пол гэмтлээс эргэн ирээд 2 дахь тоглолтоо хийхдээ 15 оноо, 12 оновчтой дамжуулалт хийсэн байна. Уэст, Окафор нар сайн тоглож, түүнд хань болжээ.

Хорнетс талбай дээрээ 6 дараалан хожиж байгаа нь энэ.

“Даллас” – “Финикс” – 102:101 (23:29, 26:21, 28:20, 25:31)

Д: Новицки – 33. Жош Ховард – 20. Терри – 15.

Ф: Нэш – 27. Ричардсон – 25. Стадамайр – 20.

Жош Ховард 13 тоглолт өнжсөний эцэст эргэн ирж, нөөцнөөс тоглолтонд оролцон 20 оноогоор багтаа тусалж, Даллас талбай дээрээ Сансыг ганц онооны илүүгээр хожлоо.

Дирк энэ улирлын 7 дахь 30+ оноогоо авсан бол Сансын 3 тоглогч буюу Нэш, Ричардсон, Амаре нар 20+ оноо авчээ. Санс сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдов.

“Бид одоогоор НБА-ын хамгийн их 15 зочлон тоглолт хийгээд байна, тиймээс бид бага зэрэг ядарч байна” хэмээн Стив Нэш хэлжээ.

“Бостон” – “Милуоки” – 98:89 (26:27, 23:21, 22:23, 27:18)

Б: Гарнетт – 25. Пирс – 15. Перкинс – 15.

М: Богут – 25 + 14 самбар. Женнингс – 17. Дельфино – 12.

Ражон Рондо 11 оноо, 13 оновчтой дамжуулалт, 9 самбараас авалт хийн, трипл-дабл шахуу үзүүлэлт үзүүлж, Бостон Милоукигоор улирлын ээлжит хожлоо авлаа. Селтикс ийн 8 дараалан хожив.

Баксийн хувьд сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожигдлоо. Эдгээр 9 тоглолтонп Брэндон Женнингс 166 довтолж, 54-ийг нь буюу 32.5 хувийг нь л оновчтой болгосон байна.

Гарнетт энэ тоглолтонд 25 оноо авсан бөгөөд Хал Гририйг ардаа орхин бүх үеийн онооны листийн 25-д оржээ.

“Торонто” – “Миннесота” – 94:88 (23:20, 20:15, 21:28, 30:25)

Т: Бош – 21 + 16 самбар. Жек – 17. Туркоглу – 16.

М: Лав – 18. Флинн – 17. Гомес – 16.

Торонто өнөөдөр талбай дээрээ Миннесотаг хожиж, улирал эхэлснээс хойш анх удаа 3 дараалан хожил авлаа.  Рэпторс ердөө 32 хувьтай шидсэн ч хожсон байна. Рэпторс Миннесотаг ийн 11 дараалан хожиж байгаа гэнэ. Хамгийн сүүлд 2004 оны 1 сарын 21-нд хожигдсон ажээ.

Торонтогоос Бош, Жак нар хамгийн олон оноо авсан бөгөөд Жак Калдероныг орлон тогложээ.

Торонто 3 онооны 17 шидэлтээ дараалан алдсаны эцэст 4:31 дутуу Барньяни холын шидэлтээ оновчтой болгосноор Рэпторс 883 тоглолт дараалан дор хаяж 1 удаа холын оновчтой шидэлт гүйцэтгэсэн дээд амжилтаа үргэлжлүүллээ.

“Шарлотт” – “Денвер” -107:95 (29:26, 25:23, 24:26, 29:20)

Ш: Уоллес – 25 + 16 самбар. Жексон – 25. Мохаммед – 15.

Д: Энтони – 34. Жей. Ар. Смит – 16. Биллапс – 14.

Лигийн шилдэг довтолгоотой баг лигийн шилдэг хамгаалалттай багийн нэгийг барсангүй.Наггетсийн 4 дараалсан хожил Шарлоттын талбайд  зогслоо. Жеральд Уоллес 25 оноо, 16 самбараас авалт хийн, шилдэг тоглолтоо гаргажээ. Ер нь энэ улиралд Жеральд Уоллес самбараас маш сайн авч байна. Жеральд мөн өнөөдөр лигийн онооны лидер Кармелог сайн хамгаалжээ. Мело сүүлийн 4 минутанд нэг ч оноо аваагүй бөгөөд энэ хугацаанд Бобкэтс 20-8 ран хийсэн нь хожлынх нь үндэс болов.

Бобкэтс талбай дээрээ 8:3 болж байна.

“Мемфис” – “Кливленд” – 111:109 ОТ (25:31, 23:28, 28:19, 24:22, 11:9)

М: Рэндолф – 32 + 14 самбар. Майо – 28. Гэй – 21.

К: Л. Джеймс – 43 + 13 самбар. Мо Уильямс – 20. Ш. О`Нил – 16.

Тоглолтын шийдвэрлэх үед Мемфисийн дасгалжуулагч Холлинс холбогч Конлигоор довтолгоогоо гүйцэтгүүлсэн нь сонирхолтой. Руди Гэй, Маой нарт уг нь итгэл хүлээлгэх байх гэж байтал Конлиг сонгосон. Харин Конли итгэлийг нь алдсангүй, Шакийн өөдөөс амжилттай довтолж, Мемфис талбай дээрээ Кавальерсийг нэмэлт цагт хожлоо.

Гризлис ийн 3 дараалан, мөн сүүлийн 12 тоглолтынхоо 8-д нь хожив. Гризлис мөн 2 тоглолт дараалан дивизионы лидерийг хожлоо. Өмнөх тоглолтонд Southwest дивизионы тэргүүн Далласыг хожсон бол энэ удаа Сентраль дивизионы тэргүүн багийг хожив.

ЛеБрон 43 оноо, 13 самбараас авалт, 6 оновчтой дамжуулалт хийсэн бөгөөд 2000 оноос хойш 40+ оноо, 12+ самбар, 6+ дамжуулалт хийсэн 12 дахь тоглогч болжээ.

“Клипперс” – “Орландо” – 86:97 (24:34, 23:19, 22:20, 17:24)

К: Гордон – 21. Дэвис – 18 + 11 оновчтой дамжуулалт. Каман – 16.

О: Дуайт Ховард – 25 + 11 самбар. Льюис – 17. Джэйс. Уильямс – 16.

Дуайт Ховардад төрсөн өдрийн мэндийг багийнхан нь, өрсөлдөгч багийнхан нь, Стаплес Центрт цугласан хөгжөөн дэмжигчид, мөн шүүгчид хүртэл элэгсэгээр хүргэж байлаа. Төрсөн өдрийн эзэн ч өнөөдөр супер байж, 25 оноо, 11 самбараас авалт, 5 оновчтой дамжуулалт, 2 таслалт, 7 блок шот хийн, эдгээр 5 үзүүлэлтээр бүгдээр нь багаа тэргүүлж, Мэжик Клипперсийн хожлоо.

Мэжик сүүлийн 12 тоглолтынхоо 11-т нь ийн хожиж байна.

90041205NG027_MAGIC_CLIPS

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Deegii says:

    D-12 mend hurgey.

    GD Star Rating
    loading...
  2. Sisley says:

    haha hehe

    GD Star Rating
    loading...
  3. PokeR says:

    http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2512399 Cайхан покердож money тай болмоор байнуу? Тэгвэл энд дараад бүртгүүл.

    GD Star Rating
    loading...
  4. PokeR says:

    http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2512399 Cайхан покердож money тай болмоор байнуу? Тэгвэл энд дараад бүртгүүл. ыыы

    GD Star Rating
    loading...
  5. ganaa1023 says:

    manai BULLS maani yachvaa. ene jil neg l yavahgui baih chin. Ug ni bureldehuun ni gaigui bolovch toglolt ni eruusuu bolohgui bna. 0-18 hiisen bagt hojigdood hereg alga. Bolohgui bol dasgaljuulagchaa halahaasdaa.

    GD Star Rating
    loading...
  6. sodka says:

    he he Superman…………….. Ziak ed nar ch yah we odoo muu A.I iinhaa toglolt buriig l uzeh n shan bna daa………… 76rs ………………….

    GD Star Rating
    loading...
  7. bt says:

    manai suns odoo gertee ireheeree hojiluud urgeljilnee ta nar harj bgaarai

    GD Star Rating
    loading...
  8. MB says:

    Chinii Suns Gej yu baidiin aaan
    Sain Morood Moroood za

    GD Star Rating
    loading...
  9. Sensation. says:

    hiphop

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: