loading...
Азербайжаны нийслэл Баку хотод энэ сарын 6-наас ОУ-н сонирхогчийн боксын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн эхэлсэн.
Энэхүү тэмцээнд Ази, Европ, Амрик тивийн нэг, хоёрдугаар шигшээ, Африк, Далайн орнуудын үндсэн шигшээ гэсэн найман баг оролцдог. ОУСБХ-ноос гаргасан дэлхийн чансааг харгалзан боксчдыг сонгон шалгаруулж оролцуулдаг юм. Манай улсаас 54 кг-д ДАШТ-ний мөнгөн медальт Н.Төгсцогт, 60 кг-д ОУХМ З.Энхзориг, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ, 81 кг-д Эрдэнэбаяр нар энэхүү тэмцээнд оролцохоор уригдсан.
Тэгвэл манай боксчдоос Азийн аварга ОУХМ З.Энхзориг өнгөрөгч мягмар гарагт салхийг хагалж рингэд гарлаа. Тэрээр Америк тивийн нэгдүгээр шигшээд багтсан Пуэрто Рикогийн тамирчин дэлхийн аваргын мөнгөн медальт Педраза Гозалестай тоглосон юм. Харамсалтай нь, манай боксчин тоглолтын турш хоёрдугаар үед ганцхан оноо авсан бол, өрсөлдөгч нь 2:0, 3:1, 1:0 нийт 6:1-ээр яллаа.
Миланы дэвжээнд З.Энхзориг 4:3-аар ялагдаж байсан бол энэ удаад хариугаа авч чадсангүй. 64кг-д У.Мөнх-Эрдэнэ улаан талаас Америкийн нэгдүгээр шигшээд багтсан Карвахло Майк хөх талаас гарч тулалдлаа. Дэлхийн аваргын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ гурван үеийн турш ганц ч оноо авсангүй, өрсөлдөгчдөө 7:0-ээр ялагдлаа.
Тэмцээнд оролцож 77 тамирчнаас хамгийн отгон боксчин 17 настай Н.Төгсцогт байгаа бол Африк тивийн шигшээд багтсан Алжирын боксчин 29 настай Абделхалим Оуради хамгийн ахмадаар тодорчээ. Бакүгийн дэвжээнд өчигдөр дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Америк тивийн нэгдүгээр шигшээд багтсан Раяана Жуан Карлостой, 81кг-д С.Эрдэнэбаяр Гонгора Карлостой анхны тулаанаа хийхээр болсон байна.
loading...




Zugeeree zaluusaa!
Daxiad olon temtseen bii!
Amjilt!!!!!!!!!
loading...
uu za yahav yum negeer duusah bish manaihaan
loading...
http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2512399 Cайхан покердож Gold member болмоор байнуу? Тэгвэл энд дараад тогло
loading...
ямар хөгийн тэмцээнд оролцоод байнаа. Төгсцогт 1 ч тоглолгүй ялаад,ялагдаад ч байх шиг,манайхан шал дэмий юманд явж дээ.
loading...
ENE TEMTSEEND CHIN EHNII ODROO L MANAI 3 BOKSCHING ONOO OGOHGVI LUIWARDSAN IUM BAINA LEE.TEGHEER N MANAIHAN OTGON GAWYATAA ESERGVVTSLEE ILERHIILJ TOGLUULAAGVI IRSEN IUM BILEE.ERDOO L ENE…
loading...