loading...
“Лейкерс”- ”Юта” – 101:77 (24:24, 24:28, 25:19, 28:6)
Л: Брайант – 27. Газоль – 19 + 12 самбар. Артест – 16.
Ю: Дер.Уильямс – 17. Окур – 14. Бузер – 11 + 12 самбар.
Лейкерс 10 дахиа дараалан хожлоо. Юта тэдэнтэй эхний 3 үед тэнцүүхэн тоглосон ч 4-р үед маш муу байж, ердөө 6-хан оноо авчээ. 4-р үед Ютагийнхан 18 довтолж, 2-ыг нь л оновчтой болгосон бол Лейкерс хурдан довтолгооноор л гэхэд 10 оноо авсан байна. 4-р үед Лейкерс 19 оноо дараалан авахад Жазз хариуд нь нэг ч оноо аваагүй ажээ.
Лейкерс талбай дээрээ Жаззыг 13 дахиа дараалан хожиж байгаа гэнэ. Довтолгооны 24 секундийг ашиглаж эхэлснээс хойш 4-р үед 6 буюу түүнээс цөөн оноо авсан 9 дэх баг нь Жазз болжээ.
Лейкерс улирлын эхний 21 тоглолтынхоо 17-г нь талбайдаа хийснийхээ дараагийн 28 тоглолтын 19-ийг нь зочлон хийнэ.
Эдгээр багууд бямба гаригт Солт Лейкт дахин тоглох юм.
“Атланта” – “Чикаго” – 118:83 (22:21, 34:21, 31:15, 31:26)
А: Кроуфорд – 29 оноо. Эванс – 18. Смит – 18.
Ч: Роуз – 19. Жонсон – 17. Салмонс – 16.
Атланта талбай дээрээ Буллзыг илт давуу хожлоо. 1996 онд тэд Далласыг 36 онооны зөрүүтэй хожиж байснаас хойш хамгийн том ялалтаа авч байна. Буллзын хувьд 4 дараалан, мөн сүүлийн 14 тоглолтынхоо 11-т нь хожигдов.
Хоукс Буллзыг 5 дахиа дараалан хожиж байгаа бөгөөд үүний өмнөх 14 тоглолтынхоо 13-т нь хожигдоод байж.
Энэхүү хожигдлын дараа Буллз дасгалжуулагч Винни Дель Негрогоо хална гэсэн мэдээллүүд гарч эхэлжээ.
“Индиана” – “Портленд” – 91:102 (19:26, 26:26, 30:25, 16:25)
И: Жонс – 19. Хэнсбро – 13 + 11 самбар. Мерфи – 10. Данливи – 10.
П: Брэндон Рой – 29. ОлдриЖ – 20 + 8 самбар. Миллер – 15.
Грег Оденоо алдсан баг Денни Грейнжерээ алдсан багийг талбайд нь хожлоо. Портлэнд актив 9-хөн тоглогчтой, ерөнхий дасгалжуулагчгүйгээр Пейсерсийн эсрэг тоглосон ч Брэндон Рой, Олдриж нар сайн байж, 4 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоож байна. Оден улирал дуустал гэмтсэн бол түүнтэй зэрэгцээд Руди Фернандес 6 долоо хоногоор гэмтээд байгаа. Харин Пейсерсийн хувьд гол тоглогч Грейнжерээ 6 долоо хоногоор алдаад байгаа юм.
“Филадельфи” – “Детройт” – 86:90 (16:18, 26:24, 21:25, 23:23)
Ф: Игудала – 18. Деламберт – 17 + 11 самбар. Брэнд – 17.
Д: Стаки – 27 + 8 дамжуулалт. Жеребко – 17 + 10 самбар. Максилл – 12.
Айверсонтой Филли дахин хожигдлоо. Өнөөдөр талбай дээрээ тэд Детройтийг барсангүй, улирлын 11 дэх дараалсан хожигдлоо авч байна. Айверсон Филлид дахин ирээд эхний 2 тоглолтоо өмнө нь тоглож байсан багуудынхаа эсрэг хийгээд хожигдлоо. Өнөөдөр Айверсон тийм ч сайн байсангүй, 11 оноо л авчээ. Айверсон улирал эхэлснээс хойш 5 тоглохдоо бүгдэд нь хожигджээ.
Родни Стаки 27 оноо авсны дотор 8.7 секунд дутуу байхад оновчтой довтолж, багтаа хожил авчирсан байна.
Нью-Жерси, Миннесота багууд л Филлигээс муу амжилттай яваа бөгөөд Филли 11 сарын 18-наас хойш хожлын бараа харсангүй.
Айверсоны эхний тоглолтыг Вачова Центрт 20 000 гаруй үзэгч үзсэн бол өнөөдөр ердөө 12136 үзэгч иржээ.
“Нью-Жерси” – “Голден Стэйт” – 89:105 (27:20, 21:38, 22:23, 19:24)
Н: Лопес – 21 + 10 самбар. Харрис – 19. Кортни Ли – 15 + 8 самбар.
Г: Эллис – 18 + 8 дамжуулалт. Си. Жей. Уотсон – 18. Майки Мур – 16.
Лигийн хамгийн муу довтолгоотой баг хамгийн муу хамгаалалттай багийн эсрэг тоглож, хамгийн муу хамгаалалттай баг нь хожив. Нетс 22 удаа бөмбөгөө алдаж, таслуулснаар талбай дээрээ Голден Стэйтэд хожигдлоо. Голден Стэйт ийн зочлон 5 тоглолтынхоо эхний 2-т нь 1 хожиж, 1 хожигдов. Эдгээр аялан тоглолтоо Голден Стэйт ерөнхий дасгалжуулагч Дон Нельсонгүйгээр хийж байгаа.
“Милуоки” – “Торонто” – 117:95 (29:22, 28:23, 26:29, 34:21)
М: Женнингс – 22. Лени Юкич – 17. Ильясова – 17 + 9 самбар.
Т: Крис Бош – 26 + 10 самбар. Жэк – 12. Уимз – 12.
Милоуки талбай дээрээ 52.5 хувьтай довтолж, Торонтог 117:95-аар хожлоо. Брэндон Женнингс 22 оноо авсан бөгөөд 3-р үед өвдгөндөө гэмтэл авсан байна. Гэхдээ дараагийн тоглолтонд оролцоно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Торонтогийн хувьд 3 дараалан хожсон цувралаа зогсоов. Гарааны холбогч Хосе Кальдерон болон төвийн тоглогч Андреа Барньяни нар нь өнөөдөр тоглосонгүй.
Форбс сэтгүүлээс НБА-ын багуудыг үнэлсэн бөгөөд Баксийг 254 сая доллараар үнэлжээ. Энэ нь лигийн дундажаас 113 саяар, лигийн хамгийн өндөр үнэлгээтэй Лос Анжелес Лейкерсээс 353 саяар дутуу аж. Торонтогийн хувьд 386 саяар үнэлэгдэж 11-т оржээ.
“Миннесота” – “Нью-Орлеан” – 96:97 (29:29, 35:24, 19:25, 13:19)
М: Гомес – 21. Жефферсон – 17 + 16 самбар. Кевин Лов – 12 + 11 самбар.
Н: Стоякович -21. Торнтон – 20. Крис Пол – 15 + 14 дамжуулалт.
Миннесотагийн шинэ тоглогч Жонни Флинн Хорнетсийн од Крис Полийг сайн хамгаалж байсан ч хамгийн шийдвэрлэх үед Пол түүнийг аргалж, 1.4 секунд дутуу байхад довтолгоогоо амжилттай болгосноор Хорнетс ээлжит хожлоо авлаа. Жефф Боуэр Хорнетсийг удирдах болсноос хойш 7-5 болж байна.
“Сан-Антонио” – “Сакраменто” – 118:106 (30:24, 33:30, 26:28, 29:24)
С-А: Жефферсон – 23 + 8 самбар. Жинобили – 20. Паркер – 18 + 11 дамжуулалт.
Сак: Касспи – 20. Томпсон – 19 + 9 самбар. Эванс – 19.
Ричард Жефферсон нэг юм сайн тоглож, 23 оноо аван багтаа тусалснаар Спэрс талбай дээрээ Сакраментог хожлоо. Спэрс ийн 3 дараалсан хожигдлоо зогсоож байна. Ману Жинобили 4-р үед 11 оноо авч, чухал үүрэг гүйцэтгэжээ.
“Хьюстон” – “Кливленд” – 95:85 (33:19, 19:20, 16:19, 27:27)
Х: Брукс – 27. Ариза – 26. Лэндри – 14. Братье – 14.
К: Жеймс – 27. Уэст – 14. Варежао – 10.
Аарон Брукс 27, Тревор Ариза 26 оноо авч, Рокитс талбай дээрээ Кавальерсийг 10 онооны илүүгээр хожлоо. Рокитс Калавьерсийг сүүлийн 13 тоглолтынхоо 10-т нь хожиж байгаа нь энэ.
Кавальерсээс ЛеБрон л 27 оноо авсан бөгөөд гарааны бусад тоглогчдоос хэн нь ч 10+ оноо аваагүй бөгөөд улирлын хамгийн бага буюу 85 оноог дахин авлаа. Тэд мөн 20 удаа ТО хийсний 5-ыг нь ЛеБрон хийжээ.
Шэйн Баттьер ЛеБроныг тоглолтын турш сайн хамгаалсан байна.
loading...





gogo rockets
loading...
LAkers laaj bn aa GO LA Lakers GO
loading...
iverson jhn forum muutai bgaa bhaa daraagiin togloltond hojinoo
loading...
go rockets!!!
ene jil ted sain toglonoo
loading...
Medeh ym alga
loading...
uragshaa lakers . odoo harin ailiin talbai deer hojood hed daraalj hojdogiig haruulah heregtei. formondoo ortson tamirchid ni sn bertelgu bga blohoor budaa bolgoh bhdoo.
loading...
Iverson forUmaa aldsan gxeer yag yasan gsn uguuu??? hehehe
Dahiad duudlagiin talaar shuumjlehed ВаКовиа Центр shuu!!
Etsest n MAGIC ALL DAY!!! Lakers hed ch daraalj hojloo gsn hojliinh n tsuvral MAGIC dr ireeed duusah bolno!
loading...
Ene S.Batter bagiinxaa xamag xund ajliig sain xiix yum aa!
loading...
http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2512399 Cайхан покердож Gold member болмоор байнуу? Тэгвэл энд дараад тогло
loading...
hip hop
loading...
bulls dasgaljuulagchaa solih heregtei bna daa. erthen arga hemjee avahgui bol udahgui netsiig guitslee shuu. BULLS mini dee……….
loading...
rockets-in dasgaljuulagch yagaad T-mac ig oruulahgui bn a uur hured bn shu
loading...
Oruulahgui baisan deer. T-Mac odoo oor bagt ochij huch nemeh heregtei, Manai SUNS neg jiliin gereegeer avchihgui yum baih da
loading...