loading...
Энэ сарын 5-ны өдөр Хонконгт хөшгөө нээсэн Зүүн Азийн 5-р наадам зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Монголын багийн медалийн салхийг таеквондочид хагаллаа. Эрэгтэйчүүдийн 58 кг-д тулалдсан Дүгэрээгийн Лхагвадорж азтай сугалаа татаж, шууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан юм. Тэрээр медалийн өнгөө хувиргах боломж байсан хэдий ч хагас шигшээд Тайванийн Чань Ючиехд 5:6-гаар ялагдаж хүрэл медаль хүртсэн. Харин эрэгтэчүүдийн 54 кг-д Билгүүн эхний тоглолтдоо Японы Такая Накагавад 3:4, эмэгтэйчүүдийн 47 кг-д Дэлгэрмаа Хонконгийн Вай Ее Юнд 0:7-гоор, 51 кг-д Мөнгөнцэцэг Тайванийн Чен Юн Чиуд 0:7-гоор тус тус ялагдсан.
Харин 12-р сарын 7-ны өдөр таеквондочид нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар амжилтын буухиагаа үргэлжлүүллээ. Эрэгтэйчүүдийн 67 кг-н хагас шигшээд ОУХМ Наранчимэгийн Эрдэнэбаатар БНХАУ-ын Чен Жиандег нэмэлт цагт 4:3-аар буулган авч мөнгөн медалийн болзол хангалаа. Хоёрдугаар үе өндөрлөхөд Хятадын тамирчин 1:4-өөр хожиж байсан ч мнай тамирчин Эрдэнэбаатар цаг дуусахаас арваадхан сек-ийн өмнө онооны харьцаагаа 4:4 болгон тэнцүүлж улмаар нэмэлт цагт оноо авч чадсан юм.
Гэвч харамсалтай нь тэрбээр финалд Өмнөд Солонгосын тамирчныг барсангүй мөнгөн медаль дээр буулаа. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Эрдэнэбат, эмэгтэйчүүдийн 59 кг-д Туяасайхан нар хүрэл медалийн болзол хангасан юм. Ийнхүү 6 өдрйин дараах байдлаар манай таеквондогийн тамирчид нэг мөнгө, гурван хүрэл, нийт 4 медальтайгаар тэмцээнээ өндөрлөлөө.
loading...




1 ялагдаад л 1 хүрэл. Ийм амжилт гэж байх уу
loading...
hmmm gots murguud hurel deer buudag chanargui temtseend yadaj alt avch bolsongui yu uhseniig ni gaihuulj bichdeg yum ichih yosoit shd
loading...
xaron tiimee manaixan esvel goch morgoj medal esvel yalagdaad medal avna shal utaggui bi ch ybsan bol medal avax baisan da
loading...
hahah harin tiim tamirchin bish jiriin 58kg jintei hun orood l sugalaa tataad l medal avah ni bn shd
loading...
http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2512399 Cайхан покердож Gold member болмоор байнуу? Тэгвэл энд дараад тогло
loading...
hutsdiin be amjilt arvintai ch geh shg
loading...
1 toglolt 1 ylagdal 1 hurel ymar tom amjilt be?
loading...
Энэ наадам ч нэр хүндээ гээх эв бололтой.Нэг төрөл,жинд 3-8 тамирчин оролцож байна.Багийн дүнг хөнгөнийхөн,жүдочид жаахан ахиулах байх гэж найднам.Амжилт арвин гэдэг ч арга ядсан үг дуулдаж байна. Ядаж л Батцэцэг шиг 10 000 м гүйгээд 4 хүнээс 3-т орж хүрэл авах нь1 ялагдаад медаль авснаас дээр буйзаа.
loading...