Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бостон бүсээ тэргүүлж эхлэв

GD Star Rating
loading...

1260503478

“Вашингтон” – “Бостон” – 102:104 (28:27, 22:37, 24:19, 28:21)

В: Аринас – 25 + 8 дамжуулалт. Хэйвуд – 17 + 8 самбар. Блэтч – 17.

Б: Рондо – 21 + 11 дамжуулалт. Аллен – 18. Гарнетт – 17.

Бостон Селтикс 9 дэхээ дараалан хожсон төдийгүй айлын талбайд хийсэн 11 тоглолтынхоо 10-т нь хожлоо. Мөн Рэй Аллен улирлын тоглолтын 20 000 дахь оноогоо авсан бол Пол Пирс 19 000 дахь оноогоо авчээ. Рэй Аллен 20 000-ын босгонд хүрсэн НБА-ын түүхэн дэх 32 дахь тоглогч болов.

Өнөөдрийн Бостоны хожилд Рондо чухал үүрэг гүйцэтгэж, 21 оноо, 11 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Гилберт Аренас 25 оноо авсан боловч 26.7 секунд дутуу байхад 2 торгуулийн шидэлтээ алджээ. Тэрээр өнөөдөр 6 торгуулийнхаа 5-ыг нь алдаж багаа хөөдөв.

Пирс 2 торгуулиа оновчтой болгож тоог 101:98 болгосны дараа Аренас оролтоо амжилттай болгон 101:100 болгосон. Рэй Аллен 2 торгуулиа алдсангүй, 103:100. Харин Аренас болон Рэнди Фоей нар 3 онооны шидэлтээ алсанаар Бостон хожлоо.

“Детройт” – “Денвер” – 101:99 (23:24, 29:26, 28:23, 21:26)

Дет: Виллануэва – 27. Стаки – 25. Жеребко – 12 + 8 самбар.

Ден: К. Энтони – 40. Биллапс – 21. Жи. Ар. Смит – 14.

Чонси Биллапс хуучин багийнхаа эсрэг тоглож, 21 оноо авсан ч Пистонс талбай дээрээ Өрнөдийн шилдгүүдийн нэгийг хожлоо. Биллапс сүүлийн мөчид лэй-апаа алдсанаар Пистонс улирлын хамгийн сайн цуварл болох 4 дэх дараалсан хожлоо авчээ. Харин Денвер улирал эхэлснээс хойш 2 дахь удаагаа 2 дараалж ялагджээ.  Кармелогийн хувьд улирал эхэлснээс хойш 14 дэх удаагаа 30-аас дээш оноо авсан байна.

30+ оноо авсан тоо

тоглогч тоглолт
Кармело Энтони 14
ЛеБрон Жеймс 10
Kоби Брайант 9
Kевин Дюрант 8

“Юта” – “Орландо” – 120:111 (22:35, 30:25, 38:21, 30:30)

Ю: Уильямс – 32 + 15 дамжуулалт + 8 самбар. Си. Жей. Майлз – 22), Бузер – 20 + 14 самбар.

О: Картер – 34. Дуайт Ховард – 18 + 10 самбар. Барнс – 17.

Өчигдөр өнгөрсөн улирлын аварга Лейкерсийн талбайд онцгүй хожигдсон Юта өнөөдөр өөрсдийнхөө талбайд өнгөрсөн улирлын аман хүзүү Орландог хожлоо. Орландо 6 дараалан хожсоны эцэст хожигдож байгаа бөгөөд Дорнод бүсийн тэргүүн байраа Селтикст алдав.

Орландо 2-р үед 18 оноогоор тэргүүлж байсан ч бариулжээ. Жазз өчигдөр Лейкерсийн эсрэг 4-р үед ердөө 6 оноо авсан бол энэ удаа Мэжикийн эсрэг эхний үед бас тун муу хамгаалав. Гэхдээ үлдсэн хугацаанд сайн тоглосноор хожил авлаа. Жазз нөгөөдөр талбай дээрээ Лейкерсээс даагаа нэхнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. OxYGeNNN! says:

    Аллен 20’000 дахь оноого аваагүй шдэ 14 оноо дутуу байгаа!!! Бостон ч сайн байна даа айлын талбай дээр

    GD Star Rating
    loading...
  2. PJ says:

    Аренас болон Рэнди Фоей нар 3 онооны шидэлтээ алсанаар Бостон хожлоо.

    GD Star Rating
    loading...
  3. . says:

    haha aldaa haisan baagii nar ……

    GD Star Rating
    loading...
  4. mj says:

    real madridiin 23 dugaartai beckhamiin omsgol 35d shuud zarlaa.
    shorttoigo orig uguig n medehgui ym
    harahad unen tasarhai haramsahgui shu zaluusaa
    angiinhan nzuud chin chamd ataarhana shu / 91201276 /

    GD Star Rating
    loading...
  5. BZzS says:

    K-Mart mine bsn bol Detroit duugui bai boloh bsin umnuh der ch gess
    thde DENVER ene jil yum duulgah biiwii?!

    GD Star Rating
    loading...
  6. crusader says:

    http://www.youtube.com/watch?v=MXcaybP__6o&feature=related
    Энийг үз

    GD Star Rating
    loading...
  7. Bogs uhaha boliochee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: