Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Бэртэл гэмтлийн мэдээ

GD Star Rating
loading...

mess2016 (5)Өнгөрсөн мягмар гаригт явагдсан Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тойргийн тоглолтонд Барсагийн супер од Леонел Месси бэртэл авсан. Аргентин эрийн шагайндаа авсан бэртэл тийм хүнд биш боловч энэ бямба гаригт явагдах Каталоны дербиг өнжихөөр болжээ. Мөн 12 сарын 16-нд явагдах Клубын дэлхийн аваргын эхний тоглолтонд ч оролцохгүй байж магадгүй байна. Ийнхүү Месси улирал эхэлснээс хойш 2 дахь удаагаа бэртэл авч талбайд гарах боломжгүй болж байна. Өмнө нь Месси зүүн хөлөө бэртээж Аваргуудын лигт Интерийн эсрэг талбайд гарч чадаагүй юм.


***

Мөн Лондоны Арсенал багийн довтлогч Никлас Бендтнер 2010 он гартал эргэж ирэхгүй нь тодорхой болжээ. Өнгөрсөн сард Тоттенхэмийн эсрэг хийсэн тоглолтонд Дани довтлогч бэртэл авч сар гаран багтаа тус болохгүй гэж байсан ч энэ нь 2 сар болон сунжирсан юм. Энэ ням гаригт явагдах Ливерпуль – Арсенал багуудын тоглолтыг Бендтнерээс гадна шөрмөсний асуудалтай байгаа Эманүель Эбүэ, Томаш Росикци нар өнжих нь тодорхой болсон байна.
***

Челсигийн Гана хагас хамгаалагч Майкл Эссьений баруун хөлийн шөрмсөндөө авсан бэртэл эдгэрэхэд ойролцоогоор 4 долоо хоног хэрэгтэй болжээ. Челсигийн албан ёсны сайтад үүнийг баталсан бөгөөд ирэх нэг сард явагдах Африкийн цомд ч оролцохгүй байж мэдэх нь. Аваргуудын лигийн сүүлийн тойрогт Киприйн АПОЕЛ багтай 2 : 2-оор тэнцэхэд Эссьен баруун хөлөндөө бэртэл авч талбайг орхисон юм. 27 настай Гана эр улиралд эхэлснээс хойш 22 тоглолтонд оролцоод байсан юм.
***

Манчестер ситигийн хамгаалагч Майкл Жонсон бэлтгэлийн үеэр маш хүнд бэртэл авч улирал дуустал ногоон талбайд гарах боломжгүй болсон байна. Улирал эхэлснээс хойш бэртэл гэмтлээс салахгүй байгаа тэрээр өнгөрсөн 10 сард Карлин цомын тоглолтонд оролцсоноосоо хойш багтаа тус болоогүй юм. Гэтэл арай гэж гэмтлээ эдгэрүүлж байсан түүнийг багийнх нь андууд ийнхүү ирэх жилийн 5 сар хүртэл бэртээж орхилоо. Марк Хьюз түүний талаар ”Майклын хувьд үнэхээр харамсалтай явдал боллоо. Тэр уг нь үндсэн багт багтахын тулд маш шаргуу хөдөлмөрлөж байсан юм. Хэрвээ элдэв асуудалд орооцолдоогүй байсан бол би түүнийг гараанд гаргахаар төлөвлөж байсан байсан юм” гэжээ.

GD Star Rating
loading...
Бэртэл гэмтлийн мэдээ , 1.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Mr Chelsea says:

    1st,Haramsaltai l medeenud bna.

    GD Star Rating
    loading...
  2. skull says:

    Essien africa ywahgui bol yun sain ym be , muuhai amia bodtson aien :P

    GD Star Rating
    loading...
  3. sanaa says:

    esein hurdan edgeeree

    GD Star Rating
    loading...
  4. leo leo leo leo leo leo leo leo leo says:

    eeeee chaawaasaa ymar xaramsaltai yum bee !!!!

    xulbumbugchin xvnd bertel gemtlees ilvv asuudla gj er ni yu vhawde..

    michael essien maani l xurdan edgeesei …

    rosicky ch gesen …

    xairtai tamirchid maani yagaaad bn da

    GD Star Rating
    loading...
  5. barca fan says:

    uu chavsda ter jonson buur haramsaltai sanagdaj bn buten jil togolku gheer horhii

    GD Star Rating
    loading...
  6. naran says:

    hockey sonirhodog hun bna uu. Augaa V.Fetisov musun talbaidaa ergen irlee. ter armiin CSKA bagt /ihuuchin bagtaa/ togloh yum bna aa gej… 49 nastai yum bna oo

    GD Star Rating
    loading...
  7. munxuu says:

    http://www.fanatnews.mn хөлбөмбөг сонирхогч залуустаа зориулан Премьер лигийн тааварт уралдааныг 7 хоног болгон зохион явуулж байгаа бөгөөд уг тэмцээнд ялагч болсон нэг азтанд Премьер лигийн багуудийн жерсийг өгч эхлээд байна.

    GD Star Rating
    loading...
  8. Sensation. says:

    hip hop

    GD Star Rating
    loading...
  9. Manu 4 ever says:

    Hogchino muu sda

    GD Star Rating
    loading...
  10. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
    Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810

    GD Star Rating
    loading...
  11. nisdeg_melkhii says:

    eee zolig gej yamar hereg bhav bertel egmtel gdg tamirchin hunii hamgiin tom daisan daa hu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: