Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Жудочид ”Их Дуулга”-д

GD Star Rating
loading...

judo2Манай жүдогийн шигшээ багийнхан хилийн чанадад томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцосоор байгаа. Саяхан БНСУ-ын Сүвон хотноо болсон жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнд 21 орны 103 эрэгтэй, 84 эмэгтэй бөх хүч үзсэн. Манай жүдочид тус тэмцээнээс хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл нийт зургаан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаарт жагссан.

Дэлхийн цомд оролцосн манай баг тамирчид хамтарсан бэлтгэлд оролцоод дараагийн тэмцээнд хүч үзэхээр арлын орныг зорьсон. Дараагийн томоохон тэмцээн Японы нийслэл Токио хотод 154 мянган ам.долларын шагналын сантай “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд 44 орны 400 гаруй жүдоч хүч үзнэ. Тэмцээнд түрүүлсэн жүдоч 5000 ам.доллар халааслах бол, мөнгөн медаль 3000, хүрэл медаль 1500 ам.доллар дагах шагналтай.

Их дуулгад эрэгтэйчүүдийн 60кг-д Ч.Болдбаатар, 66кг-д С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар, 73кг-д С.Ням-Очир, 81кг-д О.Ууганбаатар, 90кг-д Г.Бат-Эрдэнэ, -100кг-д Б.Тэмүүлэн, +100кг-д Д.Ганхуяг нар зодоглоно.  Эмэгтэйчүүдийн 48кг-д М.Уранцэцэг, 52кг-д М.Бундмаа, 70кг-д П.Лхамдэгд нар хүч үзэх юм байна. Тэмцээн энэ сарын 13-нд өндөрлөнө. Ингээд тамирчдын эхний тойргийн оноолтыг үзэгч та бүхэндээ сонирхуулъя.
Эрэгтэйчүүдээс
60кг Ч.Болдбаатар – Жан Жин Мин /БНСУ/
66кг Х.Цагаанбаатар – Кордава Шаква / Гүрж/
С.Мияарагчаа – Камер Ниал / Нидерланд/
73кг С.Ням-Очир – Нишияама Юүки /Япон/
81кг О.Ууганбаатар – эхний тойрогт гоц мөргөсөн. Дараагийн тойрогт Накай Такакиро /Япон/
90кг Г.Бат-Эрдэнэ – Щирнхофер Макс /Австри/
-100кг Б.Тэмүүлэн – Их Британи Спалдин Мкинтон /Их Британи/
+100кг Д.Ганхуяг – Жоханссон Кристоффер /Швед/
Эмэгтэйчүүдээс
48кг М.Уранцэцэг- эхний тойрогт гоц мөргөсөн.
52кг М.Бундмаа – Хошимото Юүки /Япон/
70кг П.Лхамдэгд – гоц мөргөсөн.

GD Star Rating
loading...
Жудочид ''Их Дуулга''-д, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. А says:

    энэ тэмцээний талаар мэдээлэл байна уу?

    GD Star Rating
    loading...
  2. gg says:

    zarim bohchuud maani sugalaa evgui taarsan l haragdsaj bna da za amjilt manaihaan

    GD Star Rating
    loading...
  3. bm says:

    http://217.79.182.227/www.judo-world.net/ijf/grand_slam/2009_tokyo/tta_menue.php?modus=1024&sprache=english

    intjudo.com deer buh temtseenii result bainga updated hiigdej baigaa. Manai temuulen A zone d japanii Anai tai orson. jaahan hund zone boljee. Anai g yalval hureliin toloo barildana. ene udaagiin temsteen ih chansaatai bolj bna. rankaaraa ehnii 10 t orson buhchuud olon irsen baina.

    GD Star Rating
    loading...
  4. bm says:

    Tsanaanbaatar rankaaraa 10 t ordog japan bohod yalagdsan baina. zonooso garch chadaagui. 5 r bairt orov

    GD Star Rating
    loading...
  5. nisdeg_melkhii says:

    uu muu tsagaanbaatar ingeed turiin hair daadaggui shd

    GD Star Rating
    loading...
  6. onaji says:

    tsagaanbaatariig yalagdsaniig dunguj saya medeegeer uzdeg bainshde. yamar uramgyi yumbe. za za dara daragin tegmtseend kkk

    GD Star Rating
    loading...
  7. attilla says:

    zvgeer shd dandaa turuulne gej yu bhaw dee.say nairlaad beltgel taaruu bsan ni todorhoi

    GD Star Rating
    loading...
  8. bm says:

    tsagaanbaatriig yalsan ter japan n sain bna lee, alt avsan. temuulen bas zone doo ANAI g yalval hurel belen gesen ug.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: