loading...
2010 оны Формула нэгийн дэлхийн аваргын хуваарь албан ёсоор зарлагдлаа. Ирэх жилийн тэмцээний сүүлийн гараа Бразилд бус АНЭ-ийн ”Яас Марина” авто тойруулгад явагдахаар болсон байна. Нэг жил завсарласны эцэст Канадын Гран-при Формула нэгд эргэн ирлээ. 6 сарын 13-нд явагдах Монреалын гараанаас гадна Өмнөд Солонгост зохиогдох Гран-при олны анхаарлыг татаж байна.
10 сарын 24-нд явагдах ”Янгам”-ын гарааны талаар зохион байгуулах хорооны дарга Кевин Ли ”Бүх зүйл төлөвлөгдсөний дагуу явж байгаа. Одоо барилгын ажлын 60 хувь нь хийгдээд байгаа. Ирэх жилийн 7 сар гэхэд бүрэн ашиглалтанд орно гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.
2010 оны Формула 1 ДАШТ
3 сарын 14 – Бахрейн (Сахир)
3 сарын 28 – Австрали (Мельбурн)
4 сарын 4 – Малайз (Сепан)
4 сарын 18 – Хятад (Шанхай)
5 сарын 9 – Испани (Барселона)
5 сарын 16 – Монако (Монте Карло)
5 сарын 30 – Турк (Истанбул)
6 сарын 13 – Канад (Монреал)
6 сарын 27 – Европ(Валенси)
7 сарын 11 -Их Британи (Силверстоун)
7 сарын 25 – Герман (Хокенхэйм)
8 сарын 1 – Унгар (Будапешт)
8 сарын 29 – Бельги (Спа-Франкорчампс)
9 сарын 12 – Итали(Монца)
9 сарын 26 – Сингапур
10 сарын 10 – Япон (Сузука),
10 сарын 24 – Өмнөд Солонгос (Янгам)*
11 сарын 7 Бразил (Интерлагос)
11 сарын 14 – АНЭ (Яас Марина)
loading...




hoo solongost ain udku mongold ym bn ldaa
loading...
hotiiinhoo zamiig zasaj chadahgui bhad mgld F1 boloh hol bna daa.
loading...