Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Хонг Конг 2009 » Манайхан 20 медальтай

GD Star Rating
loading...

N1635Хонконгт явагдсан Зүүн Азийн 5-р наадам өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд Зүүн Азийн нийт 9 орон оролцсон юм. Манай тамирчин тус наадмын 12 төрөлд хурд хүч , авхаалж самбаагаа сорьж өрсөлдөн дөрвөн мөнгө, 16 хүрэл, нийт 20 медаль хүртсэн амжилттай. Өнгөрөгч бямба гарагт жүдо бөхийн тэмцээн эхэлж эрэгтэй, эмэгтэй нийт 10 жингийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодрууллаа. МУ-ын Хөдөлмөрийн баатар , Олимпийн аварга H.Түвшинбаяр тэргүүтэй зургаан жүдоч Хонконгийн дэвжээнд зодоглосон юм.

Манай жүдоч Олимпийн аварга H.Түвшинбаяр +100кг-д хүч үзэж, эхний тойрогт Японы Ёохей Такаитай барилдаж, цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болж, улмаар энэ барилдаанд Тайванийн бөх Ван Хуан Венийг цэвэр ялснаар хvрэл медаль хүртлээ.

Түүнчлэн манай тамирчин Г.Түвшинжаргал 81кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн Э.Энхбат эхний барилдаандаа эзэн орны бөх Фон Уильям Вин Люнг цэвэр ялж, БНАСАУ-ын бөх Пак Сун-ильд цэвэр ялагдаж хүрэл медалийн болзол хангалаа.    Харин эрэгтэй жүдочдоос Б.Бат-Орших -100 кг-д эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогтоо Тайванийн Лин Вей Хсиантай барилдаж, цэвэр ялж алтан медалийн төлөө Японы бөх Кайхан Такагитай барилдаж, нэг юүко, нэг ваза-ари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангалаа. Улмаар эмэгтэй жүдочдоос 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал Тайванийн Хсу Хсин Мейг цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ.
Зүүн Азийн V наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 1500 метрт уралдсан Ч.Шинэцэцэг шигшээ гүйлтэд 4:39.47 секундын амжилтаар БНХАУ-ын тамирчны дараа барианд орж, мөнгөн медалийн эзэн боллоо. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтэд Б.Батцэцэг 37 минут, 04.86 секундын амжилтаар III байрт шалгарч, хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Мөнхдөл огцом өргөлтөөр 95 кг,   түлхэлттэй өргөлтөөр 120 кг, нийт 215 кг-ыг амжилттай өргөж хүрэл медаль хүртлээ. Б.Бат-Орших /-100 кг/ мөнгө, харин Н.Түвшинбаяр /+100 кг/, Г.Түвшинжаргал /-81 кг/, Э.Энхбат /-90 кг/, Ц.Наранжаргал /-70 кг/ болон Т.Баасанжав /-78 кг/ нар хүрэл медалийн эзэд болж Хонконгийн дэвжээнд зодоглосон манай зургаан жүдоч медалийн тавцанд гараад байна. Манай тамирчид Зүүн Азийн наадмаас жүдо, эрэгтэй, эмэгтэй, хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 1500 м,  таеквондо, ушу, саншоу, хүндийг өргөлт, хөнгөн атлетик эмэгтэй 10.000 м, зэрэг төрлүүдэд медаль хүртлээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. bat says:

    dahij ene temtseend orltsood demii yum bn tsag mongonii garz 1 ylagdaad l hurel
    iimerhuu ichmeer yumiig bicheed ch xereggui ee

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    neg jind 4 tamirchin orood 4 uulee medal manaihan hurel teriig medal gedeg l bxdaa ter ni tegeed amjilt ain

    GD Star Rating
    loading...
  3. Монгол says:

    Тэгээд 4 орон ч гэсэн олон улсын зэрэглэлтэй тэмцээн. Хууль журамд заасныхаа дагуу медал авсан бол улсаас энэ тамирчдад мөнгө өгнө ш дээ. Тэгэхээр өөрсдөд нь хэрэгтэйл байгаа биз. Харин зэрэглэл багатай тамирчдаа явуулж баймаар юм

    GD Star Rating
    loading...
  4. Jiigee says:

    Hahahah yalagdwal shuud hurel aan Anhnaasaa medal awah n todohoi temzeend olon oroh heregtei yum bn da manai awraga maani

    GD Star Rating
    loading...
  5. Зүгээр л бодлоо бичлээ says:

    9 орноос 8 дугаар байранд тэгсэн мөртлөө амжилт арвин ч гэх шиг онигоо юм аа

    GD Star Rating
    loading...
  6. Ro says:

    shigshee uraldaan ch gej dee 3 hunees 2 t orj mungu avcvhihaad shigshe uraldaand orson gej yariad ch yaahv dee.

    GD Star Rating
    loading...
  7. nisdeg_melkhii says:

    ichmeer yumaa yadaj gants ch altgui shuu 2yalaad l alt avdag temtseen gej yu bdag yum be?ulsiin avarga ch iim bhgui ene temtseen buur shaldaa buujee iim temtseend altgui manaihan ichmeer yum hairan zardal mungu tsag zav

    GD Star Rating
    loading...
  8. qaz says:

    harin tiimee alt baihgui ni jhn ontsgui yum aa

    GD Star Rating
    loading...
  9. attilla says:

    bagadaa mungu awna gej oroh heregtei iimerhuuu temtseend

    GD Star Rating
    loading...
  10. davaa says:

    gants ch gyaltaah altgui bj amjilttai gej bhda ichmeer yum daa 3 hun guigeed 3-t orood hurel.. uuniig yu gehev dee hehehehe uruvdsun,, odoo tgd zasagaas mungu neheh uu? medali avsan geed.. ichih bulchirhaitai baimaarsan daa

    GD Star Rating
    loading...
  11. ennee says:

    Багийн дүн урам хугаллаа.Гуам албан бус гишүүн гэхээр манайхан хамгийн сүүлд оржээ.Ядаж ганц ч болов хүн аваргаар тодорсонгүй. Ер нь тодорхой үүрэг даалгавар аваагүй санаа амар сайхан “зугаалаад”ирье гэсэн шиг явцгаасан. Дараагийн удаад 4-6 алт авахуйц баг бүрдүүлж гэмээн оролцсон нь дээр буйзаа.
    Хөнгөний 4*400м буухиад бүрдүүлсэн баг шиг бүрэлдэхүүн бол хэнд ч хэрэггүй хайран Монгол улсын нэрийг яйран болгох ч гэж дээ.

    GD Star Rating
    loading...
  12. MADRIDISTA says:

    SAGSCHID YAJ TOGLOSIIN BOL TV EER GARAH BOLU

    GD Star Rating
    loading...
  13. Сүхээ says:

    Харин тиймээ. Түвшинбаяр одоо энд орж дэмий ш дээ. Бас үүнтэй давхцаад Солонгосын Сувон хотод бас ямар тэмцээн болсон юм бэ дээ. Түвшинбаяртай нэг жинд үздэг Тэмүүлэн маань тэнд Хүрэл медаль авсан байна лээ. Тэнд чинь харин тив дэлхийн аврагууд орсон байна лээ шүү.
    -100 кг – 1. Хван Хи Тэ (БНСУ) 2. Б.Тэмүүлэн (Монгол) 3. Пак Сүн Ү (БНСУ), Лукаш Крпалек (Чех) иймэрхүү байна лээ. Түвшинбаяр харин +100д үзжээдээ
    Тэмүүлэн бол одоо Түвшинбаяраас илүү байх. Түвшинбаяр ч азных л даа….

    GD Star Rating
    loading...
  14. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
    Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: