Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Коби дахиад л…

GD Star Rating
loading...

nba_g_kobevert1_288“Милуоки” – “Лейкерс” – 106:107 ОТ (20:19, 27:26, 24:29, 24:21, 11:12)

М: Редд – 25. Ильясова – 24. Богут – 16 + 12.

Л: Брайант – 39. Газоль – 26 + 22 подбора. Артест – 10.

Коби үндсэн цагт багтаа ялалт бэлэглэх боломжтой байсан ч шидэлтээ алдаж, улмаар цаг сунгасан. Харин нэмэлт цагийн төгсгөлд өөрийн 2 дахь боломжоо алдалгүй ашиглаж, дундын шидэлтээ оновчтой болгосноор багаа ялагдлаас авраад зогсохгүй, хожууллаа. Коби улирал эхэлснээс хойш 2 дахиа хожигдож явсан ч сүүлийн мөчид оновчтой шидэж, багтаа ялалт авчирч байна. Өмнө нь Хитэд баззер-шот хийж байв.

Лейкерс 20-4 болж, Бостоны хамтаар лигйин хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна. Лйекерсээс Газоль 26 оноо авч, өөрийн дээд амжилт 22 самбараас авалт хийв. Газоль сүүлийн 4 тоглолтын 3-т нь 20+ самбараас авалт авчээ.

Баксаас Майкл Редд 25 оноо авсан ч арай л хожиж чадсангүй, уг нь хожил ойрхон байв. Чарли Белл сүүлийн мөчид Кобиг дахин алдуулж чадсан бол Бакс хожих байлаа. ер нь Баксийг Коби л “булшлав”. Реддийн 3 онооны оновчтой шидэлт, Риднурийн дундын шидэлтийн дараа Бакс 106:100-аар тэргүүлж байв. Коби дундын шидэлтээ оновчтой болгосны дараа Ильясова торгуулийн 2 шидэлтээ алдаж, Коби алдаатай довтолж, 3 оноо авч106:105 болгожээ. Риднур, Редд оновчгүй довтолсны дараа Артист самбараас бөмбөг авахад 5.4 секунд үлдээд байж. Энэ хугацаанд л Коби шидэлтээ оновчтой болгож, Лейкерс хожсон байна.

“Атланта” – “Мемфис” – 110:97 (22:24, 29:18, 32:24, 27:31)

А: Жонсон – 26 + 8 самбар. Хорфорд – 15 + 10 самбар. Смит – 14.

М: Сэм Янг – 20. О. Жей. Майо – 15. Газоль – 14 + 8 самбар.

Атланта өнөөдөр талбай дээрээ Мемфисийг хожиж, 5 дахь дараалсан хожлоо авлаа. 4-р үед Хоуксийн лидерүүд талбайд гаралгүй нөөцийнхнөө тоглуулсан байна. Мемфисийн Руди Гэй 3-р үеийн сүүл хэрд шагайндаа гэмтэл аван тоглолтыг орхиод эргэн талбайд гараагүй аж. Эдгээр багууд ирэх оны 2 сарын 9-нд Мемфисийн талбайд дахин тоглоно.

“Индиана” – “Шарлотт” – 101:98 (30:25, 26:21, 23:23, 22:29)

И: Мерфи – 26 + 15 самбар. Ти. Жей. Форд – 15 + 15 дамжуулалт. Данливи – 15.

Ш: Уоллес – 29 + 12 самбар. Жэксон – 22. Чандлер – 13 + 13 самбар.

Пейсерс талбай дээрээ Бобкэтсийг хожлоо. Грейнжерийн эзгүйд энэ удаа Трой Мэрфи маш сайн тоглож, 13 довтолгооныхоо 10-ийг нь оновчтой болгож, 26 оноо авснаас гадна 15 самбараас авалт хийжээ. Пейсерс 6 дараалан хожигдсоны эцэст 4 тоглолтынхоо 3-т нь хожлоо.

Стивен Жексон 2004-2007 оны хооронд Пейсерт тоглож байгаад Пистонстой хийсэн тоглолтын зодоонд оролцож байсан нэгэн. Гэвч Индианагийн үзэгчид түүнийг тоглолтын турш “бүү”-лж байв.

nba_g_howard11_268“Орландо” – “Торонто” – 118:99 (35:24, 31:30, 26:25, 26:20)

О: Льюис – 21. Барнс – 20. Ховард – 18 + 14 самбар.

Т: Бош – 20. Туркоглу – 14. Жэк – 13.

Дуайт өнөөдөр блок парти хийлээ. Тэрээр Рэпторсийн тоглогч нарт 8 блок тавьсан байна. Хедо Туркоглуг Мэжикийн үзэгчид сайхан хүлээж авсан ч баг нь Мэжикт юм болсонгүй. Орландо 19-6 болж байгаа бол Торонто 11-17 болжээ.

“Филадельфи” – “Кливленд” – 101:108 (26:32, 29:28, 25:23, 21:25)

Ф: Игудала – 26. Янг – 16 + 10 самбар. Айверсон – 16.

К: Жеймс – 36. Уильямс – 12. Варежао – 11 + 8 самбар.

Филадельфигаас ЛеБроны эсрэг тоглочих, түүнтэй өрсөлдчихөөр тоглогч байсангүй. Тэр Филлигийн талбайд 36 оноо авсны дээр 4-р үед чухал 3 онооны 2 шидэлтээ амжилттай болгож, Кавальерс улирлын 19 дэх хожлоо авлаа. Харин Филли 19 дэх хожигдлоо хүлээв. Уг нь талбайн эзэд 94-90-ээр тэргүүлж байсан ч сүүлийн 5 минутанд нэг ч удаа оновчтой довтлоогүй байна.

Айверсон маргааш MRI2д шинжлүүлэхээр болж байгаа аж. Түүний зүүн өвдөг гэмтжээ. 4-р үед Айверсоныг нөөцөнд байх үед үзэгчид “Бид Айверсоныг хүсэж байна” хэмээн хэлцгээж байв.

“Нью-Жерси” – “Юта” – 92:108 (24:26, 17:26, 21:25, 30:31)

Н: Лопес – 23 + 10 самбар. Терренс Уильямс – 17. Кортни Ли – 15.

Ю: Бузер – 26 + 10 самбар. Дэрон Уильямс – 20 + 14 дамжуулалт. Миллсэп – 13.

2 хоногийн өмнө Өрнөдийн хамгийн муу багт талбай дээрээ хожигдсон Жазз энэ удаа Дорнодийн хамгийн муу багийг талбай дээр нь хожлоо. Жазз ийн сүүлийн 11 тоглолтноос 8 дахь хожлоо авч байна. Нетсийн хувьд 5 дахиа дараалан хожигдов. Андрей Кириленко 24 минут тоглосноор Адриан Дэнтлиг ардаа орхин, Жаззын түүхэнд тоглосон минутаараа 6-д бичигдэх болжээ.

ept_sports_nba_experts-774922453-1261061776“Оклахома Сити” – “Даллас” – 86:100 (24:24, 24:19, 20:28, 18:29)

О: Уэстбрук – 16. Грин – 15 + 11 самбар. Харден – 12. Дюрант – 12.

Д: Новицки – 35 + 11 самбар. Ховард – 15. Мэрион – 12.

Оклахома талбай дээрээ Далласыг барсангүй. Оклахомагийн тоглогчид бүгдээрээ улбар шар Найкийн пүүзээр гангарсан ч тусыг эс олов. Энэхүү пүүз нь Найкаас Кевин Дюрантын нэр дээр гаргаж байгаа 2 дахь загвар нь аж. Дюрант 25-аас дээш оноог 9 дараалан аваад байсан ч энэ удаа улирлын хамгийн муу 12 оноо авчээ. Даллас ийн 5 дахиа дараалан хожсон байна.

“Миннесота” – “Клипперс” – 95:120 (29:27, 24:37, 26:27, 16:29)

М: Лов – 19 + 12 самбар. Жефферсон – 18 + 8 самбар. Сешнс – 10.

К: Гордон – 25. Каман – 23 + 10 самбар. Батлер – 21.

Крис Каманн, Маркус Кэмби, Барон Дэвис нар бүгдээрээ гэмтэлгүй, зэрэг тоглоцгоовол Клипперс хүчтэй баг. Каманн, Дэвис нар өнгөрсөн улиралд хамтдаа нийт 28-хан тоглолтонд оролцож байсан бол энэ улирал эхэлснээс хойш 24 тоглолтонд хамт тоглоод байна. Өнөөдөр тэд Миннесотаг 25 онооны зөрүүтэйгээр хожлоо. Клипперс 4-9 эхлэлийнхээ дараах 11 тоглолтын 7-д нь хожив.

“Нью-Орлеан” – “Детройт” – 95:87 (25:28, 17:27, 28:18, 25:14)

Н: Уэст – 32 + 12 самбар. Пол – 16 + 12 дамжуулалт. Окафор – 15 + 8 самбар.

Д: Стаки – 26. Виллануэва – 18 + 8 самбар. Аткинс – 13.

Дэвид Уэст улирлын хамгийн сайн тоглолтоо үзүүлж, Хорнетс талбай дээрээ Пистонст 16 оноогоор хожигдож байгаа барьж, хожлоо. Хорнетс 11-13 болж, Кингз, Клипперсийн хамтаар бүсдээ 10-12-т бичигдэж байна.

“Денвер” – “Хьюстон” – 111:101 (25:21, 33:30, 27:27, 26:23)

Д: Энтони – 38 + 9 самбар. Жей. Ар. Смит – 21. Биллупс – 15.

Х: Брукс – 23. Ариза – 18 + 8 самбар. Андерсен – 17 + 9 самбар.

Мело улирал эхэлснээс хойш 17 дахь удаагаа 30+ оноо авч, Денвер талбай дээрээ Рокитсийг хожлоо. Рокитсийн 3 дараалсан хожил зогссон бол Денвер 3 дараалан хожив. Гэхдээ Денвер хожсон ч Биллапсаа алдаж. Тэрээр 3-р үед гэмтэж талбайг орхисон байна. Биллапс дараагийн 2 тоглолтонд оролцохгүй байж магадгүй. МакГрэйдиг өнөөдөр мөн 7 минут тоглуулсан ч оноо авч чадсангүй.

“Голден Стэйт” – “Сан-Антонио” – 91:103 (25:27, 24:20, 20:31, 22:25)

Г: Эллис – 35. Мэггетти – 21. Рэндольф – 11. Си. Жей. Уотсон – 11.

С: Данкан – 27 + 15 самбар. Жефферсон – 17. Боганс – 13.

Спэрс улирал эхэлснээс хойш ердөө 3 дахь удаагаа л айлын талбайд хожлоо. Спэрс 2-р хагаст тун сайн хамгаалсны хүчинд хожсон гэж Попович хэлж. Попович одоо ганц хожиход л лигийн түүхэнд 700 хожил авсан 17 дахь дасгалжуулагч болно.

Спэрс Данканыг драфтаар авснаас хойш Уириорзийн эсрэг 47 тоглохдоо 40-д нь хожоод байна.

i“Сакраменто ” – “Вашингтон” – 112:109 (34:33, 25:21, 30:26, 23:29)

С: Эванс – 26. Касспи – 22. Ночиони – 20.

В: Аринас – 33. Жэмисон – 30. Батлер – 16.

Кингзийн шинэ тоглогч Эванс сүүлийн мөчид Аренасыг бөмбөгийг тасалж, улмаар торгуулийн 2 шидэлтээ оновчтой болгосноор Кингз талбай дээрээ Визардсыг хожлоо. Аренас нийт 33, 4-р үед 13 оноо авсан ч 1 оноо дутуу байх үед довтлох гэж байгаад Эванст бөмбөгөө таслуулж багаа хөөдөв. Визардс 6 дараалан хожигдсон. Гэхдээ эдгээр хожигдлуудын онооны нийлбэр нь ердөө 14 байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. buya says:

    zugeeree t-mac udahgui laan !!!!!

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    arenas-g harahaar orovdoh shig bolohiin!!!!

    GD Star Rating
    loading...
  3. A says:

    Howard is da man

    GD Star Rating
    loading...
  4. Batka says:

    A.Bogut undsen tsag duusaj bhad bas free throw aldsan BUCKS ug n hojih buren bolmjtoi blaa.

    GD Star Rating
    loading...
  5. spider man says:

    kobe aguu yum aa hehe lakers gogo uragshaaa

    GD Star Rating
    loading...
  6. nba says:

    kobe aguu gej yu baidgiin zgr l az bsan bn shd yag tiim ued ni esreg bagiin toglogch nar ni torguuliin shideltee aldaad l zgr l kobed az taarsan bn kobe bol suga suga ch bagadna ats ats

    GD Star Rating
    loading...
  7. temka says:

    LaL vs Bucks. bucks iluu bsan. kobe unuu l shuugchiin tuslamjtaigaar dahin neg yalalt awlaa. dandaa ingej az taarna gj yu bhaw. shuugchiig zagnaj bgaad l nemelt shidelt shidne lee. hol yawahgui gj bodnom.

    GD Star Rating
    loading...
  8. KObe-g shutdiin tegee yadiin bugs mini says:

    HUTSATSGAA KOBE nomer 1 medew uu maluudaa archaagvigeesee bolool hojigdson shd shaadag sdakuud yu gene wee KOBE-g uzen yadagchidin urdaas FUCK YOU

    GD Star Rating
    loading...
  9. MND says:

    Kobe bol oduudiin od ym

    GD Star Rating
    loading...
  10. Tugsuu says:

    hahah Kobe yalt ch gui Buzzer shoot hiigel hojchihloo shd..Miamig hisen shideltig bas sanaj bga biz de atsnuuda..

    GD Star Rating
    loading...
  11. George says:

    agent zero min de togloltin togsgold baga guimen ih aljina da kobe melo 2 today sn toglolo

    GD Star Rating
    loading...
  12. GO NUGGETS says:

    Billups min yachihsan yum bol doo. Billups bhgui bol neleen hetsuu shuu. Gehdee zugeeree Melo bgaa tsagt Nuggets hojino. GO NUGGETS AND ARSENAL

    GD Star Rating
    loading...
  13. kobe says:

    za za zailtsgaa ter koby-g suga geed bgaa atsnuud kobygoos deer snga harsan ymuu lal gogo ene jil ahiad abarga abaarai lal koby amazing

    GD Star Rating
    loading...
  14. OOps says:

    LAL 2010 champion bolno Kobe ene tsag vyiin aguu tamirchin za. Kobegoos deer ni alga l baina sh deee odoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: