loading...
Улиран одож байгаа 2009 он манай спортынхны хувьд амжилтын ургац арвинтай, медалийн олон буухиатай жил болж өнгөрлөө. Уламжлал ёсоор спортын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадам хаяанд ирлээ. МҮОХ, Юнител компани, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран 2009 оны шилдэг тамирчдыг шалгаруулах санал асуулгыг олон нийтийн дунд зарласан. Тус санал асуулгыг Юнителийн хэрэглэгчид гар утсаараа дамжуулан өгсөн бөгөөд санал асуулга өнөөдрийн 19 цагт дууссан байгаа. Урьд жилүүдийн “Бөртэ чоно” наадмуудад спортын топ дөрөв хэмээх чөлөөт бөх, жүдо, буудлага, боксын тамирчдын нэрсийг түлхүү оруулдаг байсан. Харин энэ удаагийн наадамд шатар, чөлөөт, жүдо, сумо, кураш, үндэснйи бөх, сонирхогчдын сумо, волейбол, буудлага, байт харваа, бокс, кикбокс, хөлбөмбөг, электрон спорт, гүйлтийн цана гэсэн 16 төрөлд нэр дэвшүүлсэн байна.
Бокс
1.П.Сэрдамба (Дэлхийн аварга)
2.У.Мөнх-Эрдэнэ (ДАШТ-ий хүрэл, Дэлхийн цомын мөнгөн медальт)
3.Н.Төгсцогт (ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл)
Шатар
1.Б.Мөнгөнтуул (Азийн бүсийн тэмцээний алт, Москва хотын АШТ-ий (эрэгтэйчүүдийн) мөнгө, Москвагийн ОУТ-ий мөнгөн медальт. Эрэгтэйчүүдийн ОУМ-ын нормыг биелүүлж, ДАШТ болон “FIDE Womens Grand Prix” тэмцээнд оролцох эрх авсан)
2.Т.Батчимэг (Олон улсын их мастер цол хүртэж, “Global chess” ОУТ-д II байр эзэлсэн)
Чөлөөт бөх
1.О.Бурмаа (ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл, Дан Коловын ОУТ-ий хүрэл медальт)
Жүдо
1.Г.Болдбаатар (Азийн АШТ-ий алт, “New York Open” ОУТ-ий алт, Дэлхийн цомын мөнгөн медаль хүртсэн)
2.М.Бундмаа (Азийн АШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д шагналт VII байрт шалгарч, Дэлхийн цомд түрүүлсэн)
3.Д.Очбадрал (Сонсголын бэрхшээлтэй иргэдийн XXI олимп (сурдилимп)
4.М.Уранцэцэг (Азийн АШТ-ий хүрэл, Универсиад наадмын мөнгө, Дэлхийн цомын мөнгөн медальт)
5.Х.Цагаанбаатар (Дэлхийн аварга, Их дуулга тэмцээний алт (Москва), мөнгө (Рио), дэлхийн цомын алтан медальт. Чансаагаараа дэлхийд тэргүүлж байгаа. Самбо бөхийн ДАШТ-ий алтан медальт)
Волейбол
1.Оюутны шигшээ баг (Азийн оюутны АШТ-ээс хүрэл медаль зууж, Универсиад наадамд оролцсон)
2.Г.Цэцэгжаргал (Азийн оюутны АШТ-ий хүрэл медальт багийн гишүүн, тус тэмцээний шилдэг довтлогч. Сербийн Белград хотноо болсон дэлхийн оюутны “Универсиад” наадамд оролцсон шилдэг 16 багийн 195 тамирчнаас хувийн үзүүлэлтээр шилдэг 25 оюутан волейболчны тоонд багтсан)
Сүмо
1.М.Даваажаргал (Макүүчи зиндаанд 12 удаа түрүүлж, жилийн 90 барилдааны 86-д нь давсан)
2.ДДагвадорж (Макүүчи зин-даанд 24 дэх удаагаа түрүүлсэн)
Кураш
1.М.Хоролсүрэн (Дэлхийн аварга)
2.О.Лхагвахүү (ДАШТ-ий алт, Азийн тулааны спортын анхдугаар наадмын алт, Азийн танхимын спортын III наадмын хүрэл медальт)
Буудлага
1.Ц.Мөнхзул (Дэлхийн цомын VI байрт шалгарсан)
2.О.Янжинлхам (Дэлхийн цомын X байрт шалгарч, 60 сумаар 600 онож дэлхийн рекордыг давтсан) ОУТ-ий хүрэл медальт)
Үндэсний бөх
1.Гэлэгжамцын Өсөхбаяр (Үндэсний их баяр наадамд дөрөвдэхээ түрүүлж даян аварга цол хүртсэн) Эдгээр тамирчид авсан саналын тоогоороо ойролцоо явж байгаа сурагтай.
loading...




Ойлгомжтой Цагаанбаатар тасархай авах нь тодорхой. 2009 онд ганц хоёрхоон тэмцээнийг эс тооцвол оролцсон бүх тэмцээндэээ алт авлаа ш дээ. Үнээр тасархай байсаан энэ жил. Харин хоёрт Сэрдамба орох нь бараг баараггүй биздээ. Монголын анхны боксын дэлхийн аварга болсон юм чинь.
Гуравт харин Мөнх-Эрдэнэ, Япон Даваажаргал хоёрын нэг нь орох магадлалтай
loading...
Tugstsogiig demjij bna.
loading...
2 delhiin avarga tsugtaa avah zdeee hen heniig n gomdoogod yahav… 2d munh-erdene tdhoi 3d tugstsogt baaraaguee, yun davaajargal(japan) amjgue haha
loading...