loading...
Сагсан бөмбөг сонирхогчид “CCTV 5 NBA” нэвтрүүлгийн тоймч Шю Жи Ченийг андахгүй. “Бээжин-2008” олимпийн Хэвлэлийн тосгоны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнтэй Гуанжоуд болсон “World Press Briefing”-ийн үеэр уулзаж ярилцсан юм.
- Монголын үзэгчид NBA-г шимтэн үздэг. Тэр утгаараа таныг сайн мэднэ. Өөрийгөө танилцуулахгүй юу. Хэзээнээс NBA тайлбарлаж эхэлсэн бэ?
-Тийм гэж үү, энэ тухай сонсоход таатай байна. Би залуудаа Бээжингийн Армийн сагсан бөмбөгийн багт довтлогч-хамгаалагчаар тоглож байсан. Ерөнхийдөө миний үүрэг бол төвийн тоглогчдоо дамжуулалт хаях. Мөн сул зай гарвал өөрөө шиднэ. Харин “Синьхуа” агентлагт орсноор спортын сэтгүүлчийн замнал маань эхэлсэн дээ.Би тэнд сагсан бөмбөгийн мэдээ бичдэг байлаа. 1994 оноос эхлэн Хятадын төв телевизэд НВА-гийн хорин минутын тойм бэлтгэдэг болсон. Тэр үеийг хүртэл Хятадад Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тухай бараг мэддэгүй байсан гэхэд болно. Бид тэндээс дүрсээ захиалж аваад тоймлож монтажладаг байв. Тэр үед Майкл Жордан зодог тайлчихсан, Яо Мин 14 настай, дөнгөж сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлж байв.
Намайг тэнд ажилд орсны дараахан CCTV 5-аар 1994 оны “Бүх оддын тоглолт”-ыг шууд дамжуулан үзүүлсэн юм. Энэ нь NBA-гийн тоглолтыг шууд дамжуулахын эхлэл байлаа. Өмнө нь сагсан бөмбөгийн мэдээ мэдээлэл орчуулдаг байсан бол ингэж тайлбарлагч болсон. Энэ цагаас хойш тасралтгүй 15 жил NBA тайлбарлаж байна.
-Өдгөө сагсан бөмбөг Хятадын №1 спорт болсон. Үүнд таны хувь нэмэр их байж дээ?
-Тэгж хэлж болно. Төв телевизээр NBA-гийн тоглолтуудыг гаргадаг болсноос хойш Хятад орон сагсан бөмбөгөөр “амьсгалж” эхэлсэн дээ. Хүүхэд залуус сагсан бөмбөгийг зүгээр нэг үзээд зогсохгүй хаа сайгүй энэ гайхамшигт тоглоомыг тоглодог болсон. Зөвхөн хөвгүүд гэлтгүй охидууд ч сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Ялангуяа Бээжин, Шанхай, Гуанжоу… зэрэг томоохон хотуудад маш түргэн тархсан. Яагаад гэвэл хүн ам шигүү суурьшсан, газар нутаг багатай ийм газруудад тэр бүр хөлбөмбөгийн талбай байгуулаад байх боломжгүй. Тийм учраас бараг бүх их дээд, дунд сургуулиуд сагсан бөмбөгийн талбай, багтай болсон.
Сагсан бөмбөг тоглосноор бөмбөг залаад гүйх ур чадвар сайжрах төдийгүй богинохон хугацаанд оновчтой шийдвэр гаргаж сурдаг. Би телевизээр болон зуны сургалтад хүүхдүүдэд хичээл заахдаа зөвхөн зөв техник сурахдаа бус оюун санааны хувьд хөгжиж дэвжихийн чухлыг сургадаг байсан.
-CCTV 5 телевиз Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой ямар харилцаатай вэ?
-Хятадад “NBA China” гэж 100 гаруй ажилчинтай маш том компани бий. Бид тэр компаниараа дамжуулаад NBA-тэй харьцдаг. Улирлын тоглолтын хуваарь харж байгаад дамжуулах тоглолтуудаа сонгон гэрээгээ хийнэ. Тийм учраас яг АНУ-д ажиллах байнгын сурвалжлагчийн шаардлагагүй.
Тэндээс авсан материалаа боловсруулж задлан шинжилгээ, тойм, статистик… зэргийг эх хэл дээрээ боловсруулдаг юм. Мөн тоглолт бүрийн өмнө NBA-гийн албан ёсны сайтаас дэлгэрэнгүй тайлбар, анализыг авч нэвтрүүлэгтээ ашигладаг. Ерөнхийдөө тоглолтын өмнөх хоёр цагийг ийн нэвтрүүлгээ улам сонирхолтой болгоход зориулдаг.
Харин хасагдах шатны тоглолт эхлэхэд АНУ руу тусгай сурвалжлагчаа илгээнэ. Миний хувьд эндэх ажлаа хариуцаад үлддэг. Плей-оффын үеэр тоглолт эхлэхээс өмнө, дууссаны дараа тус бүр 15-30 минут штабаараа суун алдаа оноогоо дүгнэн дараагийн нэвтрүүлэгтээ юуг анхаарвал зохих тухай ярилцдаг.
-CCTV 5-аар гарсан тоглолт бүрийг та тайлбарладаг байсан. Харин одоо эфирт гарах чинь цөөрөө юу даа?
-Өмнө нь долоо хоногт дөрвөн тоглолт тайлбарладаг байв. Хоёр нь NBA-гийн, хоёр нь Хятадын лигийн тоглолт. Тэр үед тоглолтоо тайлбарлахын хажуугаар “Синьхуа”-д ажиллах. Харин Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо (BOGOC)-нд орсноор бүр завгүй болсон доо. Тийм учраас зөвхөн амралтын өдрөөр сагс тайлбарладаг болсон. Тэгээд ч ажлын өдрүүдэд хүүхдүүд хичээл, сургуульдаа яваад үзэгч цөөхөнтэй байдаг. Тийм үед ажла хйиж байсан нь дээр биз дээ.
-Азийн XVI наадамд зориулсан хэвлэлийн хурал дээр уулзсаных “Гуанжоу-2010” -ын талаарх сэтгэгдлийг тань сонсъё?
-Гуанжоу хот, Гуандун мужийнхан спортод хайртай, спортыг ойлгодог хүмүүс. Бүх Хятадын спартакиад, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ, хөнгөн атлетикийн болон усан спортын Азийн АШТ явагдаж байсан баялаг уламжлалтай хот. Тэд Азийн тоглолтыг зохион явуулах эрхийг авснаасаа хойш үлгэр жишээ наадам хийхээр хичээж ирсэн. Энэ их хүчин чармайлт, мөн Бээжингийн олимпийн үеэр олж мэдсэн туршлага дээрээ тулгуурлан түүхэнд хамгийн томд тооцогдох гайхамшигтай наадмыг зохионо гэдэгт итгэж байна. “Гуанжоу-2010” бол оролцогчдын тоо, бүх үйлчилгээгээрээ олимптой зэрэгцэхүйц стандарт наадам болно.
-Танд баярлалаа
Ярилцсан Р.Манлай
loading...




zail hujaa
loading...
ZAVAAN INEEDEG GICHIIIII VE
loading...
hujaa bol aimar mongol humuus hujariig yu gej heldgiig medehuu jungaa gedeg shu de aimar baiga biz ha ha ha
loading...
yagaad yumiig ingej muuhaigaar harj bdag yum deee mongolchuud mine dee,buduuleegaihuulj bgaaa bish,oor ontsgoos ni harj boldggui yumuu,ta hoyriig bodhod yum hiisen l hun bn shuu dee,odoo bas namaig hujaa gj haraah bhdaa,bi mongol hu8n shuu
loading...