loading...
“Майами” – Орландо – 104:86 (33:18, 26:26, 30:16, 15:26)
М: Уэйд – 25. Бисли – 22 + 8 самбар. Райт + 8 самбар. Ричардсон – 11.
О: Ховард – 17 + 14 самбар. Реддик – 13. Пьетрус – 12.
Майами Хит улирал эхэлснээс хойш Орландо Мэжиктэй 2 тоглож, 2 дахиа хожлоо. Өмнө нь Мэжикийн талбайд болсон тоглолтонд Майкл Бисли цаг дуусахтай зэрэгцэн хожлын оноо авч байсан бол энэ удаа Хит илт давуу хожив. Уэйд 25 оноо, 7 оновчтой дамжуулалт хийсэн бол Бисли 22 оноо авч багаа тэргүүлжээ.
Мэжик уг нь Хитийг сүүлийн 14 тоглолтынхоо 12-т нь хожиж байлаа. Хитийн дасгалжуулагч Эрик Споелстра энэ удаа дахин Карлос Арройг гараанд гаргаж, Марио Чалмерсийг нөөц тоглогч болгосон байна. Уэйд, Аррой нар хамтдаа 14 оновчтой дамжуулалт хийж, нэг ч ТО хийгээгүй ажээ.
“Чикаго” – “Нью-Йорк” – 98:89 (23:34, 25:16, 21:22, 29:17)
Ч: Денг – 24 + 13 самбар. Сэлмонс – 18. Роуз – 18.
Н: Духон – 18. Эл Харрингтон – 18. Галлинари – 18.
Буллз сүүлийн 14 тоглолтноос 3 дахь хожлоо авлаа. Тэд өнөөдөр Никст 17 оноогоор хожигдож байсан ч оноог барьж, хожлоо. Жон Салмонс сүүлийн 47.7 секундэд 7 оноо авсны дотор маш чухал 3 онооны оновчтой шидэлт нь багтана.
Никс эхний хагаст НБА-ын дээд амжилт болох 3 онооны 29 шидэлт хийсэн байна. Үүнээс 9 нь оновчтой болж.
4 минут гаруй үлдээд байхад Никс 79:75-аар хожиж байсан ч Булл 10 оноо дараалан авчээ. Никс 4 дараалан ялсны эцэст 2 дараалж хожигдов.
“Портленд” – “Финикс” – 105:102 (25:28, 23:27, 22:26, 35:21)
П: Бэйлисс – 29. Рой – 27 + 8 самбар. Олдридж – 15. Уэбстер – 15.
Ф: Стаудмайер – 27 + 11 самбар. Хилл – 20. Фрай – 17 + 8 самбар.
Портлэнд талбай дээрээ Сансыг хожлоо. 3-р үед Санс 15 оноо илүү байсан ч энэ давамгайллаа алджээ. Портлэнд 8 тоглолтынхоо 6-д нь хожигдсоныхоо дараа 2 дараалан хожлоо. Жеррид Бэйлисс өөрийн дээд амжилт 29 оноо авсан бол Рой 27 оноо авчээ.
Сансын хувьд 2004 оны 1 сарын 28-наас 2 сарын 20-ны хооронд айлын талбайд 6 дараалан хожигдож байсныгаа давтаж байна. Санс дараагийн 12 тоглолтынхоо 10-ийг нь өөрийн талбайдаа хийх бөгөөд улирал эхэлснээс хойш талбай дээрээ хожигдоогүй байгаа.
Сансын тоглолт TNT сувгаар Нэгдсэн улс даяар цацагдсан сүүлийн 17 тоглолтонд дараалан хожигдоод байгаа гэнэ.
loading...




wade aimar bna lee.
loading...
wade aimshigtai yumaa carter maani yagaad bnaa?
loading...
wade neerei aimar bn aa arroy chalmers ees hamaagui deerei chalmers TO ih hiideg .. zuv shiidver bndaa… bayless maan goy togloj ee ene ch aimar zaluudaa turuu jil uulna sain togluulah bsan yumdaa joohon nuruu namtai bolhoos bish aimar hurdtai odoo 3aas shidegee saijiruulval alnadoo …
ene bulls muu bnaa rose turuu jil shigee tegej goy teserch toglohku l bndaa NY harin mike’t antioni irsen chin urdihaasaa mash sain bolj bnlee shuu …
loading...
NBA buh togloltiig endees ogloo 08.30-12.30 hoorond shuud huleen uzeerei http://www.bball4.co.cc
loading...
ene kobe uneheer iim aztai umuu esvel uneheer iim sain toglogch umuu bi bur oigohoo blaa. bodvol sain toglogch, deer ni ih aztai bgaa um blgui dee. ulirliin tugsguld iim bj chadahuu gedgii ni l harj suuhaas uur yahav dee. hog gej
loading...
yooy teneg ym kobeg iim sain gedgiig n medkuu ywj bdag erguu dagz we
kobe bol iiim l aguu toglogch bhgui yu kobeg muulaad bdag sdakuudad jinhene goe hariu ugluu kobe aimar gehed ch bagadnaa gaihaltai
loading...