Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Селтиксийг 76 зогсоолоо

GD Star Rating
loading...

ia“Бостон” – “Филадельфи” – 97:98 (24:17, 29:25, 23:30, 21:26)

Б: Гарнетт – 21+10 самбар. Р. Аллен – 17. Рондо – 13+10 дамжуулалт.

Ф: Брэнд – 23+8 самбар. Игуодала – 18+8 самбар. Спейтс – 17+10 самбар.

Хэд хоногийн өмнө  дараалсан хожигдлоо 12 дээр зогсоосон Филадельфи энэ удаа Бостоны 11 дараалсан хожлыг нь зогсоолоо. 7.7 секунд дутуу байхад Элтон Брэнд тип-ин хийж, багтаа хожлын оноо авчирчээ. Айверсон, Уилльямс зэрэг хамгаалагчид нь эзгүй ч Филли лигийн шилдэг багийг хожиж дөнгөв. Айверсон зүүн өвдөгний гэмтлийн улмаас тоглоогүй юм.

Селтикс улирал эхэлснээс хойш 5 хожигдоод байгаагийнхаа 4-ийг нь баасан гаригт хожигдлоо. Селтикс талбай дээрээ 8-4 болж байна. Сүүлд аварга болохдоо талбай дээрээ 35-6 үзүүлэлттэйгээр улирлын тоглолтыг дуусгаж байсан.

Рашид Уоллес өнөөдөр тоглолтноос хөөгдсөн бөгөөд нийт 30 дахь удаагаа хөөгдөж байгаа нь энэ. Энэ нь 1992 оноос хойшхи хамгийн “том” амжилт. Одоогоор Уоллес 10 техникийн алдаагаар торгуулиад байгаа, 16 болвол нэг тоглолт өнждөг дүрэмтэй.

Тоглолтын дундуур Селтиксийн фэн Крис Миллер талбайн төвөөс оновчтой шидэж 50 000 долларын шагнал хожсон гэнэ.

“Торонто” – “Нью-Жерси” – 118:95 (39:15, 31:18, 24:27, 24:35)

Т: Амир Жонсон – 18. Бош – 16+8 самбар. Барньяни – 16. ДеРозан – 16.

Н: Дуглас-Робертс – 16. Б. Лопес – 14+8 самбар. Элстон – 13.

Торонто талбай дээрээ Нетсийг амархан хожлоо. Амир Жонсон улирлын хамгийн өндөр оноогоо авсан бол олон минут тоглоогүй Бош 16 оноо авсан байна.  Рэпторс эхний үед л өрсөлдөгчөөсөө 24 оноо илүү авч, эхний хагасыг 37 онооны илүүгээр дуусгажээ. Эхний хагаст Нетс 16 удаа ТО хийсэн нь тэднийг ямар эмх цэгцгүй тоглосныг илтгэнэ. Нетс 6 дараалан хожигдож, одоо 2-25 болов. Нетс маргааш талбайдаа Лейкерсийг хүлээн авна.

Торонтогийн холбогч Кальдерон өнөөдөр мөн л тоглосонгүй.

“Кливленд” – “Милуоки” – 85:82 (24:26, 23:23, 24:12, 14:21)

К: Жеймс – 26+8 дамжуулалт+10 самбар. Мо Уильямс – 17. Дел. Уэст – 12.

М: Женнингс – 18+8 дамжуулалт. Ильясова – 18. Белл – 16.

Кавальерс талбай дээрээ Баксыг хожиж, 5 дахь дараалсан хожлоо авчээ. Кавальерс сүүлийн 6:35-д ердөө 2-хон оноо авсан ч хожиж дөнгөв.  Баксыг Женнингс оноогоор тэргүүлсэн ч 4.5 секунд дутуу байхад тоог тэнцүүлэх боломжтой 3 онооны шидэлтээ алдсаны дээрээ довтолгооны хувь нь маш муу байлаа.

Кавальерс дараагийн тоглолтуудаа Даллас, Санс, Кингз, Лейкерсийн талбайд зочлон хийх бөгөөд Лейкерстэй Зул сарын баяраар тоглох аж.

Тоглолтын өмнө Баксийн шинэ тоглогч Брэндон Женнингс өөрийн Twitter дээрээ НБА-ын дүрмэнд харшлах пост хийснийхээ төлөө 7500 доллараар торгуулсан гэнэ.

“Атланта” – “Юта” – 96:83 (22:18, 22:16, 37:17, 15:32)

А: Жош Смит 16+8 самбар. Мар. Уильямс – 15. Кроуфорд – 14.

Ю: Кириленко – 13. Мейнор – 11. Мэттьюс – 11.

Хоукс талбай дээрээ Жаззыг хожиж, хожлын дараалсан цувралаа 6 болгов. Жаззын гарааны тоглогчид тун муу тоглосон бөгөөд Дерон л гэхэд ердөө 2 оноо авч, олныг гайхашруулжээ. Дерон, Окур, Бузер, Брьюр нар нийт 33 довтолгооныхоо 8-ийг нь л оновчтой болгосон байна.

2-р үеийн сүүлд Кириленко зөрүүг -10 болгосон ч 3-р үе эхлээд Жазз бүр дорЖээ. Жазз өнөөдөр нийт 23 ТО хийсэн байна.

“Мемфис” – “Индиана” – 107:94 (28:24, 23:32, 32:17, 24:21)

М: Рэндолф – 26+16 самбар. Майо – 20. Конли – 19+8 дамжуулалт.

И: Форд – 16. Д. Жонс – 14. Хэнсброу – 14.

Мемфис талбай дээрээ Пейсерсийг хожиж, улирлын 11 дэх хожлоо авлаа. Мемфисийн гарааны тоглогчид бүгдээрээ 10-аас дээш оноо авч жигд тоглов. Пейсерс ердөө 41 хувьтай довтолсноос гадна 3 онооны шидэлтийг 21 шидэж, 3-ийг нь л оновчтой болгосон байна.

aa“Даллас” – “Хьюстон” – 108:116 OT (24:19, 17:30, 24:24, 35:27, 8:16)

Д: Бареа – 23. Мэрион – 17+9 самбар. Жош Ховард – 17.

Х: Лоури – 26+10 дамжуулалт. Брукс – 25. Скола – 19+10 самбар.

Далласын лидер Дирк Новицки, Рокитсийн шилдэг нөөц тоглогч Карл Лэндри нар гэмтлийн улмаас тоглолтыг орхисон нь Рокитст сайнаар нөлөөлөх шиг боллоо. Үндсэн цагт тоо тэнцэж, нэмэлт цагт Рокитс өрсөлдөгчөө талбай дээр нь хожив.

Дирк довтлохдоо Лэндриг тохойгоороо цохиж, өөрөө тохойгоо гэмтээсэн бол Лэндри 3 шүдээ алЖээ. Лэндригийн шүд ер нь “азгүй” юм. Бузерт тохойдуулж шүднээсээ салж байсан, бэлтгэлийн үеэр Мутомбод мөн тохойдуулж шүдээ хугалуулж байсан аж.

Кайл Лоури 26 оноо, 10 оновчтой дамжуулалт хийн тун сайн тогложээ. Аарон Брукс нэмэлт цагт 9 оноо авсан байна.

Маверикс ням гаригт Кавальерсийг хүлээж авах бөгөөд Дирк тэр тоглолтонд тоглохгүй байж магадгүй аж.

Рокитсийн Т. МакГрэйди дахин 7 минут гаруй талбайд тоглож, 2 оноо, 1 блок шот хийжээ.

“Миннесота” – “Сакраменто” – 112:96 (27:22, 25:23, 35:31, 25:20)

М: Лав – 20+16 самбар. К. Брюэр – 20.

С: Касспи – 21. Томпсон – 18+9 самбар. Удрих – 18.

Кевин Лав гэмтлээс эргэн ирснээс хойш Миннесотагийн амжилт ер нь ахиж байна. Өнөөдөр л гэхэд тэд Кингзийг хожлоо. Лав 20 оноо, 16 самбараас авалтаар багаа тэргүүлж.  Миннесота 5-22 болов.

Кингз айлын талбайд одоогоор ганц л хожоод байна.

“Нью-Орлеан” – “Денвер” – 98:92 (25:23, 21:29, 33:19, 19:21)

Н: Пол – 30+19 дамжуулалт+9 самбар. Стоякович – 24. Дэв. Уэст – 12.

Д: Жей Ар Смит – 25. Энтони – 17. Нене – 15+10 самбар.

Чонси Биллапсийн эзгүйд Крис Пол дураараа дургиж, 30 оноо, 19 оновчтой дамжуулалт хийн, Хорнетс талбай дээрээ Наггетсийг хожлоо. Өнгөрсөн плей-оффт Денверчүүд Хорнетсийг 58 онооны илүүгээр хожиж байсан удаатай. Энэ гутамшигт хожлынхоо хариуг авах гэж ч Пол хичээсэн биз. Мело улирал эхэлснээс хойш 2 дахь удаагаа 20-оос бага оноо авчээ.

Хамгийн олон оновчтой дамжуулалт
(2009-10 улирал)

огноо О.дам
Нэш 11 сар. 9 20
Нэш 10 сар. 30 20
Пол Өнөөдөр 19
Нэш 12 сар. 11 18
Пол 11 сар 6 18

“Нью-Йорк” – “Клипперс” – 95:91 (16:31, 26:27, 30:14, 23:19)

Н: Д. Ли – 25+11 самбар. Дюхон – 17+10 дамжуулалт+8 самбар.

К: Каман – 20+9 самбар. Б. Дэвис – 19. Торнтон – 17.

Никс 2-р хагаст сайн тоглосноор талбай дээрээ Клипперсийг хожлоо. Дэвид Ли нийт 25 оноо авсныхаа 17-г нь 2-р хагаст авч, Никс 20 оноогоор хожигдож байсан ч тоог барьж, улмаар хожлоо.

Никсийн бүрэлдэхүүнд Жонатан Бендер тоглож, 9 оноо авчээ. Тэрээр 2005 оны 11 сарын 5-наас хойш анхны тоглолтоо хийж. Индиана Бендерийг драфтаар сонгож, НБА-ын ирээдүйн супер од хэмээн нэрлэж байсан ч гэмтэл бэртлээс болоод шалиагүй залуу.

“Оклахома-Сити” – “Детройт” – 109:98 (24:27, 28:24, 25:22, 32:25)

О: Дюрант – 27. Ж. Грин – 19.

Д: Стаки – 31. Виллануэва – 16.

Оклахомагийн залуучууд сайн тоглосоор байна. Тэд өнөөдөр талбай дээрээ Детройтийг хожлоо. Кевин Дюрант 27 оноо авсан ч Ж. Харден, С. Ибака гэсэн 2 шинэ тоглогч 4-р үед оноонуудыг дараалан авахад гол үүрэг гүйцэтгэж, багийнхаа хожилд том хувь нэмрээ оруулжээ.

Детройт 5 дараалан хожсоныхоо дараа 3 дараалан хожигдож байна. Принц, Гордон, Хэмилтон зэрэг тоглогчид нь гэмтэлтэй байгаа. Хэмилтон уг нь тоглож эхэлсэн ч дахин гэмтээд байгаа юм.

i

“Голден Стэйт” – “Вашингтон” – 109:118 (31:39, 28:21, 23:29, 27:29)

Г: Эллис – 30. Карри – 27+8 самбар. Маггетти – 23+8 самбар.

В: Аренас – 45+13 дамжуулалт. Батлер – 28+10 самбар. Хэйвуд – 15+12 самбар.

Визардс нэг юм дараалсан хожигдлоо 6 дээр зогсоолоо. Голден Стэйтийн талбайд зочилсон тоглолтонд Аренас 45 оноо, 13 оновчтой дамжуулалт хийж, Визардс өрсөлдөгчөө 118:109-өөр хожив. Голден Стэйт харин 5 дахиа даралаан хожигдлоо.

Аренас 2006 оны 12 сарын 22-нд Сансын эсрэг 54 оноо авч байснаасаа хойш хамгийн олон оноогоо авчээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. telemka says:

    boston celtics is the best.

    GD Star Rating
    loading...
  2. ganaa says:

    suuliin dovtolgoog paul bish ray hiij boloogui yum baih da

    GD Star Rating
    loading...
  3. 23 says:

    CAVS is wonderful team in the NBa. It will become a champion 2009-2010 season.

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    ray allen hiisen bol naidvartai l bga l daa. ene paul gej daldaganasan yum bh yum aa!!!!!

    GD Star Rating
    loading...
  5. md says:

    cp3 aimar.

    GD Star Rating
    loading...
  6. melo says:

    ALI ALI N SN TOGLOGCHID SHDE
    GEHDE RAY OROLT MASH MUU HIIDEG PAUL ARAI SN BOLHR TGSN BH
    PAUL ENE BAGIIN AHLAGCH SHUDE
    ARENAS HUUCHIN FORMONDO OROOD ONOOG TUUGESEI ESWEL BUR BUTLERT ZAIGAA TAWIMAAR YM TGWL BUTLER BAS SN TOGLOGCH SHD.
    CP3 ONOODOR ARGAGUI HICHEESEN BH ONOODOR PALY OFFT L HARII.
    IVERSON TOGLOSON BOL GOE BGUIYU CAVSTAI TOGLOHOD SUULIIN UED TOGLOOGUI UUL N YAH CH BSAN YM BILE
    ONOODOR BRAND 1 MUU YM ALL STAR GEDGEE HARUULLAA
    BERTEL AWHIINHAA OMNO BAS L SN PF BSANDA
    UTAH ONOODOR YMAR MUU BSAN BE
    ATLANTA RUN GUN BLOCKS GEDGIIG HARUULSANDA
    DR N SMITHIIIN AIMSHIGTAI DUNKS

    GD Star Rating
    loading...
  7. melo says:

    HURDAN 26 BOLOSOI
    LALIIG SHAN HOJOOSOI KING JAMES
    DARAALSAN HOJIL N DUUSCH DARALSAN YLAGDAL BOLOH BHDA HOORHII
    AIMAR AIMAR GD DORGIOD BGA KUMUUS HARJ L BGUIYU
    GAZOL BYNUM YAJ SHAQD DARUULJ ONIGOO BOLOHIIG HARARAI
    BAS DR N HIGH FLIERS BRON MOONII DUNKUUD
    SUULD N BOOBY MOGIIN 3N ZAIN SHIDELTUUD

    GD Star Rating
    loading...
  8. bt says:

    lal boston hojdoosoi shan
    phx atlanta hojij bval shan bolno

    GD Star Rating
    loading...
  9. George says:

    haha shan togloltud boljino do GO LAL DEN and NOH

    GD Star Rating
    loading...
  10. BBALL4 says:

    NBA buh togloltiig endee shuud uz http://www.bball4.co.cc

    GD Star Rating
    loading...
  11. munhuulei[r9]i3 says:

    Phila iinhu sergelee zaluusa odo ugasa ungursun!

    GD Star Rating
    loading...
  12. TJL says:

    Denver maani husuulchihajde, K.Martin bertehed 2 daraalj hojigdson, unuudur Billups maani unjchihsun chini dahiad ylagdchihlaa.. Uul ni Denveriinhen mani bugd l ih ungulug bgada, Ene season avarga avch tuuhende shine huudas neecheese bile..

    GD Star Rating
    loading...
  13. temka says:

    ene NBA TALK bur hereg bhgui boljee. yamar ch uitgartai yum.yumand huugdsun aytai l bh yum. uzegch ch baga awaad. uursduu chalchaad l suuh yum chalchdag yum ni unuu l ulig bolson LAL. hereg alga.

    GD Star Rating
    loading...
  14. buya says:

    ray allen bol yag shiidverleh ued sandardaggui hojliin onoo avch chaddag togoloch. boston yer n ray , rondo , garnet , 3-n nuruun deer l yavaa daa!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  15. crusader says:

    Тэр дундаас оруулаад Fifty grand хождог фен хоншоортой азтай сда юмаа хэхэ

    GD Star Rating
    loading...
  16. @N$W3?_D-WAD3 says:

    pp34 shideed aldaad ray shideed bas aldsan shdee t1uudeee uzeegui bjiij

    GD Star Rating
    loading...
  17. @N$W3?_D-WAD3 says:

    ray sambraas bombogoo avaad

    GD Star Rating
    loading...
  18. @N$W3?_D-WAD3 says:

    aldsan

    GD Star Rating
    loading...
  19. MB says:

    Chi oorooo sain uzeegui bna
    1t. sambaraas avaad evgui shidsen
    2t.shidej baihad tsag duussan sh de
    Yagad Boston RayRay shideeldeggui vee gevel Ray Zalj bgad onoo avah daaa muuu achraa sh de
    Harin avaad l bol hojilliin shedelt barag aldahgui deeeee

    GD Star Rating
    loading...
  20. sb says:

    ene houstenii karl landry yurni yamar azgui nowsh be. shudee 3 hugaluulsan deeremchided huugduj buuduulj sharhdaj bsan neg odor ter talbai deere hutgaluulj uheh bhaa hahahah

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: