loading...
Премьер лигийн 17-р тойргийн тоглолтууд энэ долоо хоногийн дундуур явагдсан. Уг тоглолтуудтай холбоотой статистик, тоо баримтаас сонирхуулъя.
0 – Вест Хэмийн менежер Жанфранко Зола дасгалжуулагчийн болон тоглогчийн хувиар аль алинаар Болтоны “Рибок” цэнгэлдэхэд хожиж үзээгүй гэнэ.
4 – Болтоны довтлогч Иван Класнич сүүлийн 4 тоглолтондоо нийт 4 гоол хийлээ.
5 – Блекбэрнийг хожсоноор Бирмингем клубынхээ дээд амжилтыг шинэчлэв. Тэд лигтээ 5 дараалан хожиж байгаа нь энэ. Мөн Блекбэрнийг талбайдаа лигийн болон цомын тоглолтуудад 5 дараалан хожжээ.
7 – Бирмингем – Блекбэрний хооронд болсон лигийн болон цомын сүүлийн 7 тоглолт бүгдээрээ талбайн эзэн багийн хожлоор дуусчээ.
7 – Болтон лигийнхээ сүүлийн 7 тоглолтноос анхны хожлоо авсан.
8 – Сандерланд талбай дээрээ хийсэн лигийн 8 тоглолтноос анх удаа хожигдов.
13 – ПЛ-ийн энэ улирал эхэлснээс хойш Бирмингемийн “St Andrew” цэнгэлдэхэд нийт 13-хан гоол оржээ. Өөрөөр хэлбэл хамгийн бага гоол орсон цэнгэлдэх болж байна.
14 – Манчестер Сити лигийн болон цомын сүүлийн 14 тоглолтноос анхны хожигдлоо хүлээжээ.
16 – Ливерпуль энэ тойрогт Уиганыг хожсон. Энэ нь тэдний лигийн, цомын, Аваргуудын лигийн гээд нийт хийсэн сүүлийн 16 тоглолтын ердөө 4 дэх хожил нь болов.
18 – Тоттенхэм ПЛ-т М. Ситиг 18 дахиа хожжээ.
18 – Уиган ПЛ-ийн “их 4” гэж нэрлэгддэг багуудын талбайд хийсэн сүүлийн 18 тоглолтынхоо 16-д нь хожигдоод байна.
20 – Ливерпуль ПЛ-т өөрийн Энфилд цэнгэлдэхдээ 20 тоглолт дараалан гоол хийв. Энэ нь 1991 оны 3 сараас 1992 оны 2 сар хүртэлх хугацаанд үзүүлсэн амжилттай нь тэнцэж байгаа хэрэг.
20 – Челси талбай дээрээ лигийн сүүлийн 20 тоглолтондоо хожигдоогүй.
100 – Арсенал Бёрнлигийн талбайд зочилж тэнцсэн. Энэ нь Арсеналын ПЛ дэх 100 дахь зочлон тоглолтын тэнцээ юм.
100 – Фернандо Торрес Ливерпулын төлөө нийт 100 дахь тоглолтондоо оролцож, ПЛ-ийн 49 дэх гоолоо хийжээ.
100 – Грэм Александр Арсеналын хаалганд торгуулийн цохилтоор гоол хийж, лигийн 100 дахь гоолоо хийв.
250 – Арсеналын хамгаалагч У. Галлас ПЛ-т 250 дахь тоглолтондоо оролцов.
300 – Майкл Оуэн ПЛ-т 300 дахь тоглолтоо хийв.
800 – Тоттенхэм дээд дивизионд талбай дээрээ 800 дахь хожлоо Ман.Ситигээр авчээ.
900 – Манчестер Юнайтедийн дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон лигийн 900 дэх тоглолтондоо баг удирджээ.
1000 – Бёрнли дээд дивизионд талбайдаа 1000 дахь тоглолтоо хийв.
loading...




Owen chi shuu!!!
loading...
http://www.chelseafc.bblog.mn zaawal uzerei!
loading...
08-12 tsagiin hooron NBA togloltiig shuud uzeerei http://www.bball4.co.cc
loading...
7 хоног бүр шилдэг тоглолтуудын тааварт оролцох боломжтой
loading...
unegui reclamuud
loading...
baahan reclamuud
bi tegul blogoo reclamdchii nter
http://www.zoogii-melo.blogspot.com
goy stat ene toirogt neeh garaaguin bna daa
loading...
bi neeree zontei yumaaaa. milan maani manutai taarach bayrluuna daa geed bsan unen bolchihloo. odoo milan hojno gesen zon maan l bielchihwel ooriigoo shutej amidariiiiiiiiii zugeer hahahaha
loading...
Portsmouth Liverpoold hicheel zaachih shig bolloo ehnii goal bol ystoi tsum tsohino geech baih
loading...
hooe onoo USA er Landon Donovan everton d ireh in todorhoi bolson gendee
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810
loading...