Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона » Барса – шинэ түүхийн эзэд

GD Star Rating
loading...

151610Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Европ тивийг төлөөлөн оролцсон Барселона аваргаллаа. Аваргын төлөө Барсатай Аргентиний Эстадиантес ширүүн өрсөлдөж, 37 дахь минутанд хийсэн Боселлигийн гоолын ачаар 89 дэх минут хүртэл тэргүүлсэн ч залуу од Педро 89-д тэнцээний гоолыг хийж багаа аварсан юм. Байдал эвгүйтсэн эгзэгтэй үед Педрод гоолын дамжуулалтыг хамгаалагч Пике өгсөн бөгөөд Педро мөргөн гоолдсон байна. Улмаар үндсэн цаг дуусч, нэмэлт цагт багууд тоглоход Лео Месси бөмбөгийг хөлөөрөө биш, толгойгоороо биш, цээжээрээ хаалганд хйиж, Барса энэ онд оролцсон бүх тэмцээндээ буюу 6 дахь тэмцээндээ түрүүлж байна.

Ла Лиг, Аваргуудын лиг, Испаний цом, Испаний Супер цом, Европын супер цом, тэгээд Клубуудын дэлхийн аварга.

Клубуудын ДАШТ-д Барса анх удаа түрүүлж байгаа нь энэ.

Нэг жилд хамгийн том 6 тэмцээнд аваргалсан баг Европт Барсагаас өөр байхгүй. 1972 онд агуу Круйффтай Аякс 5 тэмцээнд аваргалж байсан удаатай.

Пэп Гуардиола түрүүлснийхээ дараа нулимс дуслуулж байсан. 18 сарын өмнө Барсаг удирдах болсон туршлагагүй энэ залууг ийм өндөр амжилтанд хүрнэ гэдэгт хэр олон хүн итгэж байсан бол?

“Энэ жил бол клубын түүхэн дэх хамгийн агуу жил. Өнгөрсөн жил манай багт байсан тоглогчдыг дурдах хэрэгтэй, тэд ч энэ цомыг авсан багийн нэгэн хэсэг байх ёстой” хэмээн Пэп хэлжээ. Это`О, Гудьонсен, Хлеб, Силвиньо зэрэг тоглогчдод энэ үг хамаатай.

Үзүүрлэсэн багийн дасгалжуулагч Алехандро Сабелла: “Үр дүн шударга байсан” хэмээн өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрч.

Клубуудын ДАШТ-ийн шилдэг тоглогчоор 2 гоол хийсэн Месси шалгарсан бөгөөд маргааш тэрээр ФИФА-ын оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодрох байх.

“Эстудиантес” (Ла Плата, Аргентин) – “Барселона” (Барселона, Испани) – 1:2 (1:0).

Гоол: Боселли, 37 – 1:0, Педро, 88 – 1:1, Месси, 110 – 1:2.
“Эстудиантес” (Ла Плата, Аргентина): Албил, Десабато, Челлай, Перес (Нуньес, 79), Верон, Диас, Ре (Рохо, 90+1), Боселли, Брана, Бенитес (Санчес, 75), Родригес.
“Барселона” (Барселона, Испания): Вальдес, Даниэл Алвес, Пике, Пуйоль, Абидаль, Бускетс (Туре, 78), Кейта (Педро, 46), Хави, Месси, Ибрагимович, Анри (Джеффрен, 82).
шар хуудас: Диас, 45, Родригес, 57, Перес, 64, Санчес, 93, Албил, 107, Рохо, 112 – Месси, 22, Анри, 81, Вальдес, 117.
шүүгч: Бенито Арчундия (Мексика).
Стадион “Зайед Спортс Сити” (Абу Даби,
АНЭУ).

Estudiantes_-_Barcelona

EMIRATES SOCCER CLUB WORLD CUP

FBL-WCLUB-ESTUDIANTES-BARCELONA

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

51 Сэтгэгдэл

  1. OSOMA says:

    DEERH HUND HELEHEH ZALUUCHUUDIIG TORUULJ GARGADAG BAG BOL BARCA BISH ARSENAL.BARCA MEDEHGUI YM. PEDRO MESSI UUR HEN YMB

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: