loading...
“Милуоки” – “Сакраменто” – 95:96 (21:21, 32:28, 19:24, 23:23)
М: Дельфино – 17. Женнингс – 15 + 9 дамжуулалт. Богут – 15 + 13 самбар.
С: Эванс – 24. Томпсон – 22 + 10 самбар. Удрих – 16.
Энэ улирлын шилдэг шинэ тоглогчоор тодрох боломжтой тоглогчдын дуэльд Тайрак Эванс яллаа. Тэрээр 24 оноо авсан бол Женнингс 15 оноо, 9 оновчтой дамжуулалт хийжээ.
Эванс 0.9 секунд дутуу байхад Богутийн өмнөөс оролт хийж, амжилттай болгосноор Кингз Баксийг талбайд нь 1 оноогоор хожив.
Баксийн дасгалжуулагч Скотт Скайлс баг нь сүүлийн мөчид муу тоглож, төгсгөл хийж чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлж.
Женнингс, Эванс нар 2008 оны Бүх Америкийн ахлах сургуулиудын шилдгүүдийн тоглолтонд хоорондоо тоглосноос хойш анх удаа мач-ап хийв. Эванс 1989 оны 9 сарын 19-нд төрсөн бол Женнингс түүнээс 4 хоногийн дараа төрж. Тэднээс залуу ганц тоглогч байгаа нь Филлигийн Ж. Холидай гэнэ.
“Орландо” – “Портленд” – 92:83 (19:21, 20:23, 26:21, 27:18)
О: Льюис – 15. Уильямс – 13. Ховард – 12 + 20 самбар. Реддик – 12.
П: Рой – 33. Миллер – 16. Блэйк – 11.
Орландо талбай дээрээ Портлэндийг хожлоо. Портлэнд сүүлийн 11 тоглолтынхоо 7-д нь хожигдов. Портлэнд сүүлийн 7 минутад ердөө 2 удаа оновчтой довтолж, 7 –хон оноо авсан аж. Портлэндээс Рой хамгийн олон оноо авсан бол Олдриж түүнд тусалж чадсангүй, ердөө 3-хан оноо авсан байна.
Мэжикийн холбон тоглогч Жамеер Нельсон ирэх Лхагва гаригт болох тоглолтонд тоглоно гэсэн мэдээлэл гарчээ. Нельсон өвдөгний гэмтлийн улмаас болж сар орчим тоглоогүй байгаа.
“Филадельфи” – “Клипперс” – 107:112 ОТ (18:30, 29:30, 26:18, 28:21, 6:13)
Ф: Спрейтс – 28 + 9 самбар. Игудала – 20 + 9 самбар. Янг – 19 + 8 самбар.
К: Каман – 24 + 11 самбар. Дэвис – 20 + 13 дамжуулалт. Батлер – 18. Гордон – 17.
Клипперс өнгөрсөн улиралд айлын талбайд нийт 8 хожил авч байсан бол энэ улирал эхэлснээс хойш 5 дахиа хожлоо. Каманн, Дэвис нар довтолгоонд, Кэбми хамгаалалтанд гарамгай байснаар Клипперс хожсон байна. Филлигийн хамгаалагч Луи Уилльямс төлөвлөснөөс хамаагүй эрт эргэн багтаа нэгдэж, өнөөдөр тоглолтонд оролцжээ.
“Шарлотт” – “Юта” – 102:110 (25:24, 22:28, 28:31, 27:27)
Ш: Уоллес – 30 + 13 самбар. Жексон – 18. Августин – 16.
Ю: Уильямс – 23 + 10 дамжуулалт. Бузер – 22 + 11 самбар. Си. Жей. Майлз – 20.
Өмнөх тоглолтондоо Атлантад “хэмх” хожигдсон Жазз энэ удаа Шарлоттыг хожлоо. Бобкэтсийн хамгаалагч, довтлог нар сайн тоглосон боловч том тоглогчид нь маш муу байлаа. Тайсон Чандлер л гэхэд 4-р үед данк хийх гэж байгаад алдаж, Жаззын ранийг эхлүүлэхэд хэвь нэмрээ оруулсан бол Борис Диау эхний үеэс хойш нэг ч оноо авч чадсангүй.
“Чикаго” – “Атланта” – 101:98 ОТ (16:29, 24:17, 23:23, 29:23, 9:6)
Ч: Роуз – 32. Денг – 21 + 12 самбар. Салмонс – 16.
А: Жонсон – 40. Хорфорд – 15 + 12 самбар. Кроуфорд – 14.
Буллз талбай дээрээ нэмэлт цагт Хоуксийг хожиход Дерик Роуз өөрийн дээд амжилт болох 32 оноог авчээ. Жо Жонсон улирлын өөрийн дээд оноогоо авсан ч Хоукс 6 дараалсан хожлоо 7 болгож хараахан чадсангүй. Буллз Хоукст 5 дараалан хожигдсоны эцэст хожсоноос гадна 11 сарын 17-наас хойш анх удаа дараалан хожил авчээ.
“Нью-Жерси” – “Лейкерс” – 84:103 (21:29, 27:17, 16:28, 20:29)
Н: Харрис – 21. Даглас-Робертс – 20. Лопес – 18 + 1 самбар.
Л: Брайант – 29 + 10 самбар. Фармар – 14. Одом – 14 + 12 самбар. Газоль – 14 + 14 самбар.
Лигийн сайн баг лигийн муу багийг хожиход амархан байлаа. Нетс 7 дахиа дараалан хожигдсоноос гадна улирал эхэлснээс хойш Өрнөд бүсийн багийг хожиж чадаагүй байна.
Коби 29 оноо 10 самбараар багаа тэргүүлсэн бол Лейкерсийн нөөцийнхөн нийт 42 оноо авчээ. Лейкерс 5 зочлон тоглолтын төгсгөлөө маргааш Детройтод зочилж хийнэ. Нетсийн 17190 хөгжөөн дэмжигчид Кобиг ‘MVP!MVP!’ хэмээн дуудаж байлаа.
“Хьюстон” – “Оклахома Сити” – 95:90 (23:22, 27:18, 24:25, 21:25)
Х: Ариза – 31 + 8 самбар. Скола – 16. Батье – 13. Хейес – 13 + 15 самбар.
О: Грин – 21. Харден – 15. Уэстбрук – 15.
Рокитс 5 өдрийн дотор 4 дэх тоглолтоо хийж, Оклахомаг хожлоо. Гэхдээ 17 онооны давамгайллаа бас нэлээн бариулжээ. Рокитсийн хамгаалалт Кевин Дюрантийг тоглуулсангүй шахуу, ердөө 13 оноо авчээ.
Рокитс 2006 оны 4 сарын 4-нөөс хойш Тюндерт нэг ч удаа хожигдоогүй хэвээр үлдэв.
“Финикс” – “Вашингтон” – 121:95 (30:21, 33:26, 39:25, 19:23)
Ф: Стаудмайер – 23 + 14 самбар. Ричардсон – 22. Нэш – 15 + 15 дамжуулалт.
В: Аринас – 22. Янг – 20. Жэмисон – 15.
Сансын талбай дээрх төгс амжилт нь үргэлжлэв. Тэд өнөөдөр Визардсийг хожлоо. Санс одоогоор талбай дээрээ хожигдоогүй ганц баг. Өмнөх тоглолтонд 45 оноо авсан Аренас энэ удаа 23 минут тоглохдоо 22 оноо авч багаа тэргүүлж. 2006 оны 12 сарын 22-нд Аренас энд 54 оноо авч байсан удаатай. 4-р үеэс өмнө бүх зүйл тодорхой болсон тул багууд гарааны тоглогчдоо сүүлийн үед тоглуулсангүй.
Санс 52 хувьтай довтолсон бол Визардс 36 хувьтай довтолжээ.
“Сан-Антонио” – “Индиана” – 100:99 (30:21, 20:24, 20:38, 30:16)
С: Данкан – 19 + 16 самбар. Паркер – 15. Боганс – 14.
И: Мерфи – 21. Хибберт – 20. Ти. Жей. Форд – 14.
Тим Данкан дасгалжуулагчдаа 700 дахь ялалтыг нь авч өглөө. Шийдвэрлэх мөчид Данкан довтлоход Рой Хибберт блокдсон ч үргэлжлүүлэн амжилттай довтолж, Спэрсийн хожлын оноог авчээ. Үлдсэн 4 секунд гаруйн хугацаанд Ти.Жей. Форд дундын шидэлтээ алдсан юм.
Попович 700-ын босгыг давсан НБА-ын 16 дахь коач болов. Эдгээрээс 7 нь одоо ч баг удирдаж байгаа.
loading...




Kobe uragshaa MPV! LAL 2010 champion
loading...
bi onoodoriin togloltond sanaa zowoogvi ee
loading...
kobe hoishoo MPV hahaha
loading...
UGaasaa LEBRON MVP MVP YRIH YM BHKUE SHUUDEE. DUU NAR MINI
loading...
ene OKC ih goe bag sanagdaad baigaa yum daa.
loading...
atlanta bas ih goy bureldehuuntei bag sanagdaad bgamda odoo neg sain C awchul ch hashraanada..SAS ch huurhii min zowj bnda duncan maani 5dahia awarga boloh husel n biyelhed hetsuu boljde.HOU iinhen bas ih jigd goy toglolt gargaj bn odoo barag t-mac iin hereg bnuda berteegui bga deer n soliltsoond oruulchul taarhiin…
loading...
Sain morood morood
loading...
manai san antoniogiin zaluuchuud ecesee hurtel temcene shuu aguu coach aguuu PF togologch sanaatai argagui neg tsul bag baigaa tsagt neg hesegtee l gaigui zutegeneshuu
loading...
GO SPURS GO……
loading...
tyreke Evans ene uliraliin shildeg shine bolnoo…..go kings go
loading...
chelsea go
loading...
ene ulirliin shildeg shine toglogch bl ugaasaa jennings minii durtai toglogch nar yagaad 3 dugaartai bdag yum bl oo go 3 dugaartnuudaaa
loading...