Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Гандбол » Оросуудын 4 дэх түрүү

GD Star Rating
loading...

2009_World_Women's_Handball_Championship_logoБНХАУ-д зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн Гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын багийн ялалтаар өндөрлөлөө. 8 өдөр үргэлжилсэн энэ тэмцээнд нийт 24 улсын баг тамирчид өрсөлдсөн бөгөөд манай хойд хөршийн бүсгүйчүүд учраа болгоноо илт давуу буулган авсаар финалд шалгарсан юм.

Шигшээ тоглолтонд Оросууд Францын багийг 22 : 25-ийн харьцаатай буулган авсанаар 3 дахь жилээ дараалан дэлхийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэж байна. Эмэгтэйчүүдийн Гандболын дэлхийн аваргын бүх цаг үеийн түүхийг сөхөх юм бол Оросууд 4 алтан медальтай тэргүүнд залардаг байна.

Харин тэдний ард 3 алт, 2 мөнгө, 1 хүрэль медальтай ЗХУ, БНАГУ-ын баг бичигддэг ажээ. Энэ жилийн ДАШТ Европоос өөр тивд зохиогдсоноороо онцлогтой. Өмнө нь 1990 онд БНСУ-д 10 дахь удаагийн тэмцээн болж байсан юм.

19 дэх Гандболын дэлхийн аваргын мэргэн буучаар 49 бөмбөг оруулсан Австрийн Катрин Энгел, шилдэг хаалгачаар ОХУ-ын Анна Седюкина нар тодорчээ.

Хагас шигшээ Финал
12.18
Франция Франц 27
Испания Испани 23
12.20
Франция Франц 22
Россия ОХУ 25
3-р байр
12.18 12.20
Норвегия Норвег 20 Испания Испани 26
Россия ОХУ 28 Норвегия Норвег 31
GD Star Rating
loading...
Оросуудын 4 дэх түрүү, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. ocean says:

    hoid hurshiin busguichuud uchraa bolgonoo ilt davuu buulgaj avsanaar finald shalgarsan yum genee… hehe unen bich l dee Zoonii togloltond Franced 1 bumbugnii zuruutei hojigdoj zoonoosoo 2OOR garch irsen yum daa tanii hoid hurshuud chini

    GD Star Rating
    loading...
  2. hater says:

    Тэдний ард ЗХУ гэх нь онцгүй байна шүү. Адилхан оросууд шүү дээ.

    GD Star Rating
    loading...
  3. Mo says:

    ug n norway tasartsan bsan yumsan suuliin gants neg jil turuulj chadahgui l bn da.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: