loading...
Ширээний теннисний үндэсний лигийн тэмцээн өнгөрсөн баасан гаригт ”Оч” клубт нээлтээ хийлээ. 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд нийт 8 багийн 44 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.
Лигийн тоглолтууд долоо хоног бүрийн баасан, ням гаригуудад явагдах бөгөөд тэмцээний журам ёсоор багууд 2 тойрог тоглоод шилдэг 4 баг нь дараагийн шатанд өрсөлдөх юм байна. Лигийн тэмцээн 3 сар гаран үргэлжилж ирэх оны 2 сард ялагчаа тодруулна. ОУХМ Л.Алтантулга урд хөршид суралдаж байгаа тул энэ тэмцээнд оролцож амжсангүй.
Бусад ОУХМ цолтой шилдэг тамирчид бүгд улсын аваргад тоосоо өргөж байгаа ажээ. Ингээд та бүхэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдан тоглолтуудын дүнг хүргэе.
Төмөрт транс – Баясгалант өргөө 8 : 1
Булигаар – Грандфин 5 : 4
Петровис – Юнител СолМон 8 : 1
АПУ Боргио – Шинэ эргэлт 7 : 2
Булигаар – Баясгалант өргөө 6 : 3
Петровис – Төмөрт транс 6 : 3
Грандфин – Шинэ эргэлт 6 : 3
АПУ Боргио – Юнител СолМон 7 : 2
Лигийн явц
————————-Х—- Хд—– Х/Х
АПУ Боргио———2—–0——–14-4
Петровис———-2——-0——14-4
Булигаар———-2——-0——–11-7
Төмөрт транс—1——-1———11-7
Грандфин———-1——1———10-8
Шинэ эргэлт—–0——2———5-13
Баясгалант өргөө–0—-2——–4-14
Юнител СолМон—0—-2——–3-15
loading...




za tegeed saimhan boloh baihoo temtseen
loading...
hi
Би ширээний теннисийн талаар тоглолтын дүрмийг мэдэх гэсэн юм.
Хаанаас авч болох вэ онлайнаар шүү.
хариу заавал шүү
Баярлалаа
loading...
bi ohinoo ene sportoor hicheelluulmeer baina. Clubuudii medeelel ugch tusalna uu
loading...