loading...
“Чикаго” – “Сакраменто” – 98:102 (38:19, 29:24, 21:26, 10:33)
Ч: Денг – 26. Роуз – 24. Хайнрих – 14 + 8 самбар. Салмонс – 14.
С: Эванс – 23. Удока – 17. Удрих – 16.
Буллз талбай дээрээ тоглолтын төгсгөлийг тун хариуцлагагүй хийлээ. 35 онооны зөрүүтэй хожиж байсан багтаа хожигдоно гэдэг байж боломгүй хэрэг. Эсрэгээрээ Кингз НБА-ын түүхэн дэх агуу комбакийн нэгийг хийв.
1996 оны 11 сарын 27-нд Юта Денверт 36 онооны зөрүүтэй хожигдож байгаад хожиж байж. Энэ бол үүнээс хойшхи хамгийн шилдэг comeback. 3-р үе дуусахад 8:50 дутуу үед 44:79 буюу Кингз -35-аар хожигдож байсан ч үлдсэн хугацаанд Булззээс 39 оноо илүү авч, 39 довтолгооныхоо 21-ийг нь оновчтой болгосноор хожил авчээ. 4-р үед л гэхэд Буллз 10 оноо авсан бол Кингз 33 оноо авсан байна.
“Энэ бол үнэхээр галзуу тоглолт боллоо. Би шигшээ багтайгаа, мөн НБА-ын багтайгаа олон тоглолтонд оролцож байсан ч ийм тоглолтыг үзээгүй” хэмээн экс Буллз Носиони хэлжээ.
“Орландо” – “Юта” – 104:99 (19:18, 21:22, 30:28, 34:31)
О: Ховард – 21 + 9 самбар. Жей. Жей. Реддик – 20. Картер – 18 + 9 самбар. Льюис – 18.
Ю: Миллсэп – 20. Уильямс – 18 + 12 дамжуулалт. Бузер – 17 + 8 самбар.
Реддик тоглолтын өмнө Дюкийн багт өөрийг нь дасгалжуулж байсан Майк Шишевски рүү утасдаж, Зул сарын баярын мэнд хүргэхийн ялдамд хэрхэн тоглох талаар зөвлөгөө сонсжээ. Үүнийгээ Ютагийн эсрэг тоглолтонд хэрэгжүүлэн, сайн тоглож,20 оноо авч багтаа тусалжээ. Мэжик өрсөлдөгчөө Ютаг 104:99-өөр хожсон байна.
Юта Мэжикийн талбайд сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь хожигдсоноос гадна өнгөрсөн улирлыг тооцоод хожлын хувь нь хожигдлын хувиасаа өндөр багуудын талбайд хийсэн сүүлийн 21 тоглолтынхоо 20-д нь хожигдож буй нь энэ.
Мэжикийн хувьд сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожлоо. Мөн холбон тоглогч Жамеер Нельсон нь эргэн ирж, тоглолтонд оролцжээ. Гэхдээ Жамеер сайн тоглоогүй.
“Индиана” – “Милуоки” – 81:84 (16:19, 27:17, 20:29, 18:19)
И: Хибберт – 16. Мерфи – 14 + 12 самбар. Хэнсбро – 11.
М: Богут – 31 + 18 самбар. Женнингс – 16. Редд – 14.
Эндрью Богут НБА-д орсноосоо хойш хамгийн өндөр оноогоо авч, Брэндон Женнингс 4-р үеийн сүүл хэрд дундын шидэлтээ оновчтой болгосноор Бакс Пейсерсийг хожиход голлох үүргүүдийг гүйцэтгэжээ. Бакс ийн 3дараалсан хожигдлоо зогсоосноос гадна 11 сарын 21-нээс хойш анх удаа айлын талбайд хожив. Гэхдээ Баксийн сүүлийн 3 хожигдлын нийлбэр онооны зөрүү нь -5 л байлаа. Өрсөлдөөнтэй тоглолтын эцэст л хожигдоод байжээ гэсэн үг.
28 секунд үлдээд байхад Женнингс Фордын өөдөөс оновчтой шидэж тоог 84:79 болгосон. Пейсерс довтолж, шинэ тоглогч Хэнсбро 2 оноо авснаар тоо 84:81. Редд дээр алдаа хийж, Редд 2 торгууль шидсэн ч 2-ууланг нь алдаж орхив. Пейсерсээс Форд 3 онооны шидэлт хийсэн ч оновчгүй. Зөрүүлээд Богут дээр алдаа хийж, Богут 2 торгуулиа мөн 2-ууланг нь алджээ. 5 секундэд Пейсерс дахин нэг удаа тоог тэнцүүлэхээр оролдож, Форд дахин 3-аас шидсэн ч оновчгүй болсноор тоглолт өндөрлөсөн юм.
“Сан-Антонио” – “Клипперс” – 103:87 (33:19, 24:27, 28:18, 18:23)
С: Паркер – 19. Данкан – 13. Мейсон – 12.
К: Каман – 23 + 15 самбар. Батлер – 18. Дэвис – 11.
Спэрс талбай дээрээ Клипперсийг амархан хожлоо. Спэрст Клипперс 14 дэхээ дараалж, мөн сүүлийн 8 хоногт 2 дахиа хожигдож байгаа нь энэ. Спэрс 15-10 болсон бол Клипперс 12-15 болжээ.
“Финикс” – “Кливленд” – 91:109 (30:29, 23:30, 22:23, 16:27)
Ф: Стив Нэш – 18 + 10 дамжуулалт. Стаудмайер – 14 + 12 самбар. Фрай – 13.
К: Жеймс – 29. Уильямс – 24. Варежао – 13.
ШАк өнгөрсөн улиралд тоглосон багийнхаа талбайд зочилсон ч базаахгүй тоглолт үзүүллээ. Гэхдээ ЛеБрон Жеймс, Мо Уилльямс нар хийдгээ хийцгээж Шакийн дэмжлэггүй Кавальерс хөнгөхөн хожив. Санс талбай дээрээ 19 дараалан хожсоны эцэст ийн хожигдов. НБА-д одоо талбай дээрээ хожигдоогүй баг үлдсэнгүй.
Шакийг Сансын үзэгчид сайхан угтаагүй.
Зул сарын баяраар Кавальерс Лейкерсийн талбайд зочлон тоглоно.
.
loading...




Evans arai l iluu yum bna oo. Hezeenii turshlagatai leader shig l bna daa ene huu ch
loading...
bulls dasgaljuulagchaa solihgui bol bolohoo bailaa. hurdan solij 4 sar gehed yadaj 8-r ch boltugai playoff-d uldehgui bol arai dendlee.
loading...
Wow bravo Jennings……Evans 2 ch daraalaad l hussan baina daa. Rose bvdgereed l bna daaa. Za ter ch yaah be…………………………..Spurs maani neg daraalsan 10-aas deesh ylalat hiij bidniigee neg bayrluulaasai l gej huseh yum daaa
loading...
Turuu jil rookie nar duulian baga bsan bol ene jil harin yum yum uzuulj bna uu daaa. Jennings 55 onoo. Evans 35 combak ain eimer eimer . . . . Nomer1-iiig l harmaar bna daa
loading...
ene jiliin shildeg rookie hen boloh bn bol EVANS uu JENNINGS uu
loading...
ugaasaa jennings iluu GO 3 dugaartnuudaaa GO GO GO!!!!!!!!
loading...
Eee Evans iluu gedgee naad 2 chin hoorondoo toglood haruultsan shdee Kings chuud hojson
loading...
28 секунд үлдээд байхад Женнингс Фордын өөдөөс оновчтой шидэж тоог 84:79 болгосон. Пейсерс довтолж, шинэ тоглогч Хэнсбро 2 оноо авснаар тоо 84:81. Редд дээр алдаа хийж, Редд 2 торгууль шидсэн ч 2-ууланг нь алдаж орхив. Пейсерсээс Форд 3 онооны шидэлт хийсэн ч оновчгүй. Зөрүүлээд Богут дээр алдаа хийж, Богут 2 торгуулиа мөн 2-ууланг нь алджээ. 5 секундэд Пейсерс дахин нэг удаа тоог тэнцүүлэхээр оролдож, Форд дахин 3-аас шидсэн ч оновчгүй болсноор тоглолт өндөрлөсөн юм
loading...
jenning s goy shde…
za ter yahav spurs l maan saihan hojood bgaasai
loading...
taltai jordan yaraltai zarna 42 razmer 91201276
loading...
manai san antanio ene jil yum duulgah bhaa, gehdee san antaniog oigoj mederdeggui humuus medehgui ldee, yorni bol aguu dasgaljuulagch aguu PF bgaa tsagt ewguildee manai bga ch, ene jil jeferson irsneer dowtolgoon deer bagagui saijirsan gehdee jeferson hamgaalaltan deer busad bagiin dowtlogch nariig zogsooh heregtei tegj bj manai bag deeshee zutgenee , ene jil uneheer sn bgaa sn sn baguud bnaaa bn. aldar LAL aldart BOS tegeed busad zaluu baguud, gehdee ene dund hamgiin ayul tarij boloh hashir turshlaga bol gantshan manai spurst l bgaaa go spurs go
loading...
evans orolt saitai l yum bile
gehde jennings hurdtai goy toglolt uzuled bgamda
pass ntr bol boy bgaz de,
KINGS hojih n hojson l do, thde l nada Jennings iluu taalagdad bgn
loading...
Nadad bol Tyreke iluu taalagdaj ehelj baigaa shuu! Er n goy toglogch ble, togloltii n uzsen chin! Ongorson jiliin Rookie of the Year-iin tuhai helehed neg l husjiisen toglolt gargahgu bna, orolt l yahav gaigu bolohoos dundiin zain shidelt muu, holiin zainaas bol bur ch 0! Rose shideltee saijruulah heregtei, er n 1 l ulbeger bnale.
Blake Griffin-ig anx bertehed ug n 20 togloltiin daraa ergej toglono gejisiishd, getel 20 toglolt n ongorchixood bxad suraggu l bna. Griffin ergej ireed Rookie nariin orsoldoond oroltsdoggumaa gehed yadaj l Clippers-ig dajguu amjilt uzuulehed tus bolnoshuuu ug n! Zia zia, MAGIC ALL DAY!
loading...