Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Экстрим спорт » Снөүбоардын өдөрлөг монголд анх удаа боллоо

GD Star Rating
loading...

headerӨнгөрсөн ням гаригт дэлхийн снөүбоард сонирхогчдын баярын өдөр тохиолоо. Жил бүрийн 12 сарын 20-нд дэлхий даяар Снөүбоардын өдөрлөгийг зохион байгуулдаг бөгөөд манай Снөүбоардын холбоо ч энэ үйл ажиллагаанд нэгдэж эх орондоо анх удаа энэ спортын өдөрлөгийг зохион байгуулж үнэгүй сургалтыг сонирхогчдын дунд явуулсан юм.

Монголын спортын холбоодоос хамгийн отгон нь болох снөүбоардын холбоо нь өнгөрсөн 6 сард албан ёсоор байгуулагдсан бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд бие бялдрыг нь хөгжүүлэх, цаашлаад дэлхийн төвшний тэмцээнүүдэд монголын залуусыг бэлдэн оролцуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Снөүбоардын өдөрлөг нь тэдний зохион байгуулж байгаа анхны үйл ажиллагаа биш бөгөөд өнгөрсөн зун Өмнөговь аймгийн Хонгорын элсэнд ”Sandboard”-ын өдөрлөг мөн зохион байгуулаад амжжээ. Sky Resort цанийн баазад болсон энэ өдөрлөгт оролцсон залууст Снөүбоардын хичээл, уран сайхны кино, шилдэг тамирчдын үзүүлбэр багтсан DVD-г мөн дурсгал болгон бэлэглэсэн юм.
Цаашдаа Снөүбоардын холбоо олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тэдгээрийн дотор ирэх 3 сард ”Sky Resort”-д улиралын хаалтын партиг, амьд хөгжмийн хамтлагуудтай хамтран зохион байгулахаар бэлдэж байгаа ажээ. Европ тивд өндөр түвшинд хөгжсөн снөүбоардын спорт нь экстрим спортын төрөлд багтдаг. Дэлхийд FIS, WSF гэсэн хоёр холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн цом, болон өндөр түвшний тэмцээнүүд жил бүр зохион байгуулагддаг юм. Монголын снөүбоардын холбоо нь Гурвангал төвийн 406 тоотод байрладаг. Мөн тэд саяхан өөрсдийн веб хуудас www.snowboard.mn сайтыг үйл ажиллагаанд оруулаад байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ennee says:

    nice news.good luck.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: