Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Лейкерс лигийг тэргүүлсээр

GD Star Rating
loading...

i“Лейкерс” – “Оклахома-Сити” – 111:108 (25:30, 29:31, 34:21, 23:26)

Л: Брайант – 40. Поу Газоль – 15 + 11 самбар. Фишер – 15.

О: Дюрант – 30. Уэстбрук – 21. Харден – 16. Сефолоша – 16.

Коби улирал эхэлснээс хойш 6 дахь удаагаа 40+ оноо авч, Лейкерс сүүлийн 17 тоглолтын 16 дахь хожлоо талбай дээрээ Оклахомагаас авлаа. Эхний хагаст Лейкерс хожигдож байсан ч 3-р үед оноог нөхөж, улмаар илүү гарчээ. Лейкерс Оклахомаг 12 дахиа дараалан ялж байгаа нь энэ.

Дюрант 30 оноо авсан ч 4-р үе дуусахад 1:31 дутуу байхад 6 дахь алдаагаа гаргаж, тоглолтыг чөлөөлжээ.

“Бостон” – “Индиана” – 103:94 (21:28, 21:29, 35:20, 26:17)

Б: Аллен – 23. Пирс – 21. Перкинс – 19 + 8 самбар.

И: Мерфи – 24+ 18 самбар. Уотсон – 18. Раш – 15.

Пол Пирс эхний 10 довтолгоогоо бүгдийг нь алдсан ч тоглолтын төгсгөлийг сайн хийж, 4-р үед 16 оноо авснаар Селтикс Пейсерст эхний хагас дуусахад 15 оноогоор хожигдож байгаад хожлоо.

“Шидэгчид өөрсдийн шидэлтээ оновчтой болно гэдэгт итгэдэг…Дундаж тоглогч болон агуу тоглогчид ялгаатай. Дундаж тоглогчид оновчгүй шидээд ирэхээр унтарч, муу тоглолтондоо эвлэрдэг. Харин агуу тоглогчид алдсан шидэлт бүрийнхээ дараагийнхыг оновчтой болгодог” гэж Селтиксийн дасгалжуулагч Док Риверс хэлжээ.

Пейсерсээс Трой Мерфи 24 оноо, 18 самбараас авалт хийн сайн тоглосон ч Пейсерс 4 дэхээ дараалан хожигдов.

Селтиксийн 4 дараалсан зочлон тоглолт Зул сараас Орландод зочилсноор эхэлнэ.

“Шарлотт” – “Детройт” – 88:76 (23:19, 29:17, 17:19, 19:21)

Ш: Уоллес – 29 + 12 самбар. Жэксон – 13 + 8 самбар. Мохаммед – 12 + 9 самбар.

Д: Стаки – 20. Байнум – 12. Аткинс – 9.

Жеральд Уоллес өнөөдөр 29 оноо, 12 самбар, 4 блок, 2 таслалт хийн фантази үзүүлэлтээр аймшигтай тоглолоо. Бобкэтс 3 дараалсан хожигдлоо зогсоож, улирлын 11 дэх хожлоо авч байгаа бол Пистонс 5 дахиа дараалан хожигдов.

Пистонсийн Принц, Гордон, Хэмилтон нар мөн л тоглосонгүй. Ларри Браун өмнө нь Пистонсийг удирдан аварга болгож байсан бөгөөд хуучин багийнхан нь олноор гэмтсэн тухайд: “Сайн талаас нь харж болно. Өөрөөр хэлбэл залуу тоглогчид нь талбайд тоглож, туршлага хуримтлуулах боломж” гэжээ.

“Нью-Йорк” – “Чикаго” – 88:81 (22:12, 31:19, 15:25, 20:25)

Н: Харрингтон – 20. Дэвид Ли – 18 + 21 самбар. Чандлер – 16.

Ч: Роуз – 26. Денг – 23 + 8 самбар. Ноа – 10 + 21 подбор.

Өчигдөр 35 онооны илүүтэй хожиж байгаад хожигдсон Буллз энэ удаа Никсийн талбайд зочилж, эхнээсээ л хожигдож явсаар хожигдож дуусав. Никс 3 дахиа, мөн сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь хожиж байна.

Никс энэ сард 8-3 болж байгаа, 2004 оны 12 сараас хойш анх удаа 12-р сард хожил нь хожигдлоосоо илүү гарав. Үүнийг Майк Ди`Энтони “Зул сарын бэлэг” гэжээ. Ларри Хьюз 3 тоглолт өнжсөний эцэст эргэн ирсэн бол Жонатан Бендерийг 2-р хагаст талбайд гаргасангүй. Никс 2001 оноос хойш анх удаа Зул сарын баярын өдөр тоглолт хийх бөгөөд Хитийн эсрэг тэд ногоон өнгөтэй өмсгөл өмсөнө гэнэ.

“Мемфис” – “Голден Стэйт” – 121:108 (32:38, 36:20, 29:21, 24:29)

М: Рэндольф – 33 + 18 самбар. Газоль – 22 + 9 самбар. О. Жей. Майо – 22.

Г: Маггети – 25. Эллис – 23. Кёрри – 14 + 8 дамжуулалт. Хантер – 14.

Мемфис дахиад хожив. Энэ удаа талбай дээрээ Голден Стэйтийг хожлоо. Өмнөх тоглолтонд улирлын хамгийн их буюу 24 самбараас авалт хийсэн Зак Рэндольф өнөөдөр улирлын өөрийн хамгийн дээд буюу 33 оноогоо авчээ. Мемфис 1-8 эхлэлийнхээ дараагийн 19 тоглолтын 12-т нь хожлоо. Өнгөрсөн улиралд 13 дахь хожлоо 2 сарын 4-нд 48 дахь тоглолтоо хийх хүртлээ аваагүй байв.

ia“Миннесота” – “Атланта” – 87:112 (17:26, 24:28, 28:27, 18:31)

М: Жефферсон – 17 + 10 самбар. Флин – 16. Лов – 15 + 19 самбар. Брюйер – 15.

А: Кроуфорд – 26. Жонсон – 21. Бибби – 18.

Хоукс Миннесотаг талбайд нь амархан хожсоноор 20-7 болов. Энэ нь Хоуксийн түүхэн дэх хамгийн сайн эхлэлтэй нь зэрэгцэж байгаа юм. 1986-87 оны улиралд буюу Доминик Уилкинстэй үедээ мөн 20-7 эхлэл хийж байж. Тэр улирлынхаа плей-оффт Дорнод бүсийн хагас шигшээд Пистонст хожигдож байв.

“Даллас” – “Портленд” – 81:85 (14:18, 19:26, 32:14, 16:27)

Д: Новицки – 27 + 9 самбар. Барреа – 22. Ховард – 8. Дампьер – 8 + 15 самбар. Терри – 8.

П: Рой – 23. ОлдриЖ – 19 + 12 самбар. Миллер – 12.

Дирк Новицки эргэн ирсэн ч Даллас талбай дээрээ Портлэндийг барсангүй. Портлэнд 4-р үед Далласаас 11 оноо илүү авснаар тоглолтонд 4 оноогоор хожлоо. Далласын эсрэг хийсэн сүүлийн 21 тоглолтынхоо ердөө 3-т нь л хожиж байгаа юм байна, Портлэнд.

Портлэндийн бас нэгэн тоглогч жагсаалаас гарсан нь Ж. Прзбилла. Тэрээр Портлэндэд үлдсэн ганц төвийн тоглогч болоод байв. Одоо түүнийг Жован Ховард л орлох байх. Өөр том тоглогч энд бараг байхгүй. Оден, Оутлав, Батум, Майлз, Руди Фернандез, тэгээд Прзбилла. Портлэндийг гэмтэл үнэхээр зовоож байна. Тэр ч бүү хэл Рой өнөөдөр 4-р үед мөрөө гэмтээсэн. Гэхдээ маргаашийн тоглолтонд оролцоно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

“Хьюстон” – “Клипперс” – 108:99 (34:33, 31:21, 23:28, 20:17)

Х: Лэндри – 27. Скола – 19. Лоури – 16.

К: Каман – 29. Дэвис – 18 + 9 дамжуулалт. Гордон – 15.

Шүдээ хугалуулсныхаа дараах анхны тоглолтондоо оролцсон Лэндри өнөөдөр Клипперсийн эсрэг 27 оноо авч, Рокитс 108:99-өөр хожиход чухал үүрэг гүйцэтгэлээ.

“Бидэнд нэг ч супер од алга. Гэхдээ манайд олон өлсгөлөн ноход байгаа, тэд бүгд ялахыг хүсдэг” хэмээн Лэндри хэлж. Клипперс 2006 оны 12 сарын 23-наас хойш буюу 3 жилийн турш Рокитсийн талбайд хожоогүй явна.

Трэйси МакГрэйди өнөөдөр 8 минут тоглож 10 оноо, 3 оновчтой дамжуулалт гэсэн боломжийн статистик үзүүлсэн байна.

“Вашингтон” – “Филадельфи” – 105:98 (27:21, 20:23, 25:35, 33:19)

В: Аринас – 31 + 8 самбар. Байкинс – 18. Батлер – 14.

Ф: Брэнд – 18 + 12 самбар. Грин – 16. Уильямс – 12.

Агент Зеро хуучин дасгалжуулагч Э. Жорданыхаа одоогийн багийн эсрэг 31 оноо авч, Визардс талбай дээрээ Филлиг хожлоо. Филли 4-р үед муу тоглож, Визардсд 33 оноо алдсан бөгөөд дасгалжуулагч Жордан багаа 4-р үед маш муу хамгаалсан гэжээ. Филлигийн Айверсон өвдөг, мөрний гэмтлийн улмаас 3 дахь дараалсан тоглолтоо өнжжээ. Филли 7-21, Визардс 9-17 болсон бөгөөд Дорнод бүсэд эдгээр багуудаас цөөн хожилтой ганц баг байгаа нь Нью Жерси Нетс юм.

iыы

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

30 Сэтгэгдэл

  1. grubby says:

    lakers uragshaa . goy shoo. bas l evgu bn lee shuu. lakers ene jil dahiad avarga avnaa. dahiad bostontoi taaraisaa. finaldeer alaad uguusei

    GD Star Rating
    loading...
  2. grubby says:

    uu neeree yum uzeegu garuud first gedishd. neg yum uzeegu gar bolchii

    GD Star Rating
    loading...
  3. bbb says:

    ene jil daxial lal avarga bolox um bnadaa. magic denver gej bgaa ch yag buirtai togloltiig uzuulj chadkul bna.lal vc boston bj magadgui l um. allen pierce 2 sain bval boston muu bval lal l bxdoo gej. ene philli daanchdee xairan bag…

    GD Star Rating
    loading...
  4. 2016 says:

    taltai jordan yaraltai zarna 42 razmer 91201276

    GD Star Rating
    loading...
  5. batt says:

    lakers boston bitgii turuulesei ternii orond atlanta avarga bolvol goyo bolno doo

    GD Star Rating
    loading...
  6. ganaa says:

    Ene jil sd manai SAS LAL-iig barag barahgui yum shig bnaa. Manu,Parker 2 oligtoi baival ch Ahlagch zohitsuulchihna lda. Jefferson gej neg amid sug bnaa. Ene jil yachaad bgaan. Odoo Ahlagch l bagaa chirj bna da. Blair gej neg nohoriig SAS-iin daraagiin ahlagch gej bodood bga yum da bi ta nar yu gej bodoj bna

    GD Star Rating
    loading...
  7. Zuka says:

    Zugeeree ganaa hugshuun SAS ingej oron garan yavsaar play off-d naad baguudiig chine hyargaad ugnumz

    GD Star Rating
    loading...
  8. Zuka says:

    Zugeeree ganaa hugshuun SAS ingej oron garan yavsaar play off-d naad baguudiig chine hyargaad ugnumz!

    GD Star Rating
    loading...
  9. sb says:

    manai SAS bol yasnii bag , gehdee bodit baidliig harahad bas l hecuu bn, gehdee spursiigee ecsiin moch hurtel ni demjinee,
    uneheer l jeferson gj nohort gaigui itgel huleelgej bsn ter NJ-d bsn uyiinh ni toglolt irehgui ni bololtoi, gehdee uliral yagachgui bn spurs yawnaa yawnaa, yamartaa ch busiin awargiin toloo shiruun temcliig uzuulne

    GD Star Rating
    loading...
  10. GO SPURS GO says:

    SAS maani yawan changarnaa itgej bna….

    Play off d medeej gaihaltai togloltuudaa uzuuleh bolnoo ….

    GD Star Rating
    loading...
  11. carmelo says:

    denver nuggets-iig tyryylehiig harah yumsan.

    GD Star Rating
    loading...
  12. Cho says:

    Ugui ee zaluusaa LEBRON tsaana chini olsoglon bn aa bas l uzeh l baih gehdee ene jil orlando shaah bhaa … gehdee harj l baiy

    GD Star Rating
    loading...
  13. Cho says:

    odoogoor NBA giin hamgiin saihan medee gevel Gil Arenas butsaad togloltondoo orj bh shivdee

    GD Star Rating
    loading...
  14. skyizthalimit says:

    Minii %d onoodriin hamgiin saihan medee gevel McGrady 7 min toglood ene ulriliin anxniixaa 2 orontoi onoo buyu 10 onoog avsan yavdal! :P
    Aa, bas Christmas-iin togloltuudiig tesen yadan huleej bnashuu! Medeej Orlando-goo demjine, Cavs ch bas Lakers-iig talbai deer n huniaasai!

    GD Star Rating
    loading...
  15. skyizthalimit says:

    MAGIC ALL DAY!!!

    GD Star Rating
    loading...
  16. OxYGeNNN says:

    Boston Orlando-g talbai deer ni bawnaa harj l bgarai :P LAL bol zail !!! yalanguya KOBE

    GD Star Rating
    loading...
  17. OxYGeNNN says:

    unuudur durant aldaa awch garagui bsan bol lakers hojigdoh bsiin muu suguud tiim biz de all :) )

    GD Star Rating
    loading...
  18. . says:

    OxYGeNNN sanal neg bna shuu. Durantiig suugaagui l bol yah ch bsiin bilee OKC ene jil sain bga shdee garaanii toglogchid n sain togoldog ch gesen turshlaga dutaj bna ldaa! Russel Westbrook, James Harden, Kevin Durant, Jeff Green bugd l sain yum bna lee gehdee gants gutaagaad bga oron zai n towiin toglogch l yumdaa. ter Nenad ch genuu sain togloj chadahgui bna le! OKC shine bag ch gesen tsoilood garaad irwel goy bh. Ray Allen demii l Bostond orj bgamdaa endee uldeed zaluust ihiig zaaj ugch bsan bol deer bh bsan bhdaa!

    GD Star Rating
    loading...
  19. . says:

    : ))

    GD Star Rating
    loading...
  20. usa says:

    OKS zaluusiin hurdiig Kobe guitsedgui Durantiig aldaagaar gargaj bj hojih shiv ene chin l busdad aldaa ugch ft shiddeg ni Kobe l doo unen tsarai ni garch bgaan tseverhen toglovol hurd tesrelttei orolttooroo OKS yumaa sonirholtoi toglolt bolsoon

    GD Star Rating
    loading...
  21. XXXDDD says:

    HAHAHA UR DUN NI ZUGEER L HOJIL SHUU DEE. KOBE HURD, TESRELTEEREE MUU GEJ TA NAR BODOJ BNA UU? HAHA TEGVEL YADAJ ALDAA AVCH CHADDAGAARAA ILUU YM BNA DAA. YAHAV HEN NI HEN GEJ HEDUULEE HERELDEED YU GEH VE DEE. HARIN CASOL UNEHEER SAIN YMAA. UZUULJ HARUULAHAAR GOTS ZUIL BHGUI CH HIIH ESTOIGOO L SAIN HIIH YM. MANAI NJN YACHIHAV AA. YADAJ 10 HOJIL AVNA GEJ ITGEJ BHAAS DAA.

    GD Star Rating
    loading...
  22. Kobe гэхээр эргүүлээд Lebron гэж хуцах юм. Ядаж Wade-ийг KB24-тэй харицуулдаг болоосой. Хараал идсэн Lebron Монголд ирж бөх барилдвал таарна.

    GD Star Rating
    loading...
  23. OxYGeNNN says:

    OKC-n zaluuchuud bol uneheer sain toglogchid 2 3 jiliin daraa bol taraana dooo gaigui CENTER awchwal ch…. Wade Lebron Anthony Durant nar bol ugaasaa Super oduud shde. Kobe-n sainiig bol mednee gehdee l zail!!!

    GD Star Rating
    loading...
  24. OxYGeNNN says:

    OKC-n zaluuchuud bol uneheer sain toglogchid 2 3 jiliin daraa bol taraana dooo gaigui CENTER awchwal ch…. Wade Lebron Anthony Durant nariin zaluuchuud bol ugaasaa Super oduud shde ed nar deer ene jiliin draft-n heden toglochid nemegdene. Kobe-n sainiig bol mednee hen ch muuu toglogch gehgui gehdee l taalagddaggui zail!!

    GD Star Rating
    loading...
  25. OxYGeNNN says:

    aaa bas Roy bna

    GD Star Rating
    loading...
  26. OxYGeNNN says:

    Kobe muu hudlaa jujigchin sda shdeee

    GD Star Rating
    loading...
  27. haha alda avch toglodog en ni unen nuur tsarai ni genu Kobeg..ahin duu nar sags medeh bologui l bn da..ter h unii tolgoi ajilaj bnaa gsn ug za..

    GD Star Rating
    loading...
  28. nyam] says:

    Ter crusader orj irwuu chinii nuguu kobegoos iluu geed bdag T-Maciig chin bagiinx ni batsaan “Бидэнд нэг ч супер од алга. Гэхдээ манайд олон өлсгөлөн ноход байгаа, тэд бүгд ялахыг хүсдэг” gej xelsen bxiin chi tsaad T-mac axdaa xeleed arga xemjee awxuulaarai ter Kobe chin buur 3r ued aldaa ni 4 bolsiishde ternees xoish tegeel zgr toglool toglolt duusgaj chadaj bbna ene bol awyas ter Durant batsaandaa ta nar xeleech yadaj Kobe ax shigee aldaa awalgui guriij bgad togloomiig duusgaa gej…..

    GD Star Rating
    loading...
  29. nyam] says:

    Ter crusader orj irwuu chinii nuguu kobegoos iluu geed bdag T-Maciig chin bagiinx ni batsaan “Бидэнд нэг ч супер од алга. Гэхдээ манайд олон өлсгөлөн ноход байгаа, тэд бүгд ялахыг хүсдэг” gej xelsen bxiin chi tsaad T-mac axdaa xeleed arga xemjee awxuulaarai ter Kobe chin buur 3r ued aldaa ni 4 bolsiishde ternees xoish tegeel zgr toglool toglolt duusgaj chadaj bbna ene bol awyas ter Durant batsaandaa ta nar xeleech yadaj Kobe ax shigee aldaa awalgui guriij bgad togloomiig duusgaa gej…..aldaa awsnaar bag ni yalaltand medeej xurexgui shde

    GD Star Rating
    loading...
  30. jo says:

    yag zuw goe hellee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: