Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Рафа сэтгэл дундуур байна

GD Star Rating
loading...

635_RafaNadal2009 он Рафаель Надалийн хувьд тийм ч амжилттай жил байсангүй. Оны эхэнд тэрээр Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн хэдий ч Ролан Гарросын үеэр хүнд бэртэл авч Уимблдоныг  өнжихөд хүрсэн билээ.

Үүнээс хойш тур тэмцээнүүдэд төдийлөн сайн тоглохгүй байсаар Америкий нээлттэй тэмцээнд эргэн ирсэн ч хагас шигшээд Аргентиний Хуан Мартин дель Потрод ялагдал хүлээсэн юм.

Испаний AS сонинд өгсөн ярилцлагадаа Рафа өөрийнхөө энэ азгүйтлийг ATP-гийн шахуу хуваарьтай холбон тайлбарлаж байна. Түүний хэлж байгаагаар ATP-гийн жилийн хуваарь нь тамирчдад амрах цаг огт олгодоггүй гэнэ. Тэрээр ”Мэргэжлийн теннисний холбооны хуваарь тамирчдыг үнэхээр гарах гарцгүй болдог. Нэг тэмцээн дуусаад л дахиад л тэмцээн. Бид нар чинь хүн болохоос машин биш шүү дээ. Ийм шахуу хуваарьтай байхад яг өөрийнхөө хүссэн амжилтыг үзүүлж чадна гэхэд хүндрэлтэй л байдаг юм. Тийм болохоор энэ тал дээр ямар нэгэн шийдвэрт хүрээсэй би найдаж байна’‘ гэжээ.

Надаль сүүлд шигшээ багтаа тоглож Дависийн цомын эзнээр тодроод амжсан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. hitman says:

    chi chadnaa bi chinii ulaan fan
    ene jiliin buh duulgad turuulj nummer1 gesen erhem tsoloo erguulj abaarai

    GD Star Rating
    loading...
  2. ene temtseeuuded ni zarim tamirchid amjuulj, tohiruulaad amjilt gargaad l yvaad bnasht
    gantsaaraa iim shahuu huviaraar togolj bgaa bish

    GD Star Rating
    loading...
  3. Ноомой says:

    Рафайл Бенетиз гээээч юун надал вэ

    GD Star Rating
    loading...
  4. Нэгэнт тамирчин болоод төрсөн болохоор ингэж гомдоллох муухай юм бишүү. Switzerland цагийг хар л даа. Үнэхээр үлгэр дууриал болж байна. Теннис одоо л гоё болж байна. Гарын 10 хуруунд багтах өрсөлдөгчид байхад л хангалттай зүгэр

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: