loading...
2009 оны Монголын спортын шилдгүүдийг тодруулахад Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн бид бүхний оролцоо ихээхэн байсныг тэмдэглээд та бүхэндээ талархал илэрхийлье.
Санал асуулгад нийт 57 гишүүн оролцож санал өгснөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар боломжит 570 онооноос 566-г (53 удаа тэргүүнд, 4 удаа аман хүзүүнд нэрлэгдсэн) авч үнэмлэхүй амжилт тогтоов. Мөн 2-рт орсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Сэрдамба ч 4 удаа 1-р байр, 53 удаа 2-р байрт нэрлэгдэн зөвхөн энэ 2 тамирчин чансааны хамгийн өндөр 9-10 оноог өөр хэнд ч үлдээлгүй хамсан байна.
ТОП10-т боксчин Н.Төгсцогт, эмэгтэй бөхийн О.Бурмаа, боксчин У.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй бөхийн Б.Одончимэг, мэргэжлийн сумоч М.Даваажаргал, залуу жүдоч Д.Төмөрхүлэг, үндэсний бөхийн даян аварга Г.Өсөхбаяр, шатрын их мастер Б.Мөнгөнтуул нар шалгарлаа.
Сэтгүүлчдээс Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун, Д.Данзан (Бөх сонин), Үндэсний телевезийн Д.Баярсайхан, Д.Батжаргал, Таван Цагаригийн Р.Манлай, Бөхийн мэдээ сонины Р.Мөнхдаваа, Спортын цонхынхон нарын 13 сэтгүүлч ТОП10-аас 9-ийг нь зөв нэрлэжээ. Дасгалжуулагчдаас боксын Д.Ганзориг, Д.Банди нар тэнцүү оноогоор өнгөлсөн бөгөөд жүдогийн Ч.Насантогтох багш удааллаа. Яг энэ дарааллаар зөв таасан цорын ганц хүн бол боксын спортын мастер, МОНЦАМЭ-ийн сэтгүүлч Д.Өлзийнсайхан юм.
ТА ЭНД ДАРЖ САНАЛ АСУУЛГЫН БҮТЭН ДҮНГ СОНИРХОНО УУ!
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
loading...




Tsagaanbaatar yahiin argagui ene jil gaihamshigtai bailaa. Odoo Olimpiin alt l awah heregtei.
loading...