loading...
Аргентиний оны шилдэг тамирчнаар Америкийн нээлттэй тэмцээний аварга Хуан Мартин дель Потро тодорлоо. Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр анх удаагаа нэрлэгдсэн Барсагийн супер од Леонел Месси түүний араас хоёрдугаар байр эзэлжээ. дель Потро өнгөрсөн 9 сард Рожер Федерерийг буулган авсанаар US Open-д түрүүлсэн хамгийн залуу теннисчин болж түүхэнд бичигдсэн юм.
Энэ амжилтынхаа ачаар Аргентин эр оны төгсгөлд Өмнөд Америкийн хамгийн өндөр чансаатай теннисчин болсон төдийгүй, энэ амжилтанд хүрсэн хамгийн залуу тоглогчоор шалгарсан билээ. Шагналаа гардсаныхаа дараа дель Потро :
”Энэ шагналын эзэн болсондоо үнэхээр баяртай байна.нгөрч байгаа 2009 он манай орны спортын ертөнцөд маш олон баяртай үйл явдал тохиолдсон сайхан жил болж өнгөрлөө. Эх орныхоо олон шилдэг тамирчдын дундаас шилдэгээр шалгарсандаа сэтгэл хангалуун байна. Ирэх жил ч энэ амжилтаа давтахыг хичээнэ” гэжээ.
Аргентиний оны шилдэг тамирчны шагналыг тус улсын спортын холбоодын саналаар тодруулдаг бөгөөд Европ болон Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Леонел Месси, дель Потрогоос бага зэрэг санал дутаж хоёрдугаар байранд орсон юм.
loading...




За нүдээ жинхэнэ оножээ. Энэ жил наадах чинь нээрээ хашрааваа.
loading...