loading...
Оросын долоо хоног тутмын “Футбол” сэтгүүл 2009 оны ОХУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр Рубины тоглогч асан Алехандро Домингесийг нэрлэжээ. “Футбол” сэтгүүл оны шилдгийг тодруулахдаа хөлбөмбөгөөр дагнадаг сэтгүүлчдийн саналыг харгалздаг аж. Ингэхдээ зөвхөн Орос тоглогч биш, Оросын лигт тоглодог тоглогчдоос шилдгийг тодруулдаг болно.
1964 оноос эхэлсэн уг шагналыг өнгөрсөн жил Юрий Жирков хүртэж байв. Домингес энэ жил 418 авсан бөгөөд 103 удаа 1-рт, 42 удаа 2-рт, 25 удаа 3-рт нэрлэгдэв. Түүний дараа Алекс 229 оноо (1-рт 34, 2-рт 44, 3-рт 39 удаа нэрлэгдсэн), Веллитон 216 оноо (1-рт 30, 2-рт 47, 3-рт 32) тус тус аван жагсжээ.
Домингес оны шилдгээр нэрлэгдсэнийхээ дараа энэ амжилтаа бүх багийнхан, дасгалжуулагч, арын албаныхан зэрэг олон хүний хүчин зүйл орсон, дундын шагнал гэсэн байна.
Домингесийн Рубин баг өнгөрсөн улиралд Оросын аваргаар 2 дахиа дараалан тодорсон бөгөөд улирал дууссаны дараа тэрээр Испаний Валенси рүү шилжээд байгаа юм.
1992 оноос хойшхи Оросын шилдгүүд:
1992 Виктор Онопко »Спартак» Москва
1993 Виктор Онопко »Спартак» Москва
1994 Игорь Симутенков »Динамо» Москва
1995 Илья Цымбаларь »Спартак» Москва
1996 Андрей Тихонов »Спартак» Москва
1997 Дмитрий Аленичев »Спартак» Москва
1998 Егор Титов »Спартак» Москва
1999 Алексей Смертин »Локомотив» Москва
2000 Егор Титов »Спартак» Москва
2001 Руслан Нигматуллин »Локомотив» Москва
2002 Дмитрий Лоськов »Локомотив» Москва
2003 Дмитрий Лоськов »Локомотив» Москва
2004 Дмитрий Сычев »Локомотив» Москва
2005 Даниэл Карвальо ЦСКА Москва
2006 Андрей Аршавин »Зенит» Санкт-Петербург
2007 Константин Зырянов »Зенит» Санкт-Петербург
2008 Юрий Жирков ЦСКА Москва
2009 Алехандро Домингес »Рубин» Казань
loading...




Sain ym bnlee togloolt techiq ntr
loading...
Dominguez ch bagaa allaa da . Novshiin argentina
loading...
sain sain. ungursun ulirald gaihaltai bsan shu. bagiihan ni ch ene eriig ikh demjsen. barag buh penaltiig tuugeer guitsetguulj bnalee.
loading...
Smith
chi barca giin fan bolood Домингес-iig uzen yadaad baigaan muu
hehehehe
tanai barcag sug shaasan shuu teee
loading...
real fan
taniah Segunda B-iin bagt saihan suga shaalgasan shuu te
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810
loading...