Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Дюрант супер одын замналаар …

GD Star Rating
loading...

1261632926“Финикс” – “Оклахома-Сити” – 113:117 (31:36, 33:30, 25:23, 24:28)

Ф: Стадамайр – 35 + 14 самбар. Стив Нэш – 24 + 12 дамжуулалт. Фрай – 24.

О: Дюрант – 38. Уэстбрук – 19 + 8 самбар. Грин – 17 + 9 самбар.

Тоглолтын өмнө Сансын дасгалжуулагч Э. Жентри өрсөлдөгч багийнхаа довтлогч Кевин Дюрантийн тухай: “Би түүнийг энэ тоглоомын бүх үеийн хамгийн агуу тоглогч нарын нэг болно гэж боддог. Түүнд чадахгүй зүйл нэг ч байхгүй” гэжээ. Үнэхээр ч Жентригийн хэлсэн үг үнэн гэдгийг Дюрант Сансын эсрэг тоглолтонд харууллаа. Тэрээр 38 оноо авсны дотор 14.4 секунд дутуу байхад тоглолтыг шийдсэн довтолгоогоо оновчтой болгожээ. Оклахома Санст 9 дараалан хожигдоод байсан цувралаа ийн зогсоов.

Санс ийн талбай дээрээ 19 дараалан хожсоны эцэст 2 дараалан хожигдлоо.  Оклахома 14-14 болов. Тэд өнгөрсөн улиралд 2 сарын 28-нд буюу 59 дэх тоглолтондоо л 14 дэх хожлоо авч байжээ.

21 настай Дюрант одоогоор 27 оноог дунджаар авч байгаа. Хэрэв улирал дуусахад энэ үзүүлэлтээ хадгалж чадвал 21-ээс залуу ч нэг улиралд дунджаар 25 оноо дундчилсан лигийн түүхэн дэх 5 дахь тоглогч болно. Өмнө нь ЛеБрон Жеймс, Трэйси МакГрэйди, Кармело Энтони, Рик Бэрри нар энэ үзүүлэлтэнд хүрч байв.

“Орландо” – “Хьюстон” – 102:87 (34:22, 21:30, 23:13, 24:22)

О: Картер – 18. Льюис – 15. Нельсон – 15.

Х: Ландри – 20. Брукс – 17. Скола – 14.

Мэжик талбай дээрээ Рокитсийг юм болгосонгүй. Дуайт доминант байж 20 самбараас авалт, 4 блок хийжээ. “Би самбараас сайн авч, блок шотууд хийвэл манай баг хожно” гэж Дуайт хэлжээ. Рокитсийн намхан самбарын тоглогчид Ховардад эсэргүүцэл үзүүлэхэд хэцүү нь ойлгомжтой.

Жамеер Нельсон 11 сарын 16-наас хойш анх удаа гараанд гарч, 15 оноо авсан бол Рокитсийн Трэйси МакГрэйди мөн л 7 минут гаруй тоглож, 2 оноо авчээ. Харин түүний үеэл Картер 18 оноо авсан байна.

Улирал эхэлснээс хойш ердөө 2 дахь удаагаа Жамеер, Пиетрус, Винс, Рашард, Дуайт гэсэн Мэжикийн үндсэн 5 тоглогч нь хамтдаа гараанд гарсан нь энэ.  УБ-ын цагаар Бямба гаригт Мэжик – Бостоны тоглолт болно.

“Детройт” – “Торонто” – 64:94 (21:25, 16:29, 14:20, 13:20)

Д: У.Байнум – 12. Уилкокс – 11. Жеребко – 10 + 9 самбар.

Т: Барньяни – 21. Жэк – 14. Бош – 12 + 9 самбар.

Детройт лигийн муу хамгаалалттай багуудын нэгний эсрэг ердөө 28 хувьтай довтолж, 64 оноо авснаар 1954-55 оны улирлаас хойш буюу довтолгооны 24 секундийн дүрэм хэрэгжсэнээс хойш  хамгийн бага оноогоо авчээ. Торонто эсрэг багтаа алдсан оноогоороо лигийн 30 багаас 29-д ордог.

Пистонс 6 дахиа дараалан хожигдов.

“Нью-Жерси” – “Миннесота” – 99:103 (23:27, 25:25, 26:24, 25:27)

Н: Харрис – 23 + 8 дамжуулалт. Ю Цзян Лан – 22 + 8 самбар. Кортни Ли – 20.

М: Жефферсон – 27. Флин – 22. Брюйер – 17.

Лигийн 2 муу багийн тоглолт Нетсийн талбайд болж, арай сайн нь хожлоо. Нетс нөгөө бүсийнхээ багийг хожоогүй байгаа лигийн ганц баг хэвээр үлдэв.

Нетсийн довтлогч И Жинлянь гэмтлээс эргэн ирж, 22 оноо аван сайн тогложээ. Улирлын эхний тоглолтонд эдгээр багууд тоглож, мөн л Миннесота хожиж байлаа.

i“Майами” – “Юта” – 80:70 (19:16, 13:14, 31:19, 17:21)

М: Уэйд – 29. Хаслэм – 12 + 11 самбар. Ричардсон – 11.

Ю: Дер.Уильямс – 18. Бузер – 14. Окур – 9.

Жилийн өмнө эдгээр багуудын тоглолт довтолгоонд тулгуурлаж байсан бол энэ удаа багууд хамгаалалтандаа их анхаарчээ. Тиймээс харьцангуй бага буюу нийлээд ердөө 150 оноо авчээ.

Юта 12 сарын 9-нд Лейкерсийн эсрэг 77 оноо авсан нь энэ улирлынх нь хамгийн бага оноо байсан бол энэ удаа ердөө 70-ийг авчээ. Улирал эхэлснээс хойш Жазз 90-ээс бага оноо авсан 5 тоглолтондоо 5-ууланд нь хожигдсон бол 1999 оны 2 сараас хойш 80-аас бага оноо авсан 55 тоглолтынхоо 54-т нь хожигджээ.

“Денвер” – “Атланта” – 124:104 (34:24, 29:27, 29:31, 32:22)

Д: Жи. Ар. Смит – 41. Энтони – 24. Лоусон – 16.

А: Кроуфорд – 24. Хорфорд – 18 + 11 самбар. Д. Смит – 17 + 9 самбар.

Биллапсийн эзгүйд 2 тоглохдоо 2 хожигдоод байсан Денвер энэ удаа харин хожлоо. Нөөц тоглогч Жи.Ар.Смит энэ улирал эхэлснээс хойш “галзуураагүй” байсан ч өнөөдөо Хоуксийн эсрэг тэсэрч, 41 оноо авсны дотор 3 онооны 10 оновчтой шидэлт хийжээ. Гэхдээ торгуулийн 6 шидэлтийнхээ 5-ыг нь алдсан нь гайхмаар.

Эдгээр багууд энэ улиралд 1:1 боллоо. Өөр бүсийн багууд учраас дахиж тоглохгүй. 5 дахь улиралдаа дараалан 1:1 хожилцоод байгаа гэнэ.

“Милуоки” – “Вашингтон” – 97:109 (27:37, 25:20, 23:24, 22:28)

М: Редд – 32. Белл – 14. Богут – 12 + 9 самбар.

В: Жеймисон – 25 + 10 самбар. Батлер – 23 + 10 самбар. Аринас – 18 + 9 дамжуулалт.

Аренас сайн тоглож байсан ч 4-р үед гэмтэл аван талбайг орхисон. Аз болоход Ирл Бойкинс бэлэн байж, 4-р үед 12 оноо авснаар Визардсын хожилд чухал үүрэг гүйцэтгэлээ. Тэд өнөөдөр Баксийг талбайд нь хожив. Бакс сүүлийн 16 тоглолтынхоо 12-т нь хожигдож байна.

Баксийн шинэ тоглогч Брэндон Женнингс НБА дэх хамгийн муу тоглолтоо үзүүлж, 16 минутанд 7 оноо, 3 ТО хийжээ. Харин Майкл Редд улирлын хамгийн өндөр 32 оноог авав.

Сонирхолтой нь энэ тоглолтонд Визардс довтолгооны самбараас нэг ч удаа аваагүй лигийн түүхэн дэх 2 дахь баг болох шахсан ч цаг дуусахаас 2:13-ийн өмнө Брэндон Хэйвуд нэг юм довтолгооны самбараас авч, багаа аварчээ. Энэ үзүүлэлтийг албан ёсны статистик болгон 1973 оноос эхлэн хөтөлжээ. 2002 оны 1 сарын 23-нд Жаззийн эсрэг тоглохдоо Спэрс нэг ч удаа довтолгооны самбараас бөмбөг аваагүй аж.

“Нью-Орлеан” – “Голден Стейт” – 108:102 (27:26, 31:30, 27:24, 23:22)

Н: Пол – 20. Уэст – 14 + 8 самбар. Стоякович – 13.

Г: Эллис – 35. Маггети – 22 + 10 самбар. Кёрри – 17 + 10 самбар.

Хорнетс талбай дээрээ шархадсан Голден Стэйтийг хожлоо. Хорнетс 13-14 болж байгаа бол Голден Стэйт 7 дараалан хожигдов. Голден Стэйтээс энэ тоглолтонд ердөө 7 тоглогч тоглосон бөгөөд Уотсон, Кёрри, Эллис гэсэн 3 хамгаалагч гараанд гаргажээ.

Монта Эллис 35 оноо авсан бол төвийн тоглогчоор тоглосон Энтони Рэндольф 12 оноо, 8 самбараас авалт, 8 блок шот хийв. Удаан хугацаанд гэмтэлтэй байсан А. Биедринс Хорнетсийн дараагийн тоглолтонд оролцоход бэлэн болсон гэнэ.

“Сан-Антонио” – “Портленд” – 94:98 (24:28, 23:20, 22:27, 25:23)

С: Данкан – 24 + 11 самбар. Жефферсон – 18. Мейсон – 16. Паркер – 16.

П: Бэйлесс – 31. ОлдриЖ – 22 + 8 самбар. Ховард – 12 + 12 самбар.

Гарааны 2 тоглогч нь эзгүй багт Спэрс талбай дээрээ хожигдлоо. Хуучны найдвартай баг Спэрс нэг л биш болжээ.

Жоэль Прзибилла болон Брэндон Рой өмнөх тоглолтонд авсан гэмтлийнхээ улмаас энэ тоглолтонд оролцоогүй ч Портлэнд хожиж дөнгөлөө. Залуу тоглогч Бэйлесс Ройг орлон тоглож, анх удаа гараанд гарахдаа 31 оноо авч, Портлэнд 3 дахиа дараалан хожив. 12 сарын 5-нд Оденийг гэмтсэнээс хойш Портлэнд 7-4 болжээ.

Ройгийн гэмтэл ноцтой биш бол Прзибиллагийн гэмтэл хүнд байж магадгүй гэнэ.

“Сакраменто” – “Кливленд” – 104:117 ОТ (29:32, 24:25, 32:32, 19:15, 0:13)

С: Эванс – 28. Ж.Томпсон – 18. Хоуз – 17 + 12 самбар.

К: Жеймс – 34 + 16 самбар + 10 дамжуулалт. Мо Уильямс – 27. Илгаускас – 25.

Шинэ “хаан” Эванс жинхэнэ “хаан” ЛеБроны тоглолоо. Үндсэн цагт ялагч тодроогүй энэ тоглолтын нэмэлт цагт хуучин бууны хугархай Зидрунас Илгаускас 3 онооны 3 шидэлтээ оновчтой болгож, сюрприз барьснаар Кавальерс Кингзийг талбайд нь хожив.

ЛеБрон 34 оноо, 16 самбараас авалт, 10 оновчтой дамжуулалтаар улирал эхэлснээс хойш 2 дахь трипл-даблаа хийж багаа тэргүүлжээ. Кингз нэмэлт цагт нэг ч оноо аваагүй аж.

Эванс хэдийгээр 28 оноо авсан ч 4-р үед болон нэмэлт цагт ЛеБроны хамгаалалтын эсрэг 8 довтолж, ердөө ганцыг нь оновчтой болгожээ.

iф

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

28 Сэтгэгдэл

  1. SoRoNzo says:

    Lebron Ugaasaa ene jil dahiad MVP boloh bhaa .Wonderful toglolt bainga uzuulj bnashde

    GD Star Rating
    loading...
  2. kb24 says:

    1st whahaha

    GD Star Rating
    loading...
  3. @N$W3?_D-WAD3 says:

    boon haan uud bhiin maa yun evans shine haan yun lebron jinhene haan gj unen ahadsan hochtoi 2 amisgaa shuu te all nba giin haan zvhon MJ za mlaa

    GD Star Rating
    loading...
  4. Amraa says:

    zaluusa lakers-cav orlondo-bostoni toglolt mongoliin tsagaar heded togloh yum be uzeh min medej bga bol ??????????……………

    GD Star Rating
    loading...
  5. casket says:

    Togloltiig n uzeegui bj Olon yum bichsenii hereggui….

    Ugluu 6:00 tsagt blee.

    GD Star Rating
    loading...
  6. 23 says:

    HAAN JAMES SHUUDEE

    GD Star Rating
    loading...
  7. Манчестер Юнайтед says:

    “хаан” ЛеБрон үнэхээр сайн тоглогч сүүлийн хувийн тоглолт бус багтайгаа гоё ойлголцож тоглож байна өөрийгөө дарж тоглоод байна даа хахаха Монголчуудаа хэрүүлгүй, хараалын үг хэрэглэхгүй эвтэй байя

    GD Star Rating
    loading...
  8. Манчестер Юнайтед says:

    аа бас Дюрант үнэхээр шилдэг нь уг нь Оден биш Дюрант 1 р гарах байсан юм одоо чансаа харагдаж байна даа

    GD Star Rating
    loading...
  9. BZzS says:

    J.R soliot hair hurgechlee. yum duulgadag usan tolgoi shu whahaha
    go Denver go!

    GD Star Rating
    loading...
  10. kb24 says:

    yoooooo ene lebron bolio bvr togsorloo yun kobe we Mj shig l bna da

    GD Star Rating
    loading...
  11. @N$W3?_D-WAD3 says:

    lebron iig haan gvel bi amia horooyooo

    GD Star Rating
    loading...
  12. kb24 says:

    yoooooo ene lebron bolio bvr togsorloo yun kobe we Mj shig l bna da.LEBRON JAMES MVP

    GD Star Rating
    loading...
  13. Cho says:

    ene EVANS gej neg daldaga yum garch irehnee togloltiin uzsen shuud shutsiishd xaxa

    GD Star Rating
    loading...
  14. jo says:

    za bitii hoortsgoo za kobe mvp bolno

    GD Star Rating
    loading...
  15. lil_saint says:

    GO KD

    GD Star Rating
    loading...
  16. Гэрэлт-Од says:

    Teneg malnuud. Ene bol zugeer l LeBronii hoch. Ugaasaa MVP hun haan baihaas oor yahaw.
    go King James
    yaay Triple double mangas yumaa

    GD Star Rating
    loading...
  17. 21 says:

    SAS mini yaagaad bnaa?!?!?!?!!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?

    GD Star Rating
    loading...
  18. 21 says:

    sain dasgaljuulagch sain bureldehuuntei bj hojihgui hojigdood bh yum?!?!?!?!!??!!?!?!?!?!?!?!?!?

    GD Star Rating
    loading...
  19. OKC says:

    Kevin Durant GOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGOGO

    GD Star Rating
    loading...
  20. KOBE says:

    Xumuusee yr n bol JORDAN sagsan bumbgiin XAAN. ene unenees neeh ih gajuudahguil boluu. suuliin uyd LEBRON iig daraagiin JORDAN gej yrih n ih bolj.LEBRON sain lda ter bol shildeg medeej JORDAN ii uzuulsen amjiltuudiig dawtah l bh gartsaagui.Xarin bi KOBE g daraagiin JORDAN gej heln JORDAN KOBE 2 iin togltiin hew mayag denduu adilhan KOBE g JORDAN toi adilhan toglodog gedgiig humuus sain medn.Minii bodloor bol KOBE daraagiin M.JORDAN. medeej LEBRON KOBE 2 ene uyiin SHILDGUUD. KOBE+LEBRON=JORDAN !!! harin KOBE g zodog tailhad bi Uil n hahah

    GD Star Rating
    loading...
  21. 23 says:

    KOBe teneg al

    GD Star Rating
    loading...
  22. zorigoo says:

    kobe bol dandaa sain toglogchdoor bagaa hureeluulsen gar shuu dee.Gazol bgaagui bol yun ligiin awarga we.Eniig hun bolgon l huleen zovshoorno biz dee.Kobe bol zugeer l neg helberdegch bhgui yu

    GD Star Rating
    loading...
  23. zorigoo says:

    harin Lebron bol zugeer l King shuu dee.

    GD Star Rating
    loading...
  24. nyamka says:

    Zorigoo malaa gantsaara sain bureldexuungui awarga bolno gej bdiimuu t1 erguu mini uunii tod jishee chinii LB chin bj l bna Kobe geltgui Jordan yamar bagtai blaa bas Bostonii 3 yaj niilj bj awarga awlaa teriig medexgui l t1 yumdaa

    GD Star Rating
    loading...
  25. OxYGeNNN says:

    Lakers-t Gasol, Bynum, Artest, Fisher, Odom deer ni Kobe bas Phil Jackson!! Kobe Wade shig gantsaaraa bsan bol yah bol??

    GD Star Rating
    loading...
  26. nyamka says:

    Ter Waded chin awarga awaxad Shaq Anthony Walker Udinese Haslem Alonso.Mourning G.Payton Jason Kapono James Posey Jason Williams ed nar bsiishde teriig medq gej xeleerei muu malaa teglee ch Kobe odoo ene Wade LB ed nar shig 1raa ue bsan shu t1ee

    GD Star Rating
    loading...
  27. nyamka says:

    Kobe 1raa bxdaa 81pt 4 toglolt daraalan 45+ onoo awch ulirald 35pt dundchilj bsan yumdaa OxYGeNNN muu mal batsaanaa

    GD Star Rating
    loading...
  28. skyizthalimit says:

    Dwight tehdee zovhon rebound, block sain hiihees gadna dovtolgoogoo saijruulah heregteimshig sanagdaj bna shu! Tegvel manai MAGIC MANGAS l BOLNO GSN UG!!! Odoohondoo Dwigh dovtolgoonii tal dr muu bgad bna, yagaad ch yum..Carter, Dwight 2 eronxiidoo bagiin 45-50aad onoog avaad bhad er n odoogiinxoosoo aimar bolox yumshig sanagdaj bna.. Magic maani er n l ulbeger bna shuu! Tehdee ulirliin suuleer l hamag yum shiidegdene, MAGIC ALL DAY!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: