loading...
2006 оны дэлхийн аваргад Германчууд нутаг дээрээ түрүүлж чадаагүй ч Юрген Клинсманд ам сайтай үлдсэн. Тэмцээний турш Леман, Кантай холбоотой элдэв яриа тасраагүй ч Юрген үзэл бодолдоо үнэнч үлдэж өөрийнхөө зөв гэдгийг баталж чадсан билээ. Дэлхийн аваргын дараа Клинсман Байерн Мюнхенд ирсэн ч ганцхан жил болоод л халагдсан. Юрген одоогоор хөлбөмбөгөөс хол гэртээ амарч байгаа юм. Ингээд түүний ирэх жилийн дэлхийн аваргын талаарх бодлыг сонирхоё.
2010 оны ДАШТ-ий сугалаа хэдхэн хоногийн өмнө явагдсан. Та Кэйп Таунд очив уу, ер нь энэ үйл ажиллагааг ямархуу болсон гэж бодож байна ?
Би зурагтаар үзсэн л дээ. Миний бодлоор тэд сугалааны ёслолыг амжилттай хийж чадсанаараа тэмцээнийг ч гэсэн өндөр түвшинд зохион байгуулж чадна гэдгээ баталж чадсан байх. Дэлхийн аварга эхлэх мөчийд би тэсэн ядан хүлээж байна даа.
Та ирэх жилийн дэлхийн аваргаас юуг хүсэн хүлээж байна вэ ? Бид энэ тэмцээнээс ямар шинэлэг зүйлсийг харж болох бол ?
Мэдээж хэрэг гайхалтай тэмцээнийг л хүлээж байна. Гэхдээ өмнөх дэлхийн аваргын тэмцээнүүдтэй харьцуулаад байх нь зохимжгүй байх гэж бодож байна. Африк тивд анх удаа зохион байгуулагдаж байгаа болохоор бүх талаараа өмнөх тэмцээнүүдээс ялгаатай болно байх.
Түрүүлэх хамгийн боломжтой багуудаас нэрлэхгүй юу. Бразил, Англи, Аргентини эсвэл Өмнөд Африк уу ?
Мэдэхгүй юм даа. Яг одоогоор түрүүлэх хүчин чадалтай 7, 8 баг байна. Тэдгээр багууд бүгдээрээ л өөрийн гэсэн давуу талтай, түүнийгээ ашиглаж ширүүн тэмцлийг өрнүүлэх байх. Гэхдээ тэмцээн болоход 6 сар дутуу байгаа гэдгийг мартаж болохгүй. Энэ хугацаанд юу ч болж мэднэ. Тийм болохоор бас тэр нь энэ нь түрүүлнэ гэж итгэлтэй хэлж чадахгүй нь.
Хамгийн боломжтой нь ?
Дэлхийн чансааны эхний найман багийг эхлээд онцлох хэрэгтэй. Тэгээд бас Португал, Франц гэсэн багууд ямар ч сенсаац тарьж мэднэ. Сонгон шалгаруулалтыг амжилттай давсан Чили, Кот’д Ивиор гэсэн багууд бусад тивүүдээс сайн явж магадгүй.
Тоглогчдын хувьд Өмнөд Африкт хэн гэгч залуу од болон гялалзах бол ?
Клубын тэмцээнүүдэд сайн тоглож байгаа бүх тоглогчдыг дэлхийн аваргад амжилттай тоглоно гэж болохгүй. Месси, Роналду, Кака, Дрогба гэсэн өндөр түвшний тоглогчид энэ тэмцээнд хэн гэдгээ харуулах байх. Мэдээж багийнхаа андуудын тусламжтайгаар шүү дээ.
Германчууд Австрали, Серби, Ганатай нэг хэсэгт багтсан. Хүнд өрсөлдөгчид үү эдгээр багууд ?
Ямар ч тэмцээнд оролцсон Германчууд зөвхөн аваргын төлөө л тоглох гэж оролцдог. Бидний оролцсон сүүлийн тэмцээнүүд үүнийг батлах байх. Харамсалтай нь маш жижигхэн зүйлээс болж хүссэн цомоо авч чадаагүй. Харин энэ удаагийн тэмцээнд Месут Озил зэрэг шинэ залуу тоглогчидтойгоор манай баг илүү их амжилтанд хүрнэ гэдэт би итгэлтэй байна.
Сугалааны үйл ажиллагааг харж байхдаа та харамссан уу. Өнгөрсөн тэмцээнд Германыг удирдаж байсны хувьд.
Харамсах нь ч хаашаа юм. Би эх орондоо итгэж байгаа. Ирэх жилийн тэмцээний үеэр би нэг тв-д ажиллахаар гэрээ байгуулчихсан байгаа.
ТВ-д тайлбарлагчаар ажиллах хэрэг үү. Тэмцээний дараа ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлэх үү, эсвэл түр зуур л юм уу ?
Наад асуултыг чинь би өөрөөсөө асууж үзсэн л дээ. Харамсалтай нь хариултыг нь олж чадаагүй. Юу ч гэсэн үзэгчдэд тэмцээнийг сайхан тайлбарлаад хүргэчих хэрэгтэй. Тэрний дараа хөлбөмбөгтөө эргэн ирэх эсэхээ шийдэх цаг хангалттай олдох байх.
Таныг багтаа ажиллуулахаар олон баг санал тавьж байгаа гэсэн. Хэзээнээс менежерийн ажлаа үргэлжлүүлэх вэ ?
Тиймэрхүү цуу яриа байж л байдаг юм. Гэхдээ Дэлхийн аварга дуустал энэ талаар бодмооргүй байна. Тэгж байгаад болно биз.
loading...




06 онд Германыг аварга болгохгүй муу золиг. Тэнэгтээд сүүлд Bavaria-г алах шахав. Одоо бас хэнийг алах гээд байна. Гэхдээ тоглогчийн хувьд бол сайн шүү. Тэр Алтан хадагтайг өргөөд үзсэн гэхээр л.
loading...
Танай энэ site нээрээ байжээ байж. Их Спортын нэрэн дор явах байж ниийтэлж байгаа мэдээ чинь дэндүү бага байгаа юм бишүү. Тэгээд comment бичихээр бөөн хэрүүл Kobe гэнэ Jordan гэнэ. Роналдо гэнэ Месси гэнэ. Уг нь бол Sportnews гэчээд мэдээг ар араас нь цувруулах ёстой юм бишүү. Presser дутаад байгаа бол нэмж аваач дээ. Монголоороо хэдэн спорт мэдээ уншчаад саналаа бусадтайгаа хуваалцмаар байна шдээ. Kobe- г шүтдэг гэчвэл тэгээд дуусх шахаж байна шд. Хараал энээ тэрийг устгаж бай гэж зөвлөе. Тэгээд бас самбар нээж хэлэлцүүлэг явуулж байгаач. Зөвлөгөө үүднээс уншаарай
loading...
shaa shaa muu teneg bolj bna sh dee
loading...
Миланы фанатуудад гэж хэлэхэд цаана чинь манайхан Dzeko-д хамаг анхаарлаа хандуулна гэнэ шүү. Бас Udineze-ийн нэг гарт. Зекогийн араас бас акулууд явахнээ Manu Ars энээ тэрээ гээд шаврууд зүгэр. Хэрвээ авчвал А лигтээ айлтгүй болчлоо. CL-д даанч тэр нэг юм нь орохгүй. David ах ирчвэл бас Милан хөөрхөн болчих гээд байна шүү манайхаан. Milanistuudaa!!!!!!!!!!!!!! Forza
loading...
Алтан хадагтай гэж Нөгөө алтжингийн авгай юу
loading...
haha , teem teem Altjin avgaig delhiin avargaar ugtsuun te. huurhun hiih gj oroldoj bj hiilguulev dee
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810
loading...
MANU Benfica-s argentine toglogch Angel Di Maria gedeg zaluug avch bh shig bnda.
loading...
KLINSMAN aguu COACH 06 ond jaahan az dutsan finald ochsn bl awargalah bsn bhaaaaaaaa. bavariag ch gsn sn l udirdsan
gehdee ene erhem dandaa uuriin hvslteer ajlaasaa chuluulugddug
loading...