loading...
Монголын Үндэсний Олимпийн Хорооны бүх гишүүдийн хурал өнөөдөр Олимпик Хаусд боллоо. Аливаа хурлын нэгэн адил үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэж, дараа оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж санал шүүмжлэл өрнүүлсний дунд хоёр асуудал маш их сонирхол татаж байлаа.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 2017 оны Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохоор батламжиллаа. Урьд нь 2006 онд 2013 оны наадамд хүч сориод Хятадын Тяньжинд 5-3-аар дийлдэж байсан юм.
Мөн 2011 онд болох Монголын бүх ард түмний спартакиадыг зохион явуулах хотыг сонгох байв. Уг сунгаанд нэр дэвшсэн Төв аймгийн Зуунмод, Дорнодын Чойбалсан, Орхон аймгийн Эрдэнэт хотууд өөрсдийн хүсэлт танилцуулгыг МҮОХ-ны гишүүдэд дэлгэрэнгүй тайлагнав. Зуунмодын багийг Төв аймгийн болон Зуунмодын засаг дарга нар, олимп дэлхийн медальт дархан аварга Ж.Мөнхбат, улсын заан Ц.Баярсайхан, Чойбалсанг УБ дахь нутгийн зөвлөлийн дарга С.Сайнцог, паралимпийн аварга Д.Баатаржав, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Үндэсний телевизийн Д.Батжаргал, Эрдэнэтийг Эрдэнэт үйлдвэрийн УБ дахь төлөөлөгч, Олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатар, Хангарьд спорт цогцолборын захирал Д.Баясгалан, Орхон аймгийн спортын газрын дарга Н.Зулбаатарнар төлөөлөн иржээ.
Ингээд санал хураахад 21 санал авсан Чойбалсан хот 2011 оны 7-р сарын сүүлчийн долоо хоногт “Монголын олимп”- ийг зохион байгуулах эрхийг гардан авлаа. Эрдэнэт 19, Зуунмод 13 саналаар удаалжээ. 1961 оноос эхтэй, гол төлөв дөрвөн жил тутамд болдог Бүх ард түмний спартакиадын сүүлчийнх нь 2008 онд явагдсан билээ.
Чойбалсан хотод ийм итгэл хүлээлгэсэн шийдвэрийг ойрын үед Монгол Улсын Засгийн газраас батлах юм байна.
Б.Цагаанбаатар
loading...




Dornod shaaan shan erdenet darhan ntr goe gd bdag yag ochood uzehed dornodiig guitsehgui yum bna le ho medeh neg ni medeh blgui de ho za za yalaasaii ho
loading...
Uneheer saihan gazar bolohoor boljee. tasartsan gazar shu ingeed itgel uzuuleed bval uragshaa l alhaad bna daa. ta nar neg ochood uzeerei neeren l Darhan. Erdenet l geed bdag bolohoos bish iluu goy gazar shuu dee
loading...