loading...
Премьер лигийн 18-р тойрогтой холбоотой статистик, тоо баримтаас хүргэе.
2 – Манчестер Сити сүүлийн 11 тоглолтынхоо ердөө 2-т нь л хожжээ.
2 – Портсмут лигтээ Ливерпулын эсрэг хийсэн сүүлийн 12 тоглолтноос 2 дахь хожлоо авав.
3 – Тоттенхэм лигийн сүүлийн 28 зочлон тоглолтноосоо 3-т нь л клин-шит хийсэн байна.
4 – Астон Вилла 4 дараалан хожсоноос гадна эдгээр тоглолтууддаа гоол алдсангүй.
5 – Манчестер Юнайтед сүүлийн 19 зочлон тоглолтынхоо 5-д нь гоол хийж чадаагүй хожигджээ.
5 – Аврам Грантийн удирдсан баг Рафаель Бенитезийн удирдсан багийн эсрэг 5 тоглохдоо нэгэнд нь ч хожигдоогүй.
5 – Фулхэмийн довтлогч Бобби Замора сүүлийн 4 тоглолтонд 5 гоол хийлээ.
6 – Вест Хэм улирал эхэлснээс хойш торгуулийн 6 цохилтоо бүгдийг нь оновчтой болгоод байгаа.
7 – Эвертон лигтээ Бирмингемд сүүлийн 7 тоглолтондоо хожигдоогүй.
7 – Бёрнлигийн өрсөлдөгч баг нь эхэлж гоол хийсэн сүүлийн 9 тоглолтын 7-д нь хожигджээ.
9 – Вульвсийн босс Мик МакКарти Бёрнлигийн эсрэг тоглолтонд өмнөх тоглолтын гарааны бүрэлдэхүүнд гарсан 9 тоглогчоо сольсон байна.
10 – Челси лиг, цомын тэмцээнүүдэд Вест Хэмд сүүлийн 10 тоглолт дараалан хожигдоогүй.
10 – Вульвс – Бёрнлигийн хооронд болсон сүүлийн 10 тоглолтын нэг нь ч тэнцээгээр өндөрлөөгүй.
11 – Арсенал талбай дээрээ хийсэн сүүлийн 13 тоглолтынхоо 11-т нь хожжээ. Эдгээр 11 хожил бүр нь доод тал нь 2 гоолын зөрүүтэй хожил байж.
12 – Вест Хэм талбай дээрээ хийсэн сүүлийн 12 тоглолтондоо клин-шит хийсэнгүй.
13 – Сэр Алекс Фергюсоныг Манчестер Юнайтедийн менежерээр 23 жил ажиллах хугацаанд Манчестер Ситиг 13 дахь менежер нь удирдах нь.
18 – Челси улирал эхэлснээс хойш бүх тоглолтондоо гоол хийсэн ПЛ-ийн ганц баг.
26 – Бирмингем “Гудисон Парк”-т зочилсон сүүлийн 26 тоглолтондоо хожоогүй.
34 – Вульвс – Бёрнли багууд 1975 оноос хойш анх удаа дээд дивизионд учраа таарав.
44 – Астон Вилла дээд дивизионд Сток Ситид 1965 оноос хойш 44 жилийн турш талбайдаа хожигдоогүй.
100 – Эшли Коул Челсигийн төлөө ПЛ-т 100 дахиа тоглов.
101 – Халл Сити ПЛ-т 101 дэх гоолоо алджээ.
200 – Рикарду Карвалью Челсигийн төлөө 200 дахь тоглолтоо хийжээ.
300 – Астон Виллагийн Люк Янг лигтээ 300 дахь удаагаа гараанд гарчээ.
450 – Фрэнк Лампард Челсигийн төлөө 450 тоглолтоо хийв.
564 – Марк Хьюз Манчестер Ситигийн менежерээр 564 хоног ажиллаад халагдсан байна.
600 – Блэкбэрн ПЛ-т нийт 600 дахь, талбай дээрээ 300 дахь тоглолтоо хийж, харамсалтай нь Тоттенхэмд хожигдлоо.
600 – Жейми Каррагер Ливерпулын төлөө 600 дахь тоглолтоо хийв.
2,000 – Бёрнли дээд дивизионд 2000 дахь тоглолтоо хийлээ.
loading...




2 – Манчестер Сити Сандерландтай хийсэн сүүлийн 11 тоглолтынхоо ердөө 2-т нь л хожжээ.
10 – Манчестер Сити лигтээ Сандерландыг учраа таарсан сүүлийн 11 тоглолтынхоо 10-т нь хожоод байна. gaihav teneg yum bichdeg bna shte
loading...
Hehehe harin tiin yu bicheed bnaa adminaa
man city , sunderland yasan yasan genee????!!!
loading...
Chelsea ene jil avarga bolno.
loading...
saihan awna shudee
loading...
Chelsea amjih uu?
loading...
2 – Манчестер Сити лигтээ хийсэн сүүлийн 11 тоглолтынхоо ердөө 2-т нь л хожжээ.
10 – Манчестер Сити Сандерландыг учраа таарсан сүүлийн 11 тоглолтынхоо 10-т нь хожоод байна. ingeeed l zalrhuulchih heregtei sh deee,,,, yund gaihdag yum aldaaal bichsen b
loading...
medeej chelsea amjihgvi shdee jil jiliin jild ingej bgaal myaardag shdee taitilch hol bndaa
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810
loading...