loading...
Өнгөрсөн 10-р сард Монголын волейболын үндэсний лигийн тэмцээн Эрдэнэт хотноо эхэлсэн. Харин томуугийн А хүрээний H1N1 вирусын дэгдэлтийн улмаас лигийн тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан. Тэгвэл ирэх оны хамгийн эхний тэмцээн волейболын үндэсний лигийн тэмцээн байх нээ.
Энэхүү тэмцээн волейболын үндэсний 14 дэх удаагийн лигийн тэмцээн юм. Спортын төв ордонд шинэ оны 1-р сарын 3-14-нд лигийн тэмцээн өдөр бүр явагдах юм байна. Энэ удаагийн лигт эрэгтэйчүүдийн өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа”, мөнгөн медальт “Харх”, хүрэл медальт “Эрчим”, “Уурхайчин”, “Ноён” багууд өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн “Эрчим”, “Тэц 4”, “Уурхайчин”, мөн энэ жил “Бөртэ чоно-2009” наадмын шилдэг багаар тодорсон “Энагура” гэсэн 4 баг тойргоор тоглож аваргаа тодруулна.
Волейболын эмэгтэйчүүдийн “Энагура” шигшээ баг нь Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаар хуучин оноо үдэж байгаа юм.
loading...




Aan goy goy uzeh yumtai amrah nee
loading...