Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Кавальерс Лейкерсийн фэнүүдийг бухимдууллаа

GD Star Rating
loading...

“Лейкерс” – “Кливленд” – 87:102 (19:23, 23:28, 17:25, 28:26)

Л: Брайант – 35+8 дамжуулалт+9 самбар. Артест – 13. П. Газоль – 11.

К: Мо Уильямс – 28. Жеймс – 26+9 дамжуулалт. Мун – 13.

Тоглолтын төгсгөлд Стэплс Центрт цугласан үзэгчид талбай руу гарт тааралдсанаа шидэж байв. Иймэрхүү үйл явдал зөвхөн Монголд болдоггүй юм байна. Лейкерсийн фэнүүдийн уур юунд хүрсэн юм бол? Баг нь илт давуу хожигдож, Зул сараар таагүй бэлэг барьсанд нь л уурлах ёстой байтал шүүгчдэд уурласандаа тэгсэн байх. “Би хэзээ ч ЛА-ын үзэгчдээс ийм реакц гарч байхыг хараагүй ” хэмээн Фил Жексон хэлж.

Лейкерс 5 удаа техникийн алдаагаар торгуулсан бөгөөд Одом 2 ч удаа техник авч, талбайг чөлөөлсөн байна.

Мо Уилльямс 28, ЛеБрон 26 оноо авч, Кобигийн 35 онооны эсрэг Кавальерс сайн багийн тоглолт үзүүлснээр Зул сарын баяраар Лейкерсийг талбайд нь хожиж, үзэгчдийг нь “уурлуулжээ”

Кавальерсийн дасгалжуулагч Майк Браун тоглолтын дараа хэлсэн үгэндээ Лейкерсийн фэнүүдийн ийм үйлдэл хойшид жишиг болох вий хэмээн болгоомжилжээ. Үнэн л үг.

Шакийг Лейкерсийн фэнүүд таатай угтаагүй. Шак хэд хэдэн данкаар үүнийх нь хариуг барих шиг болсон.

Тоглолтын тухайд Коби өөр дээрээ ачааг үүрч тоглосон бол ЛеБрон тэгсэнгүй, багийн тоглолтыг чухалчилжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч хожлоо. Лейкерсээс Коби л ганцаараа л тоглосон, Газоль зэрэг бусад тоглогчид огт харагдсангүй. Энэнд магадгүй Кобигийн буруу байж болох.

“Финикс” – “Клипперс” – 124:93 (30:26, 37:29, 34:22, 23:16)

Ф: Стадемайр – 26+9 самбар. Ричардсон – 18+8 самбар. Дадли – 18.

К: Р. Батлер – 22. Каман – 19+10 самбар.

Финикс талбай дээрээ Лос Анжелесийн нөгөө нэг багийг илт давуу хожлоо. Лос Анжелесийн багууд Зул сарын баяраар одгүй байв.

Санс Клипперсийг нийт 6 дахиа дараалан хожиж байгаа нь энэ. Санс 54 хувьтай довтолсны дээр 3 онооны 24 шидэлтийнхээ 12-ийг нь оновчтой болгов.

Клипперсийн төвийн тоглогч Маркус Кэмби 1-р үед гэмтэл авч тоглолтыг орхисноор тэдний хамгаалалт нэлээн суларсан байх.

Сансын эгнээнд Барбоса эргэн нэгдэв. Тэрээр гэмтлийн улмаас тоглолтууд өнжөөд байсан юм. Санс Барбосагийн эзгзйд 4-8 амжилт үзүүлээд байсан.

Бостон яг л өөрийн зөвхөн хамгаалалт стилээрээ тоглож Мэжикийг хожсон бол Санс мөн л өөрсдийн довтолгоо стилээрээ Клипперсийг хожлоо.

“Орландо” – “Бостон” – 77:86 (19:18, 8:20, 26:23, 24:25)

О: В. Картер – 27. Р. Льюис – 19. Пьетрус – 9.

Б: Р. Аллен – 18. Рондо – 17+13 самбар. Т. Аллен – 16.

Хэдийгээр Бостон улирлын хамгийн их буюу 20 удаа ТО хийсэн ч бүсийнхээ гол өрсөлдөгч Мэжикийг талбайд нь хожлоо. Селтикс айлын талбайд 13-1 болсны зэрэгцээ сүүлийн 15 тоглолтынхоо 14-т нь хожоод байна.

Мэжикийн довтолгоо тун муу байсныг Бостоны сайн хамгаалалттай холбож ойлгох хэрэгтэй. Мэжик эхний үед 19 оноо авахад бүгдийг нь Картер, Пиетрус нар авчээ. Харин 2-р үед ердөө 8-хан оноо авч, өрсөлдөгчдөө 20-ийг алджээ. Мэжик улирал эхэлснээс хойш хамгийн бага оноогоо авч байгаа нь энэ. Дуайт Ховард хэдийгээр 20 самбараас авалт хийсэн ч 5-хан оноотой тоглолтыг дуусгасан нь чамлалттай.

Рондо 17 оноо, 13 самбараас авалт, Рэй Аллен 18 оноо авсан бол гэмтэлтэй Пол Пирсийг орлосон Тони Аллен 16 оноо авлаа. Пирс ойролцоогоор 2 долоо хоног талбайд гарах боломжгүй гэж байсан ч энэ хугацаа багасаж магадгүй гэнэ.

Тоглолтын үеэр Гарнетт Дуайтыг тохойдсоныхоо төлөө техникийн алдаагаар торгуулсан.

Одоогоор тэд 2 тоглож, зочилж тоглосон тоглолтууддаа хожилцож, харьцаа 1:1 болов. Энэ улиралд тэд дахин 2 тоглолт хийнэ.

“Портленд” – “Денвер” – 107:96 (24:31, 25:20, 25:25, 33:20)

П: Рой – 41. Блэйк – 17. А. Миллер – 14+8 дамжуулалт.

Д: Энтони – 32+9 самбар. Жей Ар Смит – 20. К. Мартин – 12+14 самбар.

Өнгөрсөн жилийн Зул сараар Портлэнд Далласт хожигдож байсан бол энэ жил Денверийг хожлоо. Брэндон Рой дахин баярын өдөр хожигдохыг хүссэнгүй. Тэрээр 41 оноо авч, багаа тэргүүлэн 32 оноо авсан Мелогийн багийг талбай дээрээ хожиж, Роүз Гарденд цугласан үзэгчиддээ Зул сарын бэлэг барьлаа.

Рой зүүн мөрний гэмтлийн улмаас өмнөх Спэрстэй хийсэн тоглолтыг өнжөөд байсан ч энэ удаа өөрийн дээд амжилтаа тогтоон, 16 удаа оновчтой довтолж, Портлэнд 4 дэхээ дараалан хожив.

Денверийн бүрэлдэхүүнд Чонси Биллапс эргэн ирсэн ч 2-р хагаст тоглоогүй, тэд айлын талбайд 4 дараалан хожигдов.

“Нью-Йорк” – “Майами” – 87:93 (23:21, 14:20, 17:23, 33:29)

Н: Галлинари – 26+8 самбар. Д. Ли – 19+16 самбар. Чандлер – 15.

М: Уэйд – 30+9 самбар. Бисли – 19. Хаслем – 12.

Уэйд Никсийн эсрэг НБА-ын хамгийн супер орднуудын нэгэнд 30 оноо авч, Хит өрсөлдөгчөө талбайд нь хожлоо. Хит Никсийг 4 дэхээ дараалан хожиж байгаа нь энэ. Никс энэ тоглолтноос өмнө 3 дараалан хожоод байсан ч 4 болгож чадсангүй. Мөн талбай дээрээ 6 дараалан хожоод байлаа.

Никс Зул сарын баяраар нийт 45 удаа тоглолт хийсэн нь лигт хамгийн их. 2001 онд Торонтод хожигдсоноосоо хойш анх удаа Зул сараар хожигдож байгаа гэнэ.

Уэйд ирэх зун чөлөөт агент болно, түүнийг авах боломжтой багийн тоонд Никс байгаа. Уэйдээс сэтгүүлч Никст ирэх үү гэхэд: “Би одоо энд байна, энд их хүйтэн байна” гэжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

56 Сэтгэгдэл

  1. grubby says:

    ugaasaa ene tsag uedee koby shde. uur hen bgan . shq odoo uruudaj bna. uur hen iim olon avarga avsiin be bandi nara. jordanii daraagiin ue koby. tmac al wade lebron zgr l hoshnogo. uur yum bhgu

    GD Star Rating
    loading...
  2. ugasa lal–iin fanuud dandaa hojino gj morooddog ymu haashaaiin
    olon gichiinuud
    odo ugasa lebroniig erin ue ehelsen
    kobe zailuul tmac iverson 2g muu 2 jil toglohod joohon mandlaaaa

    GD Star Rating
    loading...
  3. Denver's fan says:

    Mongold neg teneg zuil bdgiin nba-giin tuhaid lal-s oor bag bhgui kobe-goos uur toglogchgui ym shig bugd tuilshirtsan kobe sain ch amiatdag ni bol unen shd ehnii 3 udaagiin avarga bol shaq chirsen shd kobe aimaarda chireeguim suuliin avarga bol bag sain bsan l daa kobe bol jordantai haritsuulagdahgui shoo harin haana ch hurkuu

    GD Star Rating
    loading...
  4. Vinsanity says:

    Cavs neeree sain toglosoon!Kobe.giin buruu ch yu bhavdee gazol odom artest ene ter l sain toglood uguh bsiin!gehdee bolooguiee 1 sariin 21nd l mash tom tulaan bolno doo!eniig l shimten uzej bj l daraa ni dugnelt hiine!

    GD Star Rating
    loading...
  5. nyamka says:

    Denver fan chi unexeer buur unexeer t1 xun yumaa NBA-d gantsxan LAL gesen bag bdag gej boddog bol xumuus yalaa gej LAL-g xumuusees umuurch bas Kobeg busadtai xaritsuulax we de medeej NBA-d LAL shig xuchtei bag olon bga DEN BOS ORL CLE MIA UTAH PNX SAS gex met ted LAL-g xojixod gaixax zuil bxgui shde bas Kobetoi xuchtei ursuldux toglogchid ch gesen zunduu l bna.Zgr xairtai uuriin shutdeg toglogchoo yamar ch xun umuurux ni zuw gedgiig medej bna tegeed ch ene ursulduun shal utgagui bolj bna jishee ni bi uulni T-Mac-n togloltiig uzex neleen durtai bsiin tegsen ene Crusader gedeg neg t1 yum Kobetoi xaritsuulj t1teed teged bi Kobeg umuurch terentei xereldseer bgad T-macd buur durgui boltson ch bx shig.

    GD Star Rating
    loading...
  6. HapCap says:

    Kobe huchingiin heregt holbogdsoniig Hadaa avarga, Bill Clinton ntr-tei haritsuulj bolno. Mike Tyson neg udaa helehdee ner aldartai yavahad huuhen buhen handraad gants neg nuur ogohoor suuh gej baigaa avgai shig aashlaad, uurlaad ehleheer huchingiin heregt holbogduuldag yum gej helsen baidag. Bi ch er hun neg saihan huuhen ireed untah hevtie geed baival lav ugui gehgui. Harin margaash ni yu gej helehiig burha l medeh baih daa. Sain sain toglogchid baidag baisan. Daanch uneheer todorch gaarch baigaa odod hovor baidag yum. Kobe bol todorsoon. Kobe iluu gedgee Beejingiin olimpoor haruulsan. Busad odduud ni zovhon tuuniig shutej tuunees ulger duurial avch od baih, superstar yamar baihiig suraltssan gej ene Lebron maani ch, Wade maani ch helsen baidag yum.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: