Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Федерер, Серена оны шилдэгүүд

GD Star Rating
loading...

Олон улсын теннисний холбооноос (ITF) 2009 оны шилдэг теннисчдээр Рожер Федерер, Серена Уильямс нарыг  тодрууллаа. Федерер өнгөрч байгаа онд,  өмнө нь түрүүлж байгаагүй Ролан Гарросынхоо аваргаар тодорч, Пете Самптрасын 14 Их Дуулгын түрүү хүртсэн амжилтыг нэгээр ахиулсан юм.

Мөн оны сүүлээр Америкийн нээлттэй тэмцээнд хагас шигшээд шалгарч 22 дараалан Их Дуулгын цувралын шөвгийн 4-т шалгарсан түүхэн амжилтын эзэн болсон юм. ”Энэ нэр хүндтэй шагналыг 5 дахь удаагаа хүртэж байна. 2009 он  амьдралд  маш олон баяртай үйл явдлуудаар дүүрэн сайхан жил боллоо. Юуны түрүүнд би олон жилийн мөрөөдөл болон Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, Их Дуулгын бүх цаг үеийн түүхэнд бичигдэх амжилт үзүүллээ. Мөн гэр бүлийнхээ шинэ гишүүдийг ч хүлээж авлаа. Намайг дэмжиж, тусладаг бүх хүмүүст баярлаж явдгаа илэрхийлье” гэжээ. Өнгөрсөн 7 сард Федерийнх бүл нэмж ихэр охидтой болсон юм.
Харин эмэгтэйчүүдийн шилдгээр шалгарсан дүү Уильямсын хувьд Австралийн нээлттэй тэмцээн,  Уимблдонд түрүүлж дэлхийн чансааны тэргүүн байраа эргүүлэн авсан билээ. Мөн тэрээр эгчийнхээ хамт 3 Их Дуулгын хос төрөлд магнайлаад амжсан юм.

Олон улсын теннисний холбооны ерөнхийлөгч Рикки Битти ”Бидний ард нэгэн гайхалтай жил хоцорч байна. Өнгөрч байгаа онд теннисний ертөнцөд олон дуулиантай үйл явдал тохиолдсоны дотор Рожер Федерер гайхалтай амжилт үзүүлж түүхийн номонд нэрээ мөнхөллөө. Харин эгч дүү Уильямсууд  теннисний ертөнц дэх ноёрхол нь  дуусах болоогүй гэдгээ баталж чадсан. Ирэх жил ч гэсэн энэ мэтчилэн гайхалтай үйл явдлуудаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Аваргуудын шагналыг ирэх жилийн 6 сард зохион байгуулагдах ITF-ийн их хурлын үеэр гардуулах юм.

GD Star Rating
loading...
Федерер, Серена оны шилдэгүүд, 1.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. batt says:

    eregteid ni tsom harin emegteid ni yaagaad pyal ugdgiin bol ””””’ kkk yamar neg sanaa bdag yum boluu medeh hun bn uu
    just joke …..

    GD Star Rating
    loading...
  2. kisake says:

    t1 yumu tdhoi shde jenderiin yalga gj yum bdii shdeee tennis-ii ertontsod chin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: