Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Тоглогчид, Түүх, баримт » Ялалтын роман

GD Star Rating
loading...

zinedine-zidane2006 оны 7 сарын 9.  Германы нийслэл Берлин хотын Олимпиштадионд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Итали – Францын шигшээ багуудын хооронд явагдаж байлаа. Тоглолтын үндсэн цаг 1 – 1-ийн харьцаатай өндөрлөж нэмэлт цагт ялагчын хувь заяа шийдэгдэх болоод байв. Дэлхийн даяаар энэ тоглолтыг үзэж байсан хэдэн сая үзэгчид Францын багийн домогт 10 номер Зинедин Зиданы хөлбөмбөгчийн карьер энэ тоглолтоор төгсгөл болж байгаа гэдгийг мэдэж байлаа. Тийм ч учраас тоглолтын эхний хагаст тэнцээний бөмбөгийг хийхэд зөвхөн Францын гэлтгүй италийн хөлбөмбөг сонирхогчид ч баяртай байсан нь ойлгомжтой.

Зиданы амьдралыг хөлбөмбөгөөс ангид авч үзэх аргагүй. Тэр 3 настайгаасаа л бөмбөгтэй нөхөрлөж энэ аугаа спортын нэгэн хэсэг болсон төдийгүй амьдралынхаа үлдсэн жилүүдийг ч хөлбөмбөгтэй хамт өнгөрүүлэхээр хувь заяатай байсан юм. Түүний хөлбөмбөгийн ертөнцөд ид шидийг бүтээсэн 15 жилийг ном хэмээн төсөөлөх юм бол адал явдал, гайхамшигт түүхээр дүүрэн хуудас болгондоо уран гоё шүлгийн багтаасан ялалтын роман байх байсан бизээ. Харин одоо тэр Олимпиштадионд өөрийнхөө номны сүүлчийн үгсийг бичиж байна. Түүний ялалтын Романы сүүлийн хуудсан дээр дэлхийн хоёр удаагийн аварга гэж бичигдэхэд хэдхэн хором үлдээд байлаа… Гэтэл цэнгэлдэхэд цугласан олон мянган үзэгчдийн өмнө, зурагтаар энэ тоглолтыг үзэж байсан олон сая хүмүүсийн өмнө Зидан Италийн хамгаалагч Марко Матерраззиг мөргөн унагааж орхилоо. Талбайн шүүгч Элисондо ямарч эргэлзээ байхгүй улаан хуудсыг Зиданы нүүрний өмнө өргөв. Энэ хүртэл түүний түүх ямар гайхалтай өрнөж байваа … Гэтэл эцсийн мөчид тэр өөрийнхөө номны сүүлийн хуудсанд хар толбо үлдээж орхих нь тэр. Толгой гудайлган цэнгэлдэхээс гарч, Алтан дагиний хажуугаар өнгөрөхдөө Зидан хөлбөмбөгийн ертөнцөд туулж өнгөрүүлсэн 15 жилийн түүхээ дурсан санасан нь ойлгомжтой. Ла Кастелланий шавар шавхайтай гудамнаас Олимпиштадион хүртэлх замдаа Зизу олон хүнд хэцүү өдрүүдийг туулж, олон саад бэрхшээлийг даван туулсан юм… Харин энэ бүх түүх 1972 оны тэр нэгэн өдөр Марсель хотын ядуусын хороололд эхэлжээ.

Гадуурхагдсан хүү

Алжир гаралтай Измайл Зидан 1960-аад оны дундуур гэр бүлээ дагуулан эх орноо орхиж Францад цагаачлан ирсэн ч хүсэн хүлээсэн баян тансаг амьдралаа олж чадсангүй. Ингээд тэдний гэр бүл Марсель хотын захад байрладаг ядуусын хороолол болох Ла Кастелленд суурьшиж давчуухан байшинд идэх хоол өмсөх хувцсаар дутмаг өдөр хоногийг өнгөрүүлэх болжээ. Иймэрхүү дүр зураг бол тухайн үед олон жилийн иргэний дайнд хамаг юмаа алдаж, ядарч туйлдсан Алжир айлуудын нийтлэг дүр төрх байсан юм. Францаас салж тусгаар тогтнолоо олох гэсэн 10 гаран жилийн Алжирийн дайн 1962 онд дууссан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг ч түүнээс хойш Алжирчууд эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө улайрсан удирдагчдынхаа гайгаар ядуу зүдүүгийн туйлд хүрч, эцэстээ европ тэр тусмаа Франц руу цагаачлах нь ихэссэн билээ. Измайлын хувьд тэдгээр хүмүүсийн л нэг байсан. Тэднийг Францад нүүж ирснээс 10 орчим жилийн дараа Зидан мэндэлсэн бөгөөд Измайл 5 хүүхдээ тэжээх гэж өдөр шөнөгүй зүтгэхийн хажуугаар хүүхдүүдээ гудамжны танхайчууд болгохгүйн тулд хүмүүжилд нь ч маш их анхаарах шаардлага гардаг байв. Тэдний амьдардаг Ла Кастеллен дүүрэг бол ажилгүйдэл, ядууралын хэмжээгээрээ Марсельдаа толгой цохьдог, гэмт хэргийн үүр уурхай болсон газар байсан болохоор арга ч үгүй биз. Харин Зиданыг энэ бүх муу муухай зүйлсээс хол байхад хөлбөмбөг л тус болсон гэдэг. Бяцхан хүү өдрийн ихэнхийг Кастеллен дүүрэгтээ ганцхан байдаг хөлбөмбөгийн талбайд өнгөрүүлнэ.

FOOT-ZIDANEИнгэж явахдаа тэр өөрийгөө бусад хүүхдүүдээс илүү онцгой, төрөлхийн авьяастай юм байна гэдгийг мэдэж авсан гэдэг. Хөлбөмбөгийн талбай дээрхи тоглолт зодооноор дуусах үе байдаг ч Зидан ямар ч үед хөлбөмбөг тоглохоос буцдаггүй байлаа. Энгийн үед бүрэг ноомой зантай Зинедин талбайд гарсан даруйдаа л тулааны талбар дахь баатар мэт тоглолтыг тэр чигээр нь ажиглаж багийнхнаа тоглолтоороо байлдан дагуулдаг байв.

Хүүгийн авьяас чадвар тун удалгүй Кастеллен дүүргээс халин гарч мэргэжилтнүүдийн сонорт хүрч эхэллээ. 10 настайдаа Зидан хотынхоо жижигхэн клуб Сент Анри багийн хүүхдийн багт орсон ч ганцхан жил болоод л нэр хүнд цар хүрээгээрээ арай дөнгүүр Септеме Лес Валлонс багийн эгнээнд шилжсэн юм. Энэ багт 3 жилийг өнгөрүүлэхдээ Зидан хөлбөмбөгч хүний сурч мэдэх ёстой олон зүйлсийг мэдэж авч хөлбөмбөгийн ертөнцтэй танилцсан. Гэхдээ мэдээж түүнд дахиад сурч мэдэх зүйл өчнөөн олон байсан нь ойлгомжтой. 1986 оны 9 сард Зиданы тоглохыг харсан Канн багийн скаут Ян Варрауд удирдлагууддаа мэдэгдэж тэр хүүг багтаа авахыг санал болгожээ. Клубын удирдлага эхэндээ Зиданыг 3 өдөр бэлтгэлийн бааздаа авчирч тоглолтыг нь ажиглая гэж байсан ч Варраудын уйгагүй хөдөлмөрийн хүчинд 6 долоо хоног болгон сунгасан байна.

Каннын бэлтгэлийн баазад өнгөрүүлсэн сарын хугацаанд Зидан өөрийнхөө аьяас чадварыг хангалттай харуулсан тул клубын зүгээс түүнд 4 жилийн гэрээг санал болгож, академдаа суралцахыг урьсан гэдэг. Ийнхүү 6 долоо хоногийн хугацаатай бэлтгэл хийхээр явсан хүү нь 4 жил тэндээ үлдэхээр болсоныг дуулаад түүний гэр бүл баярлахын хажуугаар санаа нь үнэхээр зовж байлаа. Яагаад гэвэл тэр үед Зизу ердөө 14-хөн настай бяцхан жаал байсан болохоор арга ч үгүй биз.

Хувьд хүн болж төлөвшиж яваа бяцхан Зиданы өмнө олон асуудал тулгарч байсан ч хамгийн хэцүү нь хүмүүстэй хэл амаа ололцох байв. Зизу дэндүү бүрэг ичимхийн дээр өөрийнхөө гарал үүслийн талаарх элдэв яриаг маш хүндээр хүлээж авдаг байсан тул тоглолтын үеэр өөрийг нь доромжилсон нэгнийг барьж аваад зодохоос буцдаггүй байлаа. Ян Варрауд Зиданы энэ сул талыг ажилаглаж , сэтгэлийн хөдөлгөөнөө барж сурахыг түүнд зааж сургасан бөгөөд Зизу ч нэг их удалгүй бусдын өдөөн хатгалагт авталгүй тогллолтдоо анхаарлаа хандуулж чаддаг болсон юм. Гэхдээ л тэр сэтгэлийнхээ гүнд хуримтлагдсан уур бухимдлаа зарим үед сул тавьж, санаанд оромгүй үйлдэл хийж орхидог байлаа. Хожмын карьерт нь ч энэ бүхэн нь маш их хор уршиг тарьсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

1989 онд 17-хон настайдаа Зидан Канн клубын үндсэн багт анхны тоглолтоо хийсэн бол үүнээс хоёр жилийн дараа 1991 оны 2 сарын 8-нд мэргэжлийн түвшинд анхны гоолоо оруулсан юм. Францын хамгийн олон жилийн түүхтэй энэ багаас Патрик Виера, Гаель Клиши гээд шигшээ багтаа дуудагдсан олон тоглогчид төрөн гарсан юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Каннын амжилт уруудаж одоо бүр 3-р дивизионы сүүл хэсэгт бичигдэж байгаа юм.
Зиданыг анхны гоолоо хийсний дараа тус клубын ерөнхийлөгч залуу тоглочийнхоо анхны гоолыг мялааж машин бэлэглэж байсан гэдэг. Тэрхүү улиралд Каннчууд УЕФА-гийн цомын эрх авсан ч Зиданы оролцоо үүнд нь нэг их байсангүй. Гэхдээ тэрний ур чадвар өдөр өдрөөр сайжирч байсан тул тун удахгүй багийн лидерүүдийн нэг болно гэдэгт хэн ч эргэлзэхгүй байлаа.

Дараагийн улиралд нь Зидан 1 гоолоо 5 болгож ахиулсан ч өөрийнхөө хүссэн хэмжээнд хүртэл тоглож чадсангүй. Гэхдээ хувийнхаа амьдралд томоохон эргэлт хийж ирээдүй хань Вероникотайгаа танилцсан юм. Өөрийнхөө амьдралын тухай номондоо Зидан,  Вероникаг харсан цагаасаа уулзахыг хүсдэг болсон ч зориглож чадалгүй байсаар хэдэн сарыг өнгөрөөсөн гэж бичсэн байдаг. Аз болж Испани бүсгүй ч түүнд талтай байсан болохоор залуус удалгүй бие биенээ мэддэг болж хайр сэтгэлтэй болсон гэдэг.

Ногоон талбайд арслан барс шиг зоригтой Зизу маань ийм л бүрэг даруухан залуу байсан байх юм. Тэр цагаас хойш Зидан элдэв янзын хүүхнүүдтэй нэр холбогдож хайртай эхнэрээ хэзээ ч гомдоож байсангүй.
Хэдийгээр хувийн амьдрал нь аз жаргалаар дүүрэн байсан ч Канн багтаа Зидан байр сууриа олж чадахгүй л байлаа. Дээрээс нь мөнгө төгрөг байнга дутагдаж байсан болохоор 1992 он улиралын дараа Жирондон Бордо багийн тавьсан ашигтай саналыг Зидан хүлээж авсан юм. Бордогоос гадна Олимпик Марсель түүнийг сонирхож байсан ч Бордогийн менежерүүд илүү ухаантай, түргэн хөдөлсний хүчинд ирээдүйн одыг багтаа үлдээж чадсан юм.
Шинэ багтайгаа өнгөрүүлсэн анхны улиралдаа Зидан 35 тоглолтонд 10 гоол оруулсан нь хагас хамгаалагчын хувьд муугүй үзүүлэлт. Плеймейкер буюу тоглолтыг найруулах төрөлхийн авьяастай гэдгийг нь мэдэрсэн Бордогийн дасгалжуулагч Ролан Корбис тэрнийг шинэ байрлалд нь бага багаар дасгаж , ирээдүйн замыг нь зааж өгсөн бөгөөд удалгүй . Жирондин Бордогийн төвийн шугаманд Зидан Биксенте Лизаразу, Кристоф Дюгарри нартай аюултай хослолыг үүсгэж Францын багуудын толгойн өвчин болж байв.

Чухам энэ үеэс Зидан өөрийнхөө хамгийн алдартай хоч болох Зизу гэсэн нэрийг фенүүдээсээ олж авсан юм. Бордод өнгөрүүлсэн дахь хоёр гурав дахь улиралдаа Зиданы оруулах гоолын тоо багассан ч багтаа гүйцэтгэх үүрэг нь улам нэмэгдлээ. Лигийн 38 тоглолтын ихэнхэд Зизу гараанд гарч тэр болгондоо багаа ялалтад хөтөлж байлаа. Гэхдээ үнэхээр Зидан яаж ч сайн тоглосон багийнх нь амжилт нэг л явж өгөхгүй байв. Магадгүй үүний хариуг шүүрэн шанага шиг байсан тэдний хамгаалалтай холбон тайлбарлах нь зүйтэй байх.

Шинэ од

1994 оны дэлхийн аваргыг Францууд зурагтаар үзсэн. Гэхдээ тэр жил Цэнхэрүүдийн фенүүд ирээдүйд дэлхийн аваргын цомыг авчрах нэгэн шинэ залуутай танилцсан юм. Тэр бол Зинедин Зидан. 1994 оны 8 сард Чехтэй хийсэн нөхөрсөг тоглолтонд Зизу шигшээ багтаа анх дуудагдсан бөгөөд талбайд орж ирсэн дариудаа хоёр гоол оруулж дуулианы эзэн болжээ. Цаг дуусахаас 10 орчим минутын өмнө сэлгээгэр орж ирэн ийнхүү багаа аварсан нь түүний гоолуудыг улам ч үнэ цэнэтэй болгосон юм. Жейси Десай тэр тоглолтын дараа “Мишель Платинигийн орон зай үгүйлэгдэж байсан тэр үед Зидан гарч ирж өөрийгөө түүнийй залгажлагч гэдгийг зарласан. Үнэхээр хувь тавилан гэдэг л ийм байдаг байх. Зиданы үйлдэл бүхэн нь үнэхээр төгс мэргэжлийн түвшинд байдаг” гэж уулга алдан ярьсан байдаг аж.
Энэ мөчөөс Зидан клубтээ тоглохийн хажуугаар шигшээ багтаа туслах шинэ даалгавартай болов. 1995 оны нэг сард Эрик Кантона премьер лигийн тоглолтын үеээр үзэгчид рүү Кун-фу үсрэлт хийж нэг жил хөлбөмбөг тоглох эрхээ хасууллаа. МанЮ-гийн хувьд ч тэр Евро 96 тэмцээнд бэлдэж байсан Францын шигшээг хувьд ч энэ үйл явдал хүндээр туссан юм.

Ингээд Будант Альбионд зохиогдсон 10 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд багийнхаа гол найруулагчаар тоглох үүрэг түүнд ноогдлоо. “Хөлбөмбөг эх орондоо эргэ ирлээ” гэсэн уриатай энэ тэмцээн зохион байгуулалтын хувьд ч тэр, нийт үзэгчдийн тоогоороо ч бусад Европын аварга шалгаруулах тэмцээнүүдээс хол тасархай тэмцээн болсон гэдгийг хөлбөмбөг сонирхогчид санаж байгаа байх. Францын азарган тахианууд энэ тэмцээний Б хэсэгт Испани, Румын, Болгарын багуудтай хамт багтсан бөгөөд эхний тоглолтдоо Румыныг Христоф Дугарригийн нэг гоолоор буулган авч Еврог тун сайхан эхлүүлсэн.Удаахь тоглолтууддаа ч гурван өнгөтнүүт боломжит оноогоо авч чадсанаар хэсгийнхээ 1-р байраар плей-офф шатанд шалгарчээ. Харин шөвгийн наймаас эхлэн Евро 96 тун уйтгартай болж эхэлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Ихэнхи тоглолтууд гоолгүй өндөрлөж торгуулийн цохилтоор ялагчын хувь заяа шийдэгдэх нь энэ шатанд хэд хэдэн удаа давтагдсан юм. Францчууд ч энэ замыг туулсан.

images

Шөвгийн наймд Зеедорф, Клуйверт, Роналд де бур тэргүүтэй Недерландыг торгуулийн цохилтоор буулган авахад залуухан Зидан эхний цохилтыг гүйцэтгэж баг нь 5 -4-өөр ялалт байгуулсан. Харамсалтай нь шөвгийн дөрөвт тэд Чехийн шигшээ багтай дахин пеналти цохих болоход Рейнолд Педрос цохилтоо алдаж Францчууд нүдэндээ нулимстай Олд Траффорд цэнгэлдэхээс нутгийн зүг хүлгийн жолоогоо залахад хүрсэн билээ. Хэдийгээр Зидан энэ тэмцээнд гоол оруулж чадаагүй ч багийнхаа тоглолтыг гайхалтай найруулж мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.
Энэ үед Зиданы клубын карьер италид үргэлжлэх нь тодорхой болоод байсан юм. Туриний алдарт Ювентус клубт ирэхдээ Зизу карьерт нь хамгийн их дутагдаж байсан цом шагнал хэмээх зүйлийг хүсэж мөрөөдөж байсан нь ойлгомжтой. Бордог орхихоос жилийн өмнө тэр УЕФА-гийн Интертотогийн цомд түрүүлсэн ч залуу эрийн амбицийг энэ жижигхэн цом түрхэн зуур л дарсан юм. Та бүхэнд нэгэн сонирхолтой түүх дуулгахад 1995 онд Английн Блакберн багт Зиданыг авах боломж нээлттэй байсан ч тус багийн эзэн Жек Уолкер “Манай багт Тим Шервүүд байхад Зиданаар юугаа хийх юм бэ” гэж онгирч байгаад энэ алтан боломжоо үгүй хийсэн гэдэг. Хэрвээ тэр үед Жек жоохон ухаалаг ажиллаж Зизуг англид авчирсан бол Кантонагийн МанЮ-д бүтээсэн түүх дахин давтагдах байсныг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ тийм зүйл болоогүй болохоор энэ яриаг орхиод Зиданы түүхийг цааш сонирхоё. Ювентус үнэхээр түүнд хүсэж мөрөөдөж байсан бүхнийг нь өгсөн. Туриний багт ирсэн анхны жилдээ л Зидан Италийн лигт түрүүлж,  дээрээс нь тив хоорондын цомоор шагналынхаа цуглуулгыг арвижуулсан юм. Энэ гайхамшигтай улиралын төгсгөл Аваргуудын лигийн цом байх ёстой байсан ч тэмцээний шигшээ тоглолтонд Ювентус Германы Боруссия Дортмунд багт ялагдаж мөнгөн медалиар сэтгэлээ тайтгаруулахаас өөр аргагүй болжээ. Дараагийн улиралд ч Зидан өндөр түвшний формоо алдсангүй. 32 тоглолтонд 11 гоол оруулж өөрийнхөө Zidane_Juventusкарьерийн хамгийн олон гоолтой улиралыг өнгөрүүлсэн юм. Мэдээж ялалт амжилт гэдэг ч ар араасаа хөврөөд л байлаа.

Тэднийг Сери А лигийн аваргаа дахин хамгаалж Аваргуудын лигийн финалд 3 дахь жилээ дараалан шалгарахад европын хөлбөмбөгийн мэргэжилтнүүд чухам л Зиданыг магтах үгээ олж ядаж байв. Гэтэл дахиад л азгүйтэл, ялагдал, гутамшиг. Энэ удаа тэдний замд эзэн хааны Реал Мадрид хөндөлсөж аваргуудын лигийн цомыг нь Мадрид хот руугаа аван оджээ. Тухайн үед Зизугийн сэтгэл санаа ямархуу байсныг төсөөхөлөд ч бэрх.

Хоёр жил дараалан финалд ялагдана гэдэг ямарч сэтгэлийн хаттай хүнийг хүртэл цөхрөхөд хүргэх байх.

Мартагдашгүй ялалтууд

Гэхдээ тэрэнд гутарч суух зав байсангүй. Энэ явдлаас хэдхэн долоо хоногийн дараа эх орон нь хөлбөмбөгийн их баяр наадмыг өлгийдөн авахаар бэлдэж байсан учраас Зизуг Аваргуудын лигээс илүү том бас нэр хүндтэй даалгавар хүлээж байлаа.  Анри, Трезеге гээд шижигнэсэн сайхан залуус тэрэнд энэ даалгаварыг биелүүлэхэд туслах ёстой байлаа. Тийм ээ бүх зүйл яг л төлөвлөж байсан шиг л өрнөсөн. Анри, Трезеге довтолгооны шугамыг эзэгнэж Зидан, Дюгарри гэсэг хал цэргүүд дундын шугамаас бүхнийг хяналтандаа оруулан удирдаж байлаа. Хэсгийн шатын нэг их зовлонгүй давсан Францууд шөвгийн 16-д Лоран Бланы алтан гоолоор Уругвайг буулган авч шөвгийн наймд шалгарах замаа зассан.

Өдгөө Жирондин Бордо багийг дасгалжуулж байгаа энэ эрхэмийн гоол түүхэнд анхны алтан гоол болон тэмдэглэгдсэн.  Гэхдээ үзэгчид 98 оны дэлхийн аварга гэхээр тэрний алтан гоолыг бус Фабьен Бартезийн халзан толгойг үнсдэг байсныг нь л түрүүлж дурсдаг билээ. Ингээд их шөвгийн тоглолтууд эхэллээ. Шөвгийн наймын 4 тоглолтоос Итали – Францын хосын тулаан л хамгийн их сунжирч бүр цаг сунгаад ч алтан гоол орсонгүй туд торгуулийн цохилт ялагчийн хувь заяаг шийдэх болоод боллоо.

Мухар сүсэг үү аль эсвэл тохиолдлоор уу ямарваа нэгэн тэмцээнд торгуулийн цохилтоор ялагчыг шийдэх болоход Францаас Зидан заавал түрүүлж хаалгачтай тулдаг. Энэ бичигдээгүй хууль ёсоор Зизу хамгийн эхний цохилтыг Италийн эсрэг амжилттай гүйцэтгэж араас нь Анри, Лизаразу, Блан нар цохилтоо оруулснаар зохион байгуулагчид шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ. Люлан Тюрамын 2 гоол энэ шатанд Хорватыг мултлахад хангалттай байсан тул түүхэндээ анх удаа Гурван өнгөтнүүд дэлхийн аваргын финалын тоглолтонд шалгаран үлдлээ.

francecoupe5Энэ үед Франц оронд болж байсныг төсөөлөхөд ч бэрх юм. Шигшээ баг нь анх удаа дэлхийн аваргын финалд шалгаран үлдсэнээс гадна алдарт Бразилийн шигшээ багтай алтан цомыг булаацалдана гэдэг үнэхээр төгс зүйл биш гэж үү. Энэ л мөчийг бүхий л насаараа мөрөөдсөн Францын дэмжигчид 9 сарын 12нд Стад де Франс цэнгэлдэхэд зүү орох ч зайгүй битүү цугласан байлаа. Цэнгэлдэхийн гадна ч олон мянган үзэгчид амьсгаа даран тоглолтыг хүлээж байв.

Морокко улсын шүүгч Сайд Белколо тоглолтыг эхлүүлснээс хойш Зидан гэсэн нэр л зөвхөн цэнгэлдэхэд цуурайтаж байсан гэж хэлж болно. Ялангуяа 27, 45 дахь минутад хоёр гоол оруулсных нь дараа энэ уухайн дуу Стад де Франс цэнгэлдэхээс халин гарч дэлхий даяаар цуурайтаж эхэлсэн юм. Энэ үдэш бол үнэхээр түүний орой байсан билээ. Тоглолтын үлдсэн минутад Францчууд дахин нэг гоол оруулж ялалтаа 100 хувь өөрийн болгосон тул Бразилийн фенүүд ч тэдэнд хүндэтгэл үзүүлэн алга ташиж байлаа. Энэ бол Зиданы карьерийн хамгийн оргил мөч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Тэр оныхоо төгсөлд Зизу дээр олон цом шагналын хур буусан бөгөөд хамгийн томоос нь дурьдахад Европ болон дэлхийн шилдэгийн шагнал, Аваргуудын лигийн шилдэг хагас хамгаалагч, Францын оны шилдэг тоглогч гэх мэтчилэнгээр хөвөрнө.

“Би Алжир хүн”

Тэмцээний дараа Зизу Бордод хамт байхаасаа хойш нөхөрлөсөн шигшээн анд Дюгарритэй хамт ”Миний найзын анхны” (Mes copains d’abord) гэсэн ном хэвлүүлж, энэ дэлхийн аваргын цом түүний хувьд ямар үнэ цэнэнтэй шагнал болох, түүний амьдралд ямар өөрчлөлт авчирсан зэргээ өгүүлсж мөн өөрийнхөө хамгийн эмзэг сэдэв болох гарэал үүслийнхээ талаар хожим шүүмжлэл дагуулсан зүйлсийг бичсэн юм. ”Энэ бол бүх Алжирчуудын баярын өдөр. Өөрийнхөө соёл уламжлалаа илэрхийлэх эрхгүй тэдгээр олон иргэдийн цом юм” гэсэн өгүүлбэрээ Зидан номныхоо хоёр дахь хэвлэлтэнд хасахаас аргагүй болох хүртлээ шүүмжүүлсэн байдаг. 2001 онд 10 сард зохион байгуулагдсан Алжир – Францын нөхөрсөг тоглолтыг Зидан карьерийнхаа хамгийн хүнд тоглолт гэж нэрлэдэг.

Цэнгэлдэхэд цугласан Алжирийн дэмжигчид Францын өмсгөлтэй Зиданыг бөмбөг авах тоолонд шүгэлдэн, элдвээр харааж, ”Зидан-Харки” гэсэн самбар энд тэндгүй харагдаж байлаа. Франц – Алжирийн дайны үеэр мөнгөөр Францын талд дайтаж байсан хөлсны Алжир цэргүүдийг ийнхүү (Харки) нэрлэдэг бөгөөд тоглолтын дараа нэгэн ”их мэдэгч” Зиданы аав дайны үеэр Харки хийж байсан хэмээн зарлаж байдлыг улам даамжируулж орхисон юм.

Энэ бүхний эцэст Зизу хэвлэлийн бага хурал зохион байгуулахаас өөр аргагүй болсон юм. ”Миний аав хэзээ ч Харки байгаагүй. Тэр эх орныхоо төлөө тулалдаж байсан жирийн нэгэн Алжир хүн. Би үргэлж эцгээрэ бахархдаг. Яагаад гэвэл тэр надад хэрхэн хөдөлмөрч, тууштай байхыг зааж зорьсон зүйлдээ хүрэхийн тулд тууштэй тэмцэхийг сургасан”
Энэ үйл явдлаас хойш Зизу өөрийнхөөө гарал үүслийн талаар ил тод ярих болж, Франц-Алжирийн хоорон дахь таагүй уур амьсгалыг үгүй хийхийн тулд чадах бүхнээ хийхээ амлажээ.
Магадгүй Зизугийн Францын шигшээд авчирсан гайхалтай ялалтууд нь энэ хоёр үндэстний олон жилийн сөргөлдөөнийг зогсооход нөлөө үзүүлсэн байж ч мэдэх юм. Бүх л бүтэн үндэстэн хоорондын сөргөлдөөнийг зохицуулна гэдэг түүний ямар их нэр хүндтэй нэг талаараа харуулж байгаа байх.
Дэлхийн аваргын дараах улиралуудад Ювентус төдий л амжилттай тоглолтыг үзүүлж чадсангүй. Хэдийгээр 2001 онд Сери А-д аман хүзүүдсэн ч Аваргуудын лигийн хэсгийн шатнаас хасагдаж Зидан ч шүүмжлэлийн бай болж эхлэв.
Tyхайн үед Зизуд түрүүлж үзээгүй тэмцээн гэвэл бараг ганцхан Аваргуудын лиг л байсан.  2000 онд Зизу Европын аваргад түрүүлчихсэн байсан болохоор Аваргуудын лигийг л гол зорилгоо болгох нь ч аргагүй. Бельги, Голланд улсуудад зохиогдсон тэр Европын аваргад Зизу 2 гоол оруулсан бөгөөд үүнд хагас шигшээн хүнд тоглолтонд Португалын хаалганд оруулсан алтан гоол нь багтаж байлаа. Харин нөгөө гоолоо Зидан шөвгийн наймд Испаний хаалганд оруулсан юм.

Ингээд хоёр жилийн өмнө байгуулсан гайхалтай ялалт нь мартагдаж амжаагүй байхад Зидан дахиад л хөгжөөн дэмжигчдээ баярлуулж Европын аваргын цомыг эх орондоо залсан. Роттердам хотын Фейноорд цэнгэлдэхэд явагдсан шигшээ тоглолтонд Францчууд хожим дахин нүүр тулах тавилантай Италийн хүчтэй багийг нэмэлт цагт буулган авч Европ дэлхийн аваргын цомыг дараалан хүртсэн хосгүй амжилтын эзэн болсон билээ. Энэ тэмцээнийн шилдэг тоглогчоор Зинедин Зидан шалгарсан бол мэргэн буучын цомыг тус бүр 5 гоолтой Клюйверт, Милошевич нар гардсан юм.

Гутамшиг ба гайхамшиг

Хожим дурсан санах үүх түүхтэй амьдарна гэдэг хүний амьдралын нэгэн хэсэг. Тэр тусмаа дэлхийн дахинд дуурсагдах гайхамгийг бүтээж түүгээрээ бахархаж амьдарна гэдэг хүн болгонд заяагаад байдаггүй хувь тавилан ажээ. Зинедин Зиданд яг л ийм хувь тавилан, амьдралын төөргийг хэрвээ байдаг бол тэнгэр бурхан заяасан гэлтэй. Мэдээж хэрэг хүний амьдралын зам үргэлж дардан шулуун байдаггүй. Аз жаргал баяр хөөртэй өдрүүдтэй зэрэгцээд гуниг харуусал дагуулсан бараан өдрүүд ч хослон амьдралд тохиодог жамтай.

Харин Зизу өөрийнхөөа амьдралд тохиолдох азгүйтлийг зөн совингоороо мэдэрч байлаа. Роттердамд байгуулсан ялалтаас яг 2 жилийн дараа Ази тивд анх удаа зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ явдал тохиолдсон юм. Тэмцээний өмнө Зизу өөрийнхөө азын зүүлтээ гээсэн нь гурван өнгөтнүүдийг хүлээж байсан муу бүхнийг зөгнөсөн хэрэг бсайв. Англи, Итали, Испаний лигийн мэргэн буучдыг багтаасан Францын шигшээ хэсгийн эхний тоглолтдоо Африкийн битүү морь Сенегалын шигшээд ялагдаж удаахь 2 тоглолтдоо ганц ч гоол оруулж чадалгүй хомоол хамсан нь энэ тэмцээний хамгийн том дуулиан болж байлаа. Хожим тэмцээний дараа хөлбөмбөгийн экспертүүд Францын шигшээн энэ уналтыг Зидан, Анри гэсэн гол тоглогчид нь лигийн тоглолтонд хамаг хүчээ барж сэтгэлзүйн дарамттай байдалд байсан гэж тайлбарласэн байна. Гэхдээ бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн болохоор энэ бүхнийг эргэн дурсаж гутарч сууна гэдэг тэнэг хэрэг.

WC2002-DEN-FRAАмьдралд азгүй явдал тохиолддог ч шинэ боломж шинэ адал явдал үргэлж цаана нь хүлээж байдаг юм. 2002 оны дэлхийн аваргын аваргаас өмнө Зизу клубээ сольж Испаний магадгүй дэлхийн хамгийн агуу түүхтэй баг Реал Мадридад шилжсэн гэдгийн энд дурдахаа мартаж.
Хөлбөмбөгийн ертөнцийн түүхэнд урьд өмнө дуулдаж байгаагүй өндөр үнээр хийгдсэн (€78) энэ наймааны эцэст Ювентус ч тэр Мадрид ч тэр аль аль сэтгэл хангалуун үлдсэн. Зидан ч эзэн хааны албат болсон анхны улиралдаа олон жилийн мөрөөдөл болсон Аваргуудын лигтээ түрүүлж чадсан учраас энэ шилжилт аль аль талдаа шударга наймаа болсон юм. Гэхдээ Зизу бусдын хүчээр, багийнхаа андуудын ачаар энэ цомыг хүртсэн бол бас сэтгэл дундуур үлдэх байлаа. Харин тэр шигшээ тоглолтонд Байер Леверкузений хаалганд хожлын бас гоёмсог нэгэн гоол оруулж аваргуудын лигийн эзэн болсон учраас бүх зүйлд 100 хувь баяртай үлдсэн нь тодорхой бизээ.

Хэдийгээр энэ дурсамжит шигшээ тоглолтын дараа дээр өгүүлсэн харамсалтай түүх тохиосон ч Зизу хувь заяандаа гоморхож суусангүй. Дараагийн аян дайндаа дараагийн их тулаандаа сэтгэл шулуудан орлоо. Дэлхийн аваргын дараах улиралд Зидан нийт 49 тоглолтонд оролцож 12 гоол оруулж Испаний лигийн аварга боллоо. Дахиад л нэр хүнд цом шагнал. Харин одоо түүнд энэ бүхэн нэгэнт дасал болсон учраас залуу омголон үеийнх шигээ тэгтлээ хөөр болсонгүй. Магадгүй энэ нь тэрний төрөлхийн даруу зантай ч холбоотой байж мэднэ. Дэлхийн шилдэгийн шагналыг тэр жил Зизу 3 дахь удаагаа хүртэхдээ хэлсэн үгнээс иш татвал Би энэ шагналыг авсандаа баяртай байна, гэхдээ шилдэг нь би биш” гэсэн байдаг. Зизу амжилт ялалтаар бялхаж олны хүндлэлийг хүлээх тусмаа бусад шиг биеэ тоож их зан гаргах бус харин ч улам даруу төлөв дөлгөөн зантай болж байсан юм.

Удсан ч үгүй Мадридийн багт орон орны супер одууд цугларч Флорентино Перезийн Галактиког төлөвлөгөө биелэлээ олж эхэллээ. Зизугийн урд талд Роналдо ,гүйж хажуу талд нь Бекхэм, Раул тэгээд Роберто Карлос тэрэнтэй мөр зэрэгцэн тоглож байлаа тэр үед. Харамсалтай нь Перезийн энэ Галактико төлөвлөгөө Эзэн хааны багт хий хоосон нэр алдар, өмсгөл зарж олсон сая сая евроноос өөр зүйл авчирч чадаагүй юм. Мадридийн багт сүүлийн тоглолтоо хийх хүртлээ Зизу эдгээр тоглогчидтой хамт нэг ч тэмцээнд түрүүлж чадаагүй нь бас л түүний хувь заяаны нэг эргүүлэг гэлтэй.

Цаг хугацаа үргэлжилсээр нэг л мэдэхэд 2004 оны Европын аварга эхлэх цаг болжээ. Тухайн үед 32 настай байсан ч Зиданы тоглолт харих яагаа ч үгүй байгаа нь хэсгийн тоглолтуудад хангалттай харагдсан. Хорваттай нэг тэнцсэнийг эс тооцвол Гурван өнгөтнүүд 100 хувийн амжилттай шөвгийн наймд шалгарч Грекийн багтай тоглохоор боллоо. Түрүүлэх хувьтай Грекчүүд энэ тоглолтонд Францыг Кристиасын гоолоор буулган авч финал хүрэх замаа зассан билээ.

Энэ Европын аваргын дараа Зизу шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарлалаа. Франц орон энэ мэдээг гашуудалтайгаар хүлээж авсан. Урьд өмнө нь Мишель Платини хэмээх домогт тоглогч Францын хөлбөмбөгийн нүүр царай болдог байсан бол Зидан үзүүлсэн амжилт байгуулсан гавьяагаараа өөрийгөө энэ улсын хөлбөмбөгийн нүүр царай болгож чадсан юм.

Тийм ч учраас Францын фенүүдийн уйтгар гунигт автах нь ч зүйн хэрэг. Зөвхөн Франц ч гэлтгүй хөлбөмбөгт хайртай хүн болгон л энэ мэдээг толгой сэгсрэн хүлээн авсан. Гэхдээ энэ бол домогт эрийн төгсгөл биш байлаа. Зизуг зодог тайлсын дараа Гурван өнгөтнүүдийн тоглолт илт муудаж Германд зохиогдон дэлхийн аваргад оролцох эсэх нь бүрхэг болж эхэллээ. Мэдээж хэрэг Зиданаас гадна Лизеразу , Десайй зэрэг ахмад тоглогчид зодог тайлсан нь үүнд нөлөөлсөн. Харин ганцхан Зидан байхад Францчууд хөл дээрээ босож чадах учиртай байж.  Зизу шигшээ багаа хүнд үед хаяаад явж чадсангүй. Ингээд 2005 оны 9 сард домогт 10 номер дахин шигшээ багтаа эргэн ирлээ. Энэ мөчөөс бүх зүйл эргээд хэвэндээ орж Францчууд ч Герман руу зорчих тийзээ зохиалж санаа амрав.

Дэлхийн аварга эхлэхийн өмнө Зизу Францын төлөө 100 дахь тоглолтдоо оролцож энэ амжилтанд хүрсэн 4 дэх тоглогч болжээ. Хэдийгээр энэ мэтчилэн таатай мэдээнүүд дуулдаж байсан ч 34 настай Зиданыг дэлхийн аваргад сайн тоглоно гэхэд итгэж байсан хүмүүс тун цөөхөн. Хэсгийн эхний хоёр тоглолтонд ялж чадалгүй тэнцэхэд энэ яриа улам хүчээ авч 2002 оны гутамшиг дахин давтагдах нь гэлцэж байв. Гэхдээ ямар ч байсан тэр түүх давтагдаагүй. Сүүлийн тоглолтонд Францчууд Тогог 2 -0-ээр ялж Швейцарийн араас арай ядан 2-р байраар шалгарлаа. Чухам эндээс л гайхамшиг гэгч нь биелэлээ олж Зидан 1998 оны тэр гайхалтай эрч хүчтэй тоглолтоо үзүүлж эхэллээ. Өөрөөс нь 10 гаран насаар дүү, ид гарч ирж яваа залуусыг Зидан тоглолтоороо ичээж хөлбөмбөгийн хичээл зааж байсан гэхэд хилсдэхгүй. Францын өмнө хөндөлссөн Испани, Бразил, Португалийн багууд бүгд Зиданы золиос болж тэмцээнээс хасагдлаа.
Ингээд шигшээ тоглолтонд Францчууд 6 жилийн өмнө нүүр тулж байсан Италийн багтай тоглохоор болсон. .

…2006 оны 7 сарын 9. Германы нийслэл Берлин хотын Олимпиштадионд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Итали – Францын шигшээ багуудын хооронд явагдаж байлаа. Тоглолтын үндсэн цаг 1 – 1-ийн харьцаатай өндөрлөж нэмэлт цагт ялагчын хувь заяа шийдэгдэх болоод байв. Дэлхийн даяаар энэ тоглолтыг үзэж байсан хэдэн сая үзэгчид Францын домогт 10 номер Зинедин Зиданы хөлбөмбөгчийн карьер энэ тоглолтоор төгсгөл болж байгаа гэдгийг мэдэж байлаа. Тийм ч учраас тоглолтын эхний хагаст тэнцээний бөмбөгийг хийхэд зөвхөн Францын гэлтгүй италийн хөлбөмбөг сонирхогчид ч баяртай байсан нь ойлгомжтой.  Зиданы амьдралыг хөлбөмбөгөөс ангид авч үзэх аргагүй.

Тэр 3 настайгаасаа л бөмбөгтэй нөхөрлөж энэ аугаа спортын нэгэн хэсэг болсон төдийгүй амьдралынхаа үлдсэн жилүүдийг ч хөлбөмбөгтэй хамт өнгөрүүлэхээр хувь заяатай байсан юм. Түүний хөлбөмбөгийн ертөнцөд ид шидийг бүтээсэн 15 жилийг ном хэмээн төсөөлөх юм бол адал явдал, гайхамшигт түүхээр дүүрэн хуудас болгондоо уран гоё шүлгийн багтаасан ялалтын роман байх байсан бизээ. Харин одоо тэр display_imageОлимпиштадионд өөрийнхөө номны сүүлчийн үгсийг бичиж байна. Түүний ялалтын Романы сүүлийн хуудсан дээр дэлхийн хоёр удаагийн аварга гэж бичигдэхэд хэдхэн хором үлдээд байлаа… Гэтэл, цэнгэлдэхэд цугласан олон мянган үзэгчдийн өмнө, зурагтаар энэ тоглолтыг үзэж байсан олон сая хүмүүсийн өмнө Зидан Италийн хамгаалагч Марко Матерраззиг мөргөн унагааж орхилоо. Талбайн шүүгч Элисондо ямарч эргэлзээ байхгүй улаан хуудсыг Зиданы нүүрний өмнө өргөв…
Төгсгөлийн оронд

Тийм ээ, дүрсэлж хэлэхэд ийм л зүйл болсон. Олимпиаштадионыг тэр үдэш Зидан орхин явж, хөлбөмбөгийн ертөнцтэй үүрд баяртай гэж хэлсэн. Түүн шиг хөлбөмбөгч магадгүй зуун жилд нэг л төрөх байх. Карьерийнхаа хамгийн сүүлчийн мөчид алдаа гаргасан ч гэсэн хэн ч тэрнийг шүүж дүгнэж цэгнэх эрхгүй. Яагаад гэвэл өнгөрсөн 15 жилийн хугацаанд Зизугийн байгуулсан гайхамжигт ялалтуудын хажууд ганц улаан карт бол үнэндээ юу ч биш шүү дээ. Ер нь Зизу шиг ур чадвартай, тоглолтыг мэдэрдэг, хурц хараатай даруухан аугаа тоглогч хөлбөмбөгийн ертөнцөд дахин төрөхгүй ч байж мэднэ. Тийм ч учраас бид энэ домогийн тоглолтыг үзэж, энэ тоглогчийг төрсөн он цагт амьдарч байснаараа бахархах эрхтэй хүмүүс. Зинедин Зидан бол хөлбөмбөгийн амьд домог билээ.

Блиц анкет

ziden

***

Карьерийн статистик

Untitled2

GD Star Rating
loading...
Ялалтын роман , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

39 Сэтгэгдэл

  1. KG says:

    Uneheeriin aguu toglogch doo goy bichsen bna 2006 ond delhiin avargad uneheeriin aguu togloj bsan togloltiin daraa hun bolgon l arai ert zodog tailla gej helj bsan Zidane tai yum yarigui ee

    GD Star Rating
    loading...
  2. boldoo says:

    agaa toglogch sh vv

    GD Star Rating
    loading...
  3. nisdeg_melkhii says:

    bi france-n shigsheed durgui ch argagui ene huniig uneheer hundelj bishirch bdag yum daa

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    zidan bol minii harj bsan togologch naraas hamgiin hundelj yavdag togologch. ter bol jinhene er hun. zidan 4 n jiliin daraa anh udaa aldart morgoltiinhoo tuhai *France Football* setguuld yariltslaga ogchee__ “Я никогда не смог бы жить спокойно, если бы тот инцидент остался безнаказанным и благодаря этому Франция стала бы чемпионом мира, – сказал Зидан. – Джанлуиджи Буффон правильно сделал, что указал тогда судье на это нарушение, потому что я поступил неправильно. Не знаю, как я смог бы жить с таким грузом на душе, если бы этот поступок остался безнаказанным и меня оставили на поле, а Франция победила бы на том мундиале”. za chadan yadan orchuuliy__
    – hervee ter budlian shiitgelgui ongorch tuunii achaar france delhiin avraga bolson bol bi hezee ch taivan amidarch chadahgui. Джанлуиджи Буффон ene zorchiliig shuugchid helsen n zov baisan , yagad gevel bi buruu zuil hiisen . hervee france yalj namaig talbaid uldeesen bol bi odiid tiim ih daramttai yaj amidarhaa ch medehgui bna.. gej yarisan bnlee. harin materazzi-giin tuhai yu ch yariagui bna lee

    GD Star Rating
    loading...
  5. amgaa says:

    Zidanii halzan tolgoi Frantschuudiig delhiin avarga bolgoson, harin ter tolgoi Materazzi-g murguj Zidaniig uuriinhuuruu bailgaj bas chadsan. Teriig hen ch dugnej chdahgui. ugaasaa ter tolgoi 1998 ond uurgee guitsetgesen. Zidane bol aguu toglogch, terentei hen ch margahgui.

    GD Star Rating
    loading...
  6. obibat says:

    tuund avaagui tcom turuuleegui temtceen gej ugui tereer nogoon talbaid ur chadvar uran goyo togololt gedgees gadna uhaanaar yaj togoldgiig hulbumbug sonirhogchidid busad mergejil negt nuhdduu todoos tod ulger duurial bolj haruulj chadsan.

    GD Star Rating
    loading...
  7. Гэрэлт-Од says:

    Aguu hun dee. Saihan niitlel baina. Setgel hodolloo.

    GD Star Rating
    loading...
  8. Oрсоо says:

    Зинедин Зидан хөл бөмбөгийн түүхэнд гялалзах нэгэн агуу од. Энэ нийтлэлийг бичсэн Г. Баярсайханд чамд их баяраллаа. Цаашид ийм нийтлэл олон бичихийг хүсье. Чамд гэж хэлэхэд аавынхаа нэрийг нэрнийхээ урд нь бичиж бай аав ээжээрээ хүн бахархаж явах ёстой шүү???????МОНГОЛ-чуудаа

    GD Star Rating
    loading...
  9. real fan says:

    haha ene hun realiin hun shu anh hulbumbug uzhed ene nii neriig togtooj bilee 1998-oni toglolt baisan airaal ert zodog tailsiim daa uulan joohon udsan bol sainaar duusgaj bolno sh dee

    GD Star Rating
    loading...
  10. zet says:

    goe toglogch, odoo ch France ene hungvigeer yu ch bish gedegee olon udaa haruulj baina daa hahaha

    GD Star Rating
    loading...
  11. www.barcelona.bblog.mn says:

    http://www.barcelona.bblog.mn

    GD Star Rating
    loading...
  12. munhuulei[r9]I3 says:

    Tuuni 06 ond hiisen ter murgult oroh uchirtai bsiimda kkk unher aguu murgult bsandaa sda! BUffon ch sain haasan!

    GD Star Rating
    loading...
  13. munhuulei[r9]I3 says:

    Ronaldo luis azario de lima > Zidane xixi….

    GD Star Rating
    loading...
  14. maxi says:

    Minii gants shuteen mini baigaam shuudeee uneheer gaihaltai tuunii talaar dursahad saihan bna saihan niitlel bna uneheer gaihaltai gaihaltai uur heleh ug algadaa

    GD Star Rating
    loading...
  15. Dr.J says:

    50′-60′ Alfredo De Stefano
    60′-70′ Pele
    70′-80′ Yohan Kruiff
    80′-90′ Maradona
    90′- onooos hoish Zinedin Zidane

    Buh ueiin aguu 5 holbombogchin.

    GD Star Rating
    loading...
  16. Dr.J says:

    Paolo Maldini- “Hamgaalah chigleliin toglogchidiig (GK, SW, DF, DMF) urgelj dutuu uneldeg. Unen heregtee ted togloltiin buh achaag nuruundaa uurdeg shuu dee.”

    GD Star Rating
    loading...
  17. fifa says:

    zvgeer l aguu oor xelex ch ym alga o

    GD Star Rating
    loading...
  18. Bi holbombog sn mdku l de..Ghde l Zidanii Fan blaa..gaihamshigtai uhaantai toglogch..

    GD Star Rating
    loading...
  19. Real says:

    aguu hun aguu hulbumbugch shuu aguu gehees uur ug oldohgui bna.

    GD Star Rating
    loading...
  20. noomoo says:

    Zizu-giin uied amidarch tuunii gaihamshigt togloltiig uzej suusanaa urgelj dursaj ywah bolno. Hii hooson hudlaa Chelsea gej zuudelj hewteheer en halzan eriin togloltiin bichlegiig harchaaraa Malchihuudaa…

    GD Star Rating
    loading...
  21. xzbunny says:

    yoy minii ganc shuten bishirch yavdag toglogchiin maani tuhai medeelel bn sh de. bi lav odohondo zidane-s oor shuten bishireh hun oldohgui bn. because this is legend!!! univarsal hun shu de. oor yu heleh ve de.

    GD Star Rating
    loading...
  22. ochiroo says:

    minii hamgiin hairtai toglogch namaig holbombogt oruulsan hun shuu

    GD Star Rating
    loading...
  23. Anhaa says:

    Neeree l zidane shig toglogch xovor doo 2006 onii finald zidane ulaan xuudas avaagvi bol france-d tvrvvlj ch bolox l bsan GOOD LUCK ZIDANE

    GD Star Rating
    loading...
  24. Anhaa says:

    noomood gej xelexed chi zail za

    GD Star Rating
    loading...
  25. zizou says:

    Iim olon Zidane-iig demjdeg hun bgad bayartai bn, tuuniig bumdug avahad ganchan tuuniig bish bagiig n buheld n hamgaalah heregtei, ter yamarch hecuu bairlalaas pass hayh chadvartai, bumbguu alddaggui, uuruu goaldana, sain hamgaalna, baruun zuun jiguur, tuv haana ch toglono, cum cohino, dovtolgoo ehluulne, duusgana, ecsin pass hayna gd bugdiig hiideg.

    GD Star Rating
    loading...
  26. zizou says:

    tuunii tehnik, bumbug togtoolt ntr bol yrih yum bish, olon davtsan trick bish medremjeeree l hiideg, bolhi yumshig mutluu goymsog toglolttoidoo

    GD Star Rating
    loading...
  27. corner says:

    noomoo sda mini chi ooroo malchin udamtaigaa martaa yu esvel hujaa yum uu

    GD Star Rating
    loading...
  28. Totti says:

    Агуу хүн гэж хэлэх ч багадна.

    GD Star Rating
    loading...
  29. Answer says:

    Aguu Aguu Yarih Heleh ug unendee bhgui ee uneheer aguu toglogch shu … Manai Reald bsan aguu toglogch nariin neg n shuu …

    GD Star Rating
    loading...
  30. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
    Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810

    GD Star Rating
    loading...
  31. arsen m says:

    zidan vneheer aguu toglogch .minii shvteen .98 onoos umnuhiig hudlaa bichjee. namtar bichih gej bga bol sain unshij medehgvi zvilee bitgii buud. 96 ond uwentus ayaks 2 awarguudiin ligiin finald vldej zidan 1 gool hiij 2 1r uwentus awargalj baihiig ort tv-r vzej bailaa.getel uy gene be reald irj awarguudiin ligt anh tvrvvlsen gej barih tawin buudjee.98 ond delhiin awargiin hesgiin togloltod saudiin arabiin toglogchiin bie deer ghishgeed ulaan card 3 togloltoor torguulj paragwai itali horwatiin esreg togloltod zidan oroltsoogvi frantsuud tvvnii ezgvid zvderch baij hojij bailaa. tegtel togloogvi hvneer italiin esreg ehnii torguuliin tsohiltiig thohiulj nvdeer vzsen hvn shig bichsen baih um daa.ENE CNINI AGUU TOGLOGCHIIN NAMTAR BOLOHOOS URAN ZOHIOL BISH SHVV BAYARSAIHAN AA.. zaluu bj bolno vzeegvi baij bolno het medemhiirsen n vneheer utgagvi sanagdaad tsaashdaa sain unshij sportiin medlegee ahiulj baij namtar bichsen n deer bhaa.

    GD Star Rating
    loading...
  32. zizou says:

    Zidane avargudin ligt neg l udaa turuulj bsn shde. 96ond Zidane Bordod togloj bsn bizde thr Yuventus Zidane guigeer turuulj bsn bh.

    GD Star Rating
    loading...
  33. OK says:

    Arsen anduursan bololtoi….World cup 1998-iin hesgiin svvliin togloltond Saudiin arabiin esreg ulaan avaad shuvgiin 16-g unjsun …tgd shuvgiin naimd italiin esreg garch bsn …

    FRA: Barthéz – Thuram, Blanc, Desailly, Lizarazu – Deschamps (c), Petit,
    Djorkaeff, Karembeu (65 Henry) – Zidane, Guivarc’h (65 Trezéguet)

    GD Star Rating
    loading...
  34. linosh says:

    Сайхан нийтлэл байна баярлалаа

    GD Star Rating
    loading...
  35. gunnerz 4eva says:

    Great Player.We Love Him

    GD Star Rating
    loading...
  36. arsen m says:

    bi neeren anduurch. uefa fifagiin history vzlee. yalt ch vgvi anduursan bna. bayarsaihan zuw bichjee. uuchlaarai.

    GD Star Rating
    loading...
  37. batnyam says:

    hey ene deer zarim n hudlaaa bna nadaa yalatin roman gegch nom n bga ter n deer zidane 11 hyrtlee judo goor hicheelesen gej bichsen bdag tegeed neg l odor ter neesee salsan tegeed 11 eesee ehelj togloj ehelsen

    GD Star Rating
    loading...
  38. Dean says:

    Zizu uneheer aguu shvv !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: