loading...
“Клипперс” – “Бостон” – 92:90 (22:23, 24:25, 23:25, 23:17)
К: Каман – 27 + 12 самбар. Б.Дэвис – 24 + 13 дамжуулалт. Гордон – 15.
Б: Рондо – 20. Р.Аллен – 13. Т.Аллен – 10 + 10 самбар.
Тоглолт эхний 47 минут, 58 секундийн хугацаанд Бостоны холбогч Ражон Рондо өрсөлдөгч багийнхаа холбогч Барон Дэвисээс илүү тоглож байсан ч хамгийн шийдвэрлэх мөчид багаа хөөдлөө. Тооны харьцаа 90:90, 1.5 секунд дутуу байхад Рондо дээр Дэвис алдаа гаргаж, Рондо багаа тоогоор илүү гаргах сайхан боломж гаргасан ч ашиглаж чадсангүй, 2 торгуулийн шидэлтээ 2-ууланг нь алджээ. Рондо торгуулийг маш муу шиддэг холбогч, энэ улиралд 53 хувьтай шидэж байгаа юм.
“Би өөртөө итгэлтэй байсан, ямар нэгэн нерв, сандарсан зүйл огт байгаагүй. Эхнийх бага зэрэг дутсан, харин 2 дахь нь давсан” гэж Рондо дараа нь хэлжээ.
1.0 секундэд Клипперс довтлох болж, Расуал Батлераас дамжуулалт авсан Дэвис маш өндөр үсэрч, бараг л 3 онооны шугаман дээрээс шидэхэд оновчтой болсноор Клипперс талбай дээрээ сайхан хожил авлаа.
Селтикс 11 сарын 14-нөөс хойш айлын талбайд хожигдоогүй байсан байна. Бостоны хожигдол нь Лейкерсийг лигийг ганцаар тэргүүлэх боломжтой болгов.
Пол Пирс, Маркус Кэмби зэрэг тоглогчид гэмтлийн улмаас тоглосонгүй.
“Торонто” – “Детройт” – 102:95 (29:22, 31:19, 14:28, 28:26)
Т: Бош – 25 + 16 самбар. Жек – 17. Барньяни – 16.
Д: Хэмилтон – 15. Б. Гордон – 15. Стаки – 14. Жеребко – 14.
Торонто талбай дээрээ Пистонсийг хожиж, улирлын хамгийн олон буюу 4 дэхээ дараалан хожлоо. Харин Пистонс 7 дахиа дараалж хожигдов.
Эхний 28 тоглолтын 26-г нь өнжсөн Хэмилтон, 10 сарын 31-нээс хойш тоглоогүй байсан Принц, 12 сарын 6-наас хойш тоглоогүй байсан Бен Гордон нар эргэн ирсэн ч Пистонс хожигдлын цувралаа зогсоож чадсангүй.
Уг тоглолт 2 цаг, 49 минут үргэлжилсэн. Энэ нь Рэпторсийн түүхэн дэх нэмэлт цаг сунгаагүй ч хамгийн удаан үргэлжилсэн тоглолт болжээ.
“Кливленд” – “Хьюстон” – 108:83 (24:24, 27:24, 32:15, 25:20)
К: Л.Жеймс – 29. Уильямс – 20. Илгаускас – 12.
Х: Брукс – 23. Лэндри – 11. Ариза – 11.
Кавальерс талбай дээрээ Рокитсийг юм болгосонгүй. ЛеБрон 29 оноо, Мо Уилльямс 20 оноо авч, Кавальерс дараалсан 4 дэх, сүүлийн 10 тоглолтноос 9 дэх хожлоо авлаа. Тэд талбай дээрээ 10 дараалж хожоод байгаа нь лигт одоогоор хамгийн урт талбай дээрх хожлын цуврал юм.
Ариза өнөөдөр тун муу байж, 10 довтолгооныхоо ердөө 2-ыг нь л оновчтой болгожээ. Ер нь Ариза ойрд тун муу довтолж байна.
Рокитсийн од асан Трэйси МакГрэйди энэ удаа тоглоогүй. МакГрэйдид тоглох минут өгөхгүй байгаа нь түүнийг бухимдуулж байгаа. Адельман ч түүний минутыг ихэсгэх талаар ам нээгээгүй. Эцэст нь МакГрэйди Рокитсийг орхихоор болоод байна. Солилцоо наймаа хийгдэх аж. Эсвэл зүгээр л МакГрэйдиг Рокитс үдэх нь. Ти-Макийн Рокитстой байгуулсан гэрээ энэ жил дуусна. Тэрээр энэ жил лигийн хамгийн их буюу 23 сая долларын цалин авч байгаа. Ямар нэгэн баг 23 саяынх нь цалинг төлөөд гэмтэлд нэрвэгдсэн түүнийг багтаа авна гэхэд хэцүү. Юутай ч Рокитсоос явахаа мэдэгдээд байна.
“Майами” – “Индиана” – 114:80 (34:21, 32:23, 32:16, 16:20)
М: Уэйд – 25. О`Нил – 19. Бизли – 16.
И: Мерфи – 16. Хэнсбро – 10 + 10 самбар. Ти. Жей. Форд – 10.
Уэйд талбайд ердөө 28 минут тоглож, 25 оноо авчээ. 3-р үе дуусахад л Хит 38 оноогоор тэргүүлсэн тул тоглолт эрт шийдэгдсэн байж. 2 долоо хоногийн өмнө Мемфист 28 оноогоор хожигдсоныхоо дараа Хит багийн хурал хийсэн, түүнээс хойш 5-1 амжилт үзүүлээд байна.
Пейсерсийн шинэ тоглогч Т. Хэнсбро 5 довтолж, нэгийг нь ч оновчтой болгоогүй ч 10 торгуулийн шидэлтээ оновчтой болгож, 10 оноо авчээ. Тэрээр нэг ч оновчтой довтлоогүй ч дабл дабл хийсэн 2005 оны 11 сарын 28-ны Андре Миллерээс хойшхи анхны тоглогч болов.
“Нью-Йорк” – “Сан-Антонио” – 88:95 (20:21, 27:29, 21:20, 20:25)
Н: Ли – 28 + 10 самбар. Харрингтон – 19. Галлинари – 19.
С: Паркер – 22. Жинобили – 17. Данкан – 13.
Спэрсийн Данкан, Паркер, Ману нар Никсийн эсрэг урьдынх шигээ жигд сайн тоглож, талбай дээр нь хожлоо. Спэрс сүүлийн 10 тоглолынхоо 8-д нь хожиж байгаа нь энэ. Никс талбай дээрээ сүүлийн 5 тоглолтоо хийж, үүнийхээ 3-т нь хожиж, 2-т нь хожлоо.
Никс өрсөлдөгч багтаа 10 дахиа дараалан 100-аас бага оноо алдсан нь 2001 оны 3 сард 19 дараалан 100-аас бага оноо алдсанаас хойшхи хамгийн сайн цуврал юм.
“Денвер” – “Даллас” – 96:104 (23:30, 29:25, 20:28, 24:21)
Ден: Мартин – 18 + 11 самбар. Энтони – 16 + 12 самбар. Лоусон – 16.
Дал: Гуден – 19 + 9 самбар. Барреа – 13. Новицки – 13 + 11 самбар. Терри – 13.
Биллапсгүй Денвер дахин хожигдлоо. Энэ удаа талбай дээрээ Далласт. Новицки ердөө 13 оноо авсан ч чухал үед 3 онооны шидэлтээ оновчтой болгожээ. Маверикс Денверт 5 дараалан хожигдоод байсан, 6 болголгүй зогсоож дөнгөв. НБА-г дундаж оноогоороо тэргүүлж байгаа Кармело ердөө 16 оноо авсан байна.
Денвер улирал эхэлснээс хойш талбай дээрээ 2 дахиа хожигдлоо. Биллапс дараагийн тоглолтыг мөн өнжих гэнэ.
loading...




Ти Мак Сакраментод очихоор болсон байна.
loading...
Chicago avah geed uzeed bnlee
loading...
yaj hen heneer? 23 saya-n toglogchiig solih gevel bas hetsuu l ym bna , marbury shig arai bolohgui bailgu dee.
loading...
T-mac-iig sprite ligiin MONATCA avah gej baigaa gesen
loading...
BARON DAVIS OORIGOO YAMAR TOGLOGCH VEE GEDGEE HARUULSAN SHUU!!! TER MINII DURTAI HEDEN TOGLOGCHDIIN NEG, HARIH ARAI BOLOGU BNA!
loading...
MC chamd hen tegj helee ve?
loading...
HapCap итгээ юу да хэлсэн үгэнд нь хэхэ
loading...