loading...
Хөлбөмбөгийн нэгэн салшгүй хэсэг бол гоолын баяр буюу ”celebration” байдаг. Тоглогч болгон оруулсан гоолоо онцгой байдлаар тэмдэглэхийг хүсдэг учир заримдаа санаанд оромгүй үйлдэл хийх нь ч бий. Жишээлбэл Алберто Жилардино оруулсан гоолоо ”хийл тоглож” тэмдэглэдэг бол түүний шигшээн анд Дель Пьеро хэлээ гарган ”сахилгагүйтэн” гүйдэг. Харин Манчестер Юнайтедийн Нани сальто эргэдэг заншилтай бөгөөд түүний адил 360 градус эргэх сонирхолтой залуус ч цөөнгүй. Ингээд та бүхэнд хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн их шуугиан тарьсан бас онцгой ”celebration” -үүдийг танилцуулж байна.
Давид Плит
1982/83 оны улирлын сүүлийн тойргийн тоглолтонд Лутон таун багийн хувь заяа шийдэгдэх болоод байв. Хэрвээ тэд ялагдах аваас доод
лиг рүү унах хүнд нөхцөл байдалд Манчестер ситигийн талбайд зочлон тоглосон бөгөөд цаг дуусахаас 4 минутын өмнө Серби хамгаалагч Радомир Антич хожлын гоолыг Лутонд авчрахад Давид Плитийн (Лутоны менежер) сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч талбайгаар хөндлөн гулд гүйх нь тэр. Хэдийгээр Лутоныг удирдсан 9 жилийн хугацаандаа Плит ямар нэгэн цом аваагүй ч энэ мэтчилэн үйлдлээрээ хөгжөөн дэмжигчдийнхээ хайрыг татаж чадсан юм. Магадгүй амжилт муутай дасгалжуулагчид түүнээс ямар нэгэн зүйл суралцах хэрэгтэй байх.
Грэйм Соунесс “Хатан зоригтон”
Түүний хийсэн үйлдлийг гайхалтай гэхээсээ илүү солиотой гэдэг. Өөрийг нь алахаас буцахгүй болтлоо уурссан эсрэг багийн танхайчуудын өмнө багийнхаа тугийг барин гүйх солиотой бодол зөвхөн түүнд л төрөх байх. 1995 оны Туркийн цомын финалд заналт өрсөлдөгч Фенербахчег ялсны дараа (2 : 1) Галатасарайн менежер Грэйм Соунесс энэ үйлдлийг хийсэн бөгөөд дараа нь Турк даяар түүнийг Грэйм Хасан гэж нэрлэж байв. Шотландчуудаа гэж…
1994 оны ДАШТ-д Бебето 3 гоол оруулсан ч гэсэн хүүгээ бүйвэйлж буй ”celebration” нь хүмүүсийн сэтгэлд илүү үлдсэн байх. Шөвгийн наймд Голландын эсрэг хийсэн тоглолтын 63 дахь минутад Бебето гоол оруулж Ромарио, Мазиньо нартай хамт ”хүүгээ бүүвэйлж” өмнөх өдөр нь амаржсан эхнэртээ бэлэг барьжээ.
”Лууван иддэг” Эдмилсон
Бразилийн орон нутгийн Бело Хоризонте багийг ”Туулайнууд” хэмээн хочилдог . Харин тэдний заналт өрсөлдөгч Атлетико Минейрогийн довтлогч Эдмилсон нэгэн ”гоё” селебрэшн бодож олжээ. Хоризонтегийн хаалганд гоол оруулсан даруйдаа мань эр шоортноосоо лууван гаргаж эсрэг багийнхаа фенүүдийн өмнө тухтай гэгч нь идэж гарчээ. Мэдээж хэрэг тоглолтын дараа бөөн л юм болсон нь ойлгомжтой …
Робби Фаулер ”үнэртсэн нь”
1999 оны Мерсисайдын дербид гоол оруулсныхаа дараа Робби Фаулер юу хийснийг санаж байна уу. Дараа нь Жерер Улье түүнийг үйлдлийг тайлбарлахдаа ”ногоо иддэг нэг төрлийн африк” бүжиг гэж ”халаасан” байгаа юм. Үнэн хэрэгтээ мань эр өөрийг нь хар тамхи хэрэглэдэг гэж гүтгэсэн хэвлэлийнхнийг чадах гэсэн л хэрэг. Түүний энэ үйдлээс болж баг нь £60,000 торгуулсан ч Фаулер юу ч гэсэн сэтгэл хангалуун үлдсэн бизээ.
”Гольфчин” Крайг Беллами
”Aтаман” Беллами 2007 оны өвөл Ливерпульд тоглож байхдаа багийн анд Рийзийг гольфийн цохиуроор ”нүдсэн” ялд унасан. Энэ явдлын дараа мань эр Барсагийн хаалганд оруулсан гоолоо гольф цохиж тэмдэглэж олныг ярих юмтай болгожээ. Тэр зунаа Беллами Ливерпулийг орхисон нь магадгүй энэ явдалтай холбоотой ч байж мэднэ.
Пол Гаскойний ”шүдний эмчийн сандал”
Английн шигшээн түүхэн дэх хамгийн алдартай селебрэшн бол мэдээж ”Шүдний эмчин сандал”. Евро 96 тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтонд оруулсан гоолоо Пол Гаскойн багийнхаа андуудтай шүдний эмчийн сандал болон тэмдэглэсэн. Учир нь тэмцээн эхлэхээс өмнө Газза тэргүүтэй Английн шигшээн тоглогчид бааранд наргиж байгаа зураг сонинд хэвлэгдсэн бөгөөд Газза шүдний эмчийн сандал дээр ”тухалсан” байдалтай гарчээ. Харин Шотландчууд үүнийг нь доромжлол мэтээр л хүлэээж авсан.
Юрген Клинсманний ”жижиглэлт”
1990 оны ДАШТ-ий дараа Клинсманыг Англи даяар ”жүжиглэгч” гэж харааж байлаа. Тоглогч болгон л ялахын төлөө чадах бүхнээ хийдэг болохоор түүний хийсэн үйлдлийг бас шүүмжлэх нь ч хаашаа юм. Харин Клинсман Тоттенхэмийн бүрэлдэхүүнд хийсэн анхны тоглолтдоо энэ бүхний ”хариуг нь” тун овжноор барьжээ. Анхны гоолоо мань эр ”dive” хийж тэмдэглэсэн бөгөөд цэнгэлдэхэд цугласан үзэгчдийг багагүй хөгжөөжээ.
Дебут тоглолтодоо гоолдсоноор Юрген Спурсын фенүүдийн хайрыг маш хурдан татаж, Их Британий үзэгчдийн ч хүндэтгэлийг хүлээж эхсэлсэн юм.
Марко Тарделлигийн нулимс
1982 оны ДАШТ-ий финалд гоол оруулчихаад хүүхэд адил баярлан гүйх Тарделлиг та бүхэн санаж байгаа байх. Тэмцээний турш сэлгээний сандалд суусан түүний хувьд шигшээ тоглолтонд оруулсан гоолоо өөрөөр яаж ч тэмдэглэх билээ дээ. Хожим түүний гоолын баярыг ”Тарделлигин нулимс” гэж нэрлэсэн гэдэг. Тарделлигийн гоолоос гадна Росси, Алтобелли нар тус бүр нэг гоол оруулж Италичууд 3 дахь удаагаа дэлхийн аварга болж байв.
Рожер Милья - Тугны бүжиг
1990 оны ДАШТ-д хар тивийн төлөөлө Камерун жинхэнэ шуугиан тарьж байлаа. Хэсгийн эхний тоглолтонд аваргаа хамгаалж байсан Аргентинийг сөхрүүлээд байсан тэд хоёр дахь тоглолтонд Рожер Мильягийн2 гоолоор Румыныг мөн буулгаж авсан юм. Ялангуяа эхний гоолын дараа Милья булангийн тугны бүжиг хийж үндэсний урлагийг ”сурталчилаад” амжсан байдаг.
loading...





saihan niitlel bolj neleed oroi hiisen bololtoi uzej comm bichsen hun alga shar shuvuu shigeeree bi l 1 t orjaah shiv kkk klinsmanii celebrate taalagdlaa
loading...
Saihan niitlel boljeee Sportnewsiin hamt olond shine jiliin mend gej
loading...
goe niitlel ym aa bellamy liverpoold bsan bol bdal ymar b.x bsan bl anduudaa
loading...
Nadad 2002 onii Delhiin awargaar Solongosiin toglogch Ahn Jung Hwan Japannii esreg biluu dee togloltondoo hiisdeg uran gulgaltiin uzuulber ih goe celebration baidag.Sportoor tegej l hariugaa awdag bhgui yu.
loading...
huurchihsun yumaa !!! Goal hiigeel biz
loading...
drago zail yum oilgodguimu haashaiin
loading...
Ahn Jung Hwan-ii celebration ih saihan bolson.Gehdee USA-iin bagiin haalgand gool hiseniihee daraa teshuureer teshij baigaa uildel hiisen.Uchir ter jil bolson uvliin olimpiin togloltond Solongosiin short track tamirchinii altan medaliig ni americ-uud luivardaad avchihsan bolohoor hariug ni tegj barisan yum.
loading...
Hulliin Brown bas duu duulaad goyo bsan shd.
loading...
Neeree bas sayhan Bullard Brownii bagiinhniigaa gadaa suulgaj bgaad zagnadgiig duuraigaad elgiig ni avsan shd.
loading...
Робби Киний celebration ч бас гоё шүү
loading...
sportnews-iinhnii shine jil nileen udaan dalaitstai bolj bna giu yu? suuliin ued medee oruulah ni ulam bur bagasaad baihiinmaaa,,,,,za ajilaa sain hiigeerei
happy new year
loading...
http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=26017159 iiisheee oroood pokerdoood bjdeee zaluuusaaaa
loading...
Zorigoo ter chin USA-n esreg tegsen ymaa
loading...
Drogba-giin buugaar shurshdeg bas goe shd…Chelseagiin fan-uud bol andahgui de
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын жэрсинүүд хямд үнээр санал болгож байна. 99757810
loading...
Gerrard goy ineedeg bizde heleechee!!!
loading...