loading...
Премьер лигийн 19-р тойрогт Манчестер Юнайтед, Арсенал, Ливерпуль багууд чухал хожил авч, бусад багуудын оноо алдалтыг ашиглалаа. Ялангуяа лигийг тэргүүлэгч Челси энэ тойрогт мөн л хожил авч чадсангүй.
Челси Бирмингемийн талбайд зочлоод гоол хийсэнчгүй, гоол алдсанчгүй. Челси сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь тэнцэж байгаа бол Бирмингем 10 тоглолт дараалан хожигдсонгүй. Ер нь Бирмингем одоогоор ПЛ-т хамгийн сайн формтой, сүүлийн тоглолтуудаасаа хамгийн олон оноо аваад байгаа баг юм.
Челси дараагийн тойргийн тоглолтоо өнөө шөнө Фулхэмтэй хийнэ. Тэд Фулхэмийг хожиж чадахгүй бол тэргүүлэгчийн байр сууриа алдаж болзошгүй. Зарим гол тоглогчдын гэмтэл болон Африкийн цом зэрэг шалтгаанаар талбайд хамгийн хүчирхэг бүрэлдэхүүн нь гарах боломжгүй ч Карло Анчелотти санаа зовохгүй байгаа бололтой. “7 тоглолтноос ганц хожил гэдэг сайн хэрэг биш. Гэхдээ би ямар нэгэн том асуудал, болохгүй байгайй зүйл олж хараагүй байна. Яахав зарим нэг жижиг проблем байгаа. Анелька, Эссьен гээд сайн тоглогчид маань гэмтсэн, баг байнга өндөр түвшинд тоглохгүй байгаа. Гэхдээ Бирмингемийн эсрэг бол сайн тоглосон. Улирлын эхний хагас дуусахад лигийг тэргүүлсэн нь сайн хэрэг” гэжээ.
Дрогба, Калу нар Фулхэмтэй тоглосны дараа шигшээ баг руугаа явах аж.
Ливерпуль энэ тойрогт талбай дээрээ Вульвсийг 2-р хагаст хийсэн 2 гоолоороо хожлоо. Стивен Жеррардийг гоол хийх хүртэл Ливерпулийн дэмжигчид бас л түгшиж байсан байх. Инсуагийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Жеррард оновчтой мөргөж, багаа ээлжит удаагаа аварсан болно. Энэ улиралд Ливерпулийн гол хөдөлгүүр шахам болоод байгаа Ё. Бенаюн 2 дахь гоолыг хийжээ.
Роберто Манчини эхний тоглолтондоо Манчестер Ситиг удирдаж, талбай дээрээ Ситичүүд Стокийг 2:0-ээр хожлоо. Итали дасгалжуулагч энэ улиралд багаа топ-4-т багтааж, ирэх улиралд түрүүлүүлэх зорилго тавьж байгаа гэнэ.
Вест Хэм сүүл мушгигч Портсмутыг 2:0-ээр хожжээ.
Турф Мурт Бёрнли Болтоныг хүлээн авч, 1:1-ээр тэнцжээ.
Бенни МакКарти улирал эхэлснээс хойш лигтээ анхны гоолоо хийсэн ч Блекбэрн Уиганыг хожиж чадсангүй, 1:1-ээр тэнцэв.
Даррен Бент лигийн 11 дэх гоолоо Эвертоны хаалганд хийсэн ч Феллайни хариуг нь барьснаар Сандерланд – Эвертон багууд мөн 1:1-ээр тэнцсэн байна.
Фулхэм – Тоттенхэм багууд ч мөн оноо хуваажээ. Тоттенхэм 5-р байрандаа үлдэв.
Ням гаригт Арсенал талбай дээрээ Сеск Фабрегасын гайхалтай тоглолтын ачаар дээд хэсэгт өрсөлдөгч Астон Виллаг 3:0-ээр хожлоо.
Фабрегас бага зэрэг гэмтэлтэй байсан ч Венгер аз сорьж, түүнийг тоглолтонд оролцуулсан нь үр дүнгээ өгсөн нь энэ.
“Би Фабрегасыг сэлгээнд үлдээсэн. Тэр талбай дээр байх хэрэгтэй болвол би түүнийг гаргахаар төлөвлөсөн” гэжээ. Үнэхээр Фабрегас сэлгээгээр гарч ирээд 2 гоол хийж, багтаа хожил авчирсан. Арсенал одоо лидер Челсигээс ердөө 4 онооны зөрүүтэй боллоо. Тэд 1 тоглолт дутуу, энэ тоглолтондоо хожвол Челсигийн яг “ар шилэнд нь” ирнэ.
Астон Вилла улирал эхэлснээс хойш Челси, МЮ, Ливерпулыг хожоод байсан ч Арсеналыг хараахан барсангүй.
Ням гаригийн 2 дахь тоглолт Манчестер Юнайтед – Халл Ситигийн хооронд болж, МЮ хожлоо. Руни хэдийгээр багийнхаа алдсан гоол дээр алдаа гаргасан ч үүнийгээ хангалттай цайруулж чадсан.
МЮ Челсигээс 2 онооны дутуу боллоо.
Халл Сити — Манчестер Юнайтед 1:3
Гоол: Фаган, 59-пен – Руни, 45; Доусон, 73-авт; Бербатов, 82
Халл Сити: Майхилл, Доусон, Гарднер, Менди, Заятте, Ханг, Боатенг (Жеованни, 83), Олофиньяна, Фаган, Алтидоре (Гхилас, 83), Гарсия (Веннегор оф Хесселинк, 78)
Манчестер Юнайтед: Кущак, Эвра, Браун, Видич, Рафаэл, Гиггз (Обертан, 78), Каррик, Флетчер, Валенсия (Пак Чжи Сун, 63), Бербатов, Руни
Арсенал — Астон Вилла 3:0
Гоол: Фабрегас, 65, 81; Диаби, 90
Арсенал: Альмуния, Траоре, Вермален, Галлас, Санья, Диаби, Насри, Денилсон (Фарбегас, 58; Рэмзи, 84), Аршавин, Сонг, Эдуардо (Уолкотт, 64)
Астон Вилла: Фридель, Л.Янг (Делф, 76), Уорнок, Куэльяр, Данн, Э.Янг, Даунинг, Милнер, Петров, Агбонлахор, Хески (Карью, 63)
Ливерпуль — Вулверхэмптон 2:0
Гоол: Жеррард, 62; Бенаюн, 70
Ливерпуль: Рейна, Джонсон, Инсуа, Аурелио (Кюйт, 76), Каррагер, Аггер, Бенаюн (Спиринг, 89), Жеррард, Аквилани (Пачеко, 85), Лукас, Торрес
Вулверхэмптон: Ханеманн, Берра, Стирмен, Фолли, Креддок, Милияш (Мансьенн, 63), Уорд, Джервис, Хенри, Эбенкс-Блейк (Ивелумо, 67), Дойл (Элокоби, 58)
Сандерленд — Эвертон 1:1
Гоол: Бент, 19 – Феллаини, 85
Сандерленд: Фулоп, Да Силва, Менса (Носуорти, 74), Маккартни, Бердсли, Хендерсон, Кана, Рейд, Малбранк (Зенден, 59), Джонс, Бент
Эвертон: Ховард, Хейтинга, Нейлл, Бейнс, Хибберт, Кэхилл, Феллаини, Осман (Якубу, 73), Билялетдинов, Пинар, Саа (Вон, 87)
Манчестер Сити — Сток Сити 2:0
Гоол: Петров, 28; Тевес, 45
Манчестер Сити: Гивен, Силвиньо (Ричардс, 66), Туре, Компани, Сабалета, де Йонг, Айрлэнд, Барри, Петров, Тевес (Гарридо, 90), Робиньо (Беллами, 70)
Сток Сити: Соренсен, Уилкинсон (Хут, 48), Хиггинботам, Файе, Коллинз, Уайтхэд, Этерингтон, Диао, Уилан, Сидибе (Битти, 53), Санли (Фуллер, 59)
Уиган — Блэкберн 1:1
Гоол: Родаллега, 53 – Маккарти, 30
Уиган: Кирклэнд, Фигероа, Бойс, Брамбл, Мельхиот, Гомес, Томас, Шарнер, Нзогбия, Скотланд, Родаллега
Блэкберн: Робинсон, Шимбонда (Якобсен, 67), Сальгадо (Педерсен, 77), Живе, Самба, Нельсен, Эндрюс, Нзонзи, Хойлетт, Ди Санто (Робертс, 72), Маккарти
Бёрнли — Болтон 1:1
Гоол: Ньюджент, 56 – Тэйлор, 29
Бёрнли: Йенсен, Джордан, Александер, Бикей, Дафф, Мирз, Иглз, Макдональд, Эллиотт, Флетчер (Блейк, 80), Ньюджент
Болтон: Яаскелайнен, Стейнссон, Робинсон, Найт, Кэхилл, Башам, Ли Чун Йонг (Гарднер, 73), Тэйлор, Коэн, Дэвис, Класнич (Дэвис, 67)
Фулхэм — Тоттенхэм 0:0
Фулхэм: Шварцер, Хьюз, Пейнтсил, Кончески, Хангеланн, Бейрд, Мерфи, Дафф, Дэмпси, Гера, Замора
Тоттенхэм: Гомеш, Бассонг (Кинг, 90), Доусон, Чорлука, Ассу-Экотто, Паласиос, Дженас, Леннон, Кранчар (Модрич, 72), Крауч, Кин (Дефо, 72)
Вест Хэм — Портсмут 2:0
Гоол: Диаманти, 23-пен; Ковач, 89
Вест Хэм: Грин, Илунга, Апсон, Томкинс, Паркер, Ковач, Коллисон, Ноубл (Хименес, 16), Фобер, Диаманти (Бехрами, 72), Франко (Ноубл, 90)
Портсмут: Бегович, Финнэн, Хрейдарссон, Белхадж (Боатенг, 46), Бен-Хаим, Кабул, О’Хара, Маллинз, Браун (Утака, 79), Пикьон, Диндан (Кану, 55)
Бирмингем — Челси 0:0
Бирмингем: Харт, Данн, Джонсон, Риджвелл, Карр, Фергюсон, Бойер, Макфадден (Фехи, 77), Ларссон (Джонсон, 87), Бенитес, Жероме
Челси: Чех, Алекс, Терри, Оби Микел (Баллак, 86), Э.Коул, Иванович, Лэмпард (Д.Коул, 79), Малуда, Беллетти, Дрогба, Старридж (Калу, 68)
| ПЛ-ийн явц | тт | хо | тэ | хд | Б-х | Оноо |
| 1. Челси | 19 | 13 | 3 | 3 | 43-15 | 42 |
| 2. Манчестер Юнайтед | 19 | 13 | 1 | 5 | 40-18 | 40 |
| 3. Арсенал | 18 | 12 | 2 | 4 | 47-20 | 38 |
| 4. Астон Вилла | 19 | 10 | 5 | 4 | 29-17 | 35 |
| 5. Тоттенхэм | 19 | 10 | 4 | 5 | 40-22 | 34 |
| 6. Манчестер Сити | 18 | 8 | 8 | 2 | 35-27 | 32 |
| 7. Ливерпуль | 19 | 9 | 3 | 7 | 36-25 | 30 |
| 8. Бирмингем | 19 | 8 | 5 | 6 | 19-18 | 29 |
| 9. Фулхэм | 18 | 7 | 6 | 5 | 23-17 | 27 |
| 10. Сандерленд | 19 | 6 | 4 | 9 | 26-29 | 22 |
| 11. Сток Сити | 18 | 5 | 6 | 7 | 15-22 | 21 |
| 12. Блэкберн | 19 | 5 | 5 | 9 | 18-33 | 20 |
| 13. Бёрнли | 19 | 5 | 5 | 9 | 22-38 | 20 |
| 14. Эвертон | 18 | 4 | 7 | 7 | 24-32 | 19 |
| 15. Вулверхэмптон | 19 | 5 | 4 | 10 | 17-33 | 19 |
| 16. Уиган | 18 | 5 | 4 | 9 | 21-39 | 19 |
| 17. Вест Хэм | 19 | 4 | 6 | 9 | 28-35 | 18 |
| 18. Болтон | 17 | 4 | 5 | 8 | 24-34 | 17 |
| 19. Халл Сити | 19 | 4 | 5 | 10 | 18-40 | 17 |
| 20. Портсмут | 19 | 4 | 2 | 13 | 17-28 | 14 |
| Мэргэн буучид | Г |
| Дефо (Тоттенхэм) | 13 |
| Дрогба (Челси) | 13 |
| Руни (Манчестер Юнайтед) | 13 |
| Торрес (Ливерпуль) | 11 |
| Бент (Сандерленд) | 11 |
| Саа (Эвертон) | 10 |
| Фабрегас (Арсенал) | 9 |
loading...




goy goy
loading...
man city-chuud sn bn, manchiniiig haray her udirdaj ene bagiig gargaj irhnuu, ug ni yawaad irwel uneheer goy bureldhuuntei bag,, liverpoolchuudeddee bayr hurgeyee oird iim taatai medee sonssongui, gerrard maani formndoo orood tuuniig dagaa torres maani formjjwolch zugeer bhdaa, za amjilt man city and liverpool
loading...
torres goal.doosoi sda ene jil bpl.iin mergen buuch n torres bh bolnoooo sda
loading...
Arsenal neg tsom avaasai. Ug ni jil bolgon neg yum huschaad bdag bsan suuliin heden jil bur bhgui shuu.
loading...
Ene chelsea yachaad baigaa yum be,Gehdee Birmingham sain bailaa.Ancelotti mini yu l bolood bna daa
loading...
Өвлийн солилцоогоор гоолыг моментыг сайн ашиглаж цэвэр цусны довтлогч авах хэрэгтэй байна аа. Эдуардо сугыг одоо яана даа. Бэртсэнээсээ хойш зүрх нь үхчихсэн юм шиг ээ. Нэг л зориггүй тоглоод байна аа. Намраас хойш намайг ганц удаа ч болов баярлуулсангүй, хог чинь. Van Persie байсан бол манайх аль хэдийн Челсигийн дээр гараад ирчихгүй юу. Францеск багийн ноён нуруу ч яах аргагүй мөн ч гэсэн байрлал нь гоол оруулахад зориулагдсан хүнийх биш. Яг одоо манай багийн урд талд довтлох чиглэлийн хагасууд л эсвэл жигүүрүүд л тоглож байна.
Астон виллатай их зөв тоглосон. Walcott сэлгээгээр орж ирээд баруун жигүүрийг бужигнуулсан даа. Түүнийг гүйцэх амьтан алга байна лээ. Ер нь Walcott-ийг 2-р үед сэлгээгээр оруулж тоглуулж байвал яасийм бэ? Цаадах чинь stamina жоохон муутайгаас гадна олон боломж гаргаж тэрнийгээ алддаг залуу, тэрэндээ жоохон шатдаг ч юм уу сүүлдээ тоглолт нь гарахаа байчихийм.
Бас Diaby их сайн тоглосон шүү. Ерөнхийдөө хөөрхөн найруулчихаж байна лээ. Өчигдөр сайн тоглосныхоо шагналыг нэмэлт цаг авсан даа. Song–ийг бүр магтмаар байна. Цаадах чинь ганц хоёр жилийн дараа байрлал дээрээ цойлно шүү. Африкын цомоор яваад өгөхөөр хэнийг тоглуулах вэ гээд толгойгоо өвтгөөд сууж байгаа биз. Denilson, энэ залууг жоохон хойшоо татна даа. Баруун хөлний хүчтэй шулуун цохилтын ид шидийг нэг биш нэлээд хэд мэдрэх биз ээ.
Хунтелаар ингэхэд Milan-ий бүрэлдэхүүнд аваргуудын лигт гарсан бил үү? Анзаарсангүй. Гараагүй бол бүрэлдэхүүндээ нэгтгэх хэрэгтэй дээ. . Арсеналд нисдэг Голландууд муу тоглож байгаагүй шүү.
loading...
Manchester United oiriin 10 – n jildee turuulehgui ee !!!!! Chelsea bol jinhene avarga shuu !!!!!!!!!!!
loading...
goe goe
loading...
ymarch medleggui yumnuud ih hutssan bh shiwde MU 10 jil turuulehguich geh shig Yu gej chi bid 2-n yriagaar bolhowde ain SMITH!!! Bitii ingej ilii balai yum bichij bgach mal yumuu zda,,,,DIaby Nairuulagch bish !!!
loading...
bi er MANU ntr-n chin FAN bish svvld ni fan ntr geed soliorood baiw gehdee tiim te1 yum yrij bolohgui SMITH
loading...
heruul hiih gesen erguu malnuud ih bh yumda. Smith dagzaa chamd oiriin 10 jil bitgii hel ene ondoo uzeh harah huvi zaya bhgui malaa…naad bodloo [ hoshnogondoo chiheed hol ochij huts za..hashaanii Banharaa
loading...
huntelaar cl-d garaagui ee. gehdee tanaid zeeleh bur todorhoi boltson yum uu?
loading...
anh anelkag muulaadl baisan harin ih chuhal toglogch yum bishuu
loading...
top4n 3 bagiin ahlgach nar ahlgach gj ymar bh ystoig buren utgaar ni haruullaa
ylanguya cesc… holbombog uzdeggui hun uzsen ch tuunii gavyag harad ooriin erhgui setgel ni hodlohoor blaaa
uneheer aguu tamirchin bolj chadjee cesc ch
manu maani ch shan hojil avlaa.. rooney gaihaltai heveeree l bna
lampard muu togolloo
chelsea ingedl boxing day-r suudiimdaa gj
loading...
cesc uneheer gaihaltai shuu…. maash ih ireedui baina daa…. bertel ni l gaagui baigaasai bilee dee… tsonhoor huntelaariig avchuul ch bolj bn shvv. venger huntelaariig hudulguj chadah hvn dee
loading...
chelsea odoo jaahan tiimhen bn da.drogba geheesee anelka hamaagui iluu yumaa.penalty aldsaniig es tootsuul ch. bas l chuhal penalty aldsan shvv
loading...
yee chelsea yu bolood bnaaa fulhem 1 chelsea 0
loading...
ene humuusiin gants meddeg yumni heldeg yum ni yuch medehgui yumnuud gej tom hutshiinmaa. tegeed medeed hutsaach ter nowshnuud, adaglaad ter noomoi shg bwal bas ch yahawdee
loading...
ehnii hagas 1/0 r fulhamiin dawamgaillaar duuslaa gej, chelsea suuliin hagast 2 buyu tuunees ih goal hiij aldahgui bh heregtei
loading...
Chelsea dakhiad onoo aldlaa.
72 dakhi minutand Drogba goal khiij 1:1 bolov.
loading...
1-1 bolloo!zugeereee manai bag yalnaa!
Go Go Chelsea!
loading...
2-1bolloo!
Mun xurdnaa!
loading...
Zov soliltsoo khiij zaluuchuud dovtolgoo khiisnii dund 2 dakhi goal orloo.
loading...
chelsea 2 fulhasm 1 chelsea sn bnaaa sn bn
loading...
Argaagui west Londongiin derbygiin toglolt bolloo.PL uugeeree busad league-ees ylgardag bilee.
loading...
Har azraga yunii tuld africa ywahaa tur boltugai hoishlulsnii gawyaa uneheer nice , Anelka ireheer byts awnaaa manaihaaan
loading...
Tottenham – West Ham 2-0
Everton – Burnley 2-0
Chelsea – Fulham 2-1
Blackburn – Sunderland 2-2
Stoke City – Birmingham 0-1…
loading...
Chelsea arai chu l azaar hojloo shde…Fulham uurduu goal hiij ugch bj l neg yum hojloo.estoi nuguu sohor az gedeg l ene bhda.HAR AZRAGA ch geh shig, sain haraad bgaarai neg nohoi shig hoshuutai sarmagchin africa-d bdgda, ter yag dureerei bga bizde..manaih ene jil turuuleh bolnoo.Ih buuchid
loading...
kkkkk gaduur yavj bgaad orood irsen chini 1-0 tegeed namaig uzeed suunguut 2 goal er n chelsae giin togloltiig uzehgui bolohoor hojigdood uzeheer hojiod bh yumaa bolj ogvol buh togloltiig n uzeedl bh yumsan daa kkk( nargian ) tegehdee neeree sandarlaa shuu yu bolood bnaa gejl bodloo Starridge tun bolomjiin avyastai zaluu yum bna Drogba maani yavbal jaahan hetsuul bh bolvuu daa tegehee zugeeree ingej bj l sonirholtoi shuu dee GO CHELSEA
loading...
buuchid genuu nusan buu mini busdiig bitgii muulj bai demjdeg bagaa demjeed suuj baina biz yuuj medehgui baij bitgii teg ok chinii demjdeg bagiig neg taglaa usan buu geed baival zugeer bainuu yaah gej comment uldeedeg bnaa baas hurjihlee
loading...
Chelsea on top of the PL. Sain toglolooo.30 tsoxilt xiij 2 gool not too bad.FULHAM boli doo xulbumbug toglox gj talbaid garsan um yy,esbel xamgaalatiin tsaiz bosgox gj togloj bgaag yum yy.
Chelsea PL-iin Xagas ylirliin abargaar todorloo Bayr xurgei
loading...
bayar hurgiy CHELSEA unendee bi real madridiin fan ldee
ghdee chelsea manaiu bagtai ene jil avarguudin ligiin finald uldeh baguudin neg gj bodhoo r l ghdee chelsea uneheer huchtei bag shuu
bayar hurgii
loading...
M-tei sanal neg bna Huntelaar heregtei bnaa
loading...
Фанатуудаа Челсигийн эвэй Лампард, Дрогба 2-ын өмсгөл 30 мянгад өгчий.99757810
loading...
Фанатуудаа Челсигийн хоме Лампард, Дрогба 2-ын өмсгөл шорттой 30 мянгад өгчий.99757810
loading...