loading...
“Финикс” – “Лейкерс” – 118:103 (25:23, 31:27, 33:27, 29:26)
Ф: Стадамайр – 26. Дадли – 19. Нэш – 16 + 13 дамжуулалт.
Л: Брайант – 34. Байнум – 14 + 9 самбар. Газоль – 13.
НБА-г тэргүүлэгч Лос Анжелес Лейкерс энэ удаа Сансын талбайд зочлоод барсангүй, хожигдлоо. Лейкерс улирал эхэлснээс хойш 100+ оноо авсан тоглолтондоо анх удаа хожигдов. Санс сүүлийн 15 тоглолтынхоо ердөө 6-д нь л хожоод байна.
Сансын нөөц тоглогчид 52 оноо авсан бол Лейкерсийн нөөцүүд 31 оноо авчээ. Санс 2-р үед дээд тал нь 12, 3-р үед дээд тал нь 19, 4-р үед дээд тал нь 22 оноогоор тэргүүлж байлаа. Өөрөөр хэлбэл Санс давамгай хожжээ.
Лейкерсийн хамгаалагч Рон Артист гэмтлээс болж 2 дахь тоглолтоо өнжлөө. Лейкерсийн Голден Стэйттэй хийх тоглолтонд Артист ирэх боломжтой гэж Жексон найдаж байгаа гэнэ. Санс талбай дээрээ 2 хоногийн дараа Бостоныг хүлээж авна.
“Мемфис” – “Вашингтон” – 116:111 НЦ (23:23, 27:28, 31:29, 21:22, 14:9)
М: О. Жей. Майо – 28. Рэндольф – 23 + 19 самбар. Конли – 22.
В: Аринас – 30. Батлер – 24 + 9 самбар. Жэмисон – 24 + 13 самбар.
Мемфис талбай дээрээ 4 дэхээ дараалан хожив. Майо 28 оноо, Рэндольф 23 оноо авч Руди Гэйг эзгүйд багаа тэргүүлжээ. Мөн Конли, дүү Газоль нар ч сайн тоглолоо. Үндсэн цаг дуусахад 9.5 секунд дутуу байхад Рэндольф хэрэггүй алдаа гаргаж, Батлер 2 торгуулиа оновчтой болгосноор Визардс 102:100 буюу 2 оноо илүү болсон. Харин эргээд Мемфис довтлоход Рэндольф алдаа авч чадсанаар, торгуулийн 2 шидэлтээ оновчтой болгож, тоог тэнцүүлжээ. Улмаар нэмэлт цагт талбайн эзэд илүү тоглов.
“Шарлотт” – “Милуоки” – 94:84 (23:20, 33:14, 18:28, 20:22)
Ш: Уоллес – 21 + 14 самбар. Мюррей – 16. Жэксон – 12.
М: Женнингс – 24. Риднур – 17. Ильясова – 12
Баксийн дасгалжуулагч Скотт Скайлс гарааны тоглогчид болох Майкл Рэдд, Эндрью Богут нарыг тааруу тоглож байсан тул 2-р хагаст огт тоглуулсангүй. Бакс сүүлийн 18 тоглолтынхоо 14-т нь хожигдлоо.
“Нью-Жерси” – “Оклахома-Сити” – 89:105 (27:32, 28:29, 21:23, 13:21)
Н: И Жинлянь – 29. Кортни Ли – 17. Хасселл – 14.
О: Дюрант – 40. Крстич – 19. Уэстбрук – 16 + 10 дамжуулалт.
Дюрант 40 оноо авч, Оклахома лигийн хамгийн муу багийг талбайд нь хожлоо. Нетс ийн 10 дахиа дараалан хожигдов. Улирал талдаа ч ороогүй байхад Нетс 2 дахь удаагаа 10+ дараалсан хожигдлын цувралыг хүлээж байна. Оклахома ийн 3 дахиа дараалан хожлоо.
Нетсээс гэмтлээ эдгээсэн И Жинлянь дахин сайн тоглож, өөрийн дээд амжилт 29 оноо авсан ч энэ нь хангалтгүй байлаа.
Оклахома зочлон тоглолтын 8 дахь хожлоо авчээ. Өнгөрсөн улирлын турш тэд зочилж тоглохдоо 8 хожил авч байв.
“Портленд” – “Филадельфи” – 93:104 (25:22, 24:21, 24:34, 20:27)
П: Рой – 24. ОлдриЖ – 17 + 12 самбар. Миллер – 11. Пендерграф – 11.
Ф: Брэнд – 25 + 9 самбар. Айверсон – 19. Деламберт – 14 + 8 самбар. Игудала – 14 + 9 дамжуулалт.
Элтон Брэнд сэлгээнээс тоглосон ч 25 оноо авч, Филли Портлэндийг талбайд нь хожлоо. Филли өнөөдөр тун сайн буюу 57.7 хувьтай довтолсон бол Портлэнд 42.2 хувьтай довтолжээ. Брэндээс гадна бас нэгэн экс Олл Стар Аллен Айверсон 4 тоглолтын дараа эргэн ирж, 19 оноо авчээ. Портлэнд энэ тоглолтын өмнө 4 дараалан хожоод байв. Эдгээр 4 хожил нь бүгдээрээ хожлын хувь нь 50-аас дээш багууд байлаа.
“Сакраменто” – “Денвер” – 106:101 (26:32, 21:16, 28:22, 31:31)
С: Ночиони – 21. Удрих – 17. Д. Грин – 17..
Д: Энтони – 34. Нене – 25. Лоусон – 12.
Кингз өнгөрсөн улиралд талбай дээрээ нийтдээ 41 тоглож, 11 л хожиж, лигийн муу амжилтыг үзүүлж байв. Харин энэ улиралд тэд огт өөр тоглож байна. Талбай дээрээ хийсэн 16 дахь тоглолтноос 11 дэх хожлоо өнөөдөр авлаа. Кавальерс, Лейкерст нэмэлт цагт хожигдоод байсан Кингз энэ удаа Денверийг хожив.
Кингзийн энэ улирлын дажгүй амжилтыг шинэ тоглогч Т. Эванстай холбож байсан ч Эванс өнөөдөр гэмтлийн улмаас тоглоогүй. Эвансгүй, Мартингүй тэд лигийн сайн багийн нэгийг хожсон нь энэ.
Лигийг дундаж оноогоор тэргүүлэгч Мело 35 оноо авсан ч тоглолтын чухал мөчид Донти Грин түүний өмнөөс оновчтой довтолсон юм.
Чонси Биллапс энэ удаа мөн л тоглосонгүй.
“Голден Стэйт” – “Бостон” – 103:99 (22:35, 35:23, 23:18, 23:23)
Г: Эллис – 37. Рэндолф – 18. Морроу – 13.
Б: Рондо – 30 + 15 дамжуулалт. Аллен – 24. Гарнетт – 16.
Голден Стэйт хэдийгээр бүсдээ сүүлээсээ 2-т байгаа ч Финикс, Бостон багуудыг дараалан хожлоо. Харин Бостон Пол Пирсийн эзгүйд Клипперс, Голден Стэйт гэсэн тийм ч хүчирхэг бус багуудад дараалан хожигдчихлоо.
Бостон 18 онооны давамгайллаа алдаж хожигдсон бөгөөд Монта Эллис 37 оноогоор багаа тэргүүлэв. Монта Эллис энэ улиралд тун сайн тоглож байна. Магадгүй 1997 онд Л. Спрюэлль Бүх оддын тоглолтонд оролцсоноос хойшхи Бүх оддын тоглолтонд оролцсон анхны Уириорзийн тоглогч болохыг үгүйсгэхгүй. Рондо 30 оноо, 15 оновчтой дамжуулалт хийсэн ч Бостонд Пирс үгүйлэгдэж байна.
Андрис Биедринс 11 сарын 8-наас хойшхи анхны тоглолтоо хийсэн ч хараахан оноо авч чадсангүй.
Улирлын тоглолтын явц
| Өрнөд бүс | тт | хо | хд | % | |
| 1 | Лейкерс | 30 | 24 | 6 | 80,0 |
| 2 | Даллас | 31 | 22 | 9 | 71,0 |
| 3 | Денвер | 32 | 20 | 12 | 62,5 |
| 4 | Финикс | 32 | 20 | 12 | 62,5 |
| 5 | Сан-Антонио | 28 | 17 | 11 | 60,7 |
| 6 | Портленд | 33 | 20 | 13 | 60,6 |
| 7 | Хьюстон | 31 | 18 | 13 | 58,1 |
| 8 | Юта | 30 | 17 | 13 | 56,7 |
| 9 | Оклахома Сити | 30 | 16 | 14 | 53,3 |
| 10 | Мемфис | 30 | 14 | 16 | 46,7 |
| 11 | Сакраменто | 30 | 14 | 16 | 46,7 |
| 12 | Нью-Орлеан | 28 | 13 | 15 | 46,4 |
| 13 | Клипперс | 30 | 13 | 17 | 43,3 |
| 14 | Голден Стэйт | 29 | 8 | 21 | 27,6 |
| 15 | Миннесота | 31 | 7 | 24 | 22,6 |
| Дорнод бүс | тт | хо | хд | % | |
| 1 | Бостон | 29 | 23 | 6 | 79,3 |
| 2 | Кливленд | 32 | 24 | 8 | 75,0 |
| 3 | Орландо | 30 | 22 | 8 | 73,3 |
| 4 | Атланта | 29 | 21 | 8 | 72,4 |
| 5 | Майами | 28 | 16 | 12 | 57,1 |
| 6 | Торонто | 32 | 15 | 17 | 46,9 |
| 7 | Шарлотт | 29 | 12 | 17 | 41,4 |
| 8 | Милуоки | 29 | 12 | 17 | 41,4 |
| 9 | Чикаго | 28 | 11 | 17 | 39,3 |
| 10 | Детройт | 30 | 11 | 19 | 36,7 |
| 11 | Нью-Йорк | 30 | 11 | 19 | 36,7 |
| 12 | Вашингтон | 29 | 10 | 19 | 34,5 |
| 13 | Индиана | 29 | 9 | 20 | 31,0 |
| 14 | Филадельфия | 30 | 8 | 22 | 26,7 |
| 15 | Нью-Жерси | 31 | 2 | 29 | 6,5 |
loading...





Goe goe togloltuud boljee!
Neeree l Lideruud xojigson b.na shuu!
loading...
Bas Hash maani tasarxai baina shuu!
Kobi ter 2-g demjdeg boloxoor ali ni ch xojson yax be dee!
loading...
goy bna
loading...
PP uneheer uguilegdej bn. Ene Turiaf neeree baliar amitan yuma.
loading...
Iverson aguu hun shuu tiimee zaluusaa
loading...
ner ntrig ni zow bicheche bur omnos ni sanaa zowchlo LAL DEN NOH 3 neg l bish bolod yawchla shu
loading...
phx ch gsn neg l bish bsan unuudur harin sain bailaa , lakers thdee uursnuu sain baisangui
loading...
PHX SAIN SAIN!!! ULIRLIIN EHEER 2 TAARAAD 2-UULAND N ONOOGOOR SUGARTLAA HOJIGDSON, 3-DAHAA BAS ARAI CH DEE GEJ BODSON L BAILGU! HEHE
Lakers ch yahav, daraagiin togloltond bol amarxan xojix biz, tednii gargaadaggu GSW-tai taarsan bna. Celtics harin West-eer aylaad l bna, tun udahgu Lakers-iin talbai deer ochij toglohiim shig bna, bi huvaari haraagu blhoor sain medehgu bna, yamar ch bsan 2-3 togloltiin daraa Staples-t ochix bxaa! Ter ch bas uzuushtei yum boloh baihdaa!
Harin manai Orlando nileen ovoo amarchlaa, odo Milwaukee-g nusan burantag bolgoh tsag!!! MAGIC ALL DAY!
loading...
Nemj helhed CAVS yavan changarj bna shuu humuusee, ter hojil hojigdliig n haraarai! Pierce-gu Boston-g alguuur guitseh vii dee!
loading...
Minii gants demjdeg bag yagad bna ve? ho
Billups unheer aguu ym Melo odoo bgiin ahlagch hunshig udirdah heregtei bna da
loading...
Eks All star Allen Iverson ch geh shig muu baas mine ene jiliin all star-d bas garaaniii bureldehuund yawj bgaa shuu Bas all star toglogchiig teden udaagiin all star yumuu zugeer l all star gej hutedgej duuddag yum
loading...
jiigee zov zov kkk
loading...
harin Denver jhan gomdmoor bn shu
thde yaj ch bsn Play offt garna. tegeel shuurdej ehleh biz kaka
loading...